
Азийн ипотекийн хоёрдогч зах зээлийн холбооны гишүүд Монголд чуулна
Азийн ипотекийн хоёрдогч зах зээлийн холбоо (ASMMA)-ны ээлжит чуулга уулзалт 2026 оны 6-р сарын 9-ний өдөр болно. Тус холбооны гишүүн улс болох Монгол, Япон, Малайз, Индонез, Солонгос, Казахстан, Пакистан, Филиппин, Узбекстан зэрэг орны 40 орчим албаны хүмүүс оролцох юм.













