НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Ерөнхий сайд дэлхийн тансаг зэрэглэлийн ноолуурын брэнд Loro Piana компанийн гүйцэтгэх захиралтай уулзлаа
МЭДЭЭ|Хэвлэлийн мэдээ

Ерөнхий сайд дэлхийн тансаг зэрэглэлийн ноолуурын брэнд Loro Piana компанийн гүйцэтгэх захиралтай уулзлаа

2026 оны 8-р сарын 25
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Дэлхийн тансаг хэрэглээний зах зээлд ноолуур болон нарийн ширхэгт түүхий эдээр урласан хувцас, бүтээгдэхүүнээрээ танигдсан Италийн "Лоро Пиана" компанийн Гүйцэтгэх захирал Фредерик Арну тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) -д оролцож байна.

Тус компани Монгол Улсад 40 орчим жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж, тогтвортой үйлдвэрлэл, гарал үүслийн баталгаажуулалтыг тууштай хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, Монголын ноолуурын экспортыг дэмжихэд чухал түнш болсон аж.

Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ, "Монгол Улс хөдөө аж ахуйн орон. Ноос, ноолуур бол манай улсын экспортын гол бүтээгдэхүүний нэг. Засгийн газраас түүхий эд болон анхан шатны боловсруулсан бүтээгдэхүүний экспортоос ээрмэл утас, нэхмэл, сүлжмэл болон эцсийн бүтээгдэхүүн зэрэг өндөр нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх бодлого баримталж байна. "Лоро Пиана" компани Монгол дахь үйлдвэрийнхээ үйл ажиллагаанд саарал ус ашиглаж, энэ чиглэлийн инженерүүдийг бэлтгэн, хөрс хамгаалах чиглэлээр малчдад сургалт явуулж, бэлчээр, хөрс, ургамлын чиглэлээр судалгаа явуулж байгаад талархал илэрхийлье. Бидний хамтын ажиллагааны үр дүнд Монголын ноолуурын үнэ цэн өсч, экспорт нэмэгдэх ач холбогдолтой" гэв.

"Лоро Пиана" компанийн Гүйцэтгэх захирал Фредерик Арну, тус группийн үүсгэн байгуулагчид 1980-аад оны үед Монгол Улсад ирж, хамгийн сайн чанарын ноолуурыг дундын зуучлагчгүйгээр малчин айл өрхөөс авах зорилготой анх ажиллаж эхэлжээ. Үүнээс хойш тасралтгүй 30 жил хөрөнгө оруулж, малчидтай хамтран ажиллаж байгаа гэв. Чингэхдээ ноолуурын хэмжээнд бус чанарт төвлөрч, малчдын эрүүл мэнд, хөгжил болон бэлчээр, хөрсний доройтлыг бууруулах чиглэлээр бодит ажлуудыг үйл ажиллагаандаа тусган ажиллаж буйгаа уулзалтын үеэр онцлов.

"Лоро Пиана" компани Сүхбаатар аймгийн таван сумын малчдын амьжиргааг дэмжих, хээрийн экосистем болон биологийн олон янз байдлыг хамгаалах зорилготой “Resilient Threads” буюу “Дасан зохицохуйн зам” хөтөлбөрийг өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн. Ирэх жилүүдэд хөтөлбөрийн хүрээг тэлж, бусад бүс нутагт үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилготой байгаагаа хэллээ. 

https://mongolia.gov.mn/

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын молибдены баяжмал биржээр анх удаа арилжаалагдаж, үнэ нь тонн тутамд 5,450 ам.доллараар буюу 19.25%-иар өслөө

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын молибдены баяжмал биржээр анх удаа арилжаалагдаж, үнэ нь тонн тутамд 5,450 ам.доллараар буюу 19.25%-иар өслөө

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Уул уурхайн бүтээгдэхүүний өнөөдрийн (2026.09.10) арилжаагаар "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 44 хувиас багагүй молибдены агуулгатай баяжмал 520 НМТ (нойтон метр тонн) 468 ХМТ (хуурай метр тонн)-ын доод үнийг 28,317.9 ам.доллароор дуудлага арилжаанд оруулсан.

Sep 11, 2026

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

Монтенегро улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монтенегро улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа