
Хүнд цаг үед түлш, шатахуун тогтвортой нийлүүлж буй Оросын ард түмэнд Ерөнхий сайд талархал илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд үг хэлсний дараа “РБК” телевизийн Ерөнхий редактор, сэтгүүлч Кирилл Викторович Токаревийн асуултад хариуллаа. Сэтгүүлч Монгол Улс түлш, эрчим хүчний хамтын ажиллагаанд цаашид хэрхэн анхаарч буйг тодруулсан юм.













