НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Банкны салбарын бодлогын хэлэлцүүлэг: 2027 оны бодлого, олон улсын нөхцөл байдал, хэрэглэгчийн эрх ашиг, салбарын шинэчлэлийг хэлэлцлээ
МЭДЭЭ|Хэвлэлийн мэдээ

Банкны салбарын бодлогын хэлэлцүүлэг: 2027 оны бодлого, олон улсын нөхцөл байдал, хэрэглэгчийн эрх ашиг, салбарын шинэчлэлийг хэлэлцлээ

2026 оны 8-р сарын 31
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Монгол Улсын банк, санхүүгийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, 2027 онд баримтлах бодлогын чиглэл, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, салбарын тогтвортой байдал, цаашдын шинэчлэлийн асуудлыг хэлэлцсэн “Бодлогын хэлэлцүүлэг” зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлэгт Монголбанк, Монголын банкны холбоо, арилжааны банкуудын удирдлага, мэргэжилтнүүд оролцож, макро эдийн засгийн төлөв, банкны салбарт тулгамдаж буй асуудал, санхүүжилтийн шинэ механизм, активын удирдлага, технологи, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт зэрэг асуудлаар санал солилцов. 

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ: Дэлхийн эдийн засаг, санхүүгийн зах зээлд тодорхойгүй байдал үргэлжилж байгаа ч Монгол Улсын банк, санхүүгийн салбар харьцангуй тогтвортой байгааг онцлов. Мөн Монгол Улсын санхүүгийн системийн тогтвортой байдал, эрсдэл даах чадварыг олон улсын стандартаар үнэлүүлэх хүсэлтээ холбогдох олон улсын байгууллагад хүргүүлсэн талаар мэдээллээ. 

“Олон улсын хөрөнгө оруулагчдыг Монгол Улсад татах нэг нүүр царай нь банкны сектор. Энэ үүргээ нэр төртэй үүрэх чадамж бидэнд бий” хэмээн С.Наранцогт онцолж, Монголбанк салбарын тогтвортой хөгжил, шинэчлэлийг бодлогоор дэмжин хамтран ажиллахаа илэрхийлэв. 

2027 ОНЫ БОДЛОГЫН ЧИГЛЭЛ, ЭДИЙН ЗАСГИЙН ТӨЛӨВИЙГ ТАНИЛЦУУЛАВ

 Хэлэлцүүлгийн эхэнд Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Н.Ургамалсувд “Эдийн засгийн төлөв байдал” сэдвээр танилцуулга хийж, гадаад, дотоод орчны өөрчлөлт, инфляц болон эдийн засгийн цаашдын төлөвийг танилцууллаа. Жилийн инфляц 13 хувьд хүрч, Монголбанк бодлогын хүүгээ 12.5 хувь болгон нэмэгдүүлээд байна. Геополитикийн зөрчил, шатахууны үнэ, нийлүүлэлтийн тодорхойгүй байдал инфляцын эрсдэлийг нэмэгдүүлж байгаа бол нүүрс, зэсийн үнэ болон экспортын биет хэмжээ өссөн нь эдийн засгийн идэвхжилд эерэг нөлөө үзүүлж байна. 

Монголбанкны Ерөнхий эдийн засагч Н.Батсайхан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл болон дунд хугацааны стратеги төлөвлөгөө”-г танилцуулав. Монголбанк дунд хугацаанд инфляцыг 5 хувийн голчтой, ±2 нэгж хувийн интервалд тогтворжуулахын зэрэгцээ санхүүгийн системийн эрсдэлийг бууруулах, хяналт зохицуулалтыг олон улсын стандартад нийцүүлэх чиглэл баримталж байна. 

ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ АШИГ, ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛД АНХААРНА

Хэлэлцүүлгийн нэг гол чиглэл нь санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах асуудал байв. Банкны үйлчилгээ цахимжиж, бүтээгдэхүүний төрөл нэмэгдэхийн хэрээр хэрэглэгчдэд хүү, шимтгэл, үйлчилгээний нөхцөл, эрсдэлийн талаар ойлгомжтой, ил тод мэдээлэл хүргэх, гомдол маргааныг шуурхай шийдвэрлэх тогтолцоог сайжруулах шаардлагатайг оролцогчид хөндлөө. Үүнтэй зэрэгцэн салбарын шийдвэр гаргалтад технологи, өгөгдлийн хэрэглээг нэмэгдүүлэх шаардлагатайг онцлов. С.Наранцогт өгөгдөлд суурилсан ухаалаг шийдвэр гаргалтыг хөгжүүлж, хүний хүчин зүйлээс шалтгаалах алдааг бууруулах чиглэлд Монголбанк, арилжааны банкууд, салбарын байгууллагууд хамтран ажиллах нь чухал гэдгийг тэмдэглэв. 

Ийнхүү “Бодлогын хэлэлцүүлэг” нь 2027 оны мөнгөний бодлого, санхүүгийн тогтвортой байдал, хэрэглэгчийн эрх ашиг, бизнесийн санхүүжилт, активын удирдлага, технологийн шинэчлэл гэсэн харилцан уялдаатай асуудлыг нэг дор авч үзэж, салбарын оролцогчид бодит асуудлаас бодлогын шийдэлд хүрэх гарцыг хамтран эрэлхийлсэн хэлэлцүүлэг боллоо.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

М банк БНСУ-ын тэргүүлэгч дижитал банк болох КакаоБанктай хувьцаа эзэмших гэрээ байгууллаа

М банк БНСУ-ын тэргүүлэгч дижитал банк болох КакаоБанктай хувьцаа эзэмших гэрээ байгууллаа

БНСУ-ын тэргүүлэгч дижитал банк болох КакаоБанк М банкны хувьцаа эзэмших гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд КакаоБанк М банкны хувьцааны 15 хувийг эзэмших бөгөөд энэ нь зөвхөн хоёр улсын хоорондох хамтын ажиллагаагаар хязгаарлагдахгүй Монгол Улсын банк, санхүүгийн салбарт олон улсын технологи, инновац, дэлхийн тэргүүлэгч банкны сайн туршлагыг нэвтрүүлж, дижитал банкны хөгжлийг дараагийн шатанд гаргах чухал алхам болж байна.

Nov 18, 2026

АПУ ХК Тогтвортой хөгжлийн зорилгоор 3 том бүтээн байгуулалтад шаардагдах санхүүжилтийн гэрээг ЕСБХБ-тай байгууллаа

АПУ ХК Тогтвортой хөгжлийн зорилгоор 3 том бүтээн байгуулалтад шаардагдах санхүүжилтийн гэрээг ЕСБХБ-тай байгууллаа

Монголбанкнаас төсвийн шинжтэй арга хэмжээг санхүүжүүлэхийг хуулиар хориглох эрх зүйн орчныг бүрдүүлнэ

Монголбанкнаас төсвийн шинжтэй арга хэмжээг санхүүжүүлэхийг хуулиар хориглох эрх зүйн орчныг бүрдүүлнэ

Эгийн голын усан цахилгаан станц төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ

Эгийн голын усан цахилгаан станц төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ