НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
МЭДЭЭ|Хэвлэлийн мэдээ

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ

2026 оны 8-р сарын 21
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

“Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн шинэ цахим хуудас нь зах зээлийн бодит цагийн мэдээлэл, хөрөнгө оруулагчийн заавар, IPO, компанийн тайлагнал, гадаадын хөрөнгө оруулагч болон уул уурхайн бүтээгдэхүүний мэдээллийг хэрэглэгч төвтэй нэг бүтэц дор нэгтгэн хүргэж байна.

Энэхүү шинэчлэлийн зорилго нь цахим хуудасны өнгө төрх, дизайныг өөрчлөхөөс гадна зах зээлийн бодит цагийн мэдээлэл, хөрөнгө оруулагчийн мэдлэг, компанийн тайлагнал, IPO, гадаадын хөрөнгө оруулагч болон уул уурхайн бүтээгдэхүүний мэдээллийг нэгтгэсэн Монголын хөрөнгийн зах зээлийн дижитал нэгдсэн гарц бий болгоход оршино.

Зах зээлийн бодит цагийн мэдээллийг нэг дороос

Шинэ цахим хуудасны Live Market хэсгээр дамжуулан хөрөнгө оруулагчид зах зээлийн бодит цагийн мэдээлэл, ханш, индекс болон арилжааны үндсэн үзүүлэлтүүдтэй танилцах боломжтой. Мөн идэвхтэй болон мэргэжлийн оролцогчдод зах зээлийн мэдээлэл, түүхэн өгөгдлийг ашиглан судалгаа, харьцуулалт, тооцоолол хийхэд илүү ойлгомжтой мэдээллийн бүтэц бүрдүүлэхийг зорьсон.

Зах зээлийн бодит цагийн мэдээллээс хөрөнгө оруулалтын шийдвэр хүртэл — нэвтрэх цахим цэг

Шинэ хөрөнгө оруулагчдад зориулсан мэдээллийн гарц

Хөрөнгийн зах зээлд анхлан оролцохоор сонирхож буй иргэдэд зориулсан шинэ хөрөнгө оруулагч хэсэгт хаанаас эхлэх, брокер хэрхэн сонгох, үнэт цаасны данс нээлгэх болон зах зээлийн суурь мэдлэгтэй холбоотой мэдээллийг үе шаттай хүргэнэ. Ингэснээр шинэ хөрөнгө оруулагч шаардлагатай мэдээллээ өөр өөр эх сурвалжаас хайх бус, хөрөнгө оруулалтын эхний алхмаас арилжаанд оролцох хүртэлх үндсэн мэдээллийг нэг цахим орчноос авах боломжтой болсон.

IPO Hub: хөрөнгө оруулагч болон компаниудын нэгдсэн гарц

IPO Hub хэсэг нь шинэ үнэт цаасны мэдээлэл, IPO-ийн үе шат, захиалгын явц, хуваарилалт болон арилжаа эхлэх үйл явцыг олон нийтэд илүү ойлгомжтой хүргэхэд чиглэсэн. Мөн нээлттэй компани болох, IPO болон бусад үнэт цаасаар дамжуулан хөрөнгө босгох сонирхолтой компаниудад шаардлага, үйл явц, холбогдох мэдээллийг нэг дороос авах боломжийг бүрдүүлж байгаа юм.

Open.mse.mn: компанийн тайлагнал, дундын мэдээллийн сан

Шинэ цахим хуудаснаас open.mse.mn мэдээллийн сан руу нэвтэрч, бүртгэлтэй компаниудын тайлан, мэдээ, ил тод байдлын болон бусад албан мэдээлэлтэй танилцах боломжтой. Энэ нь хөрөнгө оруулагч, шинжээч, судлаач болон хэвлэл мэдээллийн байгууллагууд компанийн мэдээллийг нэгтгэсэн албан эх сурвалжаас авах, харьцуулалт болон судалгаа хийх боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан тусгай хэсэг

Foreign Investor хэсгээр Монголын хөрөнгийн зах зээлийн ерөнхий мэдээлэл, зохицуулалтын орчин болон зах зээлд нэвтрэхтэй холбоотой мэдээллийг англи хэлээр хүргэхээр төлөвлөсөн. Энэхүү хэсэг нь гадаадын хөрөнгө оруулагчдад Монголын зах зээлийн мэдээллийг илүү ойлгомжтой, төвлөрсөн хэлбэрээр хүргэж, дотоодын зах зээлтэй холбогдох албан мэдээллийн гарц болно.

Уул уурхайн бүтээгдэхүүн, зэсийн арилжааны мэдээлэл

Шинэ цахим хуудсанд уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны мэдээллийг тусгай хэсгээр хүргэж, бүтээгдэхүүний төрөл, арилжааны нөхцөл болон үр дүнгийн мэдээллийг илүү хүртээмжтэй болгосон. Тэр дундаа нүүрс,зэс гэх мэт бүтээгдэхүүний арилжааны мэдээллийг онцлон хүргэснээр уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүний төрөлжилт болон арилжааны мэдээллийг дотоод, гадаадын оролцогчдод ойлгомжтой хүргэх боломж бүрдэх юм.

Шинэ цахим хуудас гурван сарын туршилтын горимоор ажиллана. Энэ хугацаанд хэрэглэгчийн санал хүсэлт, бодит ашиглалтын дата, хандалтын үзүүлэлт болон техникийн туршилтын үр дүнд тулгуурлан цахим хуудасны бүтэц, агуулга, хэрэглэгчийн замнал болон ажиллагааг үе шаттай сайжруулна. Туршилтын хугацаанд хэрэгжилтийн үр дүнг нэгтгэн дүгнэж, шинэ цахим хуудсыг үндсэн хувилбар болгон бүрэн шилжүүлэх эсэх шийдвэрийг гаргана.

Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн цахим орчинтой яг одоо танилцана уу.

Шинэ цахим хуудас: new.mse.mn

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх  ажлын хэсгийн анхны хурал /2026.10.08/ болов.

Oct 8, 2026

Хөгжлийн банк нарны цахилгаан станц барих төсөлд санхүүжилт олгоно

Хөгжлийн банк нарны цахилгаан станц барих төсөлд санхүүжилт олгоно

Экспортын орлого өсөж, гадаад валютын улсын нөөц түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрлээ

Экспортын орлого өсөж, гадаад валютын улсын нөөц түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрлээ

Цагдаагийн эсрэг мафист ажиллагаа эхлэв үү?!

Цагдаагийн эсрэг мафист ажиллагаа эхлэв үү?!