2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 15
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 27
2026 оны 3-р сарын 24
2026 оны 3-р сарын 4
2026 оны 2-р сарын 3
2026 оны 2-р сарын 21
2026 оны 3-р сарын 22
2026 оны 3-р сарын 19

Жил бүрийн 11 дүгээр сарын дөрөв дэх Бямба гаригт Украин улс XX зуунд тохиосон өлсгөлөнгөөр үй олноороо амь насаа алдсан эмгэнэлт явдлын золиос болсон сая сая хүмүүсийн дурсгалыг хүндэтгэдэг. Эдгээрээс хамгийн аймшигтай, өргөн хүрээг хамарсан нь 1932-1933 оны өлсгөлөн байв.
Түүхчдийн дийлэнх нь 1932-1933 оны өлсгөлөнгийн гол шалтгааныг Зөвлөлтийн коммунист засаг захиргаанаас тариаланчдын эсрэг хэрэгжүүлсэн албадан үр тариа бэлтгэх дайчилгааны харгис бодлого гэж үздэг.
Украинд "Голодомор" хэмээн нэрлэгдсэн өлсгөлөнгөөр үй олноор нь хөнөөх энэхүү үйл ажиллагааны улмаас хамгийн багадаа 3.9 сая хүн амиа алджээ. Энэхүү өлсгөлөнгөөс амиа алдсан хүмүүсийн тоо ЗХУ даяар нийтдээ 7 орчим саяд хүрсэн гэдэг.
Дэлхийн 20 улс 1932-1933 оны Украины өлсгөлөнг "Украины үндэстнийг устгахыг зорьсон төрлөөр устгах гэмт хэрэг" (геноцид) гэж хүлээн зөвшөөрөөд байна. Гэвч энэ асуудал түүхчид болон улстөрчдийн дунд ширүүн маргаан дагуулдаг. Учир нь, Орос тэргүүтэй зарим улс орон үүнийг геноцид гэж үзэхээс татгалздаг.

ТӨРЛӨӨР УСТГАХ ГЭМТ ХЭРЭГ
2006 онд Украины Дээд рада 1932-1933 оны “Голодомор”-ыг Украины ард түмний эсрэг үйлдсэн геноцид гэж албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. “Голодомор”-ыг олон нийтийн өмнө үгүйсгэхийг хууль бус гэж үздэг ч ийм үйлдэлд тодорхой шийтгэл оногдуулахаар заагаагүй байдаг.
Гэвч түүхчид болон улстөрчдийн дунд “Голодомор”-ыг НҮБ-ын "Геноцидын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шийтгэх тухай конвенц"-д заасан хууль зүйн утгаар нь геноцид гэж үзэж болох эсэх дээр нэгдсэн ойлголт байдаггүй. Гэсэн хэдий ч "Геноцид" гэх нэр томьёог анх санаачилсан доктор Рафаэль Лемкин 1953 онд "Украины үндэстнийг устгасан явдал" бол геноцидын сонгодог жишээ мөн гэж хэлж байжээ.
“Голодомор”-ыг геноцид гэж хүлээн зөвшөөрсөн 16 улс бол Австрали, Гүрж, Эквадор, Эстони, Канад, Колумби, Латви, Литва, Мексик, Парагвай, Перу, Польш, АНУ, Унгар, Португал болон Ватикан. Мөн Андорра, Аргентин, Бразил, Испани, Итали, Словак, Чех, Чили зэрэг найман улс Голодоморыг хүн төрөлхтнийг устгах гэсэн үйлдэл хэмээн буруушааж байв.
Орос улс өлсгөлөнгийн шалтгааныг албадан хамтралжуулалт гэж тайлбарладаг бөгөөд үүнд ЗХУ-ын олон бүс нутаг өртсөн гэж үздэг. ОХУ-ын Төрийн Думын мэдэгдэлд үүнийг улс төрийн таамаглалын сэдэв болгох ёсгүй гэж заажээ. НҮБ, ЮНЕСКО болон ПАСЕ-ийн баримт бичгүүдэд "геноцид" гэдэг үг ороогүй байдаг ч Европын Парламент 2008 онд үүнийг "аймшигт гэмт хэрэг" гэж нэрлэсэн.

ХОХИРОГЧДЫН ТОО
Судлаачид хохирогчдын нарийн тоон дээр одоог хүртэл маргасаар байна. Украины Демограф, нийгмийн судалгааны хүрээлэнгийн статистик тооцооллоор 3.9 сая хүн өлсгөлөнгөөр үхсэн гэдэг агаад үүнийг шинжлэх ухааны хамгийн үндэслэлтэй тоо гэж үздэг. Түүнчлэн төрөлт буурсны улмаас Украин улс 600 мянган нярай хүүхдээ алдсан гэсэн статистик ч бий.

ӨЛСГӨЛӨНГИЙН “ГЕОГРАФИК”
1932-1933 оны ЗХУ даяарх өлсгөлөнгийн золиос болсон нийт хүний тоог гадаадын түүхчид 5.5-аас 8 сая гэж нэрлэдэг бөгөөд тэдний талаас илүү хувь нь украинчууд байжээ. Хүн амынх нь тоотой харьцуулбал Казакстанд хамгийн өндөр хохирол учирсан бол абсолют тоогоороо Украин нэгдүгээрт ордог.
Украины эрдэмтдийн тогтоосноор 1932-1934 онд Украины хүн амын нас баралт Оросынхоос дөрөв дахин өндөр байсан. Украинд амиа алдсан хүмүүсийн 81% нь украинчууд байв.

“ГОЛОДОМОР” БОЛООГҮЙ ГАЗРУУД
Түүхч Станислав Кульчицкийн мэдээлснээр 1932 оны намар Украинд байсан 25 мянга орчим хамтралаас 1500 орчим нь төлөвлөгөөгөө биелүүлж чадсанаар шийтгэлд өртөөгүй байна. Төлөвлөгөө биелүүлээгүй тосгоныг "хар самбарт" бүртгэх нь тухайн нутгийн иргэдийн хувьд үхлийн ял байв. Өлсгөлөн нь тухайн үед Польшийн бүрэлдэхүүнд байсан баруун Украин, Румыны Буковин, Чехословакийн Закарпатье болон тухайн үед Орост харъяалагдаж байсан Крымийг дайраагүй байна.

СЭТГҮҮЛЧ ДЮРАНТИ БА ХЭВЛЭЛ ДЭХ АНХНЫ МЭДЭЭЛЛҮҮД
Британийн сэтгүүлч Малкольм Магеридж 1933 онд өлсгөлөнгийн тухай анхлан мэдээлсэн. Мөн Гарет Жонс Украинд нууцаар очиж үзсэн аймшигт дүр зургаа нийтэлсэн байдаг.

“The New York Times”-ын Москва дахь сурвалжлагч Уолтер Дюранти өлсгөлөнг үгүйсгэхийг оролдож байв. Дюранти Пулицерийн шагнал хүртэж байсан бөгөөд Украины идэвхтнүүд түүний шагналыг хураахыг шаардсан ч зөвшөөрөөгүй юм.

АЛБАН ЁСНЫ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨЛТ
"Голодомор" гэх үг анх 1978 онд цагаачдын бүтээлд гарч ирсэн. 1990 онд анхны баримтат номууд хэвлэгдэж, 2006 онд Ющенко ерөнхийлөгчийн үед 5000 гаруй хуудас төрийн нууц архивыг ил болгосон байна. Одоо Киевийн “Голодомор”-ын музей нь гадаадын төлөөлөгчдийн зочлох албан ёсны хөтөлбөрт багтдаг.

ХҮНСЭЭР ТОРГОХ ШИЙТГЭЛ
Үр тарианы өртэй тариачдаас бүх төрлийн хүнсийг нь хураан авдаг байв. Энэ нь өрийг төлүүлж буй хэрэг биш, харин зөвхөн шийтгэл байлаа. Тусгай отрядууд төмөр "хайгуул" ашиглан тариаланчдын хашааг хатгаж, нуусан хүнс хайдаг байв. С.Косиор Сталинд илтгэхдээ "Хүнсээр торгох шийтгэл хамгийн сайн үр дүн өгч байна" гэж бичиж байжээ.

"ТАВАН ТҮРҮҮНИЙ ХУУЛЬ"
1932 оны 8-р сард Сталин улсын өмчийг хамгаалах шинэ хууль гаргасан. Энэ нь талбайгаас зөвшөөрөлгүй хэдхэн түрүү тариа түүсэн хүнийг ч буудан хороох (расстрел) эсвэл 10 жил хорих ялаар шийтгэдэг байсан тул ард түмэн "Таван түрүүний хууль" гэж нэрлэжээ. Эхний жилдээ 150 мянган хүн энэ хуулиар шийтгүүлсэн байна.

ХҮН ИДЭХ ҮЗЭГДЭЛ-КАННИБАЛИЗМ
Өлсгөлөнд нэрвэгдсэн тариачид өөрсдийн болон бусдын хүүхдүүдийг идэх тохиолдол гарч байв. Тухайн үед "Өөрийн хүүхдийг идэх нь зэрлэг бүдүүлэг явдал" гэсэн зурагт хуудас хүртэл хэвлэж байжээ. Каннибализмтай холбоотойгоор 2500 гаруй хүн шийтгүүлсэн байна. Ихэвчлэн эмэгтэйчүүд гэр бүлээ авч үлдэхийн тулд ийм аймшигт алхам хийдэг байсан гэж түүхчид тэмдэглэжээ.

ОРОСООС НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛСЭН НЬ
Өлсгөлөнгөөр эзгүйрсэн тосгодод Орос болон Белоруссаас 21 мянган гэр бүлийг нүүлгэн авчрах шийдвэр гаргаж, 15.5 сая рубль зарцуулжээ. Гэвч түүхийн баримтаар эдгээр нүүдэлчдийн талаас илүү хувь нь шинэ газартаа дасалгүй Орос руугаа буцсан байдаг байна.
Тийм ээ... Зөвлөлтийн эмгэнэл үүндээ л байдаг! 15.5 сая рубль нь өлсгөлөнг зогсооход хангалттай их мөнгө байсан. Тэр байтугай ЗХУ нэмж мөнгө гаргах ч шаардлагагүй, зөвхөн гадаад руу гаргаж байсан үр тарианы экспортынхоо өчүүхэн хэсгийг өлсөж буй бүс нутаг руу чиглүүлэхэд л сая сая хүний амь насыг аврах боломжтой байсан юм. Тиймээс түүхчид "Голодомор"-ыг "зохион байгуулалттай хядлага" (геноцид) гэж үздэг. Энэ бол Зөвлөлтийн эмгэнэлт явдлын өчүүхэн хэсэг нь. Түүх цааш үргэлжлэх болно.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 15
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 27
2026 оны 3-р сарын 24
2026 оны 3-р сарын 4
2026 оны 2-р сарын 3
2026 оны 2-р сарын 21
2026 оны 3-р сарын 22
2026 оны 3-р сарын 19