НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Женко операцийн “трейлер”
АНАЛИЗ

Женко операцийн “трейлер”

2025 оны 12-р сарын 23
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

АН-ын дарга бөгөөд бүлгийн дарга О.Цогтгэрэл Засгийн газрыг огцруулах саналыг өөрийн бланк дээрээ өргөн барина гэжээ. Гэхдээ Г.Занданшатарт долоо хоногийн дотор дэд сайдаа эгүүлэн татах хугацаат “даалгавар” өгснөө мэдэгдсэн байна. Түүний бланк дээр 20 гишүүн гарын үсэг зурсан, нэмээд 12 хүн дэмжсэн нөхцөлд Засгийн газрын хувь заяа УИХ-ын гарт очно.

Ордонд Засгийн газрыг огцруулах операцийг сөрөг хүчний дарга өөрийн биеэр эхлүүлэх цагаар ордны гадаа иргэд жагсаал хийсэн нь зохион байгуулалттай давхцал. Байгуулагдаад хагас жил болж буй Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах акц хоёр дахь удаагаа өрнөж байгаа нь хүний муудаа биш.

Дэд сайдын асуудал бол дэд сэдэв. Шатахууны хомсдол бол шалтаг. Ард нь Оюутолгойн хувь заяа, оросуудын шахалт, “Роснефть”-ийн хүсэл.... гэх мэтчилэн олон асуудал байна.

Тэр дундаа Женкогийн Засгийн газар огцорсон, унасан “бөх” ууртай яваа. Учир нь, "бөх бол төр" юм.

1. Гавъяат тамирчин, самбо бөхийн дэлхийн аварга Х.Баттулга өөрийн хүсэлтээр улс төрөөс “зодог тайлах” хүн биш. Ганзагын наймаачнаас хувьчлалын тэрбумтан, эрүүгийн яллагдагчаас Төрийн тэргүүн болж үзсэн түүнд олон мэх бий.

Бөхөөр бол хажуугаас нь хавирна, нохой мордоно, араас нь хонгодоно.

Женко.Баттулга 2024 оны сонгуулиар УИХ-д эргэн ирсэн нь ердөө кнопны гишүүн төдий байхын тулд биш нь тодорхой. Төрийн ордонд буцаж ирэхдээ Михайлд нэг бодол төрсөн нь ойлгомжтой. Х.Баттулгын шунал барагдахгүй.

2. О.Батнайрамдалын сонсгол С.Баярцогтын “наадам” болно гэж Х.Баттулга төсөөлөөгүй нь лав. Оюутолгойн сонсголоос болж, С.Баярцогт түүний хамаг булхайг дэлгэсэнд багагүй бухимдалтай яваа байх. Оросын олигархи Олегийн дарамт, шахалтад ч орсон байж мэднэ.

3. Х.Баттулгын хүч нөлөө Ардчилсан намд буурсан ч, тэр өмхийгөө тавьтлаа удна. Түүнд мэх ч бий, мөнгө ч бий. Монголоос хулгайлсан мөнгөөрөө АН-ыг байтугай, МАН-ыг, бүр Монголыг өлхөн худалдаж авч чадна. Төгрөг нуурын орд, төмөр замын хулгай, оффтейкоос офшорт нуусан хөрөнгө гэх зэргээр түүний хөрөнгө өнгөрсөн жилүүдэд улам арвижсан уу гэхээс хорогдоогүй. Мөнгөөр бүгдийг худалдаж, бүхнийг зохицуулж ирсэн хүн мөнгөөр бүхнийг зохицуулна гэж үзнэ, гарцаагүй. Ардчилсан намд Женкогийн мөнгөнд худалдагдах хүмүүс захаасаа л тоологдоно.

УИХ дахь бүлэг дотор нь гэхэд О.Алтангэрэл, Л.Мөнхбаясгалан, Ө.Шижир, Д.Жаргалсайхан, С.Ганбаатар, Н.Алтанхуяг, Г.Очирбат, Ж.Баясгалан, Ц.Туваан нарын фракц байна. Женкогийн “12” нэртэй. АН-ын генсек Н.Ганибал бол улаан цагаан “монгол ялна”.

Алим модноосоо, АН Женкогоос хол унахгүй.

4. Г.Занданшатарын Засгийн газрыг унагааснаар О.Цогтгэрэлийн рейтинг өсөхгүй. Эсрэгээрээ эдийн засгийн хямралын буруутан, Засгийн газрыг огцруулсан гэмтэн болж үлдэж мэднэ. Үндсэн хууль зөрчин, Төрийн эргэлт хийсэн үйлдэлдээ хүртэл АН-ыг буруутгадаг хүмүүс шүү дээ, МАН-ынхан.

О.Цогтгэрэлийн энэхүү санаачилга манж мафийн загатнасан газрыг л маажина. Тэд Ардчилсан намын акцыг ашиглаж, улс орныг самарсан жагсаал болгож мэднэ. Эцэст нь энэ бүгдийн буруутан нь О.Цогтгэрэл болж үлдэнэ.

6. ҮХНӨ-өөр Х.Баттулга Ерөнхийлөгчид нэр дэвших боломжгүй. Гэвч түүнд Ерөнхий сайд болох эрх нь нээлттэй. Гэвчиг түүний шунал хүсэл зөвхөн Ерөнхий сайдаар хязгаарлагдахгүй, ханахгүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Монголын Путин болох нь. Х.Баттулгын гол зорилго. Тиймээс Х.Баттулга Төрийн ордноос яваагүй цагт ордны хэрүүл тасрахгүй, Монголын зовлон дуусахгүй.

 
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Оросын шүүх “Энх тайвныг дэмжигч” цорын ганц намаа сонгуульд оролцохыг хориглолоо

Оросын шүүх “Энх тайвныг дэмжигч” цорын ганц намаа сонгуульд оролцохыг хориглолоо

The Daily Digest (2026-08-13)

Aug 13, 2026

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

Хятадын өндөгний дарамт

Хятадын өндөгний дарамт

Их уншсан

Хараал идсэн хар масс!

2026 оны 8-р сарын 11

Хэнтийд “найруулсан” улс төр ба анд найзуудын шинэ төлөвлөгөө!

2026 оны 8-р сарын 10

Украины дроны халдлагаас үүдэн "Уайлдберриз"-ийн логистикийн сүлжээ хямралд оров

2026 оны 8-р сарын 10

Вашингтоны шинэ хориг ба Улаанбаатарын геополитикийн хавхаг

2026 оны 8-р сарын 10

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

2026 оны 8-р сарын 13

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

2026 оны 8-р сарын 13

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Саалиа бэлдэхээр саваа бэлд: Шатахуун 60 хоног нөөцлөх агуулах ашиглалтад орж эхэллээ

2026 оны 8-р сарын 9

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

БНХАУ-ын ГХЯ-ны Азийн асуудал эрхэлсэн газрын халаа сэлгээ

2026 оны 8-р сарын 12

Хятадын хиймэл оюуны зөрчил кибер аюулгүй байдалд түгшүүр зарлав

2026 оны 8-р сарын 10

Марк Цукербергийн $80 тэрбумын "тагнуулч”-ийг Их Британи таалсангүй

2026 оны 8-р сарын 11

АИ 92-н үнэ альхан хавьд тогтдог вэ?

2026 оны 8-р сарын 10

Монголия активизирует строительство НПЗ: Проект преодолевает двухлетний простой

2026 оны 8-р сарын 11