НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Виз зуучлалын VFS компани буурай орны иргэдийн зовлонгоор хөлжиж байгааг илчиллээ
АНАЛИЗ

Виз зуучлалын VFS компани буурай орны иргэдийн зовлонгоор хөлжиж байгааг илчиллээ

2026 оны 7-р сарын 1
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

Аль нэг улсын виз мэдүүлж байгаа хүн болгонд VFS гэдэг нэр танил байгаа байх. Өмнө нь виз хүсч байгаа орныхоо ЭСЯ руу материалаа өгдөг байсан бол одоо VFS хэмээх зуучлагч компаниар дамжуулдаг болсон. Улаанбаатар хотод хэд хэдэн ийм зуучлах төв бий. Энэ ямар учиртай зуучлагч вэ?

VFS бол дэлхий даяар сүлжээтэй виз зуучлалын аутсорсингийн компани. Өөрийн орных нь үндэсний паспорт нь “сул” буюу буурай орнуудын иргэдэд өндөр хөгжилтэй орны визний үйлчилгээг зуучилдаг үндсэн үйл ажиллагаатай.

Гэхдээ сонирхолтой нь тэрхүү өндөр хөгжилтэй орнуудын иргэд энэ компанийн талаар огт сонсоогүй байдаг. Учир нь, тэдгээр орны иргэд буурай хөгжилтэй орнууд руу визгүйгээр чөлөөтэй зочлох эрхтэй. Визний цаг авах дараалалд багтах гэж хавьгүй өндөр төлбөр хураамж төлж, яагаад тэр улсад зорчих болсон тухай долоон булчирхайгаа тоочиж, консулын ажилтны өмнө бөхөлзөх мэдрэмжийг тэдгээр өндөр хөгжилтэй орны иргэд хэзээ ч мэдэрч байгаагүй.

2001 онд VFS компани байгуулагдсанаас хойш Ази, Африк, Ойрхи дорнодын ихэнх орны иргэд хөгжингүй орнуудын виз хүсэхдээ ЭСЯ-аар эргэлдэхгүйгээр энэхүү компаниар зуучлуулдаг болсон. Үүсэн байгуулагдсан даруйдаа VFS хэдэн тэрбум долларын ашиг хийж эхэлжээ. Компанийг эзэмшигчдийн дотор Дубайн баян гэр бүл, Дональд Трампын ивээн тэтгэгч зэрэг баячууд бий.

Өнөөдрийн байдлаар тус компани дэлхийн 71 улсын Засгийн газартай визийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулжээ. Тэдний нэг нь манай Монгол. Виз хүсэгч болгоноос үйлчилгээний хураамж авч байгаа ч компанийн ашгийн дийлэнхийг “нэмэлт үйлчилгээ” гэж нэрлэдэг дагалдах бусад үйлчилгээнээс олдог болохыг эрэн сурвалжлах сэтгүүлчдийн Lighthouse reports сүлжээ цуврал сурвалжлагаараа саяхан илчиллээ.

Энэхүү нэмэлт үйлчилгээ гэдэгт утсаар мессеж илгээх, бичиг баримтын хүргэлт, VIP өрөө, VIP дараалал зэрэг багтдаг байна. Улаанбаатар дахь VFS-ийн салбаруудаар үйлчлүүлсэн хэн болгонд эдгээр үйлчилгээ танил байгаа байх.

Lighthouse Reports-ийн сэтгүүлчид дэлхийн улс орнуудын 14 редакцтай хамтран жил гаруй сурвалжилсаны эцэст цуврал сурвалжлага бэлтгэн цацсан бөгөөд VFS-ийн бий болгосон сүлжээ нь “харгис, шударга бус системийг бий болгосон” хэмээн дүгнэжээ.

Сэтгүүлчдийн олж мэдсэнээр дэлхийн улс орнуудад байгаа салбаруудад ажиллаж байгаа тухайн улсын иргэдийн үндсэн цалинг маш багаар тогтоогоод нэмэлт урамшууллыг дээр өгүүлсэн “нэмэлт үйлчилгээ”-г хэр зарж борлуулж чадсанаас хамаарч олгодог байна. Сар бүр ажилтнуудад “нэмэлт үйлчилгээний төлөвлөгөө” тогтоодог бөгөөд ажилтнууд нь урамшуулал авахын тулд нэмэлт үйлчилгээг үйлчлүүлэгчдэд санал болгох нэрээр тулгадаг байна.

Сэтгүүлчдийн олж тогтоосноор сүүлийн жилүүдэд нэмэлт үйлчилгээний ачаар компанийн ашиг 4 дахин нэмэгджээ.

Мөн эдгээр төв нь хүмүүсийн датаг хуулийн дагуу зөв хадгалж, хамгаалж байгаа эсэх нь маш эргэлзээтэй байгааг сэтгүүлчид олж мэджээ. VFS-тэй гэрээтэй улс орны Засгийн газрууд иргэдийн хувийн мэдээлэл эрсдэлтэй байж болохыг мэдэж байгаа ч эдгээр мэдээллийг хамгаалах талаар юу ч хийхгүй байгааг сурвалжлагад хөнджээ. Иргэдийн мэдээлэл, төлбөр хураамжийн орлого гээд улс орны өөрийнх нь мэдэлд байх ёстой функцийг гаднын аутсорсинг компанид өгснийг сэтгүүлчид буруутгасан байна. Зөвхөн мэдээллээс гадна өөрийн орны иргэдийг гадныханд мөлжүүлэх, дарамтлуулах боломжийг олгож байна гэж Lighthouse Reports дүгнэжээ. Товлосон цагаасаа хоцорч ирэхэд цагийг нь шууд цуцалж, дахин мөнгө төлж цаг авахыг шахдаг, үйлчлүүлэгчээс асуулгүй нэмэлт үйлчилгээг тулгадаг зэрэг нь иргэдийг мөлжиж байгаа хэлбэр мөн гэжээ.

Lighthouse Reports-ийн сэтгүүлчид Шенгений 22 орны визний материалд мониторинг хийж, хэдэн арван VFS-ийн ажилтан болон виз хүсэгчэй уулзаж ярилцжээ. VFS-ийн Люксембург дэх төвийн санхүүгийн тоо баримтаар 2017-2024 оны хооронд нэмэлт үйлчилгээний орлогоос олсон ашиг 4 дахин өссөн байна. Энэтхэгийн салбарын баримтуудаар татвар төлөхөөс өмнөх орлого нь 70% нэмэгдсэн байжээ. Нэмэлт үйлчилгээг зарахын тулд ажилтнууд виз хүсэгчдийг албаар төөрөгдүүлэх, худал мэдээлэл өгч сонголтгүй болгодог болохыг илрүүлжээ.

Сэтгүүлчид Мэдээлэл олж авах эрх чөлөөний хуулийн дагуу хэд хэдэн улсын ЭСЯ-нд хандаж мэдээлэл хүссэн байна. Ингээд нэгэн улсын Шведийн ЭСЯ-наас 2000 гаруй тооцооны хуудсыг авч чаджээ. Ази, Африкийн 16 улсын иргэдэд хамаарах эдгээр 2000 гаруй тооцооны хуудас нь 2025 оны ердөө хоёр долоо хоногийн хугацаанд олгогдсон тооцооны баримт байсан бөгөөд эдгээр баримтад хийсэн дүн шинжилгээгээр нийт дүнгийн 30%-ийг нэмэлт үйлчилгээгээр олсон орлого байжээ.   

 
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Оросын шүүх “Энх тайвныг дэмжигч” цорын ганц намаа сонгуульд оролцохыг хориглолоо

Оросын шүүх “Энх тайвныг дэмжигч” цорын ганц намаа сонгуульд оролцохыг хориглолоо

The Daily Digest (2026-08-13)

Aug 13, 2026

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

Хятадын өндөгний дарамт

Хятадын өндөгний дарамт

Их уншсан

Хараал идсэн хар масс!

2026 оны 8-р сарын 11

Хэнтийд “найруулсан” улс төр ба анд найзуудын шинэ төлөвлөгөө!

2026 оны 8-р сарын 10

Украины дроны халдлагаас үүдэн "Уайлдберриз"-ийн логистикийн сүлжээ хямралд оров

2026 оны 8-р сарын 10

Вашингтоны шинэ хориг ба Улаанбаатарын геополитикийн хавхаг

2026 оны 8-р сарын 10

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

2026 оны 8-р сарын 13

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

2026 оны 8-р сарын 13

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Саалиа бэлдэхээр саваа бэлд: Шатахуун 60 хоног нөөцлөх агуулах ашиглалтад орж эхэллээ

2026 оны 8-р сарын 9

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

БНХАУ-ын ГХЯ-ны Азийн асуудал эрхэлсэн газрын халаа сэлгээ

2026 оны 8-р сарын 12

Хятадын хиймэл оюуны зөрчил кибер аюулгүй байдалд түгшүүр зарлав

2026 оны 8-р сарын 10

Марк Цукербергийн $80 тэрбумын "тагнуулч”-ийг Их Британи таалсангүй

2026 оны 8-р сарын 11

АИ 92-н үнэ альхан хавьд тогтдог вэ?

2026 оны 8-р сарын 10

Монголия активизирует строительство НПЗ: Проект преодолевает двухлетний простой

2026 оны 8-р сарын 11