2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 15
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 27
2026 оны 3-р сарын 24
2026 оны 3-р сарын 4
2026 оны 2-р сарын 3
2026 оны 2-р сарын 21
2026 оны 3-р сарын 22
2026 оны 3-р сарын 19


“Чулуу шидсэн болгон руу хуцахгүй” гэж буй хотын дарга Х.Нямбаатар хуцах нь байтугай урах нь холгүй авирлаж байна. Нэг бол шийдсэн хулгайч, нөгөө бол дийлсэн дарангуйлагч түүн шиг аархуу ихэрхүү, ард иргэдээсээ айж ичихээ больдог байх.
Уг нь Х.Нямбаатар сонгогдсон төлөөлөгч, томилогдсон дарга болохоос дархлагдсан сэтэртэн биш юм. Гэсэн хэдий ч үеэл нь (УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ) Монголд дарангуйллаа тогтоох шахсан шиг нийслэлд Х.Нямбаатарын дэглэм нэгэнт тогтжээ. Ямар сайндаа л өөрийг нь эсэргүүцсэн доодох албан тушаалтнуудаа ажлаас нь хална, барина гэж дарамтлахав!
Улаанбаатар өөрийн гэсэн өнгө төрх, үүх түүхтэй хот. Дэлхийн хамгийн хүйтэн, хамгийн хуурай нийслэлийн нэг. 387 жилийн түүхтэй Монголын нийслэлийг Х.Нямбаатар Бээжингийн саарал тосгон болгож буй нь хоржоонтой. Түүний өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төсөл болгон Бээжинтэй холбоотой байдаг бас худал гүтгэлэг ч болохгүй!
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт эрх мэдэл, хөрөнгө мөнгө дутаагүй. 2024 онд Улаанбаатар хот 2.5 их наядын төсөвтэй байсан бол 2025 онд 3.7 их наяд, 2026 онд 6.5 их наяд болж өссөн. Гурван жилийн хугацаанд 12.7 их наядыг тэрбээр "үрсэн" атал өнөөдрийг хүртэл нэг станц ч барьж чадсангүй. Улаанбаатарт Туулын хурдны зам, метроноос илүү эрчим хүчний эх үүсвэр нэн шаардлагатай болсон.
Х.Нямбаатарын хийсэн ажил гэвэл боржуур сольж, хавтан шинэчилсэн байх, үгүйсгэхгүй. Гэсэн хэдий ч өнгөрсөн жил эхлүүлсэн явган хүний замуудаа ч засч дуусгаагүй, өнөөх зам талбай нь ганц өвлийн хүйтнийг даалгүй эхнээсээ эвдэрсэн дүр зурагтай сууж байна.
Хотын даргаар улиран томилогдохдоо Х.Нямбаатар 2024-2026 оны хооронд 24 мега төсөл хэрэгжүүлэхээр зарласны нэг нь Туулын хурдны зам. Нийт санхүүжилт нь 2 их наяд 800 орчим тэрбум. 33 км урттай зам гэхээр 1 км-ийнх нь төсөвт өртөг 70 тэрбум болж байна. Дэлхий дээр хаана ч байхгүй өндөр зардалтай замыг Х.Нямбаатар барихаар улайрч байна. Амьжиргааны төвшин өндөр АНУ-д нэг км зам тавих дундаж өртөг нь $8-12 сая доллар. Өнөөдрийн ханшаар төгрөгт хөрвүүлбэл 29-43 орчим тэрбум төгрөг. Хөрш Бээжинд $1.3-$1.8 саяар нэг км зам тавьж байна. Төгрөгөөр тооцвол 4.6-6.4 тэрбум. Зургаан эгнээтэй хурдны нэг км авто замын төсөвт өртөг нь дунджаар $10-15 сая. Энэ мөнгийг Х.Нямбаатар халааснаасаа гаргахгүй, татвар төлөгчдийн мөнгөнөөс л гаргана, тодорхой.
Туулын хурдны зам нь Улаанбаатараас гарч буй босоо болон хэвтээ тэнхлэгийн замуудыг холбосноор Майдар хот болон Хөшигийн хөндий рүү зорчих тээврийн урсгалыг хурдасгана. Өнгөрсөн өвөл “тал тохой биш” гэж мэдэгдэж байсан “цоохор дээлттэй”-гээ зэрэгцэж суугаад нэвтрүүлэг хийсэн нь ийм ч шалтгаантай.
Х.Нямбаатар Туул голыг жинхэнээсээ “цаазын тавцанд” аваачихаар шийдсэн нь Туулын хурдны замын төсөл. Энэ зам нь экологид асар сөрөг нөлөөтэй. Эдийн засгийн хувьд үр ашиг багатай. Хожмоо нүүрсний “хэмээх” бүлэг хэрэг шиг томоохон хулгай, луйврын эх үүсвэр ч болж мэднэ. Хоёр их наяд төгрөг бол нэг цахилгаан станц барих хөрөнгө. Атал ДЦС5 барих эс үүсвэр, хөрөнгө мөнгө ч нь тодорхойгүй. Туулын хурдны зам бол Х.Нямбаатарын мөнгө угаалт болж дуусна гэдэгт эргэлзэх юмгүй, яг мөнөөх дүүжин тээвэр шиг.
Одоогоор Х.Нямбаатарын олсон, үрснийг хянах сөрөг хүчин нийслэлд алга. УИХ нь сандал суудлаар барьцаалсан улс төр хийгээд завгүй.
Х.Нямбаатарын шалгаруулснаар Туулын хурдны замыг барих ерөнхий гүйцэтгэгчээр Хонконгийн “ХаоЮань групп” ажиллах гэнэ. Хонконгчууд хурдны замын бүтээн байгуулалтад аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, чанартай зам барьж өгнө гэдгээ МАНАай хотын дарга амалсныг албан мэдээндээ онцолжээ. Гэхдээ тийм л байгаасай л гэж найдъя. Учир нь, Монголын улстөрчид гадаадынхантай хамтарч, улс дамжин улсаа тоносон жишээ түм бумаараа байна.
Чингис бондын мөнгөнөөс 280 сая ам.долларыг аваад овоолсон шороо босгочихоод ор сураггүй алга болсон “Самсунг Си Энд Ти” компани байна.
60.7 сая еврогоор “Дүүжин тээвэр”-ийн төслийг хэрэгжүүлэхээр Францын “ПОМА”-тай гэрээ байгуулсан. Дүүжин ч байхгүй, даажин ч байхгүй өнөөдөр сууж байна.
Алдарт “МакКензи”-ийн нэрийг зээлдсэн хулхины компаниар Сайншандын аж үйлдвэрийн ТЭЗҮ-г $14 саяар хийлгэсэн. Бас л үйлдвэр бүү хэл ТҮЦ ч үгүй үлдсэн.
Хамгийн сүүлд 10 аймагт дулааны станц бариулахаар БНСУ-ын "Бьюксан инженеринг” компанид $110 саяын хөнгөлөлттэй зээл авч өгсөн. Дампуураад дашийшог.
“ХаоЮань групп” нь инженер, худалдаа, логистик, эрчим хүч, ашигт малтмал, хөдөө аж ахуй, авто зам зэрэг олон салбарыг хамарсан олон улсын төрөлжсөн групп компани бөгөөд Африк, Европ, Ази, Ойрх Дорнодын улсуудад 10 гаруй салбартай Малайз, Ангол, Этиоп, Серби, Казахстан, Хятад, Хонконгт дэд бүтцийн тэр дундаа хурдны зам барилгын томоохон хэмжээний төслүүд хэрэгжүүлж байсан туршлагатай л юм байх. Гэхдээ дээрх хулхины компаниуд ч гэсэн гоё “намтар”-тай л байсан.
Экологи талаасаа Туулын хурдын зам нь үндсэндээ Туулыг мөхлийн зам руу нь шуудруулна. Улаанбаатарын гол усны “амийг таслах” гэж аль газраас даалгавар авсан бэт юм бүү мэд. “Сэлбэ сэргэлт” нэртэй төсөл нь лав гайхамшиг болсон юм алга. Дунд гол шар шалбааг болсон.
Удахгүй гол нь ширгэж, мөнгө нь үрэгдээд замгүй, төсөлгүй сууж байхыг ч үгүйсгэхгүй.
Туул бол нийслэлчүүдийн цэвэр усны стратегийн гол нөөц. Голын дагуух бургас, шугуй нь хотын тоос шороог шүүх, агаарыг чийгшүүлэх, температурыг тогтворжуулах онцгой үүрэгтэй.
Хуурайшилт ихтэй, агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлдэг манай хотын экосистемийг тэнцвэржүүлэгч гол. Угтаа Туул гол Улаанбаатарын уушиг юм.
Атал экосистемийг тэнцвэржүүлэгч, стратегийн гол нөөц дээр Үндэсний театр барина, хурдны зам тавина гэх Х.Нямбаатар хэний, ямар эрх ашигт үйлчилнэ вэ. Иргэдийнхээ шүүмжлэлийг үл тоож, эрдэж, бярдах болсны ард их л том эрх ашиг, хөрөнгө мөнгө байна. Ингэж хардах түмэн шалтгааныг тоочиж болно. Нэгд, хятад хавтангийн мөнгө угаалтыг дурдах хэрэгтэй. Хоёрт, иргэдээ оноожуулах гэсэн Бээжингийн технологийг анхааруулах ёстой. Гуравдугаарт, мега төсөл нэртэй мега мөнгө угаалт байна. Чухамдаа Х.Нямбаатар юу ч хийхгүй байх нь бараг гавъяа юм.
Экологийн эсрэг тэрбээр томоохон терроризм хийж байна. Гэвчиг "Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ" гэдэг!

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 15
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 27
2026 оны 3-р сарын 24
2026 оны 3-р сарын 4
2026 оны 2-р сарын 3
2026 оны 2-р сарын 21
2026 оны 3-р сарын 22
2026 оны 3-р сарын 19