НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
FACTCHECK: Туулын хурдны замын ажил гүйцэтгэх гэрээнд БАНКНЫ БАТАЛГАА БАЙХГҮЙ
ФАКТЧЕК

FACTCHECK: Туулын хурдны замын ажил гүйцэтгэх гэрээнд БАНКНЫ БАТАЛГАА БАЙХГҮЙ

2026 оны 4-р сарын 24
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

1. Банкны баталгааг зөвхөн арилжааны БАНК гаргах эрхтэй. Мөн гадаадын банкны баталгаанд үндэслэн (барьцаалан) Монгол Улсад баталгаа дамжуулж гаргах эрхтэй этгээд нь мөн л арилжааны банк байх ёстойг хуулиар зааж өгсөн.

2. Арилжааны банк гэж тусгай зөвшөөрлөөр, маш өндөр капитал (өөрийн хөрөнгө) болон төлбөрийн чадварын шаардлага хангаж байж байгуулагдаж, бас оршин тогтнодог тусгай хуулийн этгээд юм. Тиймээс нэр нь хүртэл заавал БАНК гэж төгсөх ёстой. Хэрвээ дурын компани баталгаа гаргавал дараа нь алга болчих, төлж чадахгүй байх эрсдэлтэй байдаг тул  банкны баталгаа заавал шаарддаг.

3. Банкны нэг этгээдэд гаргах баталгааны дээд хэмжээ Монголд банкны капиталын 20%-иас хэтрэхгүй, БНХАУ-д 10-5%-иаc хэтрэхгүй байх ёстой!

Өөрөөр хэлбэл ₮500 тэрбумын баталгаа гаргахын тулд ~₮2.5 их наядын капиталтай банк байх шаардлагатай! Энэ нь баталгаа нэхэгдсэн үед банк төлбөрийн чадваргүй болох эрсдлээс хамгаалсан суурь хуулийн шаардлага юм.

4. Тэгэхээр Туулын хурдны зам дээр ирүүлсэн 500 тэрбум төгрөгийн APG (урьдчилгаа төлбөрийн баталгаа) гээч нь банкны баталгаа огт биш. Тодруулбал, баталгаа гаргагч нь банк биш “Jianbang Engineering Performance Guarantee (Shandong) Co., Ltd” гэх энгийн компани.

Мөн “Мөнх даатгал” ХХК нь энэ баталгаанд зөвхөн мэдээлэл дамжуулах, зуучлах үүрэгтэй оролцож байна, ямар ч санхүүгийн хариуцлага хүлээгээгүй байна.

5. Тиймээс Туулын хурдны замын тендерийн хүрээнд ₮500 тэрбумын ард бодит банкны баталгаа байхгүй гэсэн үг юм.

Үүнээс  хоёр ноцтой дүгнэлт гарч байна.

  1. Хэрэв хуурамч банкны баталгаа үзүүлэн мөнгө гаргуулсан, гаргасан бол хууль бус, хуурамч бүтэц зохион байгуулж ашигласан бол эрүүгийн гэмт хэрэгт тооцогдоно.

  2. Тус төслийг ямар ч аргаар хамаагүй явуулах гэж үхэн хатан зүтгээд байгаагийн цаад шалтгаан нь авлига, хулгай байх магадлалтай.

Х.Нямбаатар илт хуурамч баталгаагаар ₮500 тэрбумын урьдчилгаа олгох ямар ашиг сонирхол байв? Үүнийг хуулийн байгууллагаар шалгуулах ёстой.

Туулын хурдны замын төслийг зогсоох шаардлага биелсэн тул төв талбайд биетээр жагсахаа бид зогсоосон. Харин цаасан дээрх тэмцэл буюу баримт цуглуулах, мэтгэлцэх, асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулах ажил зогсоогүй байгаа гэж #saveTUUL-ын хөдөлгөөнийхөн мэдэгджээ.

 

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

FACTCHECK: Т.Чимгээг орон сууцаар хангахад хүрсэн 5 хардлага ба факт!

FACTCHECK: Т.Чимгээг орон сууцаар хангахад хүрсэн 5 хардлага ба факт!

Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатарын 2025 оны нэгдүгээр сарын 10-ны захирамжийн дагуу С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт гурван шатны шүүхээс ял авсан Т.Чимгээд СХД-ийн 8-р хороо, Баянхошуунд байрлах 39.4 м.кв 2 өрөө орон сууц олгосон баримт ил болсон. Уг захирамжид дурдсанаар дээрх 2 өрөө байрны төлбөр болох ₮128 саяыг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Тамгын газрын дарга Т.Амгаланд даалгасан байна.Түүнчлэн нийслэлийн Засаг даргаар Д.Сумъяабазар ажиллаж байхдаа мөн Т.Чимгээд Буянт-Ухаа хороололд 2 өрөө байр олгожээ. Ингэхдээ Баянзүрх дүүргийн 19-р хороо, Цайзын 5а гудамжны 264 тоот 590 м.кв газрыг ХУД, 21-р хороо, “Буянт-Ухаа-2” хорооллын 1054-р байрны хоёр өрөө орон сууцаар сольсон өөр иргэний өмчийг Т.Чимгээг өгсөн нь багагүй хардлага дагуулж буй юм.

Oct 4, 2026

Factcheck: Х.Нямбаатарын худал гүтгэлэг буюу MCS АМНАТ-ийн ₮300 тэрбумыг чөлөөлүүлээгүйг нотлох баримт

Factcheck: Х.Нямбаатарын худал гүтгэлэг буюу MCS АМНАТ-ийн ₮300 тэрбумыг чөлөөлүүлээгүйг нотлох баримт

FACTCHECK: Л.Оюун-Эрдэнийн бас нэг худал МЭДЭЭЛЭЛ!

FACTCHECK: Л.Оюун-Эрдэнийн бас нэг худал МЭДЭЭЛЭЛ!

Оюутолгойн товч ХРОНОЛОГИ

Оюутолгойн товч ХРОНОЛОГИ