НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Аудит ажлаа хийдэггүйн гор авлига, хулгайг өөгшүүлдэг
АНАЛИЗ

Аудит ажлаа хийдэггүйн гор авлига, хулгайг өөгшүүлдэг

2026 оны 3-р сарын 30
Н.Ууганбаяр

Н.Ууганбаяр

journalist

УИХ-ын Төсвийн байнгын хороо 2025 оны 12-р сарын 11-ний хуралдаанаараа “Туулын хурдны зам” мега төслийг 2026 оны аудитын төлөвлөгөөнд тусгайлан оруулж баталсан. Учир нь, УИХ-ын гишүүд төсвийн зарлагын 8-9%-тай тэнцэх 2.3 их наяд төгрөгийн өртөгтэй энэ аварга төсөлд төрийн хяналт зайлшгүй шаардлагатай гэж үзсэн юм. Гэвч өнөөдрийг хүртэл аудитын байгууллага хууль ярьж, цаг хожиж суухад төслийн хөрөнгө оруулалт хяналтгүй урсч, Туулын бургас хядуулж, иргэд УИХ-аас тусламж хүсээд байна.

Төслийн гүйцэтгэгч компанийн шалгаруулалт, байгаль орчны үнэлгээ, ТЭЗҮ гээд эргэлзээтэй баримт, худал мэдээллээр дүүрэн байгааг иргэд, хэвлэлийнхэн аль хэдийнэ ил болгов.

Тухайлбал, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас төслийн гүйцэтгэгчээр 2025 оны 7-р сарын 4-ний өдөр БНХАУ-ын “China Hyway group limited” компанийг тодруулсан. Гэрээг хуулийн хугацааг анан хүлээж байсан мэт 2025 оны 8-р сарын 5-ны өдөр НЗДТГ “China Hyway group limited” биш “Хятадын ХаоЮань групп” нэртэй компанитай байгуулсан.

Яагаад 2016 онд татан буугдсан компанийн нэрээр гэрээ хийгдэв гэх зэрэг эргэлзээтэй олон асуудал цэгцрээгүй байхад нийслэлээс 465 тэрбум төгрөгийг гүйцэтгэгч компанид шилжүүлчихсэн байгаа юм. Яг үнэндээ, аудит үүнд л хяналт тавьж байх ёстой.

Гэвч Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэн “Судалгааны шатанд явна” гэх үгээр ам таглаж байна. УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр өчигдөр (2026.03.30) ҮАГ-ын даргын өгсөн энэ тайлбар аудит эрсдэлээс урьдчилж сэргийлэх биш цаасан дээрх хуулийн хугацаанд баригдаж, яст мэлхийн хурдаар ажилладгийг батлав.

Тэрбээр “Урьдчилсан байдлаар бүх тооцоо судалгаа мэдээллийг аваад, зарим мэргэжлийн аудит шинжээчийг сонгон шалгаруулж, төслийг эхлэхтэй зэрэгцээд аудит эхэлсэн. Одоо судалгааны шатанд байна. Төсвийн төвлөрүүлэн болон ерөнхийлөн захирагч нарын санхүүгийн аудит 4-р сарын 25- нд дуусахаар хуулийн цагалбарт хугацаанд хийгдэж байна. Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн болон хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг 5-р сард багтаад УИХ-д оруулна. Үүнд, нийслэлийн төсвийн асуудал нэгтгэгдэж танилцуулагдахаар цагалбарт хуулийн хугацаанд явж байна” гэсэн хариулт өгсөн юм. Гэтэл хуулийн хугацаагаа гүйцээж, аудит тайлан гаргахыг хүлээлгүй нийслэлийн татвар төлөгчдийн 465 тэрбум төгрөг замхарч, Туулын шугуй сүйдлээ.

Чухал нь, иргэд, иргэний нийгмийн байгууллагууд баримтыг ил болгож байна. УИХ-ын АН-ын бүлгийн гишүүд төслийг зогсоож, шалгах нь зөв гэдэгт санал нэгдэж байна. Харин төрийн аудитын байгууллага хуулийн хугацаа, процесстоо хүлэгдээд хариуцлагаас зугатах уу.

Хэрвээ аудит энэ төслийг үр ашигггүй гээд дүгнэвэл 465 тэрбум төгрөгийг хэн төлөх вэ. Хотын дарга Х.Нямбаатар уу, хяналтын үүргээ цаг алдалгүй хэрэгжүүлээгүй Аудитын байгууллага уу.

Мега төслүүдэд эрсдэл гарч буй цаг мөчид нь хяналт тавих нь нэг талаар татвар төлөгчдийн мөнгийг хамгаална. Нөгөө талаар төсвийн үрэлгэн зардлыг зогсоох аудитын үндсэн үүрэг нь. Гэтэл аудитын байгууллагын “яст мэлхийн хурд” авлига албан тушаалын гэмт хэрэг цэцэглэх таатай хөрс суурь болчихоод байна.

 
Н.Ууганбаяр

Н.Ууганбаяр

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Оросын шүүх “Энх тайвныг дэмжигч” цорын ганц намаа сонгуульд оролцохыг хориглолоо

Оросын шүүх “Энх тайвныг дэмжигч” цорын ганц намаа сонгуульд оролцохыг хориглолоо

The Daily Digest (2026-08-13)

Aug 13, 2026

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

Хятадын өндөгний дарамт

Хятадын өндөгний дарамт

Их уншсан

Хараал идсэн хар масс!

2026 оны 8-р сарын 11

Хэнтийд “найруулсан” улс төр ба анд найзуудын шинэ төлөвлөгөө!

2026 оны 8-р сарын 10

Украины дроны халдлагаас үүдэн "Уайлдберриз"-ийн логистикийн сүлжээ хямралд оров

2026 оны 8-р сарын 10

Вашингтоны шинэ хориг ба Улаанбаатарын геополитикийн хавхаг

2026 оны 8-р сарын 10

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

2026 оны 8-р сарын 13

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

2026 оны 8-р сарын 13

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Саалиа бэлдэхээр саваа бэлд: Шатахуун 60 хоног нөөцлөх агуулах ашиглалтад орж эхэллээ

2026 оны 8-р сарын 9

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

БНХАУ-ын ГХЯ-ны Азийн асуудал эрхэлсэн газрын халаа сэлгээ

2026 оны 8-р сарын 12

Хятадын хиймэл оюуны зөрчил кибер аюулгүй байдалд түгшүүр зарлав

2026 оны 8-р сарын 10

Марк Цукербергийн $80 тэрбумын "тагнуулч”-ийг Их Британи таалсангүй

2026 оны 8-р сарын 11

АИ 92-н үнэ альхан хавьд тогтдог вэ?

2026 оны 8-р сарын 10

Монголия активизирует строительство НПЗ: Проект преодолевает двухлетний простой

2026 оны 8-р сарын 11