2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 15
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 27
2026 оны 3-р сарын 24
2026 оны 3-р сарын 4
2026 оны 2-р сарын 3
2026 оны 2-р сарын 21
2026 оны 3-р сарын 22
2026 оны 3-р сарын 19


Монголын нийгэмд үнэнийг хэн ярьсан нь биш хэн чанга хашгирсны зөв болдог. Худал гүтгэлгийг мянган удаа сэвж, “үнэн” болгодог технологи ч хөгжсөн, төгөлдөршсөн.
Хэн нэгнийг баримтгүйгээр гүтгэх нь манай улстөрчдийн хувьд гэмт хэрэгт тооцогддоггүй. Гэвч, олон нийт бүгдээрээ “харанхуй” биш. Хэн нь гүтгэж, хэн нь баримт дэлгэж буйг гадарлахтайгаа. Харин харанхуй массын хувьд хамгийн чанга хашгирсны зөв гэж итгэдэг. Манай нийгмийн лүүзэрүүд маш чангаар хашгирдаг нь ийм учиртай.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өчигдөр (2026.03.23) АТГ-ын үүдэнд Монголын бүх л хэвлэлийг дуудаж авчраад мэдээлэл өгөв.
Тэрбээр АТГ-т хандаж буй шалтгаанаа тайлбарлахдаа “Б.Энхбаяр нь "Бодь интернэшнл" ХХК-ийн захирал Д.Баясгалантай хоёр хүний хамт дөрвүүлээ уулзах үеэрээ нэг удаад 500 мянган ам.доллар, дараагийн удаад 800 мянган ам.доллар буюу нийт 1.3 сая ам.долларыг бэлнээр авсан байж болзошгүй талаар мэдээлэл байна. Энэхүү асуудлыг гэрчүүд холбогдох баримтын хамт надад мэдүүлсэн бөгөөд уг материалыг өнөөдөр Авлигатай тэмцэх газарт хүлээлгэн өгч байна” гэжээ.
Уг нь авчирсан баримтаа барьж очсон цаасан хайрцагнаасаа гаргаад камерт харуулчихсан бол илүү үнэмшилтэй “гоё” зохиол болох байв. Даанч түүнд дуудаж авчирсан хэвлэлийнхэндээ ч харуулчих нэгээхэн бээр баримт байсангүй. Хайрцаг дотор чухам юу байсан бэ, нотлох баримт уу, хоосон цаас уу. Бас нэг асуултын тэмдэг?!
Жүжгийн гол зорилго нь ерөнхийдөө “Хулгайч, хулгайчийг бариарай” л байсан аж. АТГ-ын үүдэнд бусдаас чанга “хашгирчихвал” авлига, дээрэм, луйврын гэх хэргийг нь олон нийт мартчихна гэж манипуляци хийсэн бололтой. Мань эр ч Монголын улстөрчид дундаа манипуляциар гаршсан нэгэн. Гэхдээ нэг “мэхээ” олон удаа давтахаар угаас сонирхолгүй болчихдог, хүмүүс хүлээж авахаа байчихдаг тал бий. Ямар ч байсан бүх суваг, шуудуу болгоноор түгээсэн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн мэдээлэл иргэдийн дунд олигтойхон цурам тавьж чадаагүй юм. Магад өөрөө олон нийтэд түймэр тавьж, Б.Энхбаярыг тийрэн болгоно гэж бодож байсан ч байх.
Экс Ерөнхий сайдын мэдээллээс нэг цагийн өмнө иргэн П.Хишигбаяр Л.Оюун-Эрдэнэ, Б.Баатар нарын үйлдсэн ёс бус дээрэм, луйврын талаар илчилсэн. Түүний гаргаж тавьсан мэдээлэл бол бодит факт. Төрийн өндөр албан тушаалтан асантай холбоотой бусдыг "эрүүдэн шүүсэн", хууль хүчнийг ашиглан хилсээр хэлмэгдүүлсэн байж болзошгүй баримт. Гэвчиг энэ тухай асуучих хараат бус сэтгүүлч бас тэнд байсангүй. Уг нь Монголын бүх л хэвлэл Л.Оюун-Эрдэнийн мэдээллийг лайвдсан, асуусан асуулт нь ганц Б.Энхбаярын тухай.
Монгол Улсын Ерөнхий сайд хүн төрсөн ахтайгаа нийлээд бусдад хилс хэрэг тохож, эрүүдэн шүүх замаар хөрөнгийг нь дээрэмдсэн гэх явдал ардчилсан улсад байж боломгүй эрүүгийн гэмт хэрэг юм. Атал энэ нь Монголын хэвлэлийнхэнд түй ч сонирхолгүй байсан бололтой. Хараат бус хэвлэл бол хамгийн түрүүнд тэр тухай асуух байсан юм.
1.
Иргэн П.Хишигбаяр өөрийн эзэмшил байсан “Гэрэгэ14” давхрын оффисоо УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн, төрсөн ах Б.Баатартайгаа хамтран эзэмшдэг “Херо энтертаймент” компанид $1 саяар зарсан байна. Гэтэл Херо.Баатар гурван жилийн хугацаанд сохор зоос ч шилжүүлсэнгүй. Ингээд иргэн П.Хишигбаяр нэг бол мөнгөө, нөгөө бол оффисоо буцааж өгөхийг Б.Баатараас нэхэхээр “Баянгол” зочид буудлын фитнес дээр очжээ. Энэ нь экс Ерөнхий сайдын ах Б.Баатарын дургүйг хүргэж, “ална, тална, аятайхан байгаарай” гэх сүрдүүлэгт өртсөн байна. Тэр явдлын дараа иргэн П.Хишигбаярын эсрэг АТГ, ТЕГ, татвар, прокурор гэх зэрэг төрийн бүх "махны машин" ажиллаж, эхнэрт нь хүртэл эрүүгийн хэрэг үүсгэжээ. Шоронд 19 хоног хоолгүй хорьж, жинхэнэ утгаар нь яргалал, тамлал үйлдсэн болохыг өөрөө ч, өмгөөлөгч нь ч нотолсон.
Төрийн ордонд, Ц.Нямдоржийн гаргаж тавьсан С.Зоригийг алсан алуурчдыг “эрүүдэн шүүсэн" гэх 6 минутын бичлэг үзээд уяран хайлж асан хэвлэлийнхнээс экс Ерөнхий сайдын нэр холбогдсон эрүүдэн шүүлт явуулсан гэх хэргийн талаар ганцхан сэтгүүлч л асуугаад ам руугаа алгадуулна лээ. Уг нь бүгд "шаагиж" байдаг газар. Ийм байхад манай хэвлэлийн эрх чөлөө хэдэн 10 байраар ухрахаас яалтайв.
Хэвлэлийн эрх чөлөөний индекс жилээс жилд арагшаа ухарч буйд үнэндээ хэвлэлийнхэн бид гол буруутан болсныг өчигдрийн үйл явдлууд ямар тайлбаргүйгээр ойлгууллаа.
“Гэрэгэ таур”-ын 14 давхар бол Монгол Улсад залуучууд бизнес эрхлэж болох уу, үгүй юу гэдгийг харуулсан тод жишээ. Цаашид энэ асуудал дээр би олон нийтэд өөрийн дуу хоолойгоо илэрхийлнэ. Одоо ч гэсэн энэ асуудлыг олон нийтэд гаргах нь цаг хугацааны хувьд зөв гэж харж байна. Хуульзүйн сайд Б.Энхбаяр үүнийг албан ёсоор дээрэм, зохиомол хэрэг гэдгийг зарлалаа. Тэгэхээр энэ асуудлын хүрээнд би цаашдаа Л.Оюун-Эрдэнэ, Б.Баатар, Амундра нартай уулзахад бэлэн байна. Асуудлыг эцэслэх ёстой гэж хувь хүнийхээ зүгээс үзэж байна” гэж Монголын хамгийн мөнгөтэй, бяртай Ерөнхий сайд асны эсрэг, төрийн "махны машины" эсрэг, хууль хяналтынхны эрүүдэн шүүлтийн эсрэг анх удаа шүгэл үлээж байгаа иргэний үг манай хэвлэлийнхэнд "хэрэгтэй" мэдээлэл байж чадсангүй аж.
2.
Зүгээр байхад зүү шидвэл зөрүүлээд сүх шиддэг нь монголчуудын зан. Экс Ерөнхий сайдын мэдээлэлд нэр дурдагдсан хуулийн хоёр сайд ч Л.Оюун-Эрдэнийн эсрэг хариу тайлбар хийв.
Хууль зүйн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ Л.Оюун-Эрдэнэ гүтгэлэг хийж буйг хэлсэн. Гэхдээ хэн нь гүтгэж, хэн нь гүтгүүлж байгааг хэн ч ойлгохоо больтол хэрэлдэж байна. Асар том мөнгөн дүнтэй, хулгай луйвраа ил дэлгэлцэж байхад манай хууль, шүүхийнхэн таг. Ардчиллын индексээр Монгол Улс хэдэн 10 байраар арагшлахад хүргэсэн бас нэг гол үзүүлэлт.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Намайг 1.3 сая долларын авлига авсан гэж ярьж байна. Хажууд нь дөрвөн хүн байсан, гэрч байгаа, хоёр цагийн бичлэг байгаа гэж байна. Хэрэв үнэхээр тийм бичлэг, баримт байгаа бол ил гаргах хэрэгтэй юуг нь нуугаад байгаа юм” гэж. Үүнийг олж нотлох, ийм хоёр цагийн бичлэг байгаа эсэхийг тогтоох эрх хууль, хүчнийхэнд бий. Хэн чанга хашгирсныг нь биш хэн үнэн ярьж буйг уг нь хууль, шүүх нягтлаж, тодруулж, нийгэмд баримт, нотолгоотой мэдээлэл өгөх ёстой юм. Даанч манай хууль хүчнийхэн ажлаа хийдэггүй. Тэд ажлаа хийдэггүй учраас Монголд авлига, хулгай утгаа алдсан нь энэ.
Л.Оюун-Эрдэнийн улс төрийн "ээлжит" дайсан болсон “Бодь интернэйшл” компаниас уг мэдээллийг үгүйсгэж, “Төрийн өндөр албан тушаалтан Л.Оюун-Эрдэнэ улс төрийн бохир хэрүүл, гүтгэлэгтээ хувийн хэвшлийг татан оролцуулж, удаа дараа үндэслэлгүй мэдээлэл түгээж байгаад харамсаж байна” гэжээ. Энэ бол Л.Оюун-Эрдэнэ, Б.Энхбаяр, Д.Баясгалан гурвын хоорондын хэрүүл биш. Монголын төрд бугшсан идээ бээрийн асуудал.
Нэг нь экс Ерөнхий сайд байсан, нөгөө нь Хууль зүйн сайдаар ажиллаж байгаа төрийн өндөр албан тушаалтнууд бие биенээ идсэн уусан, хулгайлсан, луйвардсан гэж булайгаа дэлгэн "маажилцаж" байхад нэкст Ерөнхий сайд нь нүдээ таглаад сууж байна.
МАН-ын гишүүд нэр холбогдсон эх адаггүй хулгай луйврын асуудал МАН-ын дарга Н.Учралд ч бас хамаатай. Тэр мөртлөө жирийн бизнесмен эрх мэдэлтнүүдийн эрүүдэн шүүлтийг амссан гэдгээ шүгэлдэж байна. Түүний, иргэний эрх ашгийг хэн хамгаалах юм бэ...?
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ АТГ-т үүдэнд дуулиан дэгдээсний гол бай нь Б.Энхбаяр ч, гол зорилго нь Туулын хурдын замын гэх хулгай, луйвраа олны анхаарлаас холдуулах гэсэн “гөлөг төөрүүлэх” ажиллагаа байж болох ч магадлалтай. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Л.Оюун-Эрдэнийн Хамтарсан Засгийн газрын үед эхлүүлсэн, Х.Нямбаатарын гардан хэрэгжүүлж буй Туулын хурдын замын булай, булхай ар араасаа ил болж буй. ТЭЗҮ-ийг боловсруулсан эсэх нь тодорхойгүй. Лав л байгаль орчны үнэлгээ хийлгэсэн нь худлаа болох нь батлагдсан. Бусдын гарын үсгийг хуурамчаар зурсан асуудал үндсэндээ эрүүгийн ялтай хулгайн гэмт хэрэг шүү дээ. Х.Баттулгын гарын үсгийг хуурамчаар зурсан хэрэг Г.Байгалмаа буруудсан жишээ байна. Гэвч, түүний мэдээллийг шууд дамжуулсан хэвлэлээс Туулын хурдны замтай холбоотой хуурамч бичиг, хулхи компанийн талаар асуучих сэтгүүлч бас гарсангүй.
Туулын замын хулгай өндрөө авангуут Л.Оюун-Эрдэнэ яаран сандран гарч ирсэн нь ийм шалтгаантай гэж хардах эрх нь хэвлэлийнхэнд бүгдэд нээлттэй шүү лээ.
Л.Оюун-Эрдэнийн өчигдрийн мэдээлэл хоёр хардлага дагуулж буй. Нэгдүгээрт, Нара, Цэцэг, Навчаа, Солонгоогийнх нь тарьдаг дуулиан шуугиан, ор хөнжлийн хэрүүлийг олон нийт “гөлөөг” ч гэж хүлээж авахаа больсон. Иймээс өөрөө анхаарлыг сарниулахаас аргагүй болсон. Хоёрдугаарт, иргэдийг манипульцлахыг зорьсон.
Ерөнхийдөө, өчигдрийн “ОЮУН-ЭРДЭНЭ АЖИЛЛАГАА”-наас харахад ч, үг-үйлдлийг нь сонсоход ч нэгэн цагт Монголын Улсын гүйцэтгэх засаглалыг удирдаж явсан хүн шүү дээ, чааваас. Ямар захын чавганц биш дээ, ядаж ганц баримттай очихгүй дээ!

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 15
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 27
2026 оны 3-р сарын 24
2026 оны 3-р сарын 4
2026 оны 2-р сарын 3
2026 оны 2-р сарын 21
2026 оны 3-р сарын 22
2026 оны 3-р сарын 19