НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Трампын айлчлал хойшлогдсон нь Бээжинд давуу нүүдэл болно
АНАЛИЗ

Трампын айлчлал хойшлогдсон нь Бээжинд давуу нүүдэл болно

2026 оны 3-р сарын 22
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Хятадын удирдагч Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын 2026 оны 3-р сарын 31-нээс 4-р сарын 2-ны хооронд Бээжинд хийхээр төлөвлөж байсан төрийн айлчлал хойшлогдсон нь дэлхийн улс төрийн “хардлага” дагуулсан сэдэв болж байна. Трампын зүгээс айлчлалыг хойшлуулах санал гаргасан нь Бээжингийн хувьд ашигтай хожил авчирч магадгүй байна.

Нэгдүгээрт, Ойрхи Дорнод дахь Хятадын хамгийн чухал түнш болох Иран улстай АНУ дайн зарласнаас үүдэлтэй хурцадмал асуудлуудаас зайлсхийх боломж гэж Бээжин харж байгаа бололтой.

Шинжээчдийн үзэж буйгаар, Трампын энэхүү цэргийн ажиллагаа нь газрын тосны нийлүүлэлт болон дэлхийн эдийн засгийн өсөлтөд аль хэдийн заналхийлээд эхэлсэн, байдал Дональдын бодсоноос ч илүү хурцдаж, хяналтаас гарвал Хятад улс хэлэлцээрийн ширээний ард хамаагүй хүчтэй байр сууринаас хандах нөхцөл бүрдэнэ гэж Бээжин тооцож буй аж.

ТАКТИК: БЭЭЖИН НУУЦЛАГ БӨГӨӨД ХҮЛЭЭЦТЭЙ БАЙНА

БНХАУ-ын зүгээс Трамп-Жиньпин нарын дээд хэмжээний уулзалт хойшилсон талаар албан ёсны мэдэгдэл гаргаагүй байгаа юм. Тэр ч бүү хэл Дональдын айлчлалын талаар албан ёсны байр суурийг илэрхийлээгүй байгаа билээ. Тэгвэл Трамп "Хятадын айлчлалыг хойшлуулахад асуудалгүй" гэсэн нь Бээжинд дэлхийн нэг, хоёр номерын эдийн засгийн тэргүүлэгчид уулзахаар товлож байсныг батлав. Цагаан ордноос өмнө нь хоёр улсын удирдагчийн уулзалт 3-р сарын 31-нээс 4-р сарын 2-ны хооронд болохоор товлогдсон талаар мэдээлэл гаргаж байсан юм.

Гэхдээ Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь өнгөрөгч долоо хоногт “Удирдагчдын дээд хэмжээний уулзалт нь хоёр талын харилцааг чиглүүлэхэд "орлуулшгүй" үүрэг гүйцэтгэнэ” гэж эерэг өнгөөр мэдээлсэн.  

Гэсэн хэдий ч хөшигний ард хоёр улс асуудалд илүү болгоомжлонгүй байгаа аж. Нэрээ нууцалсан Бээжингийн хоёр ч эх сурвалж уг уулзалт тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон боловч айлчлал бүрмөсөн цуцлагдах магадлал өндөр байгааг дурджээ. Бээжингийн хувьд Трампын айлчлалд тавьж буй "улаан шугам" нь Иран дахь дайн юм. Эх сурвалжийн мэдээлснээр, "Хэрэв Иран дахь дайн Хятадын иргэдийн амь насыг олноор хохироож, эсвэл тус бүс нутаг дахь Хятадын хөрөнгө оруулалтад ноцтой хохирол учруулбал Трамп Хятадад ирэх боломжгүй болно" гэжээ.

ХОЁР ГҮРНИЙ ХАРИЛЦААНЫ ЭРГЭЛТИЙН ЖИЛ

Уг уулзалтыг дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай хоёр гүрэн харилцаагаа шинэчлэх, сайжруулах боломж гэж шинжээчид тодорхойлж байв. Ираны дайн эхлээд долоо хонож байх үед Хятадын Гадаад хэргийн сайд Ван И хэвлэлийн бага хурал хийхдээ “2026 оныг "Хятад-Америкийн харилцааны эргэлтийн жил" хэмээн онцолсон юм. Тэрбээр CNN-ийн сэтгүүлчийн "Цэргийн мөргөлдөөн Трампын айлчлалд хэрхэн нөлөөлөх вэ?" гэсэн асуултад ийн хариулсан байна. Энэ нь Хятадын Засгийн газар Трампын айлчлалд багагүй  ач холбогдол өгч буйн нотолгоо гэж дэлхийн хэвлэлүүд дүгнэж байлаа.

Гэвч Бээжингийн дотоод хүрээнийхний мэдээлснээр, Хятад улс Ираны эргэн тойрон дахь нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байсан боловч АНУ-ыг 3-р сард товлогдсон дээд хэмжээний уулзалтаас өмнө гэнэтийн дайралт хийнэ гэж тооцоолоогүй байжээ.

Трамп айлчлалаа тодорхойгүй байдлаар хойшлуулсан нь Хятадад давуу “өрөг” өгч байна гэж харж байгаагаа шинжээчид бичих болсон. Шанхай дахь Фуданы их сургуулийн Америк судлалын төвийн захирал Ү Шиньбо "Дайн удаан үргэлжилбэл Трампын бухимдал нэмэгдэж, түүний сул тал улам тод харагдах болно. Үүний үр дүнд Хятадтай хэлэлцээ хийх үед тэрбээр тунд төвөгтэй байдалд орж болзошгүй” гэж анхааруулж байна.

Тэрбээр "Трампт гаргаж ирэх хөзөр хэр олон үлдсэнийг бид харах болно. Тиймээс яаран нүүдэл хийх биш жаахан хүлээх нь бидэнд ашигтай" гэжээ. Ү Шиньбо нь Хятадын Гадаад хэргийн яамны Гадаад бодлогын зөвлөх хорооны гол гишүүн агаад түүний хэлсэн үг Бээжингийн байр суурь гэхэд болно.

Бээжингийн улстөрчид Трампыг хүч нөлөөг аль хэдийн суларсан гэж үзэж байна. Өнгөрсөн 2-р сард АНУ-ын Дээд шүүх Трампын гаргасан тарифын шийдвэрийг хүчингүй болгосон нь түүний дотоод нөлөөг ганхуулсан. Мөн Ирантай хийж буй "гэнэтийн дайн" нь АНУ-ын дотоодод холимог “хариу үйлдэл” авчрах болж. Трампын "удахгүй дуусна" гэх амлалт талаар болж, цэргийн ажиллагаа сунжирвал, энэ нь түүний сонгогчдын дундах нэр хүндийг унагаж, улс төрийн хямралд хүргэж болзошгүй. "Түүний төлөвлөгөө бол дайныг богино хугацаанд дуусгах байсан ч  тэр намагт шигдэж, асуудлыг шийдэж чадахгүй байна" гэж Ү Шиньбо нэмж хэлэв.

ДИПЛОМАТ БЭЛТГЭЛ БА ПРОТОКОЛЫН ЗӨРҮҮ

Хятад улс дэлхийн бусад орны адил дайнаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг амсах нь гарцаагүй ч, нөгөө талаас улс төрийн асар их ашиг хожих боломжтой. Энэхүү дайн нь Бээжинд өөрийгөө "найдвартай, энх тайвныг эрхэмлэгч” гэж харуулах алтан боломжийг олгож байна. Ялангуяа Ойрхи Дорнодын булангийн орнууд болон Европ дахь АНУ-ын холбоотнууд Вашингтоны тааварлашгүй бодлогоос залхаж буй энэ үед Хятадын тогтвортой байдал анхаарал татаж байна.

Харвардын Кеннедийн сургуулийн АНУ-Азийн харилцааны шинжээч Рана Миттер хэвлэлд хандаж "Дэлхийн олон орон Хятадыг АНУ-аас илүү найдвартай түнш гэж үнэлж эхэлж байна. Учир нь, Трампын тогтворгүй байдал хүмүүсийн ойлголтыг өөрчлөхөд хүргэсэн. Хятад улс үүнийг дээд хэмжээний уулзалтын үеэр болон дараа нь өөрт ашигтайгаар ашиглах болно" гэж дүгнэжээ.

Ши Жиньпин, Трамп нарын уулзалтыг бэлтгэх нь дипломат ажилтнуудын хувьд маш нарийн, төвөгтэй ажил юм. Хэлэлцэх асуудлуудыг хэдэн сарын өмнөөс тохирч, албан ёсны мэдээллийн үг хэллэг бүрийг нягталдаг. Тэр байтугай Ши дарга Трамптай гар барихаар хэдэн алхам алхах вэ гэдэг жижиг деталь хүртэл хатуу төлөвлөгөөний дагуу өрнөх ёстой.

Фуданы их сургуулийн профессор Ү Шиньбогийн хэлснээр,  бэлтгэл ажил "хангалтгүй" байсан тул уулзалт хойшилсон нь дипломат хүрээнийхэнд тодорхой хэмжээний амсхийх боломж олгожээ. "Трампын засаг захиргааны айлчлалд бэлтгэх арга барил нь АНУ-ын өмнөх засгийн газруудынхаас ялгаатай байсан" гэж тэрбээр шүүмжлэв.

АНУ-Хятадын харилцааны хамгийн магадлалтай ирээдүй бол "үе үеийн тогтворжуулах оролдлого бүхий тасралтгүй өрсөлдөөн" байх болно гэж Азийн нийгэмлэгийн бодлогын хүрээлэнгийн шинжээч Нейл Томас үзэж байна. "Хоёр тал харилцаагаа хяналтаас гаргахгүй байх сонирхолтой хэвээр байгаа бөгөөд уулзалтыг цуцлах бус хойшлуулж байгаа нь дээд хэмжээний дипломат харилцаанаас татгалзахгүй байгаагийн илрэл" болохыг онцолжээ.

Гэсэн хэдий ч гадаад хүчин зүйлс, тэр дундаа Ираны дайн их гүрнүүдийн харилцаанд асар их тодорхойгүй байдлыг авчирч байна. Хятадын Гадаад хэргийн сайд Ван И уг мөргөлдөөнийг "хэзээ ч болох ёсгүй байсан дайн" гэж нэрлэсэн ч Бээжин аль нэг талыг илэрхий дэмжихээс болгоомжилж, тэнцвэртэй байр суурь баримталж байна.

Вашингтон дахь "Rhodium Group"-ийн ахлах шинжээч Чарльз Остин Жорданы дүгнэснээр "Хятад улс одоохондоо 'харзнах' тактик баримталж магадгүй. Гэхдээ хэрэв Ираны мөргөлдөөн Трампын байр суурийг ноцтой сулруулсан гэж Ши Жиньпин дүгнэвэл, Бээжин АНУ-д хандах хандлагадаа илүү зоримог, шийдэмгий алхмуудыг хийж эхэлнэ" гэжээ.

Эх сурвалж www.cnn.com

 

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Оросын шүүх “Энх тайвныг дэмжигч” цорын ганц намаа сонгуульд оролцохыг хориглолоо

Оросын шүүх “Энх тайвныг дэмжигч” цорын ганц намаа сонгуульд оролцохыг хориглолоо

The Daily Digest (2026-08-13)

Aug 13, 2026

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

Хятадын өндөгний дарамт

Хятадын өндөгний дарамт

Их уншсан

Хараал идсэн хар масс!

2026 оны 8-р сарын 11

Хэнтийд “найруулсан” улс төр ба анд найзуудын шинэ төлөвлөгөө!

2026 оны 8-р сарын 10

Украины дроны халдлагаас үүдэн "Уайлдберриз"-ийн логистикийн сүлжээ хямралд оров

2026 оны 8-р сарын 10

Вашингтоны шинэ хориг ба Улаанбаатарын геополитикийн хавхаг

2026 оны 8-р сарын 10

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

2026 оны 8-р сарын 13

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

2026 оны 8-р сарын 13

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Саалиа бэлдэхээр саваа бэлд: Шатахуун 60 хоног нөөцлөх агуулах ашиглалтад орж эхэллээ

2026 оны 8-р сарын 9

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

БНХАУ-ын ГХЯ-ны Азийн асуудал эрхэлсэн газрын халаа сэлгээ

2026 оны 8-р сарын 12

Хятадын хиймэл оюуны зөрчил кибер аюулгүй байдалд түгшүүр зарлав

2026 оны 8-р сарын 10

Марк Цукербергийн $80 тэрбумын "тагнуулч”-ийг Их Британи таалсангүй

2026 оны 8-р сарын 11

АИ 92-н үнэ альхан хавьд тогтдог вэ?

2026 оны 8-р сарын 10

Монголия активизирует строительство НПЗ: Проект преодолевает двухлетний простой

2026 оны 8-р сарын 11