НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Төрийн өмчийн реформын шинэ үе ба “Black Rock”
АНАЛИЗ

Төрийн өмчийн реформын шинэ үе ба “Black Rock”

2026 оны 9-р сарын 9
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

Өнгөрсөн Даваа гаригт (2026.09.07) УИХ-ын ээлжит бус чуулган эхэлж, 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж эхэлсэн. 2026 оны төсвийн тодотголд цалин, тэтгэврийг нэмэхээр тусгасан нь урсгал зардлыг нэмэгдүүлж, улмаар тэртэй тэргүй өндөр байгаа инфляцыг улам өдөөнө гэсэн шүүмжийн хариуд Ерөнхий сайд Н.Учрал “энэ бол хүнээ бодсон тодотгол, ахмадуудаасаа битгий харамла” гэсэн үгээр ам тагласан. Тодотгоод тодотгоод 2 их наядын алдагдалтай байх юм.

Төрийн албан хаагчдын цалин, ахмадын тэтгэврийг төрийн өмчит компаниудаас төвлөрүүлэх 1.6 их наядаар нэмэх ажээ. Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ТӨК-иудын ногдол ашгаас Хуримтлалын санд төвлөрүүлсний дараа тухайн компаниудад үлдэх мөнгөн хөрөнгийг төсөв рүү татах юм. ТӨК-иуд үлдсэн мөнгөн хөрөнгөө төсөл, хөтөлбөрийн санхүүжилтэд зарцуулж ирсэн. Ингэснээр хөрөнгө оруулалтад зориулах хөрөнгийн төсвийн урсгал зардалд зарцуулна гэсэн үг.

Н.Учрал Ерөнхий сайдын албаа авсанаас хойш төрийн өмчит компаниудыг цэгцэлж, засаглалыг сайжруулна гэдгээ мэдэгдсэн. Энэ дагуу Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хуулийг 2026 оны 7-р сарын 2-нд УИХ баталж, ирэх 2027 оны 1-р сарын 1-нээс хэрэгжиж эхлэх гэж байна. Хуулийн хүрээнд он гараад ТӨК-иудад томоохон өөрчлөлт хийгдэнэ. Шинэ хуулиар ТӨК-иудын Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) болон гүйцэтгэх захирлууд бүрэн чөлөөлөгдөж, нээлттэй сонгон шалгаруулалтаар шинэ удирдлагыг томилно. Нээлттэй сонгон шалгаруулалтыг ил тод, шударга явуулснаар мэдлэг чадвартай, улстөрчдийн халаасны хүмүүсийг томилох замыг хаана гэж найдаж байгаа бөгөөд улмаар ТӨК-иудын засаглалыг бизнес, зах зээлийн сонгодог утгад оруулна гэсэн хүлээлт байна.

Өнгөрсөн хавар хуучнаар “Эрдэнэс Монгол”-ын бүрэлдэхүүнд байсан алдагдалтай компани, төслийн нэгжүүдийг татан буулгасан бол Засгийн газрын өчигдрийн (2026.09.09) хуралдаанаар төрийн өмчит 25 үйлдвэрийн газрыг төсвөөс гаргахаар шийдлээ. Энэ ТӨҮГ-ын 30% гэсэн үг юм.

Хаврын өөрчлөлтөөр “Хөтөл энержи дулаан” ХХК-ийг “Цемент шохой” ХХК-д, “Шивээ сервис” ХХК-ийг “Шивээ овоо” ХК-д нэгтгэж, “Зэс боловсруулах цогцолбор”, “Дархан стийл”, “Багануур-илч”, “Эрдэнэт ойл”, “Монголын эрдэс баялгийн бирж”, “Эрдэнэс шивээ энержи”, “Шим технолоджи”, “Төв Азийн Уран”, “Гашуун сухайтын төмөр зам”, “Зөөхэрд” ХХК-ийг тус тус татах буулгалаа. Нийт 14 компани татан буулгаж, 260 орон тооны давхардал арилж, захиргааны зардал 10%, түрээсийн зардал 30% буурснаар нийт дүнгээрээ ₮67,3 тэрбум хэмнэсэн.

Энэ удаад 25 ТӨҮГ-ыг төсвөөс гаргаснаар ₮30 тэрбум хэмнэх юм.

Засгийн газрын ТӨК-иудын шинэчлэлийн дараагийн алхам бол олон улсын зах зээлд хувьцаагаа гаргах ажил юм. Энэ ажлын эхлэл өчигдөр тавигдлаа.

Монгол Улсын Засгийн газар Нью-Йорк хотод төвтэй "БлэкРок Файнэншиал Менежмент" компанийн Санхүүгийн зах зээлийн зөвлөх үйлчилгээний нэгж болох “БлэкРок ФМА” компанитай Харилцан ойлголцлын санамж бичгийг өчигдөр (2026.09.09) байгууллаа.

Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд талууд хөрөнгө оруулалтын хэрэгслээр дамжуулан төрийн өмчит компаниудын хувьцааны тодорхой хэсгийг багцлан дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээлд санал болгох асуудлаар мэдээлэл солилцох хэлэлцүүлгийн ерөнхий хүрээг тодорхойллоо.

"БлэкРок ФМА" нь хөрөнгө оруулалт болон хөрөнгийн удирдлага, эрсдэлийн удирдлага, технологийн чиглэлээр салбартаа тэргүүлдэг, төрийн байгууллагуудад хөрөнгийн зах зээлийн чиглэлээр зөвлөгөө өгдөг. Дэлхийн улс орнуудын үндэсний хөгжлийн болон хөрөнгө оруулалтын сангуудад дэмжлэг үзүүлдэг туршлагатай компани юм.

“BlackRock” бол хөрөнгийн удирдлага болон олон улсын санхүүгийн зах зээлийн томоохон тоглогч. 1988 онд Нью-Йоркод байгуулагдсан, нийт хөрөнгийн хэмжээ нь 15 их наяд ам.доллараар үнэлэгддэг. Тус компани дэлхийн олон улс орны тэтгэврийн сан, их сургуулийн сан, даатгалын сан, үндэсний сан гээд их хэмжээний хөрөнгийн удирдлагыг гүйцэтгэж ирсэн. Дэлхийн хаа нэгтэй ашигтай мөнгө эргэлдэж байгаа бол тэнд "Black Rock" байгаа гэдэгт итгэж болно.

BlackRock-ийн хамгийн гол давуу тал нь өөрсдийн бүтээж, боловсруулсан Aladdin (Asset, Liability, Debt and Derivative Investment Network) компьютерийн хаалттай систем юм.

Компанийг үүсгэн байгуулагч Ларри Финч Wall Street-д трейдер байсан бөгөөд буруу тооцоолж, таамагласны улмаас 1986 онд 100 сая долларыг алджээ. Энэ бүтэлгүйтлийнхээ дараагаас хүний оролцоогүйгээр хувьцааны зах зээлийн эрсдлийг тооцоолон бодох чадвартай систем бүтээхээр шийдсэн нь Aladdin бөгөөд энэ системийг зөвхөн Блекрок төдийгүй дэлхийн санхүүгийн зах зээлийн зүрх гэж хэлэхэд буруудахгүй. Ларри Финч боловсруулсан системийнхээ нээлийг 1988 онд хэдхэн сервер тавьсан ганц өрөөнд эхэлж байсан бол одоо BlackRock Solutions охин компаниараа дамжуулан үйлчлүүлэгчдэд зардаг сүлжээ болжээ.

Aladdin систем дэлхийн эдийн засаг, санхүү, гамшиг, осол, мөргөлдөөн, хямралын хэдэн 10  жилийн мэдээллийг хором тутамд харьцуулан боловсруулж байдаг. Эдгээр мэдээлэл нь нүдэнд харагдахгүй зүйлсийн уялдаа, холбоог нэг дэлгэцэнд гаргаж өгдөг. 20 гаруй их наяд ам.долларыг хөрөнгийн хөдөлгөөний Aladdin хянаж байдаг.

Мэдээж системийн сайжруулалтыг байнга хийж, их хэмжээний хөрөнгө хаядаг.

2008 оны санхүүгийн хямралын үед АНУ-ын засаг захиргаа үүссэн нөхцөл байдлын бодит эрсдлийг тооцож чадахгүй байсан учраас Блекрок-ийг хямралыг гэтлэх гол зөвлөх, зохицуулагчаар хөлсөлсөн. Үүний дараагаас Блекрок зөвхөн хөрөнгийн удирдлагын компани биг АНУ-ын төрийн орлуулашгүй түнш болсон. 2020 оны ковидын цар тахлын үеэр ч Блекрок хямралын гол зохицуулагчаар ажиллажээ.

Казахстаны Үндэсний баялгийн сангийн хөрөнгийн удирдлагыг “Блекрок” хийж олон улсад гаргасан. Эдүгээ Казахстаны Үндэсний баялгийн сан нь 65 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна.

 
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Хятад улс АНУ-аас 10 сая тонн нүүрс импортолно

Хятад улс АНУ-аас 10 сая тонн нүүрс импортолно

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын Вашингтон хотноо хийсэн дээд хэмжээний уулзалтын дараа Цагаан ордноос гаргасан албан ёсны баримт бичигт дурдсанаар БНХАУ 2027 болон 2028 онд АНУ-аас жил бүр багадаа 10 сая тонн нүүрс худалдан авахаар амлалт өгчээ. Энэ нь хоёр улсын хоорондох худалдааны зөрчлийг намжаах чиглэлд хийгдсэн томоохон алхам юм.

Sep 29, 2026

Jiji Press: Такаичигийн санал болгосон Азийн эрчим хүчний тогтвортой байдлыг хангахад хамтран ажиллана

Jiji Press: Такаичигийн санал болгосон Азийн эрчим хүчний тогтвортой байдлыг хангахад хамтран ажиллана

Ерөнхий сайд Н.Учралын Японд хийж буй айлчлалаар шийдэгдсэн, яригдсан асуудлууд

Ерөнхий сайд Н.Учралын Японд хийж буй айлчлалаар шийдэгдсэн, яригдсан асуудлууд

Асгатын мөнгөний орд руу хүрэх зам тавьснаар ордын үнэлгээ нэмэгдлээ

Асгатын мөнгөний орд руу хүрэх зам тавьснаар ордын үнэлгээ нэмэгдлээ