НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Сургуулиуд ухаалаг утсыг хориглох нь сурагчдад “шийтгэл” болж байна
АНАЛИЗ

Сургуулиуд ухаалаг утсыг хориглох нь сурагчдад “шийтгэл” болж байна

2026 оны 6-р сарын 30
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Ухаалаг утсыг бүрмөсөн хориглох нь залууст урьдчилан таамаглаагүй сөрөг үр дагавар авчирч болзошгүйг Лондонгийн их сургуулийн коллеж (UCL)-ийн тайланд анхааруулжээ.

The Guardian

Сургуулийн орчинд ухаалаг утсыг хориглох нь асуудлыг “хэтэрхий хялбарчилсан” хэрэг бөгөөд үүнийг тус дэм болохоос илүү “шийтгэл” хэмээн үзэж буй учраас залуус уг шийдвэрийг дэмжихгүй байна хэмээн Лондонгийн их сургуулийн коллеж (UCL)-ийн судалгаанд дурджээ.

Английн сургуулиудад ухаалаг утас хэрэглэхийг хуулиар хориглосон шийдвэр хүчин төгөлдөр болж, сургуулиуд болон боловсролын сангууд өдрийн турш сургуулийн орчныг утасгүй байлгах хуулийн хариуцлага хүлээж эхэлсний маргааш нь буюу мягмар гаригт тус UCL-ийн тайлан нийтлэгдсэн байна. Судалгаагаар ухаалаг утсыг бүрмөсөн хориглох нь үр дүнгүй байх магадлалтай төдийгүй залууст урьдчилан таамаглаагүй сөрөг үр дагавар авчирч болзошгүйг анхааруулсан юм.

Уг судалгаанд 11-ээс 18 насны дунд, ахлах ангийн 732 сурагч, мөн 27 багш, 41 эцэг эхийг хамруулж, асуулга, ярилцлага болон фокус бүлгийн уулзалтын аргаар утасны хоригийн талаарх тэдний үзэл бодлыг танджээ.

Ухаалаг утас нь анги танхимд саад болдог гэдэгтэй хүмүүс нийтээрээ санал нэгдэж байсан ч судалгаагаар үе үеийнхний хооронд маш том үзэл бодлын зааг байгаа нь илэрсэн байна. Тухайлбал, багш нарын 87%, эцэг эхчүүдийн 88% нь бүрэн хориглох бодлогыг дэмжиж байхад сурагчдын 75% нь үүнийг эсэргүүцжээ.

"Насанд хүрэгчид утасны хориг нь хичээл үймүүлэхийг багасгаж, анги удирдлагыг хялбарчилна гэж үзэж байна. Харин сурагчдын хувьд ухаалаг утас нь харилцаа холбоо, аюулгүй байдал, сэтгэл хөдлөлөө зохицуулах болон өдөр тутмын ажлаа зохион байгуулахад нь тусалдаг хэрэгсэл юм" гэж тайланд тэмдэглэжээ.

Судалгаанд оролцсон сурагчид ухаалаг утсыг хориглосноор автобусны цагийн хуваарь харах, цаг агаарын мэдээ шалгах, гэрийн даалгаврын аппликейшн ашиглах зэрэг өдөр тутмын амьдрал болон сургуульдаа навигаци хийхэд тусалдаг "нэн шаардлагатай" хэрэгслүүдийг нь хязгаарлаж байна гэсэн байна.

Мөн тэд ухаалаг утас нь хэрэгцээтэй тусламжийн сүлжээнүүдтэй шууд холбогдох боломж олгодогт дуртай бөгөөд ялангуяа охид ганцаараа замд явж байхдаа утасныхаа тусламжтайгаар илүү аюулгүй байдлыг мэдэрдэг гэдгээ хэлжээ.

Үүнээс гадна, ухаалаг утсыг хориглох нь сургууль дээрх цахим дарамт (cyberbullying) болон бэлгийн дарамт зэрэг дижитал асуудлуудын харагдах байдлыг бууруулж болох ч, бодит байдал дээр эдгээр асуудлууд улам далд хэлбэрт шилжиж, улмаар сурагчид тулгарсан бэрхшээлээ насанд хүрэгчдэд мэдэгдэх, тусламж хүсэх боломж нь хумигдана гэдгийг сурагчид анхааруулсан байна.

Одоогоор Английн сургуулиуд утасны хоригийг өөр өөрөөр хэрэгжүүлж байна. Зарим сургууль сурагчдыг утсаа авчрахыг зөвшөөрдөг ч тусгай шүүгээ эсвэл лацадсан уутанд (sealed pouches) хийж хадгалахыг шаарддаг. Зарим нь зөвхөн интернет орох боломжгүй, маш хязгаарлагдмал үйлдэлтэй "тоосго" буюу товчлууртай утас (dumb phones) барихыг зөвшөөрдөг бол, зарим сургуулиуд сургуулийн бүс рүү ямар ч утас нэвтрүүлэхийг бүрмөсөн хориглодог байна.

UCL-ийн Боловсролын хүрээлэнгийн жендэр болон боловсролын социологийн профессор, судалгааны ахлах зохиолч Жессика Рингроз (Jessica Ringrose) хэлэхдээ:

"Бидний ярилцсан сурагчид энэхүү бүх нийтийн хоригийг дэмжлэг гэхээсээ илүү шийтгэл гэж хүлээж авч байна. Энэхүү хориг нь тэдний өдөр тутмын амьдралд утас ямар чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг насанд хүрэгчид ойлгохгүй байна гэсэн мэдрэмжийг төрүүлж, тэдний хоорондын итгэлцлийг үгүй хийж байна" гэв.

Судалгааны хамтран зохиогч, "Life Lessons Education" зөвлөх компанийн ажилтан Дон Айтун (Dawn Aytoun) нэмж хэлэхдээ, сургуулиуд утас хориглохын оронд сурагчдад дижитал ертөнцийн ёс зүй, харилцаа холбоо, улс төрийн талууд болон технологийн компаниудын ажилладаг эдийн засгийн загваруудыг ойлгож, хэлэлцэхийг уриалах хэрэгтэй гэжээ.

Мөн UCL-ийн докторант, хамтран зохиогч Эдит Родда (Edith Rodda) хэлэхдээ "Сурагчдын үзэл бодлыг харгалзахгүйгээр яаран гаргасан сургуулийн утасны тухай бодлого нь хэдий сайн санаатай байсан ч эцэстээ шийтгэлийн чөтгөрийн тойргийг бий болгож, бодлогынхоо зорилгыг нураах эрсдэлтэй. Сурагчид ямар нэгэн аргаар, жишээ нь түгжээтэй утасны уутыг хүчээр эвдэж нээх зэргээр үргэлж гарц олж таарна" гэж анхаарууллаа.

Боловсролын яамны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ "Бид эцэг эхчүүд болон сургуулийн удирдлагуудын өргөнөөр дэмжиж буй соёлын өөрчлөлтийг удирдахын тулд засгийн газрын эрх мэдлийг ашиглаж байна. Энэ нь хүүхдүүдийг технологийн хамгийн муу нөлөөнөөс хамгаалахын зэрэгцээ түүний шилдэг давуу талуудаас хүртэх боломжийг олгож байгаа юм.

Сургуулиудад гар утсыг хориглох шийдвэр ганцаараа хэрэгжихгүй. Бид хүүхдүүдэд цахим ертөнцөд аюулгүй аялах ур чадварыг олгож, 5-16 насны хүүхдүүдтэй эцэг эхчүүдэд зориулсан дэлгэцийн хэрэглээний анхны удирдамжийг нэвтрүүлж байна. Мөн 16-аас доош насныханд хор хөнөөлтэй нь батлагдсан сошиал медиаг хориглох, аюулгүй AI багшийн хэрэгслүүдийг хөгжүүлэхийг дэмжих, хүүхэд бүр хуурамч мэдээллийг ялгаж, медиа бичиг үсгийн бодит ур чадварыг эзэмших боломжтой болгохын тулд сургалтын хөтөлбөрийг шинэчилж байна" гэж мэдэгджээ.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Оросын шүүх “Энх тайвныг дэмжигч” цорын ганц намаа сонгуульд оролцохыг хориглолоо

Оросын шүүх “Энх тайвныг дэмжигч” цорын ганц намаа сонгуульд оролцохыг хориглолоо

The Daily Digest (2026-08-13)

Aug 13, 2026

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

Хятадын өндөгний дарамт

Хятадын өндөгний дарамт

Их уншсан

Хараал идсэн хар масс!

2026 оны 8-р сарын 11

Хэнтийд “найруулсан” улс төр ба анд найзуудын шинэ төлөвлөгөө!

2026 оны 8-р сарын 10

Украины дроны халдлагаас үүдэн "Уайлдберриз"-ийн логистикийн сүлжээ хямралд оров

2026 оны 8-р сарын 10

Вашингтоны шинэ хориг ба Улаанбаатарын геополитикийн хавхаг

2026 оны 8-р сарын 10

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

2026 оны 8-р сарын 13

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

2026 оны 8-р сарын 13

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Саалиа бэлдэхээр саваа бэлд: Шатахуун 60 хоног нөөцлөх агуулах ашиглалтад орж эхэллээ

2026 оны 8-р сарын 9

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

БНХАУ-ын ГХЯ-ны Азийн асуудал эрхэлсэн газрын халаа сэлгээ

2026 оны 8-р сарын 12

Хятадын хиймэл оюуны зөрчил кибер аюулгүй байдалд түгшүүр зарлав

2026 оны 8-р сарын 10

Марк Цукербергийн $80 тэрбумын "тагнуулч”-ийг Их Британи таалсангүй

2026 оны 8-р сарын 11

АИ 92-н үнэ альхан хавьд тогтдог вэ?

2026 оны 8-р сарын 10

Монголия активизирует строительство НПЗ: Проект преодолевает двухлетний простой

2026 оны 8-р сарын 11