НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Сөүлийн дуулиан: AI-н хоосон хөөс хагарч, бодит хөгжлийн алхам руу чиглэв!
АНАЛИЗ

Сөүлийн дуулиан: AI-н хоосон хөөс хагарч, бодит хөгжлийн алхам руу чиглэв!

2026 оны 7-р сарын 30
Х.Хандмаа

Х.Хандмаа

journalist

Өмнөд Солонгост хиймэл оюун ухаан болон чипний салбар дахь хөөс огцом хагарч, зах зээлд том доргилт авчрав. Сөүлийн хөрөнгийн биржийн бенчмарк KOSPI индекс 2026 оны 6-р сард 9000 нэгжийн дээд амжилт тогтоосноос хойш нэгхэн сарын дараа ~40%-аар унаж, 7-р сарын 28, 29-ний өдрүүдэд арилжааг автоматаар зогсооход хүрлээ.

ҮЙЛ ЯВДЛЫН ХРОНОЛОГИ

  • 2026 оны 6-р сар. KOSPI индекс 9000 нэгжийг давж, хагас дамжуулагчийн гигант "Samsung Electronics" болон "SK Hynix" копаниудын хувьцаа түүхэн дээд хэмжээндээ очив.

  • Жижиг (хувь) хөрөнгө оруулагчид эдгээр хоёр компанийн 2x хөшүүрэгтэй (2x Leveraged) ETF-д 14 их наяд вон (~$9 тэрбум) цэвэр хөрөнгө оруулалт хийв.

  • 2026 оны 7 дугаар сарын 28-29. Индекс нэг сарын дотор 40% орчим буурч, 2 өдөр дараалан 16%-иас дээш огцом унаснаар арилжааг автоматаар зогсоохоос аргагүй болжээ.

ЗАЛУУ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН АМССАН ХОХИРОЛ

Энэхүү үйл явдал нь санхүүгийн зах зээлд "Хиймэл оюун ухааны (AI) хөөс хагарах" эхний том дохио, сануулга боллоо гэж шинжээчид дүгнэж байна.

"Samsung Electronics" болон "SK Hynix" компанийн 2x хөшүүрэгтэй хувьцаанд жижиг хөрөнгө оруулагчид 14 их наяд орчим воны ($9 тэрбум) цэвэр хөрөнгө оруулалт хийсэн нь зах зээлийн уналтыг улам хурдасгасан байна. Товчхондоо, жижиг хөрөнгө оруулагчид 2 дахин ашиг олно гэсэн өндөр хүлээлттэйгээр эрсдэлтэй сангууд руу их хэмжээний хөрөнгө цутгасан нь эргээд гай болжээ. Ийм сангууд үнэ унахаар алдагдлаа багасгахын тулд өөрсдөө цаасаа автоматаар зардаг программтай байдаг. Улмаар зах зээл бага зэрэг унахад систем асар их хэмжээний цаас автоматаар зарах захиалгад дарагджээ. Энэхүү огцом уналтыг цасан нурангитай адилтгаж болно.

Korea economic daily болон Yonhap news эл үйл явдлыг тоймлон мэдээлэхдээ “Залуу хөрөнгө оруулагчдын эмгэнэл: 300 гаруй мянган данс хоосорлоо” гэж дүгнэжээ.

Сөүлийн санхүүгийн зохицуулах хорооны (FSC) мэдээллээр, чип үйлдвэрлэгч томоохон компаниудын хувьцаа оргил үеэсээ 40-50% унаснаар 2x хөшүүрэгтэй хувьцааны ханш 75%-80%-иар унаж, зах зээлд анх гаргасан нэрлэсэн үнээсээ ч доогуур орсон байна.

Үүний улмаас 1.2 сая гаруй дансанд нэмэлт барьцаа байршуулах шаардлага гарч, 300 мянга гаруй дансны хөрөнгө маржин арилжааны албадан хаалтаар бүрэн хоосорчээ. Эдгээр хохирол амссан иргэдийн 60 гаруй хувь нь 20-30 орчим насны залуучууд байгаа нь нийгэм, эдийн засгийн том асуудал үүсгээд байна.

Тиймээс Сөүлийн засгийн газар залуу хөрөнгө оруулагчдаас уучлалт гуйж, зохицуулалтыг чангалахаар болсон талаар Financial Times мэдээлсэн байна.  Нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Өмнөд Солонгосын Сангийн сайд болон Санхүүгийн зохицуулах байгууллагуудын удирдлагууд парламентын нэгдсэн чуулган дээр олон нийтээс албан ёсоор уучлалт гуйн, шуурхай хуралдаан зарласан байна.

Засгийн газрын зүгээс ийм төрлийн өндөр эрсдэлтэй, дан хувьцаанд суурилсан хөшүүрэгтэй бүтээгдэхүүнд жижиг хөрөнгө оруулагчид оролцохыг хязгаарлаж, зөвхөн мэргэжлийн хөрөнгө оруулагчдад (professional investors) зөвшөөрөх, мөн хамгийн бага барьцаа хөрөнгийн шаардлагыг мэдэгдэхүйц нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэв. 

Үндсэндээ чипний салбар саарна гэсэн айдас болон автомат системүүдийн захиалга нийлээд зах зээлийг доош нь унагасан. Улмаар компанийн өөрийнх нь хувьцаа тал хувиар (50%) унахад, ашийг 2 дахин өсгөнө гэх амлалттай сангуудын хувьцааны ханш бараг бүрэн арчигдаж, хүмүүсийн мөнгийг салхинд хийсгэлээ.

Шинжээчдийн хэлж байгаагаар энэ нь хиймэл оюун ухаан дампуурч байгаа гэсэн үг биш, харин хэт хөөсөрсөн үнэ нь бодит хөрсөн дээрээ бууж байгаа эрүүл үйл явц юм. Яг л 2000 онд 'Дот-ком' хөөс хагарахад чанаргүй олон компани дампуурсан ч интернет өөрөө үлдэж, дэлхийг өөрчилсөн шиг, AI салбар ч гэсэн хоосон хөөрөгдлөө шахаж, илүү бодитой хөгжлийн шинэ үе рүүгээ орж байна.

 
Х.Хандмаа

Х.Хандмаа

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Л.Оюун-Эрдэнийн эффект бол Л.Оюун-Эрдэнэ өөрөө юм!

Л.Оюун-Эрдэнийн эффект бол Л.Оюун-Эрдэнэ өөрөө юм!

Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийг хүртэл орлогоо нотлоогүй яваа. Тэрбээр Монгол Улсын гүйцэтгэх засаглалыг 4 жил 4 сар орчим (2021 оны 1 дүгээр сарын 27-ноос 2025 оны 6 дугаар сарын 3 хүртэл)толгойлсон.

Sep 15, 2026

Япон: Ерөнхий сайдын дэмжсэн нэр дэвшүүлэгч Окинавад ялав

Япон: Ерөнхий сайдын дэмжсэн нэр дэвшүүлэгч Окинавад ялав

Н.Номтойбаяр төрхөмдөө буцах тохироо нь лист үү?!

Н.Номтойбаяр төрхөмдөө буцах тохироо нь лист үү?!

Улсаа болон намаа түгжилддэг нөхөр-дайснуудаасаа сал, Н.Учрал аа!

Улсаа болон намаа түгжилддэг нөхөр-дайснуудаасаа сал, Н.Учрал аа!