НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
“Сэглэгдсэн Сэлбэ”
АНАЛИЗ

“Сэглэгдсэн Сэлбэ”

2026 оны 3-р сарын 22
Н.Ууганбаяр

Н.Ууганбаяр

journalist

“Чи сайхан хоолны нэр хэлээд бай. Би савхдаад байя” гэгчээр Сэлбэ голыг тохижуулах, аврах, сэргээх утга бүхий олон төсөл цаасан дээр бий.

Тухайлбал, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ 2023 онд 70 дугаар захирамжаар “Сэлбэ сэргэлт” төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг БХБ-ын сайд Ц.Даваасүрэнгээр ахлуулан байгуулсан. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулж, Туул, Сэлбэ, Дунд гол орчим олон нийтийн соёл амралтын тохилог орчин бүрдүүлнэ гэж зарласан “Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд Сонсголонгоос Дамбадаржаа хүртэл 21 км урт 6 эгнээ зам, нийтийн тээврийн үйлчилгээнд зориулсан замыг 36 том, дунд, жижиг гүүр, 9 туннель, 43.2 км явган хүний зам, 21.6 км унадаг дугуйн зам, 44 км үерийн хамгаалалтын барилга байгууламж байгуулна гэж танилцуулж байв.

Мөн “Сэлбэ сэргэлт” бол үерийн гамшгаас сэргийлэх зорилгоор далан, зам гүүрний байгууламж, тохижилтын ажлыг иж бүрнээр төлөвлөсөн Монгол Улсад урд өмнө нь хийгдэж байгаагүй томоохон төсөл гэж тодорхойлсон. Төслийн ТЭЗҮ-ийг Хот төлөвлөлт, судалгааны институт гүйцэтгэсэн бол усны барилга байгууламжийн зураг төслийг “Престиж инженеринг” ХХК, зам гүүрийн зураг төслийг “ Эм Си Пи Си Жи Ар” ХХК гэх мэт нийт 7 компани эхний зураг төслийн ажлыг хийсэн байдаг. Эхний төслөөр 37 км төмөр бетон түшиц хана, 3.9 км угсармал төмөр бетон хавтантай нийт 41 км үерийн хамгаалалтын байгууламж барих ёстой гэж сайхан “үлгэр” ярьсан ч Х.Нямбаатар үнэнд гүйцэгдэж байна.

Энэхүү том нэртэй төслийн ажлыг 2024 онд бургаснаас эхэлсэн. Үерийн эрсдэлийг бууруулж, голын урсацыг нь сайжруулна гээд 2024 оны зун Сэлбэ, Дунд голын голдиролд 10 км урт хэсгийг хамарсан бургас, бутыг нь сугалсан. Иргэдийн эсэргүүцэлтэй тулсан хотын менежер (асан) Ц.Төрхүү “Туул голын ай саваар шинжлэх ухаанчаар бут, бургасыг 9 тэрбум төгрөгөөр нүүлгэн шилжүүлнэ” гэж тайлбарласан ч үнэндээ Цагаан давааны хогийн цэг дээр очсон байв. Хэн ч хариуцлага үүрээгүй, хэнд ч хариуцлага тооцоогүй.

Мэргэжилтнүүд “Сэлбэ голд 1982 оноос үерийн далан барьсан. Гэсэн ч хотын барилгажилтаас болоод голын эхийн бургасыг их хэмжээгээр устгасан нь үерийн эрсдэлийг улам ихэсгэсэн” гэж тайлбарладаг. Хачирхалтай нь, хотын дарга нар яг эсрэгээр ажилласан. Бут бургасыг устгаж, голыг борооны усаар шууд тэтгэгддэг “үерийн суваг” болгоод хувиргасан байдаг.

“Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд хийгдэж байгаа бас нэг ажил бол 1.4 км урт, 4 метр өндөр бетонон хана барих. Нийт өртөг нь 19.5 тэрбум төгрөгийн тендерт шалгарсан “Билгүүн Монгол” компани 2024 оны 8-р сард Улсын комисст хүлээлгэж өгнө гэж амласан ч одоо ч дуусгаагүй бөгөөд Сэлбэ гол барилгын хогоор дүүрэн хэвээр байна.

Төслийн анхны ТЭЗҮ-ээр үерийн хамгаалалтын барилга байгууламж 41 км байхаар төлөвлөсөн байтал 1.4 км-т л тендер зарлажээ. Тэгэхээр үлдсэн 38 км нь шаардлагагүй гэж үзсэн үү. Ямартай ч “Сэлбэ сэргэлт” төслийн хувьд эхлүүлсэн нэр төдий л явна.

Нийслэлийн удирдлагууд өнөөдөр ч Сэлбэ голын нөөц газрын хилийн заагт өөрчлөлт оруулах оролдлого хийсээр байна.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд Сэлбэ голын эх байгалийн нөөц газрын хилийн заагт өөрчлөлт оруулах тухай асуудлыг өнгөрсөн 2-р сард оруулахаар хэлэлцсэн байдаг. НИТХ-ын Ногоон хөгжлийн хорооноос энэ асуудлыг байгаль орчны нөлөөллийн үнэлгээний дүгнэлт гартал нэгдсэн хуралдаанд оруулахыг хойшлуулсан гэж мэдээлсэн.

Гэхдээ хотын үе үеийн удирдлагуудын хувьд Сэлбэ гол шунал татсан төсөл байсаар байна. Үндсэндээ, хотын удирдлагуулын хэлсэн үг, харуулсан зургаар бол Сэлбэ голын тохижилт жигтэйхэн сайхан бүтээн байгуулалт болох байсан. Даанч дарга нарын ам, ажлын зөрүүг Сэлбэ голын тохижилтоос харж байна. Сэлбэ гол үнэндээ “сэглэгдсэн” хүн шиг ёолж хэвтэнэ.

 
Н.Ууганбаяр

Н.Ууганбаяр

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Оросын шүүх “Энх тайвныг дэмжигч” цорын ганц намаа сонгуульд оролцохыг хориглолоо

Оросын шүүх “Энх тайвныг дэмжигч” цорын ганц намаа сонгуульд оролцохыг хориглолоо

The Daily Digest (2026-08-13)

Aug 13, 2026

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

Хятадын өндөгний дарамт

Хятадын өндөгний дарамт

Их уншсан

Хараал идсэн хар масс!

2026 оны 8-р сарын 11

Хэнтийд “найруулсан” улс төр ба анд найзуудын шинэ төлөвлөгөө!

2026 оны 8-р сарын 10

Украины дроны халдлагаас үүдэн "Уайлдберриз"-ийн логистикийн сүлжээ хямралд оров

2026 оны 8-р сарын 10

Вашингтоны шинэ хориг ба Улаанбаатарын геополитикийн хавхаг

2026 оны 8-р сарын 10

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

2026 оны 8-р сарын 13

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

2026 оны 8-р сарын 13

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Саалиа бэлдэхээр саваа бэлд: Шатахуун 60 хоног нөөцлөх агуулах ашиглалтад орж эхэллээ

2026 оны 8-р сарын 9

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

БНХАУ-ын ГХЯ-ны Азийн асуудал эрхэлсэн газрын халаа сэлгээ

2026 оны 8-р сарын 12

Хятадын хиймэл оюуны зөрчил кибер аюулгүй байдалд түгшүүр зарлав

2026 оны 8-р сарын 10

Марк Цукербергийн $80 тэрбумын "тагнуулч”-ийг Их Британи таалсангүй

2026 оны 8-р сарын 11

АИ 92-н үнэ альхан хавьд тогтдог вэ?

2026 оны 8-р сарын 10

Монголия активизирует строительство НПЗ: Проект преодолевает двухлетний простой

2026 оны 8-р сарын 11