НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
С.Баярцогтын мэдэгдэл ба оросуудын сөрсөн базаа
ФАКТЧЕК

С.Баярцогтын мэдэгдэл ба оросуудын сөрсөн базаа

2025 оны 12-р сарын 9
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

Өчигдөр эхэлсэн Оюутолгойн сонсголын үеэр Сангийн сайд асан С.Баярцогт Рио Тинтотой асуудалтай байгаа Оросын нэгэн компани нөхөн төлбөртөө Оюутолгойн хувийг нэхэж байгаа гэсэн хэмээн мэдээлсэн.

Энэ бол Оросын “Русал” компани юм. “Русал”-ын дийлэнх буюу 56,88%-ийг Олег Дерипаскагийн En+ Group, 25,52%-ийг "Суал партнерс" эзэмшдэг. Хөнгөн цагааны олборлолтоор Орост төдийгүй дэлхийд томд орох “Русал” нь Рио Тинто группийн эсрэг 104,75 тэрбум рублийн нэхэмжлэл гаргаад байгаа юм. “Русал” маргааныхаа төлбөрт Рио Тинтогийн Монгол дахь эзэмшил болох Оюутолгойн хувийг хөндөх боломжтой хэмээн “Русал”-ын хуульчид мэдэгдсэнийг өнгөрсөн 4-р сард Оросын хэвлэлүүд мэдээлсэн. “Русал”-ын заргаар Рио Тинтогийн эрх ашгийг хөндөх шийдвэрийг Оросын шүүх гаргах магадлал багатай ч Монголын Оюутолгой төслийн хувьд байдал өөр гэсэн гаргалгааг хуульчид нь хийж байгаа ажээ.

Учир нь, Оюутолгой төсөл нь Оросын импортын түүхий эдээс хамааралтайн дээр, Орос-Монголын хамтарсан төмөр замаар бүтээгдэхүүнээ тээвэрлэж байгаа бөгөөд Оросын талаас нийлүүлэлтээ түр зогсоох, гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзах зэргээр Оюутолгой төсөлд эрсдэл үүсгэн сөргүүлэх хувилбарыг Оросын хуульчид гаргаж тавьсан нь энэ юм.

Энэхүү маргааны нэхэмжлэгч тал нь “Русал” бол хариуцагчаар Рио Тинто болон Рио Тинто группийн хэд хэдэн охин компани байгаагийн нэг нь Австралийн Queensland Alumina Limited (QAL). QAL нь жилдээ 3,95 сая тонн хөнгөн цагааны хүчил үйлдвэрлэдэг. QAL-ийн 80%-ийг Рио Тинто, 20%-ийг “Русал” эзэмшиж байсан ч ОХУ  Украинд дайны ажиллагаа эхлүүлсэнээс хойш Австрали Орос руу гаргах экспортын хэд хэдэн бүтээгдэхүүнд хориг тавьж, улмаар Рио Тинто 100% эзэмших болсон.

“Русал” Рио Тинтогийн энэ үйлдлийг бизнесийн гэрээ зөрчсөн явдал гэж үзэн Австралийн шүүхэд гомдол гаргасан ч Австралийн шүүх 2024 оны 2-р сард Оросын эсрэг тавьсан хориг нь давагдашгүй хүчин зүйлийн нэг мөн гэж үзэн Рио Тинтогийн талд шийдвэр гаргасан. QAL-ийн зүгээс хориг цуцлагдвал “Русал”-д бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой гэсэн тайлбарыг шүүхийн шийдвэрийг дагалдуулан хийж байжээ. “Русал” нь хөнгөн цагааны хүчлийг гадаад орноос экспортлон авдаг бөгөөд энэхүү экспортын 20 орчим хувь нь QAL-д ногдож байсан юм. Ингэснээр Оросын метал үйлдвэрлэл, мөн батлан хамгаалах үйлдвэрлэлийн нэгэн чухал түүхий эдийн хомсдолд орж эхэлсэн.

QAL-аас гадна Николаевскийн хөнгөн цагааны үйлдвэрийн эзэмшлээ “Русал” Австралийн хоригтой зэрэг шахам алдсан нь компанийг хүнд байдалд оруулсан. QAL болон Николаевскийн үйлдвэрээс “Русал” түүхийн эдийнхээ 40%-ийг авдаг байсан юм. Энэ нь жилдээ 1,4 сая тонн бөгөөд үүнийгээ 2022 оноос хойш Хятад, Казахстан, Энэтхэгээс авч үйлдвэрлэлээ явуулж байгаа. Үүссэн нөхцөл байдалтай уялдан “Русал” Оросын Ленинград мужид жилдээ 2,4 сая тонн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барих болсноо 2023 оны дунд үед зарласан. Энэ шинэ үйлдвэртээ Гвиней дэх өөрийн үйлдвэрээс түүхий эд авахаар “Русал” төлөвлөөд байна.

Түүхий эдийн нийлүүлэлтийн найдвартай байдлыг хангахын тулд “Русал” түүхий эд авч байгаа Хятад, Энэтхэгийн компанийн тодорхой хувийг худалдаж авах хэлцлийг эхлүүлээд байгаа. Тухайлбал, Хятадын Hebei Wenfeng New Matreials Co (HWNM)-ийн 30%, Энэтхэгийн Pioneer Aluminium Industries Limited-ийн 50 хүртэл хувийг авах хэлцэл хийгдэж байна. Хятадын худалдан авалтад $316 сая, Энэтхэгийн компанийн 26%-ийг авахад $243,75 сая зарахаар байгаа юм.

Австралийн шүүхийн зарга бүтэлгүйтсэний дараа “Русал” Калининград мужийн Арбитрын шүүхэд гомдол гаргасан. Арбитрын шүүх өнгөрсөн 4-р сард хаалттай хуралдсан бөгөөд хуралдааны шийдвэрийг олонд ил болгоогүй.

“Русал” нэхэмжлэлийнхээ хариуцагчаар Rio Tinto Plc. (Их Британ), Oyu Tolgoi Netherlands B. V. (Нидерланд), THR Oyu Tolgoi Ltd (Британийн Виржини арал), Rio Tinto Aluminium Ltd, Rio Tinto Aluminium (Holdings) Ltd, Rio Tinto Ltd, RTA Holdco Australia 5 Pty Ltd (Австрал) гэсэн компаниудаас гадна гуравдагч этгээдээр Queensland Alumina Ltd (“Русал”-ын Австралитай хамтарсан компани ба Rio Tinto), Rusal Ltd (Жерси), Alumina and Bauxite Company Ltd. (Британийн Виржини арал) компаниудыг нэрлээд байгаа.

 
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Оюутолгойн товч ХРОНОЛОГИ

Оюутолгойн товч ХРОНОЛОГИ

"Оюутолгой"-н 34 хувь, татвар, зээл, түүнийг тойрсон асуудлууд нь Монгол Улсын эдийн засагтай салшгүй холбоотой сэдэв билээ.

Jul 2, 2026

Factcheck: Туулын хурдны замын төсөл тойрсон ЛУЙВРЫН СХЕМ!

Factcheck: Туулын хурдны замын төсөл тойрсон ЛУЙВРЫН СХЕМ!

ОТ-н менежмэнтийн төлбөрийн хувь хэмжээ хэрхэн өөрчлөгдсөн бэ?

ОТ-н менежмэнтийн төлбөрийн хувь хэмжээ хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Алтан улиасыг хуга мөргөх эвэр чинь хаана байна, О.Цогтгэрэл ээ!

Алтан улиасыг хуга мөргөх эвэр чинь хаана байна, О.Цогтгэрэл ээ!

Их уншсан

Хараал идсэн хар масс!

2026 оны 8-р сарын 11

Хэнтийд “найруулсан” улс төр ба анд найзуудын шинэ төлөвлөгөө!

2026 оны 8-р сарын 10

Украины дроны халдлагаас үүдэн "Уайлдберриз"-ийн логистикийн сүлжээ хямралд оров

2026 оны 8-р сарын 10

Вашингтоны шинэ хориг ба Улаанбаатарын геополитикийн хавхаг

2026 оны 8-р сарын 10

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

2026 оны 8-р сарын 13

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

2026 оны 8-р сарын 13

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Саалиа бэлдэхээр саваа бэлд: Шатахуун 60 хоног нөөцлөх агуулах ашиглалтад орж эхэллээ

2026 оны 8-р сарын 9

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

БНХАУ-ын ГХЯ-ны Азийн асуудал эрхэлсэн газрын халаа сэлгээ

2026 оны 8-р сарын 12

Хятадын хиймэл оюуны зөрчил кибер аюулгүй байдалд түгшүүр зарлав

2026 оны 8-р сарын 10

Марк Цукербергийн $80 тэрбумын "тагнуулч”-ийг Их Британи таалсангүй

2026 оны 8-р сарын 11

АИ 92-н үнэ альхан хавьд тогтдог вэ?

2026 оны 8-р сарын 10

Монголия активизирует строительство НПЗ: Проект преодолевает двухлетний простой

2026 оны 8-р сарын 11