НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул
АНАЛИЗ

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2 өдрийн өмнө
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

DW (2026-08-13)

Украин улс Умард Солонгосыг Орос руу олон арван мянган цэрэг нэмж илгээхээр бэлтгэж байна гэж мэдэгдэж байгаа бөгөөд тэд дайны талбарт үнэтэй туршлага хуримтлуулах болно гэж үзэж байна. Ерөнхийлөгч Зеленский Өмнөд Солонгосыг Киевтэй илүү ойр ажиллахыг уриаллаа.

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун 2024 оны 4 дүгээр сард музейн нээлтийн үеэр Украин дахь дайнд амь үрэгдсэн цэргүүдийнхээ дурсгалыг хүндэтгэв.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн мэдээлснээр, Умард Солонгос холбоотон Москвадаа Украин дахь дайнд нь туслахаар 50 мянга хүртэлх тооны цэргийн асар их хүчийг Орост байршуулахаар бэлтгэж байна.

Долдугаар сарын сүүлчээр Украины удирдагч Оросын тал нэмж Умардын 30 мянган цэрэг оруулахыг хүсэж байна гэж мэдэгдсэн бол энэ амралтын өдрүүдээр Пхеньян 30-50 мянган Умард Солонгос иргэнийг Оросын нутаг дэвсгэрт байршуулахаар шийдвэрлэсэн хэмээн нэмж мэдээлэв. Энэ тоонд хэдийн байлдаанд оролцож байгаа Умард Солонгосын цэргүүд багтсан эсэхийг тэрбээр тодорхой хэлээгүй юм.

Өнгөрөгч амралтын өдрүүдээр хийсэн тайлбартаа Зеленский мөн Умард Солонгос орчин үеийн дайны үнэ цэнэтэй туршлага хуримтлуулж байгааг анхааруулж, Өмнөд Солонгосыг агаарын довтолгооноос хамгаалах болон дрон дээр Украинтай хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхийг уриалав. Хоёр өдрийн дараа Зеленский Оросын тал Умард Солонгосоос илүү олон баллистик пуужин хүлээн авсан бөгөөд тэдгээрийг Запорожье руу хийсэн халдлагад ашигласан гэж мэдэгджээ.

Орос болон Умард Солонгос 2024 оны зун батлан хамгаалах гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд Умард Солонгос хэдэн сарын дараа Орос руу цэргүүдээ илгээж эхэлсэн. Шинжээчдийн үзэж байгаагаар 14-15 орчим бие бүрэлдэхүүн, голдуу Курск мужид байрлаж байжээ.

Пхеньян дараа нь дахин 6 мянган сапёр болон цэргийн барилгачныг илгээсэн. Мөн Өмнөд Солонгос болон Украины эрх баригчдын мэдээлснээр Умард Солонгос Орост их бууны суман болон баллистик пуужин нийлүүлжээ. Өмнөдийн тагнуулын албаны тооцоогоор Умард 6 мянган цэрэг Оросын өмнөөс дайнд амь үрэгдэж, шархадсан байна.

Украины албаны хүмүүсийн нийтэлсэн энэхүү зурагт Умард Солонгосын цэргүүд Оросын цэргийн хувцсыг өмсөж тохируулж байгааг харуулжээ.

Пүрэв гаригт Японы "Kyodo News" агентлаг Украины цэргийн тагнуулын мэдээллээс эшлэж, Умард Солонгосын нэмэлт хүчийг баталгаажуулжээ. Украины эх сурвалжуудын мэдээлснээр 11 дүгээр сарын эцэс гэхэд Умард Солонгосын цэрэг Орост байршиж магадгүй байна. Тэдгээр цэргүүд Оросын хүчийг Украины фронт руу давших боломжийг бүрдүүлэх болно гэж мэдээлэв.

Өмнөд Солонгосын парламентын гишүүн Ю Ён Вон "DW" агентлагт хэлэхдээ Орос болон Умардын цэргийн хамтын ажиллагаа улам бүр ойртон нягтарч байна гэв.

Ю нь цэргийн сэтгүүлч асан бөгөөд 2025 онд болон энэ оны 2 дугаар сард Украинд очиж танилцсан юм. Тэрбээр дайнд нэрвэгдсэн тус улсад хийсэн сүүлийн айлчлалынхаа үеэр Умард Солонгосын цэргийн нэмэлт хүчний талаарх яриаг сонссон гэжээ.

"Энэ нь бодит эрсдэл болсонд санаа зовж байна" гэж тэрбээр "DW"-д ярьжээ.

Ю "Пхеньян болон Москвагийн цэргийн хамтын ажиллагаа Өмнөд Солонгосын Засгийн газар болон цэргийнхний анхаарлыг улам бүр татаж байна" гэв.

Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын албаны дэд захирал асан Хан Ки Бум мөн болгоомжтой байхыг сануулж байна.

"Украин эхэндээ 30 мянган нэмэлт бие бүрэлдэхүүний тухай ярьж байснаа гэнэт 50 мянган цэрэг болгон нэмэгдүүлсэн" гэж тэр DW-д ярьжээ.

Хан "Умард Солонгост өөрийн хамгаалалтаа ноцтой сулруулахгүйгээр Оросын дайнд хангалт хийх цэргийн хүч хангалттай байгаа" гэж үзэж байна.

"Дайн ерөнхийдөө зогсонги байдалд орсон ч урт хугацаанд үргэлжилж буй нь улс орныг хүн хүчний дутагдалд оруулдаг" гэж Хан хэлэв. "Иймээс Умард Солонгосын явган цэрэг Оросын ар талын бүсүүдийг хамгаалж, ингэснээр Оросын цэрэг Украин дахь фронтын шугамд тулалдах боломжийг олгож болно."

"Умард Солонгос мөн энэ тохиролцооноос ашиг хүртэж байна. Тэдний цэргүүд 21 дүгээр зууны дайн байлдааны туршлага хуримтлуулахын зэрэгцээ дайны талбарын бодит нөхцөлд зэвсгээ туршиж байна. Энэ гүнзгий хамтын ажиллагаа нь Умард Солонгост Оросын пуужин, усан цэрэг болон агаарын довтолгооноос хамгаалах технологийн туршлагад нэвтрэх боломжийг нэмэгдүүлж магадгүй юм" гэж Хан хэлэв.

Аюулгүй байдлын шинжээчийн тооцоолсноор Умард Солонгосын дайнаас буцсан цэрэг болон инженерүүд болон амь үрэгдэгсдийн гэр бүлийнхэн орон сууц, бусад төрлийн хангамж хүртсэн” талаар Хан дурджээ.

"Умард Солонгосын цэргүүд эхэндээ маш их хохирол амссан ч дайны талбарт дасан зохицохын хэрээр илүү туршлагатай болсон" гэж Хан хэлэв.

Дэлхийн Умард Солонгос судлалын хүрээлэнгийн тэргүүн, хойдын цэрэг асан Ан Чан Ил "Оросод 50 мянган цэрэг байршуулах нь хүн, хүчний хувьд боломжтой" бөгөөд Пхеньян "тусгай ажиллагааны элит цэргүүдийг илгээнэ” гэж үзэж байна.

1979 онд оргож гарсан Ан “Умард Солонгосын тусгай ажиллагааны хүчин нь ялангуяа тагнуул, гэнэтийн довтолгоо, анаж довтлох ажиллагаанд онцгой чадамгай. Курскийн фронтод байлдааны уг чадвараа харуулсан нь Оросын цэргийнхний сонирхлыг татах болсон” гэв.

“Хэрэв Умард 30 мянган цэрэг байршуулбал уг бүрэлдэхүүнд тусгайгийнхан төдийгүй явган цэрэг, инженерүүд, барилгачид болон эмнэлгийн тусламжийн ажилтнууд багтах магадлалтай” гэж тэрбээр нэмж хэлэв. “Умард Солонгос эмэгтэйчүүд Орос руу олноор явж байгаа нь ажиглагдсан ч тэднийг сэргээн босголтын ажилд илгээж байна уу эсвэл галын шугаман дахь эмнэлгийн ажилтнаар уу гэдэг нь тодорхойгүй хэвээр байна”.

Аны мэдээлснээр “амьд үлдсэн цэргүүд Умард Солонгост үнэ цэнтэй байлдааны мэдлэгийг авчирч чадна. Зарим нь бага тушаалын офицер эсвэл сургагч багш болж, дроны дайн, тагнуулын ажиллагаа болон Украины мөргөлдөөнөөс суралцсан бусад сургамжийг арми даяар түгээн дэлгэрүүлэх боломжтой”.

“Гэсэн хэдий ч залуу цэргүүд дэлхийн хамгийн тусгаарлагдмал нийгмийн гаднах амьдралыг харж, танилцаж байна. Хамгийн чухал нь, хохирол эрс нэмэгдэх нь энэ дайныг амжилттай болсон гэж харуулахад улам хэцүү болгож магадгүй юм” гэж Ан нэмж хэлэв.

“Цөөхөн тооны амь үрэгдсэн цэргүүдийг баатар гэж алдаршуулж болно” гэж Ан хэлэв. “Гэвч олон арван мянган цэрэг амь үрэгдэж, шархадвал цаана нь буй гэр бүлүүд болон хөгжлийн бэрхшээлтэй үлдэж буй ахмад дайчдыг яах вэ, улмаар Умард Солонгосын дайны талбараас олж авсан туршлага нь дотоодын том дарамт болж хувирах эрсдэлтэй”.

 

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Оросын шүүх “Энх тайвныг дэмжигч” цорын ганц намаа сонгуульд оролцохыг хориглолоо

Оросын шүүх “Энх тайвныг дэмжигч” цорын ганц намаа сонгуульд оролцохыг хориглолоо

The Daily Digest (2026-08-13)

Aug 13, 2026

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

Хятадын өндөгний дарамт

Хятадын өндөгний дарамт

Их уншсан

Хараал идсэн хар масс!

2026 оны 8-р сарын 11

Хэнтийд “найруулсан” улс төр ба анд найзуудын шинэ төлөвлөгөө!

2026 оны 8-р сарын 10

Украины дроны халдлагаас үүдэн "Уайлдберриз"-ийн логистикийн сүлжээ хямралд оров

2026 оны 8-р сарын 10

Вашингтоны шинэ хориг ба Улаанбаатарын геополитикийн хавхаг

2026 оны 8-р сарын 10

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

2026 оны 8-р сарын 13

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

2026 оны 8-р сарын 13

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Саалиа бэлдэхээр саваа бэлд: Шатахуун 60 хоног нөөцлөх агуулах ашиглалтад орж эхэллээ

2026 оны 8-р сарын 9

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

БНХАУ-ын ГХЯ-ны Азийн асуудал эрхэлсэн газрын халаа сэлгээ

2026 оны 8-р сарын 12

Хятадын хиймэл оюуны зөрчил кибер аюулгүй байдалд түгшүүр зарлав

2026 оны 8-р сарын 10

Марк Цукербергийн $80 тэрбумын "тагнуулч”-ийг Их Британи таалсангүй

2026 оны 8-р сарын 11

АИ 92-н үнэ альхан хавьд тогтдог вэ?

2026 оны 8-р сарын 10

Монголия активизирует строительство НПЗ: Проект преодолевает двухлетний простой

2026 оны 8-р сарын 11