НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
АНУ Ираныг тойруулан тэнгисийн цэргээ байршуулж эхлэв
АНАЛИЗ

АНУ Ираныг тойруулан тэнгисийн цэргээ байршуулж эхлэв

13 өдрийн өмнө
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Al Jazeera (2026-10-01)

Иран улс АНУ-тай хийх яриа хэлэлцээгээ цаашид үргэлжлүүлнэ гэдгийг тус улсын Ерөнхийлөгч М.Пезешкиан мэдэгдлээ

Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан мэдэгдэхдээ Тегеран хэлэлцээрийн явцад гурван ч удаа халдлагад өртөж байсан ч АНУ-тай яриа хэлэлцээ хийхээс хэзээ ч зайлсхийж байгаагүй гэв. Үүнтэй зэрэгцэн АНУ-ын гурван нисэх онгоц тээвэрлэгч хөлөг болон десантын хоёр бүлэг Ойрхи Дорнодыг чиглэн хөдөлж байгааг албаны эх сурвалж “Аль Жазира” агентлагт мэдээлсэн байна. Нөгөөтэйгүүр, Ираны аюулгүй байдлын хүчнийхэн нийслэл Тегеран хотын ойролцоох Манжилабад хотод тэсрэх бөмбөг ашиглан, халдлага үйлдэхээр төлөвлөж байсан террорист бүлэглэлийн 6 гишүүнийг устгажээ.

Израилийн гурван жил орчим үргэлжилж буй дайны улмаас сүйрсэн барилгуудын нуранги дороос Палестины 100 гаруй иргэний цогцсыг гаргаж авсны дараа Газын зурвасын оршин суугчид олон нийтийг хамарсан оршуулгын зан үйл ахин үйлдсэн байна.

АНУ-ын Сан-Диего дахь баазаас "Рузвельт" хөлөг Ойрхи Дорнодыг чиглэн хөдөлсөн байна. Мөн Даваа гаригт 2000 гаруй тэнгисийн явган цэрэг бүхий шуурхай бүлэг тус бүс нутаг руу хөдөлжээ. Ирэх 11 дүгээр сарын сүүлч гэхэд Ираныг тойруулан АНУ-ын гурван нисэх онгоц тээвэрлэгч хөлөг, хоёр десантын бүлэг бүрэн байршиж дуусах гэнэ. Энэхүү цэргийн асар их хүч Ойрхи Дорнодод төвлөрснөөр АНУ-ын удирдлагуудад Ираны эсрэг авах арга хэмжээний олон талт хувилбарууд нээгдэх аж.

Хормузын хоолойн хямрал дэлхийн хүнсний аюулгүй байдалд заналхийлж байна

Хормузын хоолойгоор дамжих бордооны тээвэрлэлт тасалдсаар байвал дэлхий даяар, ялангуяа хөгжиж буй орнуудад хүнсний хомсдол үүсэх ноцтой үр дагавартайг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Хорхе Морейра да Силва анхаарууллаа. Персийн булангаас нийлүүлэгддэг бордооны тээвэрлэлтээс хамгийн их хамааралтай Судан, Сомали, Мозамбик, Танзани зэрэг эмзэг эдийн засагтай орнууд үүнд хамгийн түрүүнд нэрвэгдэх эрсдэлтэй байна. Энэхүү хямрал нь бордооны үнийг огцом өсгөж, тариалангийн бүтээмжийг бууруулахад хүргэж байгаа бөгөөд НҮБ-ын зүгээс тээвэрлэлтийг аюулгүй нэвтрүүлэх хяналтын багийг ажиллуулахад бэлэн байгаа ч талуудын улс төрийн байдал хүлээгдэж байгааг дурджээ.

Израилийн зэвсэгт хүчнийхэн Иордан голын баруун эргийн Вифлеем хотоос зүүн зүгт орших Араб ар-Рашайда тосгонд нэвтэрч, нутгийн зөвлөлийн даргын гэрт нэгжлэг хийжээ. Израилийн тал еврей суурьшигчдын газар шорооны ажлыг саатуулахыг оролдсон гэх үндэслэлээр уг дайралтыг хийж, дахин саад учруулбал баривчлах болно гэдгээ анхааруулсан байна.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Ардчилсан парламентаа галзуучуудаас аваръя: УИХ-ын гишүүдээс ёс суртахуун нэхэх цаг болов!

Ардчилсан парламентаа галзуучуудаас аваръя: УИХ-ын гишүүдээс ёс суртахуун нэхэх цаг болов!

УИХ-ын хянан шалгах түр хорооноос олон ч сонсгол зохион байгуулсан. “Ногоон автобус”, “Оюутолгой”, “Нүүрсний хулгай”, “Туулын хурдны зам”, хөдөө хж ахуй, хамгийн сүүлд Эпштейн хүүхэд шарж идсэн тухай. Гадаад геополитикийн мөргөлдөөн, дотоодын авлига, хулгай, хэрүүл талцлаас болоод эдийн засаг хүндэрч байна. Өвөлжилт, шатахуун, эрчим хүч, иргэдийн ашиг орлого, ажилгүйдэл, ядуурлыг хэлэлцэх ёстой парламентын танхим нь гудамжны галзуучуудыг Төрийн ордны үзүүлбэр болгоод түүндээ алга ташаад суух нь эрүүл төрийн үйлдэл мөн үү. Эмгэнэлтэй нь, Эпштейн хүүхэд шарж идсэн гэх хүүхэд ч итгэх аргагүй үлгэрээ ичихгүй дэлхийгээр нэг цацах нь гутамшигтай. Ийм галзуу парламентын гишүүдийг гадаадынхан гайхаж, шоолж хүлээж авна гэдгээ ядаж мэддэггүй гэж үү?!

Oct 13, 2026

Парисын загварын долоо хоног: Гудамжны моделиуд

Парисын загварын долоо хоног: Гудамжны моделиуд

НАТО-гийн ерөнхий командлагч Оросын халдлагыг таслан зогсоох төлөвлөгөөгөө танилцууллаа

НАТО-гийн ерөнхий командлагч Оросын халдлагыг таслан зогсоох төлөвлөгөөгөө танилцууллаа

Талибанчууд нь европчуудын цагаачдаас айх айдсыг өөрт ашигтайгаар эргүүлж байна

Талибанчууд нь европчуудын цагаачдаас айх айдсыг өөрт ашигтайгаар эргүүлж байна