2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 15
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 27
2026 оны 3-р сарын 24
2026 оны 3-р сарын 4
2026 оны 2-р сарын 3
2026 оны 2-р сарын 21
2026 оны 3-р сарын 22
2026 оны 3-р сарын 19


Дэлхийн геополитикоос хамааралтай гаднаас импорлогдох эффектүүд, дотоод улс төрийн зөрчил, 2024 оны сонгуулийн өмнөх “бэлэг тараалт”, үр ашиггүй мега төслүүдийн үр дагавар, төрд үүрлэсэн авлига, хулгай гээд Монгол Улсын эдийн засагт томоохон хямрал нүүрлэж байна. Товчхондоо, Монгол Улс ч, Н.Учрал ч хайчин галын дунд зогсож буй.
Манай хойд хөрш болох Оросоос бид шатахуун, эрчим хүчний хараат. Моксвагийн эдийн засаг дайнаас үүдэлтэй асар хүндэрсэн, шатахууны хувьд дотооддоо ч гүн, гүнзгий хомсдолд өртсөн. Тэгвэл урд хөрш болох Хятадаас бид экспорт, импортын хараат. Уул уурхайн бүтээгдэхүүнээ урагшаа зарж амьдралаа залгуулдаг. Урдаас хэрэгцээтэй бүхий л бараа, бүтээгдэхүүнээ худалдаж авдаг. Атал Хятадад Ойрхи Дорнодын зөрчилдөөнөөс болж, эрчим хүч, тээвэрлэлтийн зардал өссөн. Энэ нь үйлдвэрлэлд нь сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн. Өмсөж зүүхээс эхлээд өргөн хэрэглээний болон үйлдвэрлэлийн түүхий эд, техник хэрэгсэл, цахилгаан бараагаа худалдаж авдаг монголчуудад Бээжингийн инфляцийн өсөлт үнийн өсөлт авчрах нь гарцаагүй.
Өөрөөр хэлбэл, Бээжин найтаах, Москва ханиахад Монголын эдийн засагт эрвээхэйн эффект үзүүлэх нь нэн ойлгомжтой зүйл болсон. Дэлхий дахинд нүүрлэсэн үнийн өсөлт, хямралыг Монгол Улс хохирол багатай л давах тухай ярихаас тойрч гарах талаар бодох ч боломжгүй.
Үндсэндээ, Ерөнхий сайд Н.Учрал үнийн өсөлтийг хүчээр барих боломжгүй гэж эртхэн үнэнээ хэлсэн нь зөв. Айл өрх, аж ахуйн нэгжүүд хий хоосон, гоё амлалт хүлээж сууснаас амь, амиа бодож, базаахад үнэн үг тустай.
Ерөнхий сайд өчигдөр чуулганд хэлсэн үгэндээ “Түлш шатахууны үнэ бол бүх юмны үнэ юм. Тээвэр, үйл ажиллагааны зардал багадаа 20 хувь өсөж, компани, иргэдийн ашгийг идэж байна. Үүн дээр нэрмээс болж, үнэ тарифын зохисгүй бодлого, өр авлагын сүлжээнд торлогдсон эрчим хүчний салбар ирэх өвөл ахин гал алдах аюул хэвээрээ байна. Хаврын тариалалт, бүтээн байгуулалтын улирал эхэлж буй энэ цаг үед гол орцууд болсон түлш, тэсэлгээний материал, бордоо зэрэг голлох түүхий эдийн нийлүүлэлт тасрах, үнэ өсөх хүндрэл тулж ирээд байгаа”-г эхнээс нь хэлж, муу сайнаа илэн далангуй яриад явах тактик барьж байгаа бололтой.
Өнгөрсөн дөрвөн жилийн ярьсан өндөр өсөлт, гоё тоонууд үнэндээ Иргэний дансанд, өрхийн санхүүд ямарч үр ашиг өгөөгүй.
Үнэндээ, монголчуудад хямралыг хохирол багатай давах алтан боломж олон байсан. Даанч, Монголоо хорлосон, эх орноосоо хулгайлсан, төсөл тендер нэртэй авлига, мөнгө угаалтын горыг авлигачид нь биш ард иргэд амсаж байна. Хамгийн захын жишээ гэхэд УИХ-ын гишүүн Х.Баттулга улс оронд нэн ашигтай төмөр замын төслийг 10 гаруй жил гацааж, мөнгө угаах хэрэгслээ болгоогүй бол нүүрсний орлого өдийд хэдэн 10 дахин нэмэгдэх байсан билээ. Нэкст Ерөнхий сайд “Улс орон, айл өрх, ард иргэдийн ахуй амьдрал бүхлээрээ үнийн савлагаанд орох эрсдэл нүүрлэж байна. Нүүрсний үнэ өндөр байхад үүц нөөц болгож, өсгөж үржүүлэх, үлдэцтэй өгөөжтэй зүйлд зориулахаас илүү үрж зарж, төр, төсвөө данхайлгасны үр дагавар өнөөдөр илүү хүчтэй, илүү гашуун, илүү хатуу мэдрэгдэж байна. Эрчим хүч, гэрэл цахилгаандаа зоригтой, дорвитой зориулсан бол ирэх өвлийг сэтгэл өег угтах өргөн боломжтой байсан атал олсныхоо хэрээр үрсний хор уршиг нь хатуу эрсдэл дагуулж байна” гэж бодит байдлыг нэмж хачирлалгүй онцолсон. Эдийн засагт үр ашиггүй төслийн нэг бол Туулын хурдын замын төсөл. Энэ төслөөс өмнө эрчим хүчний цахилгаан станцаа барих нэн шаардлага Монголд тулгарсан. Монгол Улсын хувьд ус, эрчим хүч л чухал болохоос асар өндөр өртөгтэй хурдын зам одоогор хэрэггүй. Улс орон хэрэггүй төслүүдээ хязгаарлаж байхад Улаанбаатарын захирагч нь 2.3 их наядаар 32-хон км зам тавина гэж улаан галзуу, цагаан согтуу авирлаж байна.
“Шинэ Засгийн газар ид шид амлахгүй, эдийн засгийн гайхамшиг бүтээнэ гэж хэлэхгүй. Үнэнийг үнэнээр нь хэлнэ. Өнөөдөр бид гадаад ертөнцийг өөрчлөхгүй боловч дотооддоо өөрсдөөсөө хамаарах бүхнийг хийх үүрэгтэй. Бид дэлхийг өөрчлөхгүй боловч өөрчлөгдөж буй дэлхийд Монголоо хохирол багатай авч үлдэж, хожим хойно хийгээгүй үйлдлийнхээ төлөө харамсахгүйн төлөө ачаагаа үүрэх ёстой” гэж Н.Учрал хэлсэн.
Өнөөдрийн нөхцөлд геополитикийн томоохон “асуудал”-тай, автократ дэглэмтэй хоёр улсын дунд байгаа Монгол Улс ардчиллаа хамгаалах уу, эс хамгаалах уу гэсэн асуултын тэмдэгтэй сууж байна.
Монголын ардчиллын гол дайсан нь гадна талаас илүүтэйгээр дотоодын эх захгүй авлига, хулгай болсон. Тэрбум төгрөг бол цаас болж, эрх баригч намын экс дарга нарын идсэн уусан гэх баримтуудад бичигдсэн тоо нь сая, сая доллараар хэмжигдэж байна.
Жирийн иргэдийн зүүдэнд ч оромгүй авлига хулгайн баримтууд ар араасаа сөхөгдөж, орлогоо ч хууль ёсных гэж одоог хүртэл нотлож чадаагүй яваа ЭКС-үүдийн барьцаанаас Монголын төр бүр мөсөн салж чадаагүйг Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах үйл явцаас харж болохоор. Хэрэв бид авлига, хулгайтайгаа одоо л тэмцэхгүй бол оройтож байгааг Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн огцрох үйл явц, хотын дарга Х.Нямбаатарын өчигдрийн иргэдийнхээ эсрэг бослого тэмцлээс харагдаж байна.
Иймээс улс орноо дотоодын “аюул”-аас хамгаалж, авлигаас чөлөөлөх нь Ерөнхий сайд Н.Учралын хувьд томоохон сорилт болно. Авлигачид бууж өгөхгүй гэж гар хөлүүдээ ажиллуулах ч биз.
Эцэст нь Ерөнхий сайд Н.Учралын хувьд 4 чөлөөлөлтын бодлогоор эдийн засгаа хямралаас хохирол багатай авч гарна л гэж байна. Гол нь Монгол Улс мөнгөгүйдээ биш авлига, хулгайдаа идэгдсэн болохыг ард түмэн харлаа, мэдэрлээ. Авлигаас эдийн засгаа чөлөөлбөл ард иргэд хямралыг ажралгүй давчихна, тодорхой.
Ж.ЭРХЭС

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 15
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 27
2026 оны 3-р сарын 24
2026 оны 3-р сарын 4
2026 оны 2-р сарын 3
2026 оны 2-р сарын 21
2026 оны 3-р сарын 22
2026 оны 3-р сарын 19