НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Туулын хурдны зам: Нийслэлчүүд халаасаа "сэгсэрч", дарга мөнгө угаана!
АНАЛИЗ

Туулын хурдны зам: Нийслэлчүүд халаасаа "сэгсэрч", дарга мөнгө угаана!

2026 оны 4-р сарын 3
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

-Нийслэлчүүдийн татвар, торгуулийг нэмэх замаар Туулын хурдны замаас мөнгө угаахаар төлөвлөжээ-

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай мэдээлэл өгөхдөө “Туулын хурдны замын санхүүжилтийг иргэдийн татварыг нэмэх замаар олно” гэв.

Эдийн засаг, экологийн хувьд асар хохиролтой Туулын хурдны замын нийт өртөг нь ₮2.3 их наяд. Дээрх хөрөнгийг иргэдийн татварыг нэмэх замаар олохоор хотын хоёр дарга тооцоод байгаа аж.

Дэлхийн дахинд нүүрлэсэн эдийн засгийн хямралыг дампуурчихгүйхэн шиг давахын тулд улс орнууд элдэв янзын төслүүдээ танаж эхэлсэн. Атал Монгол Улс иргэдийнхээ халаасыг шавхаж байгаад ундны усан дээгүүрээ зам тавина гэж манж мафийнхан тийчигнэж явна. Туулын хурдны замын төслийн хэрэгжүүлэгчээр шалгарсан БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “ХаоЮань" группийн "Хаоюань женерал констракшн" байгуулагдаад ганцхан жил болж байгаа. Тус компанид төслийн урьдчилгаа болгож 500 тэрбумыг нийслэлийн төсвөөс шилжүүлсэн байдаг. Нийслэлийн төсөв гэдэг нь Х.Нямбаатарын халаасны мөнгө биш. Нийслэлийн татвар төлөгчдийн мөнгө. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд хотын дарга Х.Нямбаатарын иргэдийн татвар, торгуулийг нэмж, авлига, хулгайн төслөө санхүүжүүлсэн байж болзошгүй. Харамсалтай нь, үүнийг шалгаж тогтоох ёстой АТГ ажлаа огт хийхгүй байгаа нь бодит үнэн юм.

Монголын компаниуд төслөө хэрэгжүүлснийхээ дараа ажлын хөлсөө авдаг бол Х.Нямбаатар ямар шалтгаанаар Хятадын компаниуд урьдчилгаа 500 тэрбумыг шилжүүлсэн нь олон нийтийн хардлага төрүүлэхээс аргагүй. Ялангуяа энэхүү төслийг эсэргүүцсэн иргэд рүүгээ бачимдан галзуурч буй түүний үйлдэл барьцаанд орсон террорист шиг харагдсаныг бас нуух юун.

Төслийг санхүүжилтийг босгохын тулд нийслэлчүүдийн үл хөдлөх хөрөнгөөс авах татварыг нэмж, 200 тэрбумыг эхний ээлжинд босгоно гэж Х.Нямбаатарын нэгдүгээр орлогч мэдээлсэн. Тэгэхээр цаашдаа нийслэлийн иргэдээс авах татвар, хураамж, торгууль улам бүр нэмэгдэх нь тодорхой болж байна.

Харин өнгөрсөн хугацаанд Х.Нямбаатар нийслэлийн ямар, ямар төрлийн татвар, торгуулийг нэмснийг тоо баримттай хүргэе. Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар нийслэлийн Засаг даргад нийслэлийн татварын хувь хэмжээг бие даан тогтоох том эрх олгосон билээ.

1. Нийслэлийн хотын албан татвар (НХАТ)

Өмнө нь 1% байсан хотын татварыг 2% болгон нэмэгдүүлсэн. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй зочид буудал, амралтын газар, баар ресторан, автозогсоол, бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины борлуулалтаас бид хоёр хувийн татвар төлдөг гэсэн үг.

2. Автотээврийн хэрэгслийн албан татвар

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, төсвийн төвлөрлийг нэмэгдүүлэх зорилгоор тээврийн хэрэгслийн татварт шат дараатай өөрчлөлтүүд орсон. Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн багтаамж болон үйлдвэрлэсэн оноос хамаарч татвар, төлбөрүүд 5-10 дахин нэмэгдсэн байдаг. Жишээ нь, пирус машины татвар өмнө нь ₮36 мянга байсан бол өнгөрсөн 2025 оны нэгдүгээр сарын нэгнээс ₮108 мянга болж өссөн.

Авто зам ашигласны төлбөр 5 дахин нэмэгдсэн. Тухайбал, пирус машин өмнө нь жилд зам ашигласны төлбөр гэж ₮20 мянга төлдөг байсныг хотын дарга Х.Нямбаатар ₮100 мянга болгож нэмсэн. Нийтдээ нэг автомашины татвар, хураамж хамгийн багадаа ₮208 мянга болж нэмэгдсэн юм.

Тэгвэл автомашины болон автозамын татвар ахиад 10 дахин нэмэгдэж болзошгүй байна. Учир нь, иргэд хурдны замаар давхих эсэх нь хамаагүй. Улаанбаатарын зам ашигласны мөнгө гэж хотын дарга иргэдээс 20 дахин татвар авах хуулийн эрхтэй болсон.

3. Үл хөдлөх хөрөнгийн албан татвар

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг дахин тогтоохдоо бүсчилсэн хэлбэрээр өмнөхөөс өндөр үнэлэмжээр тооцсон. Жишээ нь, Хан-Уул дүүрэгт байрлах 50 м.кв талбайтай байрны үл хөдлөх хөрөнгийн жилийн татвар ₮480 мянга байсан бол ₮1,05 сая болж өссөн.

4. Газрын төлбөр

Улаанбаатар хотын бүсчлэлээс хамааран газрын төлбөрийн үнэлгээнд өөрчлөлт орсон. Ялангуяа А бүс буюу хотын төв хэсэгт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн газрын төлбөрийг эдийн засгийн эргэлттэй нь уялдуулан багагүй өндөр дүнгээр нэмэгдсэн.

Татвар өссөн гол шалтгаан нь дэд бүтцийн томоохон төслүүдийг (метро, Туулын хурдны зам гэх мэт) санхүүжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэхэд чиглэгдсэн байна. Хотын татвар хураамж, торгууль нэмэгдсэнээр бараа бүтээгдэхүүний үнэ болон үйлчилгээний байгууллагын тариф нэмэгдсэн.

Нэг ёсондоо нийслэлчүүдийн халааснаас гаргах мөнгөөр хэрэгжүүлж байгаа Туулын хурдын замын төслийн ард Х.Нямбаатарын авлига, хулгай нуугдаж буй үгүйсгэх аргагүй үндэслэл олон.

Нэг зүйлийг ахин, дахин анхааруулахад Туулын хурдны замыг барих мөнгө Х.Нямбаатарын халааснаас биш иргэд бидний татвар, хураамжаас гарч буй. Иймээс иргэд хулгай, луйвар байж болзошгүй энэ төслийг зогсоох бүрэн эрхтэй юм.

Б.БАТ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Оросын шүүх “Энх тайвныг дэмжигч” цорын ганц намаа сонгуульд оролцохыг хориглолоо

Оросын шүүх “Энх тайвныг дэмжигч” цорын ганц намаа сонгуульд оролцохыг хориглолоо

The Daily Digest (2026-08-13)

Aug 13, 2026

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

Хятадын өндөгний дарамт

Хятадын өндөгний дарамт

Их уншсан

Хараал идсэн хар масс!

2026 оны 8-р сарын 11

Хэнтийд “найруулсан” улс төр ба анд найзуудын шинэ төлөвлөгөө!

2026 оны 8-р сарын 10

Украины дроны халдлагаас үүдэн "Уайлдберриз"-ийн логистикийн сүлжээ хямралд оров

2026 оны 8-р сарын 10

Вашингтоны шинэ хориг ба Улаанбаатарын геополитикийн хавхаг

2026 оны 8-р сарын 10

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

2026 оны 8-р сарын 13

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

2026 оны 8-р сарын 13

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Саалиа бэлдэхээр саваа бэлд: Шатахуун 60 хоног нөөцлөх агуулах ашиглалтад орж эхэллээ

2026 оны 8-р сарын 9

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

БНХАУ-ын ГХЯ-ны Азийн асуудал эрхэлсэн газрын халаа сэлгээ

2026 оны 8-р сарын 12

Хятадын хиймэл оюуны зөрчил кибер аюулгүй байдалд түгшүүр зарлав

2026 оны 8-р сарын 10

Марк Цукербергийн $80 тэрбумын "тагнуулч”-ийг Их Британи таалсангүй

2026 оны 8-р сарын 11

АИ 92-н үнэ альхан хавьд тогтдог вэ?

2026 оны 8-р сарын 10

Монголия активизирует строительство НПЗ: Проект преодолевает двухлетний простой

2026 оны 8-р сарын 11