НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Монголын зах зээлийг сонирхож байгаа ОТР банк хэр том тоглогч вэ?
АНАЛИЗ

Монголын зах зээлийг сонирхож байгаа ОТР банк хэр том тоглогч вэ?

2026 оны 6-р сарын 29
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

Улаанбаатарт гадаадын банкны салбар байгуулагдана гэдэг мэдээлэл бизнес эрхлэгчдийн чихийг сортолзуулсан. Тэгвэл энэ мэдээллийг өчигдөр (2026.06.29) Ерөнхий сайд Н.Учрал баталгаажууллаа. Энэ нь Унгарын OTP Банк байх ажээ.

“Дэлхийн санхүүгийн томоохон тоглогч Монголыг боломжийн зах зээл гэж харж байгаа нь хөрөнгө оруулалтын орчинд өгч буй итгэлийн бас нэг дохио юм. Өрсөлдөөн нэмэгдэх тусам үйлчилгээ сайжирч, санхүүгийн зах зээл илүү нээлттэй, олон сонголттой болно.  Монгол Улс олон улсын хөрөнгө оруулалт, санхүүгийн урсгалыг татах шинэ шат руугаа алхсаар байна” хэмээн сошиал хаягаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ.

УНГАРЫН ОТР БАНК ГЭЖ ЯМАР БАНК ВЭ?

OTP Bank нь 75 жилийн түүхтэй, Унгар улсдаа томд орох банкны нэг. Унгарын банкны зах зээлийн 25%-ийг эзэлдэг, сүүлийн жилүүдэд цахим платформаар дамжуулан хэдэн сая харилцагчтай болж тэлсэн. Төв болон Зүүн Европод банк, санхүү, даатгал, хөрөнгө оруулалтын бизнес эрхэлдэг OTP Group-ийн эзэмшилд байдаг.

2025 оны III улирлын байдлаар OTP Bank-ны өөрийн хөрөнгө нь $115,2 тэрбум, зээлийн нийт багц $60 тэрбум, биржид бүртгэлтэй хувьцаат компани, хувьцааных 55%-ийг олон улсын хөрөнгө оруулалтын сангууд, 45%-ийг нь Унгарын дотоодын хөрөнгө оруулагчид эзэмшдэг.

Унгарын үндэсний мөнгөн тэмдэгт болох форинтоос гадна евро, ам.доллар зэрэг валютаар төлбөр тооцоо хийдэг.

Өнгөрсөн 2025 оны II улирлын үзүүлэлтээр 330 тэрбум форинтын ашигтай, 747,1 тэрбум форинтын орлоготой, 2025 оны хагас жилийн үзүүлэлтээр банкны актив 44,3 их наяд форинт хэмээн тайлагнажээ.

Өнөөдрийн байдлаар ОХУ, Серби, Хорват, Болгар, Албани, Узбек  зэрэг 11 улсад 1206 салбартай.

Энэ оны 2-р сард Ерөнхий сайд Н.Учрал УИХ-ын дарга байхдаа Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтын хамтаар ОТР банкныхантай цахим уулзалтыг хийсэн. Тэрхүү уулзалтын үеэр ОТР банкны зүгээс хэрвээ Монгол улс банкны салбарын хууль тогтоомжиндоо зохих өөрчлөлтийг оруулж, хөрөнгө оруулагчийн эрсдэлийг багасгавал Монголын зах зээлийг сонирхож байгаагаа илэрхийлж байсан. Н.Учрал хариуд нь Монголын парламент 2026 оны хаврын чуулганаараа холбогдох хуулийн төслийг хэлэлцэнэ хэмээн мэдэгдэж байсан.

Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсрогдож байгаа ч УИХ-д өргөн баригдаагүй байгаа. Харин хаврын чуулган энэ 7 хоногт өндөрлөх товтой байгаа учраас намрын чуулганаар Банкны тухай хуульд өөрчлөлт орохоор болж байна.

УИХ 2021 онд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, системд нөлөө бүхий банкуудыг дотоодын хөрөнгийн зах зээлд нээлттэй хувьцаат компани болгох, банкны хувьцаа эзэмшлийн төвлөрлийг нэг хувьцаа эзэмшигч дээд тал нь 20% байхаар зохицуулалт хийсэн. Үүний дагуу системд нөлөө бүхий банкнууд 2022-2023 онд үе шаттайгаар дотоодын хөрөнгийн зах зээлд IPO гаргаж, нээлттэй ХК болсон билээ. Харин хувьцаа эзэмшлийн төвлөрлийг 20%-иас ихгүй байлгах тухай хуулийн зохицуулалтыг хуульд заасан хугацаанд нь ганцхан ХАС банк хэрэгжүүлж бусад нь өнөөг болтол хэрэгжүүлээгүй. Энэ заалтын хэрэгжих хугацааг нь УИХ сунгасан. 20%-ийн тухай заалтыг хэрэгжүүлэхийн тулд системд нөлөө бүхий 5 банк нийт 3.4 орчим их наяд төгрөгтэй тэнцэх хувьцааг зах зээлд нийлүүлэх шаардлага үүсч байгаа бөгөөд дотоодын хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадвар сул байгаа үед энэ хэмжээний хөрөнгийг шууд зах зээлд нийлүүлэх боломжгүй байгаа. Ингэснээр хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг бууруулж, хувьцааны үнийг унагах, улмаар банкны тогтвортой байдалд ч нөлөөлж мэдэхээр байгаа юм. Мөн нөгөө талаас нэг хувьцаа эзэмшигчийн төвлөрөл 20% гэж заасан  нь хөрөнгө оруулагчдын хувьд сонирхол татахааргүй, банкны үйл ажиллагаа, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гаргалтад нөлөөлөх боломжгүй хязгаарлалт юм.

Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр энэхүү заалтыг амьдралд нийцүүлнэ гэсэн хүлээлт байна. Энэ сарын эхээр уг хуулийн өөрчлөлтийн талаарх олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан бөгөөд УИХ-ын Ж.Бат-Эрдэнийн хэлснээр хувьцаа эзэмшлийн дээд хязгаарыг системд нөлөө бүхий банкуудын хувьд 34% хүртэл, бусад банкын хувьд 51 хүртэлх хувь байж болохоор тусгаж байгаа ажээ.

Мөн хуулийн төсөлд гадаадын банкны салбар, нэгж Монгол Улсад үйл ажиллагаа явуулахтай холбоотой зохицуулалт, хяналт, шалгалтыг илүү тодорхой болгохоор тусгасан хэмээн уг хэлэлцүүлгийн үеэр Ж.Бат-Эрдэнэ хэлсэн нь ОТР банкны хэлээд буй нөхцөл, зохицуулалтүүд гэж ойлгож болох нь.

ОТР банк сүүлийн жилүүдэд Төв Азийн орнуудын зах зээл рүү тэлж байгаа. 2023 оны 6-р сард ОТР банк Узбекистаны төрийн мэдлийн “Ипотек-банк” банкны хяналтын хувьцааг худалдан авсан. Анх хяналтын багцын 73,7%-ийг (үлдсэн хувийг 3 жилийн хугацаанд худалдан авах нөхцөлтэй) $324 саяар худалдан авсан. “Ипотек-банк” нь Узбекистаны банкны салбартаа тавд бичигддэг, 1.5 сая харилцагчтай, сүүлийн жилүүдэд цахим платформад идэвхтэй нэвтэрсэн, хамтарсан Хөрөнгө оруулалтын сантай.

ОТР өнгөрсөн жилээс Казахстаны зах зээлийг сонирхон, яриа хэлцэл хийж эхэлсэн.

Оросын зах зээлд 2006 онд OTP Group “Инвестсбербанк”-ийг худалдан авч анх нэвтэрсэн. 2008 оны 2-р сард банкны нэрийг ОТП Банк болгон өөрчилсөн. 2022 онд Украин руу Орос довтолсоны дараа Оросын зах зээлээс гарна хэмээн яригдаж байсан ч хоригт оролгүй үлдсэн төдийгүй ашиг, орлого нь чамгүй сайн байгаа.2024 онд ашиг нь бараг 10% өссөн хэмээн мэдээлжээ.

 

 
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Оросын шүүх “Энх тайвныг дэмжигч” цорын ганц намаа сонгуульд оролцохыг хориглолоо

Оросын шүүх “Энх тайвныг дэмжигч” цорын ганц намаа сонгуульд оролцохыг хориглолоо

The Daily Digest (2026-08-13)

Aug 13, 2026

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

Хятадын өндөгний дарамт

Хятадын өндөгний дарамт

Их уншсан

Хараал идсэн хар масс!

2026 оны 8-р сарын 11

Хэнтийд “найруулсан” улс төр ба анд найзуудын шинэ төлөвлөгөө!

2026 оны 8-р сарын 10

Украины дроны халдлагаас үүдэн "Уайлдберриз"-ийн логистикийн сүлжээ хямралд оров

2026 оны 8-р сарын 10

Вашингтоны шинэ хориг ба Улаанбаатарын геополитикийн хавхаг

2026 оны 8-р сарын 10

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

2026 оны 8-р сарын 13

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

2026 оны 8-р сарын 13

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Саалиа бэлдэхээр саваа бэлд: Шатахуун 60 хоног нөөцлөх агуулах ашиглалтад орж эхэллээ

2026 оны 8-р сарын 9

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

БНХАУ-ын ГХЯ-ны Азийн асуудал эрхэлсэн газрын халаа сэлгээ

2026 оны 8-р сарын 12

Хятадын хиймэл оюуны зөрчил кибер аюулгүй байдалд түгшүүр зарлав

2026 оны 8-р сарын 10

Марк Цукербергийн $80 тэрбумын "тагнуулч”-ийг Их Британи таалсангүй

2026 оны 8-р сарын 11

АИ 92-н үнэ альхан хавьд тогтдог вэ?

2026 оны 8-р сарын 10

Монголия активизирует строительство НПЗ: Проект преодолевает двухлетний простой

2026 оны 8-р сарын 11