НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Монголын эдийн засгийн талаарх дараалсан таагүй мэдэгдлүүд хөвөрлөө
АНАЛИЗ

Монголын эдийн засгийн талаарх дараалсан таагүй мэдэгдлүүд хөвөрлөө

7 өдрийн өмнө
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

Монголын эдийн засаг, бизнесийн орчны талаар гаднаас өгч байгаа мессежүүд таатай биш байна. Азийн хөгжлийн банк (АХБ), Европын Сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ) сүүлийн улирлын тайландаа Монголын төлөв байдлыг оны эхэнд таамаглаж байснаас бууруулж байгаагаа мэдэгдсэн. Үүн дээр нэмээд АНУ-ын Конгрессийн судалгааны албанаас 9-р сарын 16-нд гаргасан шинэ тайландаа Монголд хөрөнгө оруулагчид болгоомжлонгуй хандах нь зүйтэй гэсэн зөвлөмжийг гаргажээ.

Монголын Улсын эдийн засгийн өсөлттэй байгааг статистик тоон мэдээллээс харж болно. 2025 онд Монголын эдийн засгийн өсөлт 6.8%-тай байсан. Энэ өсөлтийг хангасан гол салбар нь уул уурхай юм.

Монголын ашигт малтмалын арвин нөөц гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсаар байгаа ч энэ давуу талаа бодит хөрөнгө оруулалт болгон шингээж чадахгүй байсаар байгааг АНУ-ын Конгрессын тайланд онцолжээ. “Ялангуяа уул уурхай, эрчим хүч зэрэг улс төрд эмзэг салбарууд эрсдэл өндөртэй тул хөрөнгө оруулагчид болгоомжлох нь зүйтэй” хэмээн хар цагаан дүгнэжээ.

Хоёр долоо хоногийн өмнө зохиогдсон Mining Week-ийн үеэр хөрөнгө оруулагчдын хамгийн их болгоомжилж буй хүчин зүйлсийн нэгдүгээрт “улс төрийн тогтворгүй байдал” гэсэн хариулт эрэмбэлэгдэж байгааг танилцуулсан.

АХБ-ны сүүлийн тайлангаас үзэхэд Монгол Улсын эдийн засаг энэ онд 5.7%-иар өснө гэсэн таамгаа хэвээр үлдээсэн ч инфляцын төсөөллөө өмнө төсөөлж байсан 7.8%-иас 10.7% болгон нэмэгдүүлсэн. Мөн 2027 оны бүтэн жилийн инфляцын төсөөллөө 6.8%-иас 8.3% болгон өсгөсөн байна.

АХБ ийнхүү төсөөллөө өөрчлөхөд мах, түлш, шатахууны үнэ болон үйлчилгээний төлбөрүүд нэмэгдсэн нь нөлөөлжээ. Энэ оны 3-6 сарын хооронд дизель түлшний үнэ 34.9%-иар өсөөд байгаа.

Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс гадна 2027 оны төсвийн ихээхэн тэлэх бодлого барьж буй нь АХБ-ны шинжээчдийг болгоомжлоход хүргэжээ. Засгийн газраас оруулж ирсэн 2027 оны төсвийн төсөл нь эдийн засгийн өсөлтийг дэмжих боломжтой ч инфляцын дарамтыг нэмэгдүүлж болзошгүйг гэж дүгнэсэн. Энэ дүгнэлтийг дотоодын шинжээчид, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтэд ч мөн анхааруулсаар байгаа билээ. Харин энэ анхааруулгын хариуд төрийн албан хаагчдын цалин болоод ахмадуудын татвар нэмсэн нь ард иргэдээ бодсон алхам, хөгшчүүлээс мөнгө харамлалаа гэсэн тайлбаруудыг Засгийн газар, УИХ-ын гишүүд хийсээр бана.

АХБ шинэ тайландаа Монгол Улсын эдийн засаг оны эхний хагаст өмнөх оны мөн үеэс 7.7%-иар өссөнийг дурджээ. Хэдий тийм боловч энэхүү өсөлт нь дотоодын эрэлтэд өргөн хүрээнд мэдрэгдээгүйг тодотголоо. Тодруулбал, оны эхний хагаст хөрөнгө оруулалт 14.5%-иар агшиж, өрхийн орлогын өсөлт сул байсантай холбоотойгоор өрхийн зарлага 1.3%-иар өсчээ.

ЕСБХБ ч мөн адил өмнө гаргасан төсөөллөө өөрчилж байгаа танилцуулсан. 2026 оны Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн талаар өнгөрсөн 6-р сард гаргаж байсан төсөөллөө 0.8 нэгж хувиар нэмэгдүүлж, 6.3% болгожээ. Харин 2027 оны өсөлтийг 5.5% болж саарах төлөвтэй гэж үзсэн байна.

Монгол Улсын эдийн засаг 2026 оны эхний хагаст өмнөх оны мөн үеэс 7.7%-иар өсөхөд уул уурхайн олборлолт, экспортын эрчтэй өсөлт гол түлхэц болсон. Нүүрсний олборлолт 52.4%, зэсийн олборлолт 20%-иар нэмэгдэж, үр дүнд нь гадаад худалдааны ашиг өмнөх оны мөн үеэс 4 дахин нэмэгдсэн хэдий энэ өсөлт өрхийн эдийн засагт төдийлөн хөрвөөгүй гэж ЕСБХБ тайландаа онцолжээ. 2025 оны мөн үетэй харьцуулахад өрхийн хэрэглээ ердөө 0.5%-иар өссөн, хүнс, мах, эрчим хүчний үнийн өсөлтөөс шалтгаалан инфляц 7-р сард 13%-д хүрсэн, төсвийн алдагдал оны эхний 7 сард ДНБ-ий 2.5%-тай тэнцсэн, гадаад валютын нөөц 8 сарын импортыг санхүүжүүлэх түвшинд байгаа зэрэг үзүүлэлтийг онцолсон байна.

 
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Нийслэлийн МАН-ыг Д.Амарбаясгалан авна!

Нийслэлийн МАН-ыг Д.Амарбаясгалан авна!

Х.Нямбаатар хотын даргаасаа огцорсон, мөн АТГ-аас түүнийг яллагдагчаар татсан учраас нийслэлийн МАН-ын даргын суудлаа өгөх нь тодорхой болсон. Харин түүний оронд нийслэлийн МАН-ын даргаар хэн сонгогдох нь анхаарал татаж байна. Хэвлэл, олон нийтийн сүлжээнд хэд, хэдэн хүний нэрс бичигдэх болсон. Тэдгээрээс нийслэлийн МАН-ын даргаар сонгогдох хамгийн магадлал өндөртэй хүн нь Б.Пүрэвдагва. Тэрбээр Н.Учрал болон Д.Амарбаясгалан нарын дундын хувилбараар хотын даргын суудалд заларсан. Тэр тусмаа түүнийг Д.Амарбаясгалангийн баг, фракц дэмжиж байгаа. Тухайлбал, Б.Пүрэвдагвын хуулийн зөвлөх Ү.Амарбат нь Д.Амарбаясгаланг спикер байх үед УИХ-ын Тамгын газрын дэд даргаар ажиллаж байсан. Нийслэлийн Засаг даргын Ажлын албаны дарга Ж.Эрдэнэбаяр нь Д.Амарбаясгалангийн үед УИХ-ын олон нийттэй харилцах газрын даргаар ажиллаж байв. Тэрчлэн Д.Амарбаясгаланг МАН-ын генсек байх үед хэвлэлийнх нь нарийн бичгийн дарга байсан Ц.Чулуунзагд хотын шинэ даргын пиар, сурталчилгааг хариуцаж буй. Ингээд харахаар үндсэндээ Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нарт алдсан нийслэлийн МАН-ын даргын суудлаа Д.Амарбаясгалан авах бололтой.

Oct 6, 2026

ОХУ-ын Сибир дэх лабораторид тахал өвчний улмаас хүн нас барсан байж магадгүй байгаа тул АНУ-ын тал нөхцөл байдлыг ажиглаж эхэллээ

ОХУ-ын Сибир дэх лабораторид тахал өвчний улмаас хүн нас барсан байж магадгүй байгаа тул АНУ-ын тал нөхцөл байдлыг ажиглаж эхэллээ

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед гаражнаас татвар авахаар хуульчилжээ

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед гаражнаас татвар авахаар хуульчилжээ

Физиологи, мэдрэл судлалын нээлтүүдэд Нобелийн анагаах ухааны шагналыг олгож байна

Физиологи, мэдрэл судлалын нээлтүүдэд Нобелийн анагаах ухааны шагналыг олгож байна