НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Mining Week 2026: Эдийн засгийн тулгуур баганаа тулсан шиг тулах цаг иржээ
АНАЛИЗ

Mining Week 2026: Эдийн засгийн тулгуур баганаа тулсан шиг тулах цаг иржээ

2026 оны 9-р сарын 20
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

Уул уурхайн ассоциацаас зохион байгуулдаг Mining Week гурав дахь жилдээ Налайхын Тайж уулын бэлд өнгөрсөн долоо хоногт 3 өдөр болж Баасан гаригт өндөрлөлөө.

20 мянга гаруй хүн оролцсоны, гуравны нэг нь гадаадын хөрөнгө оруулагч, төлөөлөгчид байжээ. Энэ жилийн гол сэдэв ногоон бодлогыг бүхий л асуудлын цөмд тавьснаараа онцлог байлаа. Дэлхий нийтээрээ ногоон шилжилтийг хийж, хэн түрүүлж, ухаалгаар шилжиж чадсан нь хөгжлийн дараагийн үе рүүгээ алхан орох сорилт тулгарсан энэ үед Монгол ч мөн хоцрохгүйг хичээж буй нь зүй ёсны зүйл.

2025 онд Монголын эдийн засгийн өсөлт 6.8%-д байсан, энэхүү өсөлтийг хангасан гол салбар нь уул уурхай юм. Аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэлийн 80 орчим хувь, Монгол улсад орж ирж байгаа гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 гаруй хувь буюу $10  бүрийн $7 нь уул уурхайн салбарт ногдож байна.

Монголын, монголчуудын амьдралыг сүүлийн 20 гаруй жил нуруун дээрээ үүрч яваа салбар бол уул уурхай гэдгийг статистикийн дүн мэдээ, дарга нарын сайхан, сайхан танилцуулгууд хангалттай нотолдог. Уул уурхайн салбар өнөөдөр тэг зогсолт хийлээ гэж бодвол Монголын эдийн засгийн 46.4% буюу эдийн засгийн идэвхжил тал хувиар саарч, 238 мянган хүн ажлын байраа шууд алдахаар тийм л тулгуур салбар.

Гэвч уул уурхайгаа хөгжүүлсэн өнгөрсөн жилүүдэд бид олборлож ирснээс биш нэмүү өртөг шингээж боловсруулах чиглэлд дорвитой алхам хийж чадсангүй. “Эрдэнэт”, “Энержи ресурс” гээд гарын таван хуруунд багтах компанийг эс тооцвол олборлосон хэвээр л байна.

2026 оны Mining Week -ийн өөр нэг чухал сэдэв нь олборлолтоос боловсруулалтад шилжих байлаа. Уул уурхайн салбар хөгжлийн дараагийн шинэ шатанд шилжих хэрэгтэй гэдгийг бараг илтгэл, танилцуулга хийсэн, байр сууриа илэрхийлсэн хүн бүр хэлж байлаа. Бидэнд өнөөдөр дахиад таван “Оюутолгой, таван “Эрдэнэт” хэрэгтэй байгаа. Тэгж гэмээнэ Монгол хөгжиж, хэнтэй ч нүүр бардам харилцаж чадна. “Түүхий эдийг түүхийгээр нь гаргадаг түүхийг өөрчилье” хэмээсэн Ерөнхий сайд Н.Учралын үг бодит ажил болоосой.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилга, УИХ-аас сүүлийн хугацаанд баталсан эдийн засаг, санхүүгийн эрх чөлөөг олгосон хуулиуд уул уурхайн салбарыг олборлолтоос боловсруулалтын шинэ үе шат руу  шилжиж, экспортод гаргах эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг олгож байгааг Ерөнхий сайд Н.Учрал Mining Week-д хэлсэн үгэндээ онцолсон. Ялангуяа хөрөнгө оруулагчдаа урьж авчирчихаад хөөж гаргадаг гашуун түүхийг давтахгүй эрх зүйн орчныг шинээр бүрдүүлсэнээ зарласан нь үр дүнгээ өгөх болтугай.

Хууль ёсны зөвшөөрлөө төрөөс ном журмаар нь авсан ч орон нутагт олон саад бэрхшээлтэй учирч, тэр хэрээр татвар хураамж, ажлын байр, авах цалин, ашиг орлогоо алдаж байгаа, нөгөө талаас итгэл алдсан хариуцлагагүй уул уурхайн үр дагавар энэ бүхэн алдагдсан боломж байсаар өнөөг хүрсэн.

Ерөнхий сайдын дэргэд хариуцлагатай уул уурхайн Үндэсний зөвлөлийг байгуулахаар болсныг өнгөрсөн долоо хоногт мөн зарлалаа.

УИХ-аар хэлэлцэгдэн эцсийн хэлэлцүүлэг хийгдсэн Ашигт малтмалын хууль батлагдахыг салбарынхан хүлээж байна. Арав гаруй жил дуншин байж батлагдах гэж байгаа шинэ хуулиар уул уурхайн өгөөжийг орон нутагт илүү үлдээх, хайгуулын салбарыг идэвхжүүлэх, зэсийн АМНАТ-ыг олон улсын жишигт хүргэн бууруулах, чухал ашигт малтмалын зохицуулалт, өмнө хуульчлагдаагүй байсан баяжуулалтын үйл ажиллагааг тусгайлан зохицуулах гээд өнгөрсөн хугацаанд өөрчлөлт, шийдэл, шинэ хандлага хүлээж байсан тулгамдсан асуудлуудын зохицуулалтыг багтаасан. Үүнээс гадна Хүнд үйлдвэрийн тухай болон Уул уурхайн салбарын ил тод байдлын тухай хуулиудыг боловсруулж байна. Энэ бүхний эцэст Монголын эдийн засгийн тулгуур багана болсон уул уурхайн салбар хөгжлийн шинэ шатанд гарах эрх зүйн боломж бүрдэхээр байна.

Төсөв бүрдүүлэх, ахмадуудад тэтгэвэр тавих болохоороо эдийн засгийн тулгуур багана гэж хөөргөчихөөд бизнесийн үйл ажиллагаагаа явуулах гэхээр “баялгыг минь  цөлмөчихлөө” хэмээн орилж, бизнесийн эрх ашигт нь ханддаг байдал хэвийн үзэгдэл болсон харамсалтай дүр зураг уул уурхайн салбарыг харлуулж байна. Бизнес эрхлэгчдийг, хөрөнгө оруулагчдыг “эх оронч” гэгдэх бүлэг хүний саварт ямар ч хамгаалалтгүйгээр шидэж өгч, зүрхийг нь үхүүлдэг буруу жишгийг нэн даруй залруулах шаардлагатай байгаа. Үүнийг би, чи гэлтгүй төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, олон нийт, хэвлэл мэдээллийн хамтын хүчээр өөрчилж, хандлагыг шинээр төлөвшүүлэх урт хугацааны бодлого, ажил хэрэгтэй болжээ. Уг нь гэрийн тулгуур баганааа хөрөөдөж унагадаг адгийн тэнэг баймааргүй л юм.

Эцэст нь уул уурхайн салбар Монголын эдийн засагт ямар хувь нэмэр оруулж байгаа талаарх хэдэн тоо баримтыг “MMCG” компанийн энэ жил хийсэн судалгаанаас эш татъя. Энэхүү судалгаанд уул уурхайн компаниудын Монгол Улсын нийгэм, эдийн засагт оруулж буй хувь нэмрийг “Эрдэнэт”, “Оюутолгой”, “Энержи Ресурс” компанийн үйл ажиллагаа, үзүүлэлтэд тулгуурлан хийжээ.

Энэ гурван ААН улсын нэгдсэн төсөвт төвлөрүүлдэг татвар хураамжаараа ТОП10-ыг сүүлийн жилүүдэд тогтмол тэргүүлж байна. 2024 оны байдлаар “Оюутолгой”, “Эрдэнэт”, “Энержи ресурс” компанийн төсөвт оруулсан нийт орлогыг Монгол Улсын иргэн бүрт хуваахад нэг хүнд 1.1 сая төгрөг ногдох хэмжээтэй байжээ. Тухайн онд дээрх гурван ААН-ээс гадна “Эрдэнэс Тавантолгой”, МАК, “Тавантолгой”, “Саус Гоби сэндс”, “Петро Чайна”, “Өсөх зоос”, “Бороо гоулд” гэсэн уул уурхайн 10 компанийн төсөвт төвлөрүүлсэн орлого 8,164.3 тэрбум төгрөг байсан нь нийт орлогын 90% юм.

 

 
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

28 жил улс төрийн шоглоом болсон С.ЗОРИГИЙН ЭМГЭНЭЛ ба ДОРОМЖЛОЛ

28 жил улс төрийн шоглоом болсон С.ЗОРИГИЙН ЭМГЭНЭЛ ба ДОРОМЖЛОЛ

Б.Хурц: Энэ хэргийг хэрэг биш болгох сонирхлоо байнга илэрхийлдэг. Бод л доо, Ц.Нямдорж хэдэн удаа Хууль зүй, дотоод хэргийн сайд хийв. Яагаад энэ хүнийг ажиллаж байх хугацаанд энэ хэрэг илэрсэнгүй вэ. Хэргийг замхруулсан уу замхруулсан. Ингээд харахаар би мафи уу, Ц.Нямдорж мафи уу.

Oct 2, 2026

АНУ Ираныг тойруулан тэнгисийн цэргээ байршуулж эхлэв

АНУ Ираныг тойруулан тэнгисийн цэргээ байршуулж эхлэв

Х.Нямбаатар С.Зоригийн аллагын сэжигтэн Т.Чимгээд 2 орон сууц бэлэглэжээ!

Х.Нямбаатар С.Зоригийн аллагын сэжигтэн Т.Чимгээд 2 орон сууц  бэлэглэжээ!

Хятад улс АНУ-аас 10 сая тонн нүүрс импортолно

Хятад улс АНУ-аас 10 сая тонн нүүрс импортолно