НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Марк Цукербергийн $80 тэрбумын "тагнуулч”-ийг Их Британи таалсангүй
АНАЛИЗ

Марк Цукербергийн $80 тэрбумын "тагнуулч”-ийг Их Британи таалсангүй

2026 оны 8-р сарын 11
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Марк Цукерберг “Meta Oakley Vanguard” ухаалаг нүдний шилтэй байгаа нь. 2025 он.

Хүний хувийн орон зай, нууцлалыг технологийн халдлагаас хамгаалах шаардлага тулгараад байна. Одоогоор бизнес эрхлэгчид төрийн байгууллагуудаас илүү хурдан хариу үйлдэл үзүүлж байна.

The Guardian (2026-08-10)

Технологийн компаниудын шинэ дүр төрх болсон Meta-гийн ухаалаг нүдний шил бусдыг сэм ажиглагчдын гарт аюултай зэвсэг болон хувирлаа. Өнгөрсөн долоо хоногт Их Британийн "Wetherspoons" пабын сүлжээ, "ATG" театр, сургууль болон хэд хэдэн зоогийн газар энэхүү төхөөрөмжийг үйлчилгээний танхимдаа ашиглахыг бүрэн хориглов. Иргэдийн хувийн орон зай, халдашгүй дархан байдлын төлөө тууштай зогсож буй эдгээр байгууллагын шийдвэр сайшаалтай ч төрийн зохицуулах байгууллагууд бэлтгэлгүй, идэвхгүй ажиглагчийн байранд байсаар байна.

Технологийн энэ үл үзэгдэх аюулаас болж эмэгтэйчүүд хохирох тохиолдол хэдийнэ бүртгэгдэж эхэлжээ. Энэ оны эхээр BBC агентлаг зөвшөөрөлгүйгээр бичлэгжүүлж, сошиал орчинд бичлэг нь тараагдсан хэд хэдэн эмэгтэйтэй ярилцсан байдаг. Тохиолдол бүрийн цаана хүний эрх зөрчигдөж, зарим контент бүтээгчид бичлэгийг устгахын тулд мөнгө шаардах хэлбэрээр сүрдүүлэг хийж байв.

Англи ба Уэльст бүртгэгдсэн бэлгийн замын гэмт хэрэг сүүлийн нэг жилд 11 хувиар өссөний тал гаруй хувийг зураг, бичлэгт суурилсан бэлгийн хүчирхийлэл болон "киберфлашинг" буюу бусдад зөвшөөрөлгүйгээр садар самуун материал илгээх хэрэг эзэлж байна. Нүдний шил өдөр тутмын ердийн хэрэглээ болох тусам ийм төрлийн гэмт хэрэг үйлдэх замын саад бүрэн арилж байна.

Асуудлын гол нь зөвхөн бэлгийн хүчирхийллээр хязгаарлагдахгүй. Байгууллагууд үүнийг хориглож буй гол шалтгаан нь дийлэнх хүмүүс өөрсдийн өдөр тутмын амьдралаа бусдын камерын дуранд үлдээхийг хүсдэггүйд оршино. Олон нийтийн газар бичлэг хийх нь хуулиар хориотой биш байж болох ч энэ нь ухаалаг нүдний шил зүүсэн хүнд бусдыг ажиглаж, тагнах зөвшөөрөл олгож байгаа хэрэг биш юм. Камер ажиллах үед жижиг LED гэрэл анивчдаг нь Meta-гийн сурталчлаад байгаа шиг аюулгүй байдлыг бүрэн хангаж чадахгүй. Паб, цэцэрлэгт хүрээлэн, далайн эрэг, ажлын байр бол хэн нэгний кино зураг авалтын талбай биш.

Шинэ төхөөрөмждөө $80 тэрбумыг зарцуулсан Марк Цукерберг энэхүү нүдний шилийг ухаалаг гар утас шиг масс хэрэглээ болгох амбицаасаа амархан ухрахгүй нь бололтой. Google-ийн анхны туршилт бүтэлгүйтсэнээс арав гаруй жилийн дараа Meta шинэ хувилбараа илүү загварлаг, олон үйлдэлтэй, боломжийн үнэтэй буюу 269 фунт стерлингээр зах зээлд гаргалаа. Сурталчилгааны кампанит ажилдаа Кайли Женнерийг оролцуулж, залуу эцэг эхчүүдэд чиглэсэн "Агшин бүрийг алдалгүй буулга" гэх уриа ашигласан нь уг төхөөрөмжийг бэлгийн гаж донтой хүмүүсийн хэрэгсэл гэж харахаас сэргийлсэн маркетингийн заль юм.

Загварлаг хэрэглээний цаана ашиг тустай тал бас бий. Текст уншиж, зургийг дүрслэн тайлбарладаг хиймэл интеллект нь харааны бэрхшээлтэй болон бүрэн хараагүй хүмүүсийн амьдралыг дорвитой хөнгөвчилж чадна. Иймд аливаа хориг хязгаарлалт нь хөтөч нохойг тусгай горимоор зөвшөөрдөг шиг нийгмийн тусгай бүлгийн хэрэгцээг заавал харгалзан үзэх ёстой. Гэхдээ технологийн энэ давуу талыг хүлээн зөвшөөрөхийн хажуугаар нийгэмд учруулж буй асар том эрсдэлийг анхаарахгүй өнгөрч болохгүй.

Технологийн салбарт эрх зүйн зохицуулалт хийх нь амаргүй. Гэвч Засгийн газар залуучуудын ухаалаг утасны хэрэглээг хязгаарлаж, хиймэл интеллектийн садар самуун контенттой тэмцэж буй энэ үед далд камерын тархалтын талаар чимээгүй байгаа нь харамсалтай.

Хэрэглэгчид төхөөрөмжийг өөрсдийн хүссэнээр хянаж чаддаггүйг сүүлийн хоёр арван жилийн туршлага бэлхнээ харуулсан. Meta компани "харагдах" болон "бичих" хоёрын заагийг зориуд бүрэлзүүлж буй энэ үед шийдвэр гаргачид идэвхгүй ажиглагч биш, тууштай хамгаалагч байх шаардлагатай байна.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Нийслэлийн МАН-ыг Д.Амарбаясгалан авна!

Нийслэлийн МАН-ыг Д.Амарбаясгалан авна!

Х.Нямбаатар хотын даргаасаа огцорсон, мөн АТГ-аас түүнийг яллагдагчаар татсан учраас нийслэлийн МАН-ын даргын суудлаа өгөх нь тодорхой болсон. Харин түүний оронд нийслэлийн МАН-ын даргаар хэн сонгогдох нь анхаарал татаж байна. Хэвлэл, олон нийтийн сүлжээнд хэд, хэдэн хүний нэрс бичигдэх болсон. Тэдгээрээс нийслэлийн МАН-ын даргаар сонгогдох хамгийн магадлал өндөртэй хүн нь Б.Пүрэвдагва. Тэрбээр Н.Учрал болон Д.Амарбаясгалан нарын дундын хувилбараар хотын даргын суудалд заларсан. Тэр тусмаа түүнийг Д.Амарбаясгалангийн баг, фракц дэмжиж байгаа. Тухайлбал, Б.Пүрэвдагвын хуулийн зөвлөх Ү.Амарбат нь Д.Амарбаясгаланг спикер байх үед УИХ-ын Тамгын газрын дэд даргаар ажиллаж байсан. Нийслэлийн Засаг даргын Ажлын албаны дарга Ж.Эрдэнэбаяр нь Д.Амарбаясгалангийн үед УИХ-ын олон нийттэй харилцах газрын даргаар ажиллаж байв. Тэрчлэн Д.Амарбаясгаланг МАН-ын генсек байх үед хэвлэлийнх нь нарийн бичгийн дарга байсан Ц.Чулуунзагд хотын шинэ даргын пиар, сурталчилгааг хариуцаж буй. Ингээд харахаар үндсэндээ Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нарт алдсан нийслэлийн МАН-ын даргын суудлаа Д.Амарбаясгалан авах бололтой.

Oct 6, 2026

ОХУ-ын Сибир дэх лабораторид тахал өвчний улмаас хүн нас барсан байж магадгүй байгаа тул АНУ-ын тал нөхцөл байдлыг ажиглаж эхэллээ

ОХУ-ын Сибир дэх лабораторид тахал өвчний улмаас хүн нас барсан байж магадгүй байгаа тул АНУ-ын тал нөхцөл байдлыг ажиглаж эхэллээ

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед гаражнаас татвар авахаар хуульчилжээ

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед гаражнаас татвар авахаар хуульчилжээ

Физиологи, мэдрэл судлалын нээлтүүдэд Нобелийн анагаах ухааны шагналыг олгож байна

Физиологи, мэдрэл судлалын нээлтүүдэд Нобелийн анагаах ухааны шагналыг олгож байна