НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Манай хотын дарга галзуурчихжээ!
АНАЛИЗ

Манай хотын дарга галзуурчихжээ!

2026 оны 3-р сарын 30
Н.Ууганбаяр

Н.Ууганбаяр

journalist

-Дарангуйлагч л иргэдийнхээ эсрэг иргэдээ турхирдаг-

Нийслэлийн төсвийн 30% буюу 2.3 их наяд төгрөгөөр хэмжигдэх “Туулын хурдны зам” төслөөс авлига, албан тушаалын гэмт хэргийн “үнэр” ханхалж, утаа татаж эхэллээ.

ТЭЗҮ нь нууц, байгаль орчны үнэлгээ нь эргэлзээтэй, тендерт шалгарсан компани нь “цаасан дээрх” байх магадлалтай гээд төслийг тойрсон асуултууд МАНай хотын даргыг галзууруулав.

Уг нь, УИХ дахь АН-ын бүлэг 2026 оны 3-р сарын 30-ны өдөр “Туулын хурдны зам” төслөөр Төрийн ордонд нийгмийн төлөөлөгчид, нийслэлийн удирдлагуудыг нээлттэй хэлэлцүүлэгт урьсан ч хотын дарга Х.Нямбаатар очоогүй. Харин хороо, хориноос хүчээр цуглуулсан ахмадуудыг дагуулан “улангассан бух” мэт авирлаж буйгаа ил цагаан лайвдсан билээ.

Түүний энэ үйлдэл үнэндээ нийслэлийн удирдах албан тушаалтны үг, үйлдэл гэхэд хэцүүхэн. Иргэдийг талцуулсан, хүний эрхэнд халдсан, төрийн албан тушаалтны ёс зүйд нийцэмгүй гудамжны жижигхэн хулигаан л тэрхүү төрхөөс нь харагдлаа.

Х.Нямбаатарт бүртгүүлсэн “жагсагчид”

Ням гаригт задарсан “Алсын гурван дүүргээс тус бүр 100, төвийн зургаан дүүргээс 500 хүн цуглуулж, картонон цаасан дээр уриа лоозон бичээд жагсахыг үүрэг болгож, дүүрэг хорооны дарга нарыг бүртгэнэ” гэх утгатай хотын даргын “чат” биеллээ олж, тэрбээр өчигдөр /2026.03.30/ дүүрэг, хороодын дарга нараар дамжуулан иргэдийг албадан цуглуулжээ. Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэнгээр толгойлуулж, жагсаалд ирсэн иргэд хороо, хориноос үүрэг өгсөн болохыг ч нуусангүй. Харин хотын дарга Х.Нямбаатар тэднийг нийслэлийн намын “штаб” гэж тодорхойллоо.

Хамгийн аймшигтай нь, Туулын хурдны замын төслийг эсэргүүцсэн эмэгтэйг олигархийн гар хөлөөр нь цоллож, түүний эсрэг иргэдийг турхирч, жинхэнэ дарангуйлагч болсноо ийнхүү зарлав.

Х.Нямбаатар парламентын дээр гараад суучихжээ!

Х.Нямбаатар бол УИХ, Засгийн газарт ажлаа тайлагнадаг засаг захиргааны нэгжийн удирдлага. Атал өөрийгөө УИХ, Засгийн газраас өндөрт тавьсныг түүний авираас ил тод харлаа.

Ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүдийг “төлбөртэй гүтгэгч”, кнопоо тэрбумаар үнэлдэг авлигач, гадаад дотоодоор зугаалагч, дарга долоогч гэж доромжлов. Үүгээр зогсохгүй УИХ-ын гишүүдэд хандаж “Надтай үзэх хүмүүс байвал нэг нэгээрээ гараад ир” гэж гудамжны балмад этгээд шиг авирласан нь энэ хүн яг эрүүл байна уу гэж иргэд эргэлзэхэд хүргэв.

“Туулын хурдны зам” төслийг мэдээлэл нь нээлттэй биш байна, гадаад, дотоод эдийн засгийн эрсдэлтэй хүнд нөхцөлд 2.3 их наядын төсөвтэй төсөл эхлүүлэх нь цаашдаа төсөв өсөх эрсдэлтэй, Туулын эко системийг эвдэж байна, дэмжихгүй гэх мэт шүүмжлэлтэй байр суурь илэрхийлснийхээ төлөө УИХ-ын гишүүд түүний ээлжит дарамт, сүрдүүлэгт өртөв.

УИХ-ын гишүүн Д.Бум-Очир, С.Цэнгүүн, Л.Мөнхбаясгалан, Ж.Золжаргал нарыг эргүүлэн татах аяныг эхлүүлж, ард түмний санал асуулга явуулна гэж сүрдүүлэв.

Нийслэлд төвлөрсөн их хэмжээний эрх мэдэл, төсөв хөрөнгө түүнийг ийнхүү галзууруулсны ард ихээсэн ноцтой асуудал байгаа бололтой.

Иргэдээ террорист, фашист гэж харааж, “буллидах”-ыг уриалав

Хотын дарга Х.Нямбаатарт “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцсэн иргэд террорист бүлэглэл, шантаажчин, авлигачнаараа дуудуулж, Туул орчмын хотхонд амьдардаг хүмүүс хөрөнгөтнүүд болж хувирав.

Сэтгүүлч Р.Эмүжин төрийн нууц задруулагч, эдийн засагч Б.Лут-Очир авлигын хэрэгтэн, зохиолч Б.Шүүдэрцэцэгийг нөхөртэйгээ нийлсэн шантаажчин гэж зарлаж, “маргаашаас эхлээд гэр оффисынх нь гадаа очиж жагсан буллидъя” хэмээн иргэдийг гэмт хэрэгт уриаллаа.  

Тэр ч бүү хэл УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн гэрийн гадаа цөс нь хөөрсөн олныг дагуулж очсон нь хэрээс хэтэрсэн үйлдэл боллоо. Зөвхөн үүнийх нь төлөө Х.Нямбаатарыг баривчилж, түүнд бусдын амьд явах эрхэнд халдсан гэж ял асуух ёстой юм.

Эсэргүүцэгчдийн тоонд багтсан newsroom.mn, record.mn зэрэг сайтыг буллидаж, хаалгана хэмээн санаанд багтсан үгээ хэлж байхыг харахад тэр үнэхээр томорчээ. Эрх мэдэлтэй, мөнгөтэй болж.

Хотын дарга Х.Нямбаатарт хариуцлага тооцох цаг нь болсон

УИХ дахь Ардчилсан намын олон гишүүн МАН-ын дарга Н.Учралд хандаж, хотын дарга Х.Нямбаатарт хариуцлага тооцохыг хүссэн.

Х.Нямбаатар “Улсыг хөгжүүлэхгүй, ард түмнийг нь ядуу байлгах сонирхолтой террорист бүлэглэл зөвхөн АН болон бусад намд төдийгүй манай намд байна. Нийслэлийн МАН-ын хорооны даргын хувьд энэ луйварчидтай, атаархагчидтай, шантаачидтай ясаа гартал тэмцье” гэж хэлсэн. Энэ бүх үгнээс харвал манай хотын даргын сэтгэц эрүүл бус болжээ.

Иргэдээ террорист гэж хашгичин, гудамжны тэмцэлд уриалан турхирсныхаа төлөө Х.Нямбаатар огцрох ёстой. Ардчилсан Монголд варвар засаглал тогтох ёсгүй билээ.

 
Н.Ууганбаяр

Н.Ууганбаяр

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Оросын шүүх “Энх тайвныг дэмжигч” цорын ганц намаа сонгуульд оролцохыг хориглолоо

Оросын шүүх “Энх тайвныг дэмжигч” цорын ганц намаа сонгуульд оролцохыг хориглолоо

The Daily Digest (2026-08-13)

Aug 13, 2026

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

Хятадын өндөгний дарамт

Хятадын өндөгний дарамт

Их уншсан

Хараал идсэн хар масс!

2026 оны 8-р сарын 11

Хэнтийд “найруулсан” улс төр ба анд найзуудын шинэ төлөвлөгөө!

2026 оны 8-р сарын 10

Украины дроны халдлагаас үүдэн "Уайлдберриз"-ийн логистикийн сүлжээ хямралд оров

2026 оны 8-р сарын 10

Вашингтоны шинэ хориг ба Улаанбаатарын геополитикийн хавхаг

2026 оны 8-р сарын 10

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

2026 оны 8-р сарын 13

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

2026 оны 8-р сарын 13

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Саалиа бэлдэхээр саваа бэлд: Шатахуун 60 хоног нөөцлөх агуулах ашиглалтад орж эхэллээ

2026 оны 8-р сарын 9

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

БНХАУ-ын ГХЯ-ны Азийн асуудал эрхэлсэн газрын халаа сэлгээ

2026 оны 8-р сарын 12

Хятадын хиймэл оюуны зөрчил кибер аюулгүй байдалд түгшүүр зарлав

2026 оны 8-р сарын 10

Марк Цукербергийн $80 тэрбумын "тагнуулч”-ийг Их Британи таалсангүй

2026 оны 8-р сарын 11

АИ 92-н үнэ альхан хавьд тогтдог вэ?

2026 оны 8-р сарын 10

Монголия активизирует строительство НПЗ: Проект преодолевает двухлетний простой

2026 оны 8-р сарын 11