2026 оны 7-р сарын 22
2026 оны 7-р сарын 22
2026 оны 7-р сарын 23
2026 оны 7-р сарын 28
2026 оны 7-р сарын 22
2026 оны 7-р сарын 27
2026 оны 7-р сарын 21
2026 оны 7-р сарын 23
2026 оны 7-р сарын 20
2026 оны 7-р сарын 29
2026 оны 7-р сарын 21
2026 оны 7-р сарын 26
2026 оны 7-р сарын 22
2026 оны 7-р сарын 26
2026 оны 7-р сарын 23


Хувь хүн ч бай, улс орон ч бай ялгаагүй аливаа бодлого, шийдвэрийнхээ үр дүн, үр дагаврыг заавал амсдаг, хүртдэг. Үүнийг хүртэх ёстойгоо хүртэх гэх нь бий. Чухамдаа монголчууд “Монгол ялна” гэх пропагандад хууртсаныхаа төлөөсөнд их олон зүйлээ алдсан. Улс орны бүхий л салбарт Монгол хэдийнэ ялагдсаныг хэдхэн тоо баримтаар дурдаж болно.
Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17%-д хүрч, дэлхийн анхаарлын шинэ, гол төв болж явсан 2011 онтой харьцуулахад өдгөө уул уурхайн бус бодит эдийн засаг 82.7 хувиар агшсан гэх тооцоо ердийн мөчлөгийн хэлбэлзэл биш юм. Учир нь, уул уурхайн үнэ өсөх, буурах нь дэлхийн зах зээлээс хамаардаг бол уул уурхайн бус салбарын агшилт, бууралт улс орны дотоод бодлогын үр дагавраас хамааралтай байдаг. Нэн ялангуяа урьж авчраад хөөж гаргадаг улстөрчдийн хоёр нүүртэй ч холбоотой. Тэр тусмаа үндэсний хөрөнгө оруулагчаа дээрэмддэг төр засагтай улсад ямар ч тэнэг баян байлаа гээд хөрөнгө оруулахгүй нь ойлгомжтой. Бусдын өмчийг хураа, нураа, хуу хам гэдэг, өөрөө харийнхантай нийлж улсаа тонодог улстөрчдийг дэмжих тусмаа бид улам л ядуурна. Төв Ази, зүүн өмнөд Азидаа хамгийн ядуу гуйлгачин улс хэвээр үлдэнэ. Популизмын өртөгийг улстөрчид биш ард иргэд амьдралаараа төлдөг юм.
Хөрөнгийг хөрөнгө дагадаг. Нэг том хөрөнгө оруулагч олон жижиг, дунд үйлдвэрүүдийг чирж явдаг. Оюутолгой гэхэд өнөөдөр 700 гаруй ханган нийлүүлэгчтэй хамтран ажиллаж байна. Харин нэг төсөл гацахад олон мянган хүн ажилгүй, орлогогүй болдог нь эдийн засгийн энгийн ойлголт.
Өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт 68.1%-аар буурчээ. Оюутолгойн хөрөнгө оруулалтыг хасвал гадаадын хөрөнгө оруулалт 75%-аар буурсан байна.
Оюутолгойн гэрээ 2009 онд зурагдсан гэвэл 17 жилийн хугацаанд гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татсан ганц төсөл гараанаас гарсан нь Францын “Орано”-тай хамтран хэрэгжүүлж буй Зөөвч-Овоо. Өөрөөр гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татсан шинэ төсөл хэрэгжих нь бүү хэл сураг ч үгүй байна.
Ганц гадаадын хөрөнгө оруулалт гэлтгүй дотоодын хувийн хөрөнгө оруулалт үндсэндээ зах зээлээс шахагдан гарч, төрийн болон төрийн өмчит компаниудын хөрөнгө оруулалт 66.7%-аар өссөн нь эдийн засгийн хөдөлгүүр хувийн хэвшлээс төр рүү шилжсэнийг илтгэнэ. Төрийн хөрөнгө оруулалт тодорхой хэмжээнд шаардлагатай ч хувийн хөрөнгө оруулалтыг орлож чаддаггүй. Шалтгаан нь төр баялаг бүтээдэггүй, харин баялаг бүтээгчдийн төлсөн татварыг хуваарилдаг.
Л.Оюун-Эрдэнийн засгийн үед төрийн эрх мэдэл томорч, төрийн өмч данхайсан. Данхар төрийн үр дагавар өнөөдөр Монголд үнийн өсөлт, эдийн засгийн хямралаар илэрч байна.
Тоо мэддэггүй, ном сураагүй хүн Ерөнхийлөгч хийвэл улсаа хэрхэн тонодог, Ерөнхий сайд хийвэл яаж хулгайлдгийн яруу тод жишээ бол Х.Баттулга хийгээд Л.Оюун-Эрдэнэ нарын үлдээсэн гашуун сургамж юм.
Тавин сая, 400 сая гэх тоонууд бол түүний хувьд зөвхөн тархи угаах пропагандизм байлаа.
2011 онд Монгол Улс Филиппинээс гурав дахин их хэмжээний гадаадын хөрөнгө оруулалт татаж байжээ. Харин өнөөдөр Филиппин Монголоос зургаа дахин их хөрөнгө оруулалт татдаг болсон байна. Вьетнам улс Монголоос 17 дахин их хөрөнгө оруулалт татаж байна.
Төв Азийг харвал мөн ялгаагүй. Нэгэн цагт Узбекистан, Тажикстан, Киргизстаны нийлбэрээс давсан хэмжээний хөрөнгө оруулалт татдаг байсан Монгол өнөөдөр зөвхөн Узбекистанаас хэд дахин хоцорчээ.
Тэгвэл гадаадын хөрөнгө оруулалт эрчимтэй өссөн тэдгээр улсын нууц юунд байв аа?!. Мэдээж хууль эрх зүйн орчноо тогтворжуулсан. Хөрөнгө оруулагчдаа хамгаалсан. Төр нь өрсөлдөгч биш, зохицуулагч байх зарчмыг баримталсан.
Харин Монголд эсрэгээрээ, тоглоомын дүрэм нь тодорхойгүй бас найдваргүй. Нэг л өдөр цэрэг, цагдаа дагуулаад дургүй хүргэсэн, өөрөөсөө өөр үзэл бодолтой нэгнийхээ хөрөнгийг нь дээрэмдэнэ, шоронд суулгана. Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарын мафизмын үед Монголын төр ийм л тоглоомын дүрэм үйлчилдэг байсан бас л гашуун үнэн.
“Оюутолгой”, “Орано” бүгдийг люмпен-улстөрчид эрх мэдэл, сандал суудлын төлөөх зодооныхоо бай болгосон. Үр дагаварт нь Монголын эдийн засаг улам агшсаар л.
Хөрөнгө оруулагчдаа захын шантаажчид нь очиж дарамталдаг, зоддог. Төр нь хувийн хэвшлийнхээ бизнесийг нь дээрэмддэг, булаадаг. Бизнес эрхлэгчээ шоронд хийдэг. Улсын Ерөнхий сайд асан нь төрсөн ахтайгаа нийлээд жирийн бизнес эрхлэгчээ шоронд хийж, хөрөнгийг нь дээрэмддэг явдал зөвхөн дарангуйлагчтай улсад л гардаг байх. Ардчилсан улсад бол байж боломгүй үзэгдэл. Тэд энэхүү үг-үйлдлийнхээ төлөө зүй нь хууль батлаад суух биш хуулийн хариуцлага хүлээгээд явах ёстой юм.
Ийм учраас л Монголд люмпенгүүдийн хараалд нэрвэгдэж яваа. Популистуудынхаа үйлийн үрийг эдлэж буй. Одоо уйлаад яахав дээ, Цэнцрийнгүүд минь. Махны үнэ жинхэнээсээ магна болж байж л эдийн засгийн алуурчин ба эх оронч, технократ ба популистаа таньж сурах биз!

journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 7-р сарын 22
2026 оны 7-р сарын 22
2026 оны 7-р сарын 23
2026 оны 7-р сарын 28
2026 оны 7-р сарын 22
2026 оны 7-р сарын 27
2026 оны 7-р сарын 21
2026 оны 7-р сарын 23
2026 оны 7-р сарын 20
2026 оны 7-р сарын 29
2026 оны 7-р сарын 21
2026 оны 7-р сарын 26
2026 оны 7-р сарын 22
2026 оны 7-р сарын 26
2026 оны 7-р сарын 23