НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Улсаа болон намаа түгжилддэг нөхөр-дайснуудаасаа сал, Н.Учрал аа!
АНАЛИЗ

Улсаа болон намаа түгжилддэг нөхөр-дайснуудаасаа сал, Н.Учрал аа!

2026 оны 9-р сарын 14
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Найр, наадмын улирал дуусахтай зэрэгцээд намрын улс төр улайсаж эхлэв. Нүүрэн дээрээ саймширангуй инээмсэглэж, харин цаанаа ханцуй дотроо хутгаа нуугаад явж байсан МАН-ын хуурамч эвлэрэл үнэнд гүйцэгдэж ирэв. МАН, МАН-даа дайсагнал зарлаад жил гаруй болж буй билээ.

Булганд хутга тавилгүй мах, хундага тавилгүй сархад зооглож ирснийхээ дараа авлигын хэргээр албан тушаалаасаа буусан анд нөхдүүд эрх мэдлээ эргүүлэн авах акцаа эхлүүлж, Н.Учралын Засгийн газрын сайд нарыг нэг, нэгээр нь амлан авч, “тамлан” зовоохоор ханцуй шамлан оржээ.

Товчхондоо, листний хэдэн эмэгтэй гишүүдээ нохойд барьдаг мод болгож, хамаг хорыг нь найруулж яваа Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, С.Амарсайхан нар өөрсдөө даашинзны хормойд нуугдаж сууна.

Энэ талаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийхдээ Н.Учралын хамаарал бүхий сургуульд мөнгө хуваарилах гэсэн гүтгэлгийг А.Ариунзаяа, О.Саранчулуун нарын гишүүд сэвсэн болохыг онцолсон.

Тэрбээр "Ерөнхий сайдын хамаарал бүхий сургуульд 3.5 тэрбумыг төсөвлөсөн гэх яриа цэвэр гүтгэлэг. Уг гүтгэлгийг УИХ-ын гишүүн А.Ариунзаяагийн зөвлөх Батцэцэг нь Боловсролын яамны судалгааны материал ашиглан төсвийн хуваарилалт мэтээр хуралд оруулсан" гэв. Үндсэндээ Н.Учралын эсрэг бэр, хадам дүү хоёрыг зуудаг нохой болгон туусан нь ил боллоо.

Ерөнхий сайд агсан П.Жасрайн зээ охин ба бэр А.Ариунзаяа, О.Саранчулуун нарыг Д.Амарбаясгалангийн “эм хоёр загал” гэж товч тодорхойлж болно. Х.Баасанжаргалын тухайд листний гишүүн болгож өгсөн өрөө Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгаланд нэг насаараа төлж яваа болох нь андашгүй харагддаг, уншигддаг.

Н.Учрал намынхаа эв нэгдлийг хангах гэж улс төрөө нэг хэсэгтээ л “унтуулж” ирсэн. Тиймдээ ч танхимдаа “дайснууд”-аа урин оруулсан нь нэг талаар “Найзаа ойр байлга, дайснаа бүр илүү ойр байлга” гэх стратегитай холбоотой байх. Нөгөө талаар намынхаа дотоод эв нэгдлийг хангаж байж эдийн засгийн томоохон реформоо амжилттай хэрэгжүүлнэ гэж тооцсон ч биз. 

Н.Учрал одоогоор олон нийтийн дэмжлэгтэй сайтай байгаа. Эдийн засгийн хувьд хэд, хэдэн томоохон реформ, төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн.  Оюутолгойн хэлэлцээрийг амжилттай хийсэн. Татварын рефомыг шинэчлэн батлуулсан. Авлига, хулгай, луйврын үүр уурхай болсон төрийн компаниудыг цэгцлэж, чөлөөлж буй гэх мэтээр ямартай ч эдийн засгаа зөв гольдрол руу оруулахаар хичээж яваа.

Л.Оюун-Эрдэнийн үед гадаадын хөрөнгө оруулагчид гудамжны шантаажчдадт зодуулж, үндэсний хөрөнгө оруулагчид нь шоронгийн үүд сахиж, зарим нь ч Монголоос дүрвэх болсон. Бизнес эрхлэгчид мөнхийн айдастай хэзээ, хэн гэгч БЭТ гав буутай ирээд өмч хөрөнгө, байр савыг нь дээрэмдэх болж гэсэн түгшүүр дунд амьдардаг байлаа. Үүний нэг жишээ гэвэл иргэн П.Хишигбаярын мэдэгдэл. Монгол Улсын Ерөнхий сайд хүн төрсөн ахтайгаа нийлээд жирийн бизнес эрхлэгчийнхээ оффисыг дээрэмдэж авсан гутамшиг урьд өмнө нь гарч байгаагүй билээ.

Талбай дээр үзэл бодлоо илэрхийлсэн залуус руу гүйцэтгэх ажиллагаа явуулж, бүр хар тамхичин, мөрийтэй тоглоомчин болгож хэрэг тохдог байв.

Харин Н.Учрал Ерөнхий сайд болсноор ямартай ч бизнес эрхлэгчид хөрөнгө, мөнгөө дээрэмдүүлэх вий гэсэн айдаснаас салсан. Иргэд шүүмжлэлээ айдасгүй хэлдэг болсон. Ардчилсан намынхан ч сөрөг хүчний буурин дээрээ эргэж ирсэн. Хэзээ байтлаа Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд байх үед Ардчилсан намынхан Засгийн газар огцор гэж чангаар хашгирч чаддаг байлаа.

Эсрэгээрээ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг шүүмжилсэн бүлгийн гишүүддээ хариуцлага тооцно гэж анхааруулдаг, дарамталдаг байсан нь жил гаруйн өмнөх явдал юм. Н.Учрал руу огцор гэж орилох нь бүү хэл Л.Оюун-Эрдэнэ рүү муухай ч харж чаддаггүй байсан нь гашуун үнэн. Үнэн юмыг үнэнээр нь бичих ёстой.

Энэ бүхэн авлига, луйвраасаа салсан анд нөхдөд таалагдахгүй байгаа нь тодорхой. Дарангуйллаа алдсан тэд ямар ч хамаагүй аргаар Н.Учралыг огцруулж, намдаа болон төрд эргэн ирэхээр улайрч явна.

Гэхдээ мэхт мэхэндээ гэгчээр Д.Амарбаясгалан, С.Амарсайханын акц ил болж, Н.Учрал ч цаашдаа хуурамч эв нэгдлээр их удаан явахгүйгээ ойлгож авч байх шиг. Иймээс Н.Учрал эртхэн нөхөр-дайснаасаа салж, улсаа болон намдаа түгжилддэг анд нөхдийг Ардын намын байрнаасаа хөөх цаг болжээ.

Ж.ЭРХЭС

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Монгол Улсын хүн ам залуу хэвээр ч насжилтын шинж тэмдэг илэрч эхэлж байна

Монгол Улсын хүн ам залуу хэвээр ч насжилтын шинж тэмдэг илэрч эхэлж байна

НҮБ гишүүн орнууддадаа хүн амын тооллогыг 0 болон 5-аар төгссөн онуудад тогтмол давтамжтайгаар явуулахыг зөвлөдөг. Энэ дагуу Монгол Улс өнгөрсөн 2025 онд Хүн ам, орон сууцны тооллогыг зохион байгуулсан. 2025 оны тооллогод анх удаа төрийн мэдээллийн “ХУР” системийг ашиглан мэдээллийг цуглуулжээ. Мөн төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-ээр дамжуулан иргэд өөрийн тооллогын мэдээллийг нягтлах, баталгаажуулах боломжийг олгосон нь онцлог байжээ.

Oct 13, 2026

Ардчилсан парламентаа галзуучуудаас аваръя: УИХ-ын гишүүдээс ёс суртахуун нэхэх цаг болов!

Ардчилсан парламентаа галзуучуудаас аваръя: УИХ-ын гишүүдээс ёс суртахуун нэхэх цаг болов!

Парисын загварын долоо хоног: Гудамжны моделиуд

Парисын загварын долоо хоног: Гудамжны моделиуд

НАТО-гийн ерөнхий командлагч Оросын халдлагыг таслан зогсоох төлөвлөгөөгөө танилцууллаа

НАТО-гийн ерөнхий командлагч Оросын халдлагыг таслан зогсоох төлөвлөгөөгөө танилцууллаа