НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Л.Оюун-Эрдэнийн орлогыг одоо ч нотлоогүй АТГ-ын авсан МУУ ДҮН!
АНАЛИЗ

Л.Оюун-Эрдэнийн орлогыг одоо ч нотлоогүй АТГ-ын авсан МУУ ДҮН!

2026 оны 2-р сарын 12
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр байсхийгээд л хулгай, луйврын онц, ноцтой баримт дэлгэдэг болов. Спикер асан Д.Амарбаясгалан “Админерал”-аар дамжуулан Бор тээгийн ордыг ямар аргаар луйвардсаныг, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “Рио Тинто”-гоос “Эрдэнэс Оюутолгой”-д өгсөн $20 саяыг яаж “үрсэн”-ийг, дэд сайд Б.Солонгоо ₮2.3 тэрбумын “хиам”-ны гэрээ хэнтэй байгуулсныг, хамгийн сүүлд Хамтарсан засгийн газар улсынхаа хилийг хэрхэн худалдсан тухай баримт, нотолгоонуудыг ил болгосон. Хэдий тийм ч АТГ-аас Д.Амарбаясгаланг яллагдагчаар татсан гэдгээс өөр шинэ мэдээ алга. Б.Энхбаярын дэлгэсэн баримтад нэр дурдагдсан Д.Амарбаясгалан нь аймагтаа(Говь-Алтайд) очиж, сайн малчны шагнал гардуулаад явж байна.

Экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд эрх мэдэлд эргэн очих хаврын операцидоо хэдийнэ орсон, олон нийтийн сүлжээнд “Ц.Элбэгдорж өргөж авсан үр хүүхдээ Эпштейнтэй хамт идсэн байх” гэх ээлжит аймшгийн зохиолоо амилуулаад эхэлсэн байна.

1.

Авлигын индекс бол Л.Оюун-Эрдэнийн хэлсэнчлэн төсөөллийн тоо мэдээж биш. Жил бүр 180 гаруй улсын авлигын индексийг тодорхойлохдоо дэлхийн судалгааны 13 хараат бус байгууллагын мэдээлэл болон олон улсын экспертүүдийн үнэлгээ, бизнес эрхлэгчдээс авсан санал асуулга дээр үндэслэдэг. Товчхондоо, авлигын индекс нь гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарч үздэг гол мессеж юм.

Харамсалтай нь, Монгол Улс 2025 онд авлигын индексээрээ дэлхийн 182 орноос 124-т жагсжээ. Хоржоонтой нь, авлига, албан тушаалын асуудлаас болж огцорсон Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ одоо ч нотлож чадаагүй байгаа билээ.

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ болон түүний хүү О.Тэмүүлэнгийн хөрөнгө орлогыг АТГ-аас хоёр сар шахам шалгасан боловч санхүүгийн нэг ч хууль ёсны баримт дэлгээгүй. Сүүлдээ О.Тэмүүлэнгийн сүйт бүсгүйдээ авч өгсөн тансаг зэрэглэлийн машин түлээчин эцгийнх нь бэлэг болж дууссан. Энэ хэрэгт АТГ-ынхны олж тогтоосон ганц "баримт" нь эцгийгээ охин нь “бээби” гэж дууддаг байжээ.

АТГ нь томилсон хүндээ биш өргөсөн тангарагтаа үйлчилдэгсэн бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед “Рио Тинто”-гоос “Эрдэнэс Оюутолгой”-д өгсөн $20 саяыг хэн “халааснаас гаргах зардал” хэлбэрээр хэний халаасанд оруулсан мөнгө болохыг олж тогтоочих хангалттай хугацаа өнгөрсөн. Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр энэ талаарх баримтыг өнгөрсөн оны 11 дүгээр сард ил болгосноос хойш гурван сар өнгөрсөн, эл хэргийг АТГ шалгаж буй эсэх нь мөн тодорхойгүй.

Гадны туршлагаас суралцах дуртай Монголын комиссорууд Өмнөд Солонгосын тэргүүн хатагтайн цүнхнээс үүдэлтэй авлига, албан тушаалын хэргийг хууль, хүчнийхэн нь хэрхэн шийдвэрлэж буйг уншаагүй гэхнээ сонссон л байлтай.

“Авлигатай тэмцэхээс алхам ухрахгүй” гэж амлаж явсан Л.Оюун-Эрдэнийн авлигатай тэмцсэн он жилүүдэд Монгол Улсын авлигын индекс, ардчиллын индекс, хэвлэлийн эрх чөлөөний индекс хэдэн арван байраар арагшилсан байдаг.

“Шударга ёсны төлөө иргэдийн итгэл хүлээсэн байгууллага байна” гэж алсын хараагаа тодорхойлсон АТГ “авлигатай тэмцэж, шударга ёсыг тогтоон хөгжил дэвшилд хүргэнэ” гэх эрхэм зорилгоо идсэн хоол, авсан авлигатайгаа холиод идчихсэн гэлтэй. Авлигатай тэмцэх газар нь авлигатай тэнцэх газар болсны нотолгоо нь авлигын индекс юм. Товчхондоо, манай авлигатай тэмцэгчид 19 жилийн хугацаанд ажлаа олигтой хийсэнгүй. АТГ-аас зарласан 17 нүүрсний хулгайч нарынх тэн хагас нь Төрийн ордонд, халдашгүй бүрэн эрхтэй гишүүн болчихсон алхаж яваа.

2.

Бариагүй хот, баригдаагүй станц, төрөөгүй хүүхэд, төмөр замын бүтээн байгуулалтаас мөнгө тоншдог арга залиараа Монголын улстөрчид гаршсан. Майдар, Хүннү, Шинэ Зуунмод гэх мэт цаасан дээр “босгосон” хотуудаас хэн хэчнээн хөрөнгө, мөнгө завсшсаныг хэлэхэд амаргүй. Хүннү хотын захирагч М.Батбаяр бол Л.Оюун-Эрдэнийн тун ойрын хүн. Түүний ажилтан гэх Б.Мөнхсайханы (Хүннү хотын хөгжлийн корпорацын инженер) гэр болон албан өрөөнд АТГ-аас нэгжлэг хийсэн нь ямар нэг хулгай, луйврын сэжүүрээс атгасан гэсэн үг. Харин түүнийг ямар асуудлаар нэгжсэнээ АТГ одоо ч олон нийтэд тайлбарлаагүй. Хэрэвзээ дээрээс чиглэл өгвөл АТГ хэн нэгний мэдээллийг олон нийтэд хаяж өгдөг. 

Гэхдээ З.Дашдаваа даргатай нутаг, нуга нэг Л.Оюун-Эрдэнэ болоод түүний хамаарал бүхий хүмүүст ондоо хууль үйлчилдэг нь нэн ойлгомжтой харагддаг. Учир нь, АТГ-аас Д.Амарбаясгаланг яллагдагчаар татсан атлаа анд найз Л.Оюун-Эрдэнийн олон хулгай дээр нүдээ аниад өнгөрдөг.

Тухайлбал, Л.Оюун-Эрдэнийн хамаатан /үеэл/ И.Болор-Эрдэнэ “Ай Ти Эс Өү” компаниараа дамжуулан төрөөс зарласан 136 тендерт оролцож, өндөр дүнтэй бүх л тендерийг хамсан нь АТГ-т огтхон ч хамаагүй бололтой.

Уг нь Л.Оюун-Эрдэнийн орлогыг нотлоход тийм ч “амаргүй” биш. Олсон, үрсэн хөрөнгийг нь төлсөн татвартай нь тулгаад үзэхэд хууль ёсны орлого уу, хулгай луйврын өмч үү гэдэг нь тодорхой болно. Дөрвөн аргын тоо мэддэг захын санхүүч л тооцоод гаргачих юм.

Гэвч авлигатай тэмцэх үүрэгтэй З.Дашдаваа даргад Л.Оюун-Эрдэнийн "авлигын" орлогыг илрүүлэх онцын сонирхол байхгүй байх шиг. Зүй нь ийм ашиг сонирхлын зөрчилтэй АТГ-ыг татан буулгахаас авлигатай тэмцэх ажлыг эхлүүлж чадна.

Эцэст нь, Л.Оюун-Эрдэнийн засагласан таван (4.4) жилд Монголд авлига ялж, авлигачид ард иргэдээсээ айж ичихээ ч больсон байна.

 
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Оросын шүүх “Энх тайвныг дэмжигч” цорын ганц намаа сонгуульд оролцохыг хориглолоо

Оросын шүүх “Энх тайвныг дэмжигч” цорын ганц намаа сонгуульд оролцохыг хориглолоо

The Daily Digest (2026-08-13)

Aug 13, 2026

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

Хятадын өндөгний дарамт

Хятадын өндөгний дарамт

Их уншсан

Хараал идсэн хар масс!

2026 оны 8-р сарын 11

Хэнтийд “найруулсан” улс төр ба анд найзуудын шинэ төлөвлөгөө!

2026 оны 8-р сарын 10

Украины дроны халдлагаас үүдэн "Уайлдберриз"-ийн логистикийн сүлжээ хямралд оров

2026 оны 8-р сарын 10

Вашингтоны шинэ хориг ба Улаанбаатарын геополитикийн хавхаг

2026 оны 8-р сарын 10

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

2026 оны 8-р сарын 13

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

2026 оны 8-р сарын 13

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Саалиа бэлдэхээр саваа бэлд: Шатахуун 60 хоног нөөцлөх агуулах ашиглалтад орж эхэллээ

2026 оны 8-р сарын 9

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

БНХАУ-ын ГХЯ-ны Азийн асуудал эрхэлсэн газрын халаа сэлгээ

2026 оны 8-р сарын 12

Хятадын хиймэл оюуны зөрчил кибер аюулгүй байдалд түгшүүр зарлав

2026 оны 8-р сарын 10

Марк Цукербергийн $80 тэрбумын "тагнуулч”-ийг Их Британи таалсангүй

2026 оны 8-р сарын 11

АИ 92-н үнэ альхан хавьд тогтдог вэ?

2026 оны 8-р сарын 10

Монголия активизирует строительство НПЗ: Проект преодолевает двухлетний простой

2026 оны 8-р сарын 11