2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 15
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 27
2026 оны 3-р сарын 24
2026 оны 3-р сарын 4
2026 оны 2-р сарын 3
2026 оны 2-р сарын 21
2026 оны 3-р сарын 22
2026 оны 3-р сарын 19


Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн Даваа гаригт /2026.03.23/ АТГ-ын үүдэнд мэдээлэл хийв. Тэрбээр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Бодь интернэйшнл” ХХК-ийн захирал Д.Баясгалантай уулзаж, хоёр удаагийн үйлдлээр нийт $1.3 сая авсан. Үүнд нь хотын дарга Д.Сумъяабазар зуучилсан. ...Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нь Голомт банкинд хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан. “Солонго Мөнх партнерс” ХК болон “Легал Линк Си Би Эй” ХК-аар дамжуулан “Тавантолгой төмөр зам” компаниас зөвлөх үйлчилгээ нэрээр нийт 11 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байж болзошгүй гэж ярьсан байдаг.
Гэвч түүний мэдээлэлд дурдагдсан хүмүүс “Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн ийм хариуцлагагүй, гүтгэлэг” тараасныг эсэргүүцэж, няцаалт хийсэн билээ.
УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: ӨӨРСДИЙНХ НЬ ХЭРГҮҮД БООГДЧИХСОН БАЙГАА
-Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын мэдээллийг үзлээ. Тэр амь тавьж байна. Энэ хүн түүний бүлэглэлтэй холбоотой олон асуудал хууль хяналтын байгууллагаар маш идэвхтэй шалгагдаж байгаа. “Гэрэгэ тауэр”-ын 14 давхрыг дээрэмдүүлсэн гэх П.Хишигбаяр гэж хүн өөрөө гарч ирээд ярьсан. Түүнийг гэрчийн хамгаалалтад авна. “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо намайг $1.5 сая авсан гэж хэлсэн. АТГ-ын үүдэнд очоод $1.3 саяыг авсан гээд ярилаа. Хажууд нь 4 хүн байсан гэсэн. Яагаад гэрч гэх хүмүүсээ хэлэхгүй байгаа юм бэ. Хоёр цагийн бичлэг байгаа бол гарга.
Намайг $1.3 саяыг "Голомт" банкны Баясгалангаас ч юм уу, Амундрагаас ч юм уу авсан гэх юм. Гэтэл Амундратай Л.Оюун-Эрдэнэ өөрөө найз. Хувийн пиарчин нь. Өөрийнхөө үйлдсэн хэргүүдийг хэн ч хамаагүй наагаад, тогтож үлдэхийг хүсч байгаа бололтой. Бүүр Арцатын аманд хувийн хаустай, машин авлигад авсан, нисдэг тэрэгтэй холбоотой гэж хүртэл ярьсан. Түүнээс гадна "Бодь" компани $110 саяын хахуулийг улстөрчдөд өгсөн гэж ноцтой зүйл хэллээ. Хууль хяналтынхан шалгана. Нүүрсний мөнгө Арцадын аманд хаус хороолол болж байгаа талаар би “Нүүрсний сонсгол”-оор ярьсан.
-Хэлэх үг олдохгүй юм. Улсын Ерөнхий сайд байсан хүн биз дээ. Энэ хүн сэтгэцийн хувьд хуваагдмал шинжтэй болчихсон байна. Ер нь, өөрийнхөө авсан авлигыг яриад байгаа юм биш үү. Зургаан оффтейк гэрээний 4-ийг Л.Оюун-Эрдэнэ өөрөө хийсэн. Энэ гэрээг нүүрсний сонсгол дээр гаргасан. Бид хоёр муудалцсан юм ерөөсөө байхгүй. Нүүрсний сонсголын дараа “Чи маш сайн ажиллалаа” гэж хэлж байсан. “Бодь” компани санхүүгийн баримтаа өгөхгүй байсан талаар шинжээчид ярих хэрэгтэй. Миний хувьд хүчээр нэгжлэг хийгээд баримтыг авья гэдэг санал тавьж байсан. Гэвч банк эрсдэлд орж болзошгүй гэдгийг тэдэнд хэлсний дараа сонсголын өмнөх орой авчирч өгч, бид шөнөжин шалгаад “Нүүрсний сонсгол” дээр хуурамч баримт байгааг гаргаж тавьсан байдаг.
Зориудаар хугацаа хожихын тулд зориуд болсон, болоогүй асуудал ярьж, мөчрөөс зуурч үлдэх гэж хичээж байна. Өөрсдөө бүгд яллагдагч болоод хэргүүд нь нотлогдоод боогдоод, шүүх рүү яваад байна. Би ХЗДХ-ийн сайд болоод Төрийн болон албаны нууцын тухай хуулийг шинэчлэх төслийг боловсруулж УИХ-д өргөн барьсан. Төрийн нууцад байгаа 574 нууцыг 200 болгон цөөрүүлж, албаны гэх 892 нууцыг ил болгоно.
ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ: Л.ОЮУН-ЭРДЭНЭД ХЭЛЭХЭД НААД АРГА ЧИНЬ ОДОО ЯВАХГҮЙ
-Эхнээсээ дуустал гүтгэлэг. Би ямар нэгэн зөвлөх үйлчилгээг “Орано” болон бусад компанид үзүүлээгүй. Энэ асуудлыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өөрсдөө шийдсэн. Маш том хулгай луйварт орчихсон зохион байгуулалттай бүлэглэл өөрсдийгөө шавраас гаргахын тулд “эд нар ч ялгаагүй шүү дээ” гэх манупяци хийж, хүмүүсийн сэтгэл зүй дээр тоглохыг хичээж байна. Ард түмнийг хуурах гэж оролдож байна. Л.Оюун-Эрдэнэд хэлэхэд наад арга чинь одоо явахгүй. Олон удаа хэрэглэлээ. Хүмүүс хэрсүү болсон. Бодит баримт ярьдаг болжээ. Эрүүгийн хуулиар гүтгэх гэдгийг түдгэлзүүлэнгүүт илт гүтгэлэг хийж байна. Энэ хүмүүстэй холбоотой олон тэрбумын авлига, албан тушаалын хэрэг шалгагдаж байгаа. Төрийн болон албаны нууцын тухай хуулиар албаны нууц гэдэг нэрээр хууль бус хулгайгаа нууцалдаг байсан учраас албаны гэх нэр томъёог бүүр авсан. Төрийн нууцын тухай хуулийг шинэчилснээр албаны гэж тамга дарсан олон асуудал ил болно. Төрийн албанд ажиллаж байхдаа би зөндөө шалгуулсан. Нүүрсний оффтейк гэрээ, Төмөр замын гэрээ, "Орано" компанийн гэрээ гээд дандаа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газартай холбоотой шийдвэр. Удахгүй нотлох баримт гараад ирнэ. Намайг “Бодь” компанид ажиллаж байсан гэж ярьсан. Одоогоос хорин хэдэн жилийн өмнө би сургууль төгсөөд Голомт банкинд гурван жил ажилласан. Гэхдээ өнөөдөр ямар ч холбоогүй.
Хотын дарга асан Д.Сумъяабазар: Б.ЭНХБАЯРТ МӨНГӨ ӨГСӨН ЗҮЙЛ БАЙХГҮЙ
-Д.Баясгалангаас $800 мянгыг аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй.
“Бодь” группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан: Л.ОЮУН-ЭРДЭНЭ ЕРӨНХИЙ САЙДЫН ХЭЛЖ БАЙГАА ЗҮЙЛ БОЛ ОГТ ОР ҮНДЭСГҮЙ, БОЛОМЖГҮЙ ЗҮЙЛ
Eagle.mn /2026.03.24/
-Миний өнөөдөр ярих бүх юм цаасаар нотлогдоно, бүгд баримттай. Тавантолгойн төмөр замын төсөвт өртөг $600 сая байж байгаад $1.3 тэрбум болж нэмэгдсэн асуудал огт байхгүй. Тухайн үед Ерөнхий сайд хийж байсан Л.Оюун-Эрдэнэ өөрөө үүнийгээ батлах хэрэгтэй. Энэ төслийг бид 2013 онд батлагдсан төсөвт өртгөөр нь долоон жилийн дараа буюу 2019-2022 оны хооронд яг цаг хугацаанд нь хийж дуусгасан. Өөрөөр хэлбэл, төсөв бол огт нэмэгдээгүй. Би Б.Энхбаяр гэж хүнийг огт танихгүй, амьдралдаа уулзаж үзээгүй. Дээрээс нь би ямар нэгэн хүнээр дамжуулж тэр хүнтэй огт харьцаж үзээгүй, ерөөс тийм бодол ч байгаагүй. 2022 онд нүүрсний сонсгол дээр оч гэсэн газар очиж асуусан бүх асуултад нь хариулсан. Бүтэн өдөр үргэлжилсэн сонсголын бичлэг одоо ч байгаа байх. Д.Мөнх-Эрдэнэ манай компанид огт ажиллаж байгаагүй. Хоёрдугаарт, Д.Мөнх-Эрдэнэтэй 11 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан зүйл байхгүй. Хэлсэн хүн нь үүнийгээ батлах хэрэгтэй. Мөнх-Эрдэнэ ч өөрөө хэлсэн байх шиг байна лээ.
Манай компанийн төмөр замын бүтээн байгуулалтын төсөлтэй холбогдсон бүх орлого, зарлага ямар ч мөнгөний зөрөөгүйгээр таарч байгаа. Дээрээс нь түрүүн хэлсэнчлэн хэл амтай төсөл учраас бид үүн дээр маш цэгцтэй хандсан. Тиймээс ямар ч асуудал байхгүй. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын хэлж байгаа зүйл бол огт ор үндэсгүй, боломжгүй зүйл. Дээрээс нь Монгол Улс одоо маш хатуу хяналттай болсон. Та нар мэдэж байгаа 20 сая төгрөгөөс дээш хэмжээний гүйлгээ бүгд Монголбанканд мэдэгддэг, тийшээ очиж тайлагнадаг болсон. Тиймээс ийм зүйл байх бололцоогүй. Тэр хүн хаанаас ийм юм олж сонссон юм мэдэхгүй байна.

journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 15
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 27
2026 оны 3-р сарын 24
2026 оны 3-р сарын 4
2026 оны 2-р сарын 3
2026 оны 2-р сарын 21
2026 оны 3-р сарын 22
2026 оны 3-р сарын 19