2026 оны 6-р сарын 24
2026 оны 6-р сарын 24
2026 оны 6-р сарын 21
2026 оны 6-р сарын 23
2026 оны 6-р сарын 25
2026 оны 6-р сарын 23
2026 оны 6-р сарын 21
2026 оны 6-р сарын 20
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 22
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 25
2026 оны 6-р сарын 23
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 21


Ашигт малтмалын хуулийн шинэ төслийг УИХ-аар хэлэлцэхтэй зэрэгцээд манай хулхины эх орончид хуучин дуугаа аялаад эхэлсэн нь тохиолдлын зүйл мэдээж биш. Өгөгдсөн гэрийн даалгаврын дагуу зурагдсан сценари Монголын улс төрд өрнөж байна. Өнгөрсөн хугацаанд хэдэн “мал”-ынхаа буянд Москвагийн төслүүд сайхан амьдарч, эсрэгээрээ Москвагийн төслүүдийн гайгаар Монгол алт сандайлсан Азийн гуйлгачин дүртэйгээ үлдэв.
Астана хотод $10 тэрбумын дижитал гэрээ зурагдаж, NVIDIA корпораци тэнд хиймэл оюун ухааны дата төв барихаар ханцуй шамлан орж ирж байна. Тэгвэл Улаанбаатарт эсрэгээрээ. Улстөрчид нь гадаадын хөрөнгө оруулагчдын эсрэг галзуучуудаа сумлаад сууж буй.
Улс орны хөгжил, эдийн засгийн үзүүлэлтээ харвал Казакстан Монголыг хэдийнэ холоо хаяжээ. Монгол-Казакстан нь хоёул далайд гарцгүй, газарзүйн байршил, газар доорх баялаг, түүхэн гараа нь яг ижил байсан хоёр улсын хооронд гучин жилийн хөгжлийн асар том ангал үүссэн байна. Энэ бол зүгээр нэг тооны зөрүү биш, үндэстний эмгэнэлт ялгарал юм. Социализмаас капитализм руу шилжиж, эдийн засгийн хувьд ижил гараанаас хөдөлсөн хэдий ч өнөөдөр нэг нь хөрөнгө оруулагчдад нээлттэй байж чадсанаараа хөгжлийнхөө төвшингөөр Төв Азидаа тэргүүлэх болсон. Атал нь Монгол хөрөнгө оруулагчдаа хөөж тууснаараа хөгжих нь бүү хэл ардчиллын индексээр арагшаа улам ухарсаар сууна.
Байгалийн баялаг, хөдөө аж ахуй дээрээ түшиглэн хөгжсөн Казакстаны нэг хүнд оногдох ДНБ-ий хэмжээ 1993 онд дөнгөн, данган 1400 орчим ам.доллар байсан бол 2025 оны эцэст ~$15 мянга давж, Евразийн хамгийн том дэвшилтэт дижитал төв болох зорилоо биелүүлэхээр гадаадын хөрөнгө оруулагчдыг урин залж байна.
Монголын нэг хүнд оногдох ДНБ-ий хэмжээ өнгөрсөн оны эцэст ~$7000 мянгад хүрсэн гэвэл манайхаас 2 дахин их үзүүлэлт юм. Казахстан улс газрын тос, уран, газрын ховор элементын ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулж, уул уурхайн салбараа дижитал технологи, мега дата төвүүдтэй хослуулж чадсанаар төв Азидаа тэргүүлэгч улсын хэмжээнд очиж байна.
Казахстаныг ийм хол тасрахад хүргэсэн гол хөшүүрэг нь ердөө л гадаадын хөрөнгө оруулалтад нээлттэй, уян хатан, найрсаг боддого хэрэгжүүлсэнд оршино. Тэд өнөөдөр дэлхийн ураны нөөцийн 15 хувийг хянаж, үйлдвэрлэлээрээ нэгдүгээрт бичигдэж байна. Гайхалтай нь, тэд баялгаа гадныхантай хамтарч олборлож, олсон мөнгөөрөө технологийн аварга NVIDIA-г дараагийн шатны хөгжлийн түлхүүрээ болгож байна.
Харамсалтай нь, монголчуудад ийм боломж байгаагүй биш, байсан. 2009 онд Оюутолгойн гэрээг баталсны дараа Монголын эдийн засаг 17 хувиар өсөж, дэлхийн санхүүгийн акулууд Улаанбаатар руу хошуурч байсан нь, тэд биднийг сонирхож, Монгол уул уурхайн салбарт шинэ тоглогч болж явсан нь өдгөө түүх төдий болж үлджээ.
Баялагтаа эзэн суух нэрээр төр нь ч, иргэд нь ч гадныхныг дээрэмдэж, хөөж туусаар байгаад Монгол гадны хөрөнгө оруулагчдын хувьд айдсын бүс болон хувирсан байна. Зөвхөн гадныхан ч гэлтгүй, дотоодын хөрөнгө оруулагчдад ч Монголын төр их гарын дээрэмчин мэт харагддаг болсон. “Эрдэнэт”-ийн 49 хувь болон Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төр хэрхэн дээрэмдэж авсан нь бодит жишээ.
Гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж, дотоодын хөрөнгө оруулагчдаа дээрэмдэх тусмаа Монголын хөгжил урагшаа хөгжих биш арагшаа ухарч, улс төр дэх авлига нь улсаа залгих хэмжээнд хүрсэн. Тэрбум төгрөг тэдний хувьд чихрийн цаас төдий, авлигын хэмжээ нь төгрөгөөр биш доллараар яригддаг болсон.
Хамгийн харамсалтай нь, авлига цэцэглэж, ард иргэд ядуурч буйн гол шалтгаан нь бидний сэтгэлгээний хоцрогдол. Улсаа хорлодог, тонодог Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, О.Батнайрамдал зэрэг төслүүдийн төлөөсийг бид ашиг орлого, боловсрол, эрүүл мэнд, бүр амьд явах эрхээрээ ч төлөх нь бий. Хүний улстөрчид улсаа хөгжүүлдэг бол, манай улстөрчид улсаа сүйрүүлдэг. Тэгээд өндөр хөгжилтэй өрнөдийн ардчилсан орнууд руу сүүлээ хавчаад зугатдаг нь гэм биш.
Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар АНУ-д А.Амундра, Б.Баатар нар Англид өдгөө амьдарч байна. Тэд барууны орнуудад амьдрах мөртлөө барууны хөрөнгө оруулалт, мега төсөл ярих бүрт "Монгол гадныханд нээлттэй байж болохгүй", "эх орноо худалдлаа" гэх мэтээр даажинтай агаад хорлонтой пиар хийдэг.
Өнгөрсөн олон жил Женко технологийн дагуу хэрэгжиж ирсэн херодагандагийн гол хохирогч нь чухамдаа Монгол Улс байсаар ирсэн. Хоржоонтой нь, Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын гацаасан атлаа гацаанаас гаргасан гэх мега төсөл болгоны ард тэдгээрийн мега хулгай яригддаг болсон нь гашуун үнэн. Мега хулгайгаа тэд хятадуудтай хамтарч хийдэг ч болсон бодит факт.
Казакстан-Монголын гол ялгаа нь Астана гуравдагч орны хөрөнгийг татаж, эдийн засгийн аргаар тусгаар тогтнолоо баталгаажуулах бодлого хэрэгжүүлж байна. Улаанбаатар гуравдагч орны хөрөнгө оруулагчдыг хөөж, эдийн засгаа хавханд оруулж байна.
Монголчууд Женко.Баттулгын нутагшуулсан, Л.Оюун-Эрдэнийг төгөлдөршүүлсэн хар пиарт тархиа угаалгах тусам Азийн гөлөг улсаараа үлдэж, Астана жинхэнээсээ Азийн хөлөг улс болсон байх вий!

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 6-р сарын 24
2026 оны 6-р сарын 24
2026 оны 6-р сарын 21
2026 оны 6-р сарын 23
2026 оны 6-р сарын 25
2026 оны 6-р сарын 23
2026 оны 6-р сарын 21
2026 оны 6-р сарын 20
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 22
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 25
2026 оны 6-р сарын 23
2026 оны 6-р сарын 28
2026 оны 6-р сарын 21