НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Катарын мэдэгдлийн дараа газрын тосны үнэ $115-т хүрлээ
АНАЛИЗ

Катарын мэдэгдлийн дараа газрын тосны үнэ $115-т хүрлээ

2026 оны 3-р сарын 19
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Израиль улс Ираны хамгийн том хийн ордод цохилт өгсний хариуд Иран хөрш Катар улсын эрчим хүчний гол зангилаа руу довтолж, үлэмж хэмжээний хохирол учруулсан нь тодорхой болсноор дэлхийн зах зээл дээр түүхий газрын тосны үнэ 6 гаруй хувиар өслөө. АНУ-Израилийн Ираны эсрэг дайн тус бүс нутгийн эрчим хүчний дэд бүтцэд саад учруулсаар байна.

“Brent Crude” маркийн газрын тосны үнэ Пүрэв гаригт нэг торх нь $116.13-т хүрч, өмнөх өдрөөсөө 8 гаруй хувиар өсөв.

Долоо хоногийн ихэнх хугацаанд $105-аас доогуур хэлбэлзэж байсан “хар алт”-ны үнэ Лхагва гаригт $110-ын босгыг давсан юм. Энэ нь ерөнхийлөгч Трамп АНУ-ын арми Ираны асуудлыг "эцэслэн шийдвэрлэж", үүнээс үүдэн гарах үр дагаврыг арилгах болон Ормузын хоолойн аюулгүй байдлыг хангах ажлыг бусад оронд үлдээж болох юм гэж мэдэгдсэнтэй холбоотой байв.

Саудын Арабын батлан хамгаалах яам Улаан тэнгисийн боомт хот болох Янбу хотын дээгүүр нисч явсан нэг дроныг устгасан бол өөр нэг дрон тус хотын боловсруулах үйлдвэр дээр унасан гэж мэдэгдэв. Энэ нь Иран халдлагын хүрээгээ тэлж байгаагийн дохио байж магадгүй юм.

АНУ-ын жишиг West Texas Intermediate (WTI) үнэ харьцангуй тогтвортой байж, нэг торх нь $97.24-т хүрчээ.

АНУ-ын шатахууны дундаж үнэ өчигдрийн байдлаар $3.89-т хүрсэн нь өмнөх сараас 32.5%-иар өссөн үзүүлэлт боллоо. Дизель түлшний үндэсний дундаж үнэ $5-ын босгыг давснаас хоёрхон хоногийн дараа буюу Пүрэв гаригийн өглөө $5.10-т дөхөж очлоо. Дизель түлшийг ачааны машин, трактор, комбайн, барилгын техник зэрэг хүнд даацын хэрэгслүүдэд ашигладаг тул үнийн огцом өсөлт эдийн засагт бүхэлд нь нөлөөлөх магадлалтай. Үүнээс үүдэн хүнсний бүтээгдэхүүнээс эхлээд тээвэрлэлтийн зардал хүртэл бүх зүйл нэмэгдэх төлөвтэй байна.

Иран улс өөрийн газрын тос, хийн дэд бүтцэд өгсөн Израилийн цохилтын хариу арга хэмжээ болгон Лхагва гаригт АНУ-ын холбоотон болох Персийн булангийн орнууд руу халдлага үйлдэв. Катарын эрчим хүчний гол төв болох Ras Laffan аж үйлдвэрийн хот нь Ираны хариу цохилтын бай болсон бөгөөд төрийн өмчит "QatarEnergy" компани мэдэгдэлдээ, пуужингийн халдлагын улмаас гал түймэр гарч, үлэмж хэмжээний хохирол учирсан гэжээ. Мөн тус компаниийн хэд хэдэн Шингэрүүлсэн байгалийн хийн (LNG) байгууламжууд пуужинд өртөж, их хэмжээний түймэр болон нэмэлт хохирол учруулсныг дурдсан байна.

Иран улс Улаан тэнгисийн эрэг дэх газрын тосны дэд бүтцийг онилж, хариу арга хэмжээгээ өргөжүүлж байгаагийн илрэл болгож, Саудын Араб дахь SAMREF газрын тос боловсруулах үйлдвэрт дрон унаж, хохирлын үнэлгээ хийж байгаа тухай ч мэдээлжээ. Персийн булан дахь зүүн эрэг нь Ираны бүслэлтэд байгаа тул Саудын Араб түүхий тос тээвэрлэхдээ баруун эргийн Улаан тэнгисийн боомтуудыг ашиглаж байсан юм. Тиймээс Саудын Арабын баруун эрэг дагуух байгууламжууд руу халдлага өргөжвөл дэлхийн газрын тосны нийлүүлэлтэд их тасалдал улам л үүсэж болзошгүй байна.

 www.forbes.com

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Оросын шүүх “Энх тайвныг дэмжигч” цорын ганц намаа сонгуульд оролцохыг хориглолоо

Оросын шүүх “Энх тайвныг дэмжигч” цорын ганц намаа сонгуульд оролцохыг хориглолоо

The Daily Digest (2026-08-13)

Aug 13, 2026

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

Хятадын өндөгний дарамт

Хятадын өндөгний дарамт

Их уншсан

Хараал идсэн хар масс!

2026 оны 8-р сарын 11

Хэнтийд “найруулсан” улс төр ба анд найзуудын шинэ төлөвлөгөө!

2026 оны 8-р сарын 10

Украины дроны халдлагаас үүдэн "Уайлдберриз"-ийн логистикийн сүлжээ хямралд оров

2026 оны 8-р сарын 10

Вашингтоны шинэ хориг ба Улаанбаатарын геополитикийн хавхаг

2026 оны 8-р сарын 10

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

2026 оны 8-р сарын 13

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

2026 оны 8-р сарын 13

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Саалиа бэлдэхээр саваа бэлд: Шатахуун 60 хоног нөөцлөх агуулах ашиглалтад орж эхэллээ

2026 оны 8-р сарын 9

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

БНХАУ-ын ГХЯ-ны Азийн асуудал эрхэлсэн газрын халаа сэлгээ

2026 оны 8-р сарын 12

Хятадын хиймэл оюуны зөрчил кибер аюулгүй байдалд түгшүүр зарлав

2026 оны 8-р сарын 10

Марк Цукербергийн $80 тэрбумын "тагнуулч”-ийг Их Британи таалсангүй

2026 оны 8-р сарын 11

АИ 92-н үнэ альхан хавьд тогтдог вэ?

2026 оны 8-р сарын 10

Монголия активизирует строительство НПЗ: Проект преодолевает двухлетний простой

2026 оны 8-р сарын 11