НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Хятадыг үзэн яддаггүй, Оросыг долоодоггүй жирийн иргэн болгон жинхэнэ эх орончид шүү!
АНАЛИЗ

Хятадыг үзэн яддаггүй, Оросыг долоодоггүй жирийн иргэн болгон жинхэнэ эх орончид шүү!

2026 оны 3-р сарын 18
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

2026 оны “Хоёр чуулган”-аар баталсан Хятадын 15 дугаар таван жилийн төлөвлөгөөний талаар Монгол Улсад суугаа тус улсын Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Шэнь Миньжуань хэвлэл мэдээллийнхэнд танилцуулж, “Хятадын тал Монголын талтай хөгжил дэвшлийн замд хамтран ажиллаж, хамтаар урагшлахад байнга бэлэн байна. Талуудын харилцан ашигтай, хамтын ажиллагааны цар хүрээ улам тэлж, хамтын хөгжлийн зам улам өргөжнө гэдэгт итгэлтэй байгаа”-гаа онцолжээ.

Хатагтай Шэнь Миньжуань энэ үеэр "Энэ жил Хятадын тал Хятад, Монгол, Оросын аялал жуулчлалын сайд нарын уулзалтыг зохион байгуулж, Монголын тал мөн Хятадын иргэдэд визгүй зорчих боломжийг олгож, Монголд ирж аялахад илүү хялбар болох нөхцөлийг бүрдүүлнэ гэж найдаж байна” гэсэн нь товчхондоо Бээжингийн байр суурь юм.

Экспортын ч, импортын ч хувьд Бээжингээс багагүй хамааралтай Монгол Улс энэхүү найрсаг хүсэлтийг тоохгүй орхичих сэдэв мэдээж биш. Авч байгаа цалин, амьдралын өртөг хоёр нь асар зөрүүтэй монголчуудын хувьд Бээжингийн том агаад хямд зах зээлийн ачаар өмсөх, идэхтэйгээ яваа. Үүнийгээ ойлгох монгол нь ойлгохгүй монголоосоо дэндүү цөөхөн. Ихэнх нь Бээжин хилээ хаачихвал хэдэн малынхаа буянаар амь зууна гэж боддог. Гэвч үнэндээ хэдэн малынх нь “буян” монголчуудыг тэжээж чадахааргүй болсон. Өнгөрсөн 19 дүгээр зуунд өөр байсан нь үнэн байх. Одоо цаг чинь 21 дүгээр зуун шүү дээ. Адаглаад л үр хүүхдүүд чинь өглөө, үдэшгүй мах идээд амьдарч барах уу.

Бээжинд бид нүүрс, зэсээ зарж байж амьжиргаагаа залгуулдаг. Атал Монголоос худалдаж авах нүүрсний экспортоо багасгавал бидний цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж хэцүүднэ. Нөгөө талдаа импортын бүтээгдэхүүний дийлэнх нь Эрээнээр дамжин орж ирдэг. Энэ үүднээс Монголын наймаачдын хувьд ч амьжиргаа нь зогсоно.

Москвагийн Монгол дахь “бэт”-үүдээс болж манай улс эдийн засгийн олон боломжоо салхинд хийсгэсэн. Гуравдагч орны хөрөнгө оруулагчдыг хөөсөн, дээрэмдсэн, үргээсэн. Үндэсний хөрөнгө оруулагчдаа дээрэмддэг улсад гадаадын ямар ч тэнэг хүн хөрөнгө оруулалт хийхгүй. Үүнийхээ шанг хангалттай амсаж яваа.

Гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татаж, мөс зүссэн болгоноо монголчууд элдвээр гүтгэж, хилсээр яллаж явсан нь ердөө л зургаахан жилийн өмнөх үйл явдал, Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үеийн хар бараан түүх юм.

Үүнээс болж, дэлхийн “мөнгө” Монголыг тойроод явчихсан. Тэр ч бүү хэл оросуудаас Монголын өмчийг олж ирснийх нь төлөө үндэсний хөрөнгө оруулагчаа шоронд суулгаад, “шонд” өлгөхөд хүрсэн нь Л.Оюун-Эрдэнийн засгийн үеийн үйл явдал. Үндэсний луйварчин болгосон өнөө нөхөр нь (сахал Эрдэнэбилэг) хаа байсан Африкт алтны төсөл хэрэгжүүлээд эхэлсэн. Үнэндээ, Л.Оюун-Эрдэнэ огцроогүй бол Ж.Оджаргал, П.Цагаан нар ч Монголоос дүрвэчих байсан байх.

Үндсэндээ, өнөөдөр “Рио Тинто”, “Орано” хоёр л Монголд тэсч үлдсэн байна. Монголчуудад хайртайдаа тэд тэсээгүй, Монголд асар их хөрөнгө оруулсан учраас л тэвчиж байгаа юм. Дэлхий дээр ганцхан Монгол л байгалийн баялагтай улс бас биш. Манай баялаг бол дэлхийн баялагтай улсын дэргэд “өчүүхэн”. Монголчууд бодохдоо газрын доор алт, зэс, мөнгө гулууз, гулуузаараа хэвтэж байдаг гэж ойлгодог.

Гэтэл газрын доорх шороог ухаж гаргах, угааж нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгоход асар өндөр зардал шаардагддаг. Шилдэг технологи, асар их хөрөнгө мөнгөний ачаар газрын доорх шороог баялаг болгодог юм. Харамсалтай нь хүрз бариад “хөрзөн” ховхолдог шигээ боддог хар масс маань тэднийг Монголыг ухаж, цөлмөөд байна л гэж ойлгодог.

Тэд гарвал Монголд хэн хөрөнгө оруулах вэ? Орос, Хятад хоёр л орж ирнэ. Эдийн засгийн хувьд Монгол хоёр хөршөөсөө илүү том хамааралтай болно. Оюутолгой нь Монголын тусгаар тогтнолыг эдийн засгийн аргаар баталгаажуулсан төсөл, “Орано” эрчим хүчний тусгаар тогтнолоо олж авах боломж. Бага оврын атомын цахилгаан станцтай болчихвол Монгол урагшаа 10 алхлаа гэсэн үг. Жинхэнэ эх оронч монгол хүн бол ингэж л хүсэх ёстой юм. Гэвч хулхи эх орончдын хувьд Монгол ашигтай болгоныг ашиггүй болгодог.

Ерөнхий сайдаар ажилласан байсан нэгэн (Л.Оюун-Эрдэнэ) хүртэл “Тавантолгой ордыг З.Энхболд авч үлдээгүй бол Оюутолгой шиг болох байсан” гээд телевизээр согтуу, галзуу юм яриад сууж байна. Арай ч дээ, Монгол Улсын бодлогыг дөрвөн жил боловсруулсан хүн шүү дээ.

Зүй нь Тавантолгойг Оюутолгой шиг гадаадын хөрөнгө оруулагчид өгсөн бол өнөөдрийн 40 их наядын, 400 их наядын нүүрсний хулгайн асуудал гарахгүй байсан юм. Чухам үнэн бол энэ.

Бээжин гэнэт Монгол визгүй зорчмоор байгаагаа маш найрсагаар илэрхийлсэн нь зорилгогүй үг-үйлдэл биш нь тодорхой. Ялангуяа цаанаа хятадуудтай хамтарч бизнес хийдэг, санхүү мөнгөний хувьд халаас нэг атлаа, наанаа Бээжингийн эсрэг суртал ухуулгаар өнгөрсөн олон жил иргэдийн тархийг угааж, цөсийг нь хөөргөж ирсэн “анти-Чайна” үзэлтэй улстөрчдийн үр дагавар байх талтай. Багануурын цахилгаан станцын сургаар баахан хятад орж ирэх нь гээд төслийг гацаасан хүмүүс өнөөдөр энхийн цагаан тагтаа болчихсон тууж явсан. Ц.Даваасүрэн бол Монголын эрчим хүчний  олон төслийг нураалцсан хүмүүсийн нэг.

Өнөөдөр ч төрийн ордноор дүүрэн цус, нөж ярьсан улстөрчид цөөнгүй. Мөнөөх улстөрчид дунд “хулгайч хулгайчийг бариарай” гэдэгтэй агаар нэг хүн ч цөөнгүй бий. Эцсийн эцэст хоёр хөршийнхөө аль нэгийг нь саймшран магтаж, нөгөө нь “үзэн ядах” нь Монголын үндэсний аюулгүй байдалд эрсдэлтэй. Их гүрнүүдийн дундах жижиг улсын аюулгүй байдал нь хоёр хөрштэйгээ эв найрамдалтай эн тэнцүү харилцах юм. Гадаадын хөрөнгө оруулагчдыг үгүйсгэдэггүй, Хятадыг үзэн яддаггүй, Оросыг долоодоггүй жирийн иргэн болгон жинхэнэ эх орончид шүү!

Ж.ЭРХЭС

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Оросын шүүх “Энх тайвныг дэмжигч” цорын ганц намаа сонгуульд оролцохыг хориглолоо

Оросын шүүх “Энх тайвныг дэмжигч” цорын ганц намаа сонгуульд оролцохыг хориглолоо

The Daily Digest (2026-08-13)

Aug 13, 2026

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

Хятадын өндөгний дарамт

Хятадын өндөгний дарамт

Их уншсан

Хараал идсэн хар масс!

2026 оны 8-р сарын 11

Хэнтийд “найруулсан” улс төр ба анд найзуудын шинэ төлөвлөгөө!

2026 оны 8-р сарын 10

Украины дроны халдлагаас үүдэн "Уайлдберриз"-ийн логистикийн сүлжээ хямралд оров

2026 оны 8-р сарын 10

Вашингтоны шинэ хориг ба Улаанбаатарын геополитикийн хавхаг

2026 оны 8-р сарын 10

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

2026 оны 8-р сарын 13

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

2026 оны 8-р сарын 13

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Саалиа бэлдэхээр саваа бэлд: Шатахуун 60 хоног нөөцлөх агуулах ашиглалтад орж эхэллээ

2026 оны 8-р сарын 9

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

БНХАУ-ын ГХЯ-ны Азийн асуудал эрхэлсэн газрын халаа сэлгээ

2026 оны 8-р сарын 12

Хятадын хиймэл оюуны зөрчил кибер аюулгүй байдалд түгшүүр зарлав

2026 оны 8-р сарын 10

Марк Цукербергийн $80 тэрбумын "тагнуулч”-ийг Их Британи таалсангүй

2026 оны 8-р сарын 11

АИ 92-н үнэ альхан хавьд тогтдог вэ?

2026 оны 8-р сарын 10

Монголия активизирует строительство НПЗ: Проект преодолевает двухлетний простой

2026 оны 8-р сарын 11