НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Бээжин ба Пхеньян: Хоёр улсын харилцаа "дулаарч" эхлэв
АНАЛИЗ

Бээжин ба Пхеньян: Хоёр улсын харилцаа "дулаарч" эхлэв

2026 оны 3-р сарын 25
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

www.dw.com

Дэлхий дахины геополитикийн нөхцөл байдал өөрчлөгдөж, хүчний туйл шилжиж буй энэ үед Бээжин болон Пхеньян хоорондын агаарын болон төмөр замын зорчигч тээврийн харилцаа эргэн сэргэж эхэллээ. Энэ нь хоёр орны харилцаа илт дулаарч, эдийн засаг, дипломат хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах эрмэлзэлтэй байгаагийн илрэл юм.

Пхеньян болон Бээжин хоорондын зорчигч тээврийн галт тэрэгний хөдөлгөөн 3-р сарын 13-ны өдрөөс албан ёсоор сэргэлээ. Энэ нь сүүлийн зургаан жилийн хугацаанд анх удаа тохиож буй хэрэг бөгөөд Хойд Солонгос болон Хятад улс худалдаа, дипломат уялдаа холбоогоо өргөжүүлэх стратегийн алхам хийж буйг илтгэж байна.

Хойд Солонгос улс 2020 оны 1-р сард COVID-19 цар тахлын улмаас хилээ бүрэн хаасан билээ. Хэдийгээр хоёр улсын хоорондох ачаа тээврийн галт тэрэгний хөдөлгөөн 2022 оны 9-р сард сэргэсэн боловч зорчигч тээврийн агаарын болон төмөр замын харилцаа өдийг хүртэл зогсонги байдалтай байсан юм.

"China Tourism Group"-ын мэдээлснээр Пхеньян-Бээжингийн чиглэлийн галт тэрэг одоо долоо хоногт дөрвөн удаа тогтмол аялах болжээ. Үүнээс гадна Пхеньян болон Хятадын хилийн Дандун хотыг холбосон тусдаа шугам өдөр бүр зорчигчдод үйлчилж эхэлсэн байна.

Төмөр замаас гадна агаарын тээврийн харилцаа ч өргөжих төлөвтэй байна. Хятадын төрийн өмчит "Air China" компани 3-р сарын 30-ны өдрөөс эхлэн Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудал болон Пхеньяны “Сунан” нисэх буудлын хооронд долоо хоног бүр тогтмол нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа нь тус авиа компанийн захиалгын системээс харагдаж байна.

Хойд Солонгосын үндэсний тээвэрлэгч "Air Koryo" компанийн хувьд 2023 оны 8-р сараас эхлэн Хятад руу хязгаарлагдмал хүрээнд нисч эхэлсэн. Одоогоор тус компани Пхеньян-Бээжин болон Пхеньян-Шэньян чиглэлд долоо хоногт хоёр удаа нисч байна.

Өмнөд Солонгосын Нэгдлийн яамны хэвлэлийн төлөөлөгч асан Жон Жүн Хи "Deutsche Welle" (DW) агентлагт өгсөн ярилцлагадаа Хятад, Хойд Солонгосын ажиллах хүчний солилцоо сүүлийн үед эрс нэмэгдэж, хоёр талын худалдаа өмнөх оны мөн үеэс 20 орчим хувиар өссөнийг онцолжээ.

"Галт тэрэгний үйлчилгээ сэргэсэн нь хүмүүс болон бараа бүтээгдэхүүний солилцоо аажмаар хэвийн байдалдаа орж байгааг харуулж байна. Энэ нь мөн олон улсын хамтын нийгэмлэгт Хятад, Хойд Солонгос улсуудын оролцоо нэмэгдэж, холбоо харилцаагаа бэхжүүлж байгаа гэсэн үг юм" гэж Жон хэлэв.

Тэрбээр нэмж хэлэхдээ, галт тэрэгний хөдөлгөөний гол ач холбогдол нь иргэний аялал жуулчлалаас илүүтэйгээр албан ёсны төлөөлөгчдийн солилцоо болон стратегийн чухал материалуудыг тээвэрлэхэд оршиж байгаа аж. Ялангуяа түүхий тос, хүнс болон бусад эмзэг бараа бүтээгдэхүүнийг зөөвөрлөхөд энэхүү төмөр замын шугам амин чухал үүрэгтэй. Хэрэв "Air China"-гийн нислэгүүд түр зуурын бус, тогтмол үйлдэгдэж эхэлбэл энэ нь хоёр улс хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх тууштай хүсэл эрмэлзэлтэй байгаагийн том баталгаа болох юм.

Бээжингээс Пхеньян руу галт тэргээр аялах зорчигчид ихэвчлэн Дандун хотод дамжин сууж, хилийн цаана орших Хойд Солонгосын Синуйжу хотоос тус улсын галт тэргэнд шилжин суудаг. Энэхүү аялал нь дэлхийн бусад хаана ч байхгүй хатуу дүрмийн дагуу явагддаг.

Хойд Солонгосын иргэд жуулчдын бүсэд орохыг зөвшөөрдөггүй бөгөөд тусдаа вагонд зорчдог. Харин гадаадын иргэдийг ихэвчлэн галт тэрэгний урд хэсгийн зөөлөн суудалтай, унтлагын вагонуудад байрлуулдаг байна. Хэдийгээр хилийн хяналт маш хатуу боловч галт тэрэгнүүд нь цэвэр цэмцгэр байдгаараа онцлогтой.

Ялу голыг гатлан Синуйжу хотод ирмэгц Хойд Солонгосын албан тушаалтнууд галт тэргэнд нэвтэрч, зорчигчдын гар утсыг хураан авдаг. Тэд төхөөрөмжийн мэдээллийг бүртгэж, Өмнөд Солонгос, Япон, Америкийн кино, зураг зэрэг хориотой контент байгаа эсэхийг нэгбүрчлэн шалгадаг байна. Мөн ачаа тээшийг нэгжиж, паспортыг дахин бүртгэсний дараа л галт тэрэг Пхеньян руу хөдлөх зөвшөөрөл авдаг. Улсаас гарах үед ч шалгалт ийм чанга байх бөгөөд зөвшөөрөлгүй авсан зураг, ялангуяа цэрэг армийн холбогдолтой зургуудыг устгадаг байна.

Хойд Солонгос судлалын дэлхийн хүрээлэнгийн тэргүүн, 1979 онд тус улсаас дүрвэсэн цэрэг асан Ан Чан Иль хэлэхдээ, төмөр замын шугам нь дипломат болон эдийн засгийн маш чухал суваг болж байна гэв.

"Галт тэрэг нь хоёр орны засгийн газар хоорондын харилцааны суваг болохоос гадна гадаад валют олох үйл ажиллагаанд оролцдог худалдааны төлөөлөгчид болон ажилчдыг тээвэрлэх гол хэрэгсэл юм" гэж Ан тайлбарлав.

2-р сард болсон Хөдөлмөрийн намын 9-р их хурлын дараа Хойд Солонгос улс таван жилийн хөгжлийн шинэ төлөвлөгөөгөө танилцуулсан. Энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд Хятадын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байгаа тул тээврийн харилцааг өргөжүүлэх нь худалдааг дэмжих стратегийн нэг хэсэг юм.

Хойд Солонгос улс аялал жуулчлалын салбараа сэргээхээр шаргуу ажиллаж байна. Ялангуяа Вонсан эргийн амралтын бүс болон Пэкту уулын ойролцоох Самжи нуурын бүсийг Хятад жуулчдад зориулан сурталчилж эхэлжээ.

2019 онд буюу цар тахлын өмнө Хойд Солонгост 300,000 орчим гадаадын жуулчин зочилсны 90 гаруй хувь нь хятадууд байсан юм. Энэ нь тус улсын төсөвт 90-150 сая ам.долларын орлого оруулдаг байжээ. Одоогоор Хятадын аялал жуулчлалын зарим агентлаг Хойд Солонгосын аяллын багцыг 3,300 юань (ойролцоогоор 478 ам.доллар) орчим үнээр онлайнаар сурталчилж эхлээд байна.

Гэсэн хэдий ч Бээжин болон Пхеньяны зүгээс аялал жуулчлалыг албан ёсоор нээсэн талаарх мэдэгдлийг хараахан хийгээгүй байна. Хятадын аялал жуулчлалын салбарын шинжээч Ли Жанпу анхааруулахдаа, албан ёсны мэдэгдэлгүйгээр төмөр зам нээгдсэн нь аялал жуулчлал шууд эхэлсэн гэсэн үг биш юм. Хойд Солонгос руу хийх аялал нь төрийн байгууллагуудын хатуу хяналтад байдаг тул баталгаагүй аяллын багц худалдан авч хохирохоос сэрэмжлэхийг тэрбээр сануулжээ.

 

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Оросын шүүх “Энх тайвныг дэмжигч” цорын ганц намаа сонгуульд оролцохыг хориглолоо

Оросын шүүх “Энх тайвныг дэмжигч” цорын ганц намаа сонгуульд оролцохыг хориглолоо

The Daily Digest (2026-08-13)

Aug 13, 2026

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

Хятадын өндөгний дарамт

Хятадын өндөгний дарамт

Их уншсан

Хараал идсэн хар масс!

2026 оны 8-р сарын 11

Хэнтийд “найруулсан” улс төр ба анд найзуудын шинэ төлөвлөгөө!

2026 оны 8-р сарын 10

Украины дроны халдлагаас үүдэн "Уайлдберриз"-ийн логистикийн сүлжээ хямралд оров

2026 оны 8-р сарын 10

Вашингтоны шинэ хориг ба Улаанбаатарын геополитикийн хавхаг

2026 оны 8-р сарын 10

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

2026 оны 8-р сарын 13

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

2026 оны 8-р сарын 13

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Саалиа бэлдэхээр саваа бэлд: Шатахуун 60 хоног нөөцлөх агуулах ашиглалтад орж эхэллээ

2026 оны 8-р сарын 9

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

БНХАУ-ын ГХЯ-ны Азийн асуудал эрхэлсэн газрын халаа сэлгээ

2026 оны 8-р сарын 12

Хятадын хиймэл оюуны зөрчил кибер аюулгүй байдалд түгшүүр зарлав

2026 оны 8-р сарын 10

Марк Цукербергийн $80 тэрбумын "тагнуулч”-ийг Их Британи таалсангүй

2026 оны 8-р сарын 11

АИ 92-н үнэ альхан хавьд тогтдог вэ?

2026 оны 8-р сарын 10

Монголия активизирует строительство НПЗ: Проект преодолевает двухлетний простой

2026 оны 8-р сарын 11