НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Jiji Press: Такаичигийн санал болгосон Азийн эрчим хүчний тогтвортой байдлыг хангахад хамтран ажиллана
АНАЛИЗ

Jiji Press: Такаичигийн санал болгосон Азийн эрчим хүчний тогтвортой байдлыг хангахад хамтран ажиллана

5 өдрийн өмнө
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улсад хийж буй албан ёсны анхны гадаад айлчлалын (2026 оны 9 дүгээр сарын 27–30) талаар Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон албаны эх сурвалжууд дараах гол сэдвүүдийг онцлон мэдээлж байна.

Японы хэвлэлүүд энэхүү айлчлалыг хоёр улсын дипломат харилцаа болон бүс нутгийн аюулгүй байдлын хүрээнд өндөр ач холбогдолтой гэж үзэж байна.

Японы томоохон мэдээллийн агентлаг болох “Kyodo News / Mainichi Japan” болон Японы Гадаад хэргийн яам (MOFA) “Ерөнхий сайд Н.Учрал нь Японы Ерөнхий сайд Санаэ Такаичигийн урилгаар албан ёсны айлчлал хийж байгаа бөгөөд хоёр улс нь эрх чөлөө, ардчилал, хууль дээдлэх ёс зэрэг ижил үнэт зүйлстэй бүс нутгийн чухал түнш" гэдгийг онцолжээ. Айлчлалын үеэр "Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх стратегийн түншлэл"-ийг цаашид улам бэхжүүлэх талаар хэлэлцэж байна.

Эдийн засаг болон Эрчим хүчний хамтын ажиллагаа

Эдийн засгийн түншлэл, тэр дундаа бүс нутгийн эрчим хүчний шинэ санаачилгын талаар Японы эдийн засгийн хэвлэлүүд онцоллоо.

Японы эдийн засаг, бизнесийн төрөлжсөн мэдээллийн агентлаг “Jiji Press” нь айлчлалын хүрээнд талууд Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн нөхцөл байдал болон Японы Ерөнхий сайд С.Такаичигийн санал болгосон Азийн эрчим хүчний нөөцийн тогтвортой байдлыг хангах "POWERR Asia" (Partnership on Wide Energy and Resources Resilience Asia) төсөлд хамтран ажиллах, эрчим хүчний тусламж дэмжлэг үзүүлэх асуудлаар санал солилцох тухай мэдээлсэн байна.

Спорт болон Соёлын харилцаа

Ерөнхий сайдын айлчлал нь зөвхөн улс төрийн уулзалтаар хязгаарлагдахгүй, спорт болон хүмүүнлэгийн харилцааг хамарч буйг мэдээлэв.

“Aichi-Nagoya 2026” Азийн наадмын албан ёсны мэдээллүүд Ерөнхий сайд Н.Учрал Японд болон Азийн наадмын ("Айчи-Нагояа 2026") талбарт зочилж, Олон улсын олимпын хорооны төлөөлөгчид болон Азийн Олимпын зөвлөлийн ерөнхийлөгчтэй уулзан спорт харилцааг өргөжүүлэх талаар ярилцсаныг тэмдэглэжээ. Мөн мэргэжлийн сүмо бөхийн 9 дүгээр сарын Аки башёд түрүүлсэн бөхөд Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг гардуулан өгсөн нь хоёр орны соёлын гүүр болж буйг дурдсан байна.

Японы хэвлэл мэдээллээр гарсан хамгийн онцгой бөгөөд гойд анхаарал татаж буй томоохон мэдээлэл бол Япон улс Монгол улсад 150 тэрбум иений (ойролцоор 1 тэрбум гаруй ам.доллар) хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэж буй тухай явдал юм.

Энэхүү айлчлалын хамгийн том эдийн засгийн мэдээллийг “The Japan Times” онцлон нийтэлжээ.

Хөшгийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудлын зорчигч урсгал анх төсөөлж байснаас хэт давсан тул том оврын онгоцны зогсоол болон терминалыг өргөтгөх шаардлага үүссэн. Үүнд зориулж Япон улс 150 тэрбум иений хөнгөлөлттэй зээл олгох шийдвэрийг өнөөдрийн (2026 оны 9 дүгээр сарын 29) хоёр улсын Ерөнхий сайд нарын албан ёсны уулзалтын үеэр эцэслэн баталж, гарын үсэг зурж байгааг мэдээлэв.

Мөн Японы үндэсний төв хэвлэлүүд болох “Токио Шимбун” болон “Хоккайдо Шимбун” зэрэг агентлагууд энэхүү айлчлалыг цэвэр геополитикийн өнцгөөс илүү хүчтэй харж байна.

Хэвлэлүүд Монгол улсыг "Хятад болон Орос гэсэн хоёр том гүрнээр хүрээлэгдсэн" гэдгийг шууд онцолж, Японы засгийн газар Монголтой харилцаагаа гүнзгийрүүлж байгаа нь "Эрх чөлөө, ардчилал, хууль дээдлэх ёс"-нд суурилсан олон улсын дэг журмыг хамгаалахад чиглэж буйг тэмдэглэжээ. Ялангуяа Ази, Номхон далайн бүс нутагт Хятадын нөлөөг тэнцвэржүүлэхэд Монгол улс Японы хувьд маш чухал "ардчилсан түнш" гэж бичиж байна.

Японы хэвлэлүүд энэхүү дээд хэмжээний уулзалтыг хоёр удирдагчийн хувиар шинэ харилцаа тогтоох чухал алхам гэж харж байна.

Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны 3 дугаар сард томилогдсоноос хойших анхны гадаад айлчлал юм. Мөн Японы Ерөнхий сайд Санаэ Такаичитай хийж буй тэдний анхны албан ёсны дээд хэмжээний уулзалт гэдгээрээ Япон дахь улс төрийн ажиглагчдын анхаарлыг ихээхэн татаж байна.

Японы хэвлэлүүд болон албаны сурвалжууд Монгол Улсын Ерөнхий сайдын энэхүү айлчлалыг хоёр улсын харилцааг аюулгүй байдал, хиймэл оюун ухаан, дэд бүтэц, эрчим хүчний чиглэлээр шинэ шатанд гаргах, Япон улсын "Гуравдагч хөрш" бодлогыг бататгасан чухал үйл явдал хэмээн өндөр ач холбогдол өгөн сурвалжилж байна.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

28 жил улс төрийн шоглоом болсон С.ЗОРИГИЙН ЭМГЭНЭЛ ба ДОРОМЖЛОЛ

28 жил улс төрийн шоглоом болсон С.ЗОРИГИЙН ЭМГЭНЭЛ ба ДОРОМЖЛОЛ

Б.Хурц: Энэ хэргийг хэрэг биш болгох сонирхлоо байнга илэрхийлдэг. Бод л доо, Ц.Нямдорж хэдэн удаа Хууль зүй, дотоод хэргийн сайд хийв. Яагаад энэ хүнийг ажиллаж байх хугацаанд энэ хэрэг илэрсэнгүй вэ. Хэргийг замхруулсан уу замхруулсан. Ингээд харахаар би мафи уу, Ц.Нямдорж мафи уу.

Oct 2, 2026

АНУ Ираныг тойруулан тэнгисийн цэргээ байршуулж эхлэв

АНУ Ираныг тойруулан тэнгисийн цэргээ байршуулж эхлэв

Х.Нямбаатар С.Зоригийн аллагын сэжигтэн Т.Чимгээд 2 орон сууц бэлэглэжээ!

Х.Нямбаатар С.Зоригийн аллагын сэжигтэн Т.Чимгээд 2 орон сууц  бэлэглэжээ!

Хятад улс АНУ-аас 10 сая тонн нүүрс импортолно

Хятад улс АНУ-аас 10 сая тонн нүүрс импортолно