НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Хотын даргад нэр дэвшсэн Б.Пүрэвдагвын CV
АНАЛИЗ

Хотын даргад нэр дэвшсэн Б.Пүрэвдагвын CV

2026 оны 5-р сарын 19
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Хотын шинэ даргад яригдаж буй “dark horse” буюу олны таамаглаагүй хувилбар болох НИТХ-ын төлөөлөгч Б.Пүрэвдагва гэж хэн бэ. Мэдээж энэ асуулт нийслэлчүүдийн анхаарлын төвд байгаа нь тодорхой.

МАН-ын Нарийн бичгийн дарга, СДМЗХ-ны ерөнхийлөгч Б.Пүрэвдагва 1990 онд төрсөн, өдгөө 36 настай.

Ерөнхий сайд Н.Учрал, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу нараас 3 насаар дүү. УИХ-ын гишүүн С.Цэнгүүнээс 7 ах.

1998-2008 онд нийслэлийн Ерөнхий боловсролын 45 дугаар сургуулийг, 2008-2012 онд МУИС-ийг төгссөн. Улмаар 2015-2017 онд Австралийн Нью-Кэслийн их сургуульд Тогтвортой хөгжлийн судалгаагаар магистр хамгаалжээ.

Авлигын асуудалд нэр холбогдож, тамгаа бөөн уйлаан, дуулиантай өгсөн (өгсөн ч гэж хаяж явсан) нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатартай харьцуулахад Б.Пүрэвдагвын сул тал нь “туршлага” багатай, нас залуу. Эерэгээр харвал, экс хотын дарга шиг сайн, мууд гүн хутгалдаагүй, нүгэл, “буян” багатай.

Х.Нямбаатарын хувьд Хууль зүй, дотоод хэргийн сайд байхаасаа л буруу хөл дээрээ "гүйж" эхэлсэн байдаг. Тодруулбал, гурван шатны шүүхээс хүн амины хэрэг нь нотлогдсон онц ноцтой гэмт хэрэгтнүүдийг Л.Оюун-Эрдэнэтэй хамт очин суллалцсан, хятад нинжа нартай хамтран улсаа цөлмөсөн гэх олон асуудалд нэр, нүүр холбогдсон.

Тэрчлэн Т.Даваадалайн эхнэр хотын төсвөөс хэрэгжүүлж буй тендерт орох эрхтэй гэх үгээрээ тэрбээр Монголын хуулийг гууль гэж үздэгээ ч нотолсон билээ. Аливаа албан тушаалтантай холбоотой ашиг сонирхлын хууль гэж байдгийг Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайд байсан хүн уг нь гадарлахтайгаа. Гэвч тэрбээр "намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ" хэмжээнд хүртлээ сагсуурсан юм.

Б.Пүрэвдагва туршлага муутай ч хувь хүний “сул тал” заримдаа олон нийтийн хувьд давуу тал болох нь бий. Ямартай ч туршлагагүй байх тусмаа ажлын бүтээмж сайтай байдаг нь бас үнэн. Хоёрт, эзэмшсэн мэргэжил, уншсан номын хувьд Х.Нямбаатартай харьцуулашгүй өндөр боловсролтой, хэл устай нэгэн аж.

Х.Нямбаатар “Орхон” дээд сургуулийг дүүргэсэн бол Б.Пүрэвдагва МУИС-ийг Улс төр судлалаар төгссөн юм байна.

Түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүргэн гэж хамаатуулах нь бий. Гэхдээ Ерөнхийлөгчийн том охин Х.Намуунтай нэг хэсэг үерхэж байгаад хоёр тийш салцгаажээ. Тэд тус, тусын  амьдралын зам мөрөө хөөж, Б.Пүрэвдагва нь өдгөө эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. МАН-д элсээд 10 гаруй жил болж байгаа, 2012 оноос ажлын гараагаа гишүүний туслахаас эхлүүлсэн гэх CV-тэй нэгэн юм байна.

Түүний хувьд Х.Нямбаатар шиг хаан, заан болчхоод иргэдээ загнаж зандраад явахгүй нь гол давуу тал болов уу. Хотын экс дарга Х.Нямбаатар хэт вакумжсанаас болоод хүний үг, иргэдийнхээ шүүмжлэлийг хүлээж авахаа больсон. Шүүмжлэл хэлсэн болгон түүний хувьд дайсан болсон.

Тэр ч бүү хэл үг хэлсэн, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдээ экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шиг нэр хоч өгөн тохуурхаж, иргэдийнхээ эсрэг жагсаал зохион байгуулсан. Олон нийтийг турхиран буллидэж, бусдыг лайваараа загнаж, зандрах нь хэвийн үзэгдэл болсон.

Энэ бүгдийг эс тооё гэхэд Улаанбаатар хотыг утгаар нь Бэрх тосгон болгоод зогсохгүй Бээжингээс тавьсан БЭТ-ийн хэмжээнд ажилласан нь худлаа гүтгэлэг болохгүй юм. Нийслэлд хэрэгжүүлж байсан мега төсөл бүхэн нь, тохижилт, засвар нэртэй боржуур, хавтангийн хулгай болгоны цаанаа Хятадын асар их мөнгө угаалт явагдсан. Хятад "нинжа" нартай хамтарч, улсаа болон Улаанбаатарыг тоносон мега хулгай нь баримтаар нотлогдсон.

Гэсэн хэдий ч тэрбээр эдгээр асуудалд нэг ч тайлбар хэлж байгаагүй, бусдын ард нуугдан үргэлж бултаж, зугатаж ирсэн байдаг. Тэгэхээр Х.Нямбаатарын хувьд өөрөө л ширээн дээрээс унасан хүн гэж хэлж болно.

Б.Пүрэвдагва нь Ерөнхий сайд Н.Учрал болон УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан нартай ойр харилцаатай. Тиймээс Н.Учрал, Д.Амарбаясгалан нар дундын хувилбар дээрээ тохирсон нь энэ аж. МАН дахь “АБ фракц” бүлгийн хурал дээрээ Х.Нямбаатарыг нэлээд хатуу шүүмжилж, хэт биеэ тоосон гэж буруутган, Ерөнхий сайдын шийдвэрийг ихэд налж хүлээж авсан гэх мэдээлэл ч бий. 

Б.БАТ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Оросын шүүх “Энх тайвныг дэмжигч” цорын ганц намаа сонгуульд оролцохыг хориглолоо

Оросын шүүх “Энх тайвныг дэмжигч” цорын ганц намаа сонгуульд оролцохыг хориглолоо

The Daily Digest (2026-08-13)

Aug 13, 2026

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

Хятадын өндөгний дарамт

Хятадын өндөгний дарамт

Их уншсан

Хараал идсэн хар масс!

2026 оны 8-р сарын 11

Хэнтийд “найруулсан” улс төр ба анд найзуудын шинэ төлөвлөгөө!

2026 оны 8-р сарын 10

Украины дроны халдлагаас үүдэн "Уайлдберриз"-ийн логистикийн сүлжээ хямралд оров

2026 оны 8-р сарын 10

Вашингтоны шинэ хориг ба Улаанбаатарын геополитикийн хавхаг

2026 оны 8-р сарын 10

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

2026 оны 8-р сарын 13

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

2026 оны 8-р сарын 13

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Саалиа бэлдэхээр саваа бэлд: Шатахуун 60 хоног нөөцлөх агуулах ашиглалтад орж эхэллээ

2026 оны 8-р сарын 9

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

БНХАУ-ын ГХЯ-ны Азийн асуудал эрхэлсэн газрын халаа сэлгээ

2026 оны 8-р сарын 12

Хятадын хиймэл оюуны зөрчил кибер аюулгүй байдалд түгшүүр зарлав

2026 оны 8-р сарын 10

Марк Цукербергийн $80 тэрбумын "тагнуулч”-ийг Их Британи таалсангүй

2026 оны 8-р сарын 11

АИ 92-н үнэ альхан хавьд тогтдог вэ?

2026 оны 8-р сарын 10

Монголия активизирует строительство НПЗ: Проект преодолевает двухлетний простой

2026 оны 8-р сарын 11