НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Х.Нямбаатарын шарыг шувтлах ажиллагаа ба анд нөхөд нь түүнийг анив!
АНАЛИЗ

Х.Нямбаатарын шарыг шувтлах ажиллагаа ба анд нөхөд нь түүнийг анив!

12 өдрийн өмнө
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Нийслэлийн МАН-ын хороо маргааш /2026.11.07/ Тусгаар тогтнолын ордонд хуралдана. Гол зорилго нь Х.Нямбаатарын шарыг шувтлах ажиллагаа өрнөнө. Тус намын хорооны даргад нэр дэвшихээ нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва зарласан. Түүнийг Ерөнхий сайд Н.Учрал болон УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан нарын хоршил дэмжиж буй.

Д.Амарбаясгалан нь аль эртнээс нийслэлийн МАН-ыг өөрийн болгохоор улайрч ирсэн. Хотын дарга асан Д.Сумъяабазарт нийслэлийн МАН-ын хороог алдсандаа өсөрхөж явсан тэдний зөрчлийг овжин ашиглан ногоон автобусны хэргээр ХҮН нам захиалга өгч, Л.Оюун-Эрдэнэ өөрийн үеэл Х.Нямбаатарт нийслэлийн МАН-ын хороог тун амархан авч өгсөн байдаг. Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ хоёр хэдийгээр цусан төрлийн холбоогүй ах дүүсийн холбоотой. Х.Нямбаатарын авга ах нь Л.Оюун-Эрдэнийн хойд эцэг учраас тэднийг үеэлүүд гэж хэлж болно.

Улс төрд зөвхөн эрх ашиг гэж бий гэгчээр Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Х.Нямбаатар нар хуурай ахынхаа араас “хутга” ханцуйлж яваад өнөөдөр албан тушаалаасаа огцроод зогсохгүй Ардын намаасаа хөөгдөх дээрээ тулсан.

Х.Нямбаатарыг Туулын хурдын замын хулгай луйвар болон нийслэлд хэрэгжүүлсэн бусад төсөл хөтөлбөрүүдтэй нь холбож АТГ-аас яллагдагчаар татан, интерполын хөх буланд зарлуулж буйгаа ч мэдээлсэн. Иймээс түүнийг намаас нь хөөх асуудал ч яригдаж магадгүй гэсэн “тамхины цэгийн хов” сонсогдох болсон.

Х.Нямбаатарын хувьд У.Хүрэлсүхийн эсрэг дажин зарлаад удаж буй бөгөөд Канадаас 7 хоног бүр түүнийг эсрэг лайв хийж суугаа. Харамсалтай нь, түүнийг өмөөрч нэг ч үг, нэг тайлбар Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар хийсэнгүй. Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаас унаж явах үед Х.Нямбаатар өмөөрч явсан үе бий. Атал Д.Амарбаясгаланг түүний шарыг шувтлах ажиллагаанд идэвхтэй оролцож, нийслэлийн МАН-ыг хувааж авахаар Б.Пүрэвдагватай тохирсон аж. Ерөнхийдөө маргаашийн хурлаар нийлэлийн МАН-ын даргаар Б.Пүрэвдагвыг томилуулж, тэргүүлэгчдээр нь Д.Амарбаясгалан хүмүүсээ тавихаар болжээ.

Л.Оюун-Эрдэнийн хувьд ёстой сүнсгүй зайран мэт болсон, Булганд очиж айраг уусныхаа дараа Н.Учралын Засгийн газрыг бужигнуулах гэж үзээд бараагүй.

ҮХЦ-ийн дунд суудлын хуралдааны шийдвэр тэдний хувьд тун төвөгтэй нөхцөл үүсгэсэн. Нэг л эвгүйхэн дугтарвал өөрсдөө ч мэхэндээ ойчих асуудал нэгэнт үүссэн. Иймээс засагт сайд шахах нь бүү хэл төрхөмдөө буцахгүй байвал их юм.

Хэрэв ҮХЦ-ийн дүгнэлтийг УИХ хүлээж авбал зарим гишүүд эгүүлэн татагдах асуудал үүснэ. Халдашгүй байдлын ард нуугдах боломжгүй болно. Гэх мэтээр харвал Х.Нямбаатар ёстой шаварт унасан шарын эзэн болсон бололтой.

Б.ЦОГТ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Учралын нэг сумаар буудах ХОЁР ТУУЛАЙ!

Н.Учралын нэг сумаар буудах ХОЁР ТУУЛАЙ!

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Мягмар гаригт хийсэн, албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорч, нэр төрөө сэргээлгэх мэдэгдлийн араас Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр (2026.11.18) хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Түүний мэдээллийг товч тоймловол “Гашуунсухайтын төмөр зам, "Бодь" группийн оффтейк гэрээтэй нэр нь холбогдсон, тухайн үед ҮАБЗ-д ажиллаж байсан төрийн өндөр албан тушаалтнууд, улстөрчид бүгд шалгуулах ёстой. УИХ-ын халдашгүй байдлын ард нуугдах ёсгүй. Төгрөг нуурын ордыг $250 саяар зарсан асуудлаар хуулийнханд ахин хандана. Мөн тэдэнд хугацаатай үүрэг өгнө. Гашуунсухайтын төмөр замын төсөл болон МАН-даа ч хөндлөнгийн аудит оруулна” гэсэн нь нэг талаас улс төрийн цэвэрлэгээгээ эхлүүлж буй хүний үг байв. Нөгөө талаар улсаа авлигаас чөлөөлж чадах уу гэсэн асуулт үлдээв. Улс төрөө ч, улсаа ч цэвэрлэж чадвал Н.Учралын ирээдүйн карьерт хэрэгтэй.

Nov 18, 2026

Монголбанкны алдагдал ба юанийн свопын өртөг

Монголбанкны алдагдал ба юанийн свопын өртөг

У.Хүрэлсүх нэр төрөө сэргээлгэнэ гэлээ, Х.Нямбаатар аа, гэмт хэргээ шалгуул!

У.Хүрэлсүх нэр төрөө сэргээлгэнэ гэлээ, Х.Нямбаатар аа, гэмт хэргээ шалгуул!

Ерөнхийлөгчийн сонгууль ирэх оны 6-р сард биш 3-р сард болж наашлав!

Ерөнхийлөгчийн сонгууль ирэх оны 6-р сард биш 3-р сард болж наашлав!