НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Х.Нямбаатарт зануулсан "террорист"-ууд юу хүссэн бэ?
АНАЛИЗ

Х.Нямбаатарт зануулсан "террорист"-ууд юу хүссэн бэ?

2026 оны 3-р сарын 30
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

Тэд бүтээн байгуулалтыг эсэргүүцээгүй, Туулын эко системийг хамгаалахыг хүссэн, газраа зарж дууссан хотын дарга нар голоо зарахыг эсэргүүцсэн.

Ардчилсан нийгэмд төрийн аливаа шийдвэр, үйл хөдлөлийн талаар үзэл бодол, байр сууриа илэрхийлж, харилцан мэтгэлцэх замаар зөв, бурууг олох нь эрүүл хэвийн үзэгдэл. Хэрэв ийм арга замыг буруутгаж, нухчин дарахыг хүсч байгаа бол энэ ардчиллын эсрэг үйлдэл болно. Хотын дарга Х.Нямбаатар Туулын хурдны замын төслийг эсэргүүцэгчидтэй эрүүлээр мэтгэлцэхгүй хэрнээ намын аппаратыг дайчлан хэсэг иргэдийг цуглуулж, иргэдийг иргэдийнх эсрэг өдөөн турхирлаа.

Х.Нямбаатарт “террорист”-оор цоллуулсан Туулын хурдны замыг эсэргүүцэгчид юу хүссэн бэ?

Нэг.

Тэд бүтээн байгуулалтыг эсэргүүцээгүй. Туулын хурдны замын трассыг голын гольдрилоосоо гаргахыг хүссэн. Учир нь, энэ трасс нь Туул голын татам хэсгээр 11 км үргэлжилж байгаа нь голын эко системийг эвдэж, улмаар улаанбаатарчуудын уух ус, амьсгалах агааргүй болно. Ямар ч агуу бүтээн байгуулалт байлаа гээд амьдрах орчныг эвдэх гэж байгаа бол иргэд эсэргүүцэх нь эрүүл үзэгдэл.  

Туул гол зөвхөн нийслэлчүүдийг амьдралаар тэтгээгүй. 5 аймгийн 37 сум, нийслэлийн 7 дүүргийн нутаг дэвсгэрээр урсдаг. Энд 16 зүйлийн засаг, 171 зүйлийн шувуу, 60 орчим хөхтөн амьтан, 2 зүйлийн хоёр нутагтан, тоо томшгүй ургамлын аймгийг тэтгэж байгаа. Энэ эко систем үгүй болох аюултай. Туул үгүй бол Улаанбаатар нэртэй бетонон ширэнгэ үлдэнэ.

Хоёр.

Энэ замыг 2.3 их наяд төгрөгөөр барина гэж мэдэгдсэн. Энэ төсөв хэтэрхий өндөр байгаа учраас төсвийн задаргаагаа ил болгохыг шаардсан. Одоо болтол энэ задаргаа ил болоогүй. Ил болох битгий хэл урьдчилгаа 400 тэрбумийг шилжүүлсэн нь илэрсэн. Энэ мөнгө Х.Нямбаатарын мөнгө биш, иргэдийн төлсөн мөнгө. 2025 онд нийслэл хотын татварыг 1% байсныг хэл үггүй 2% болгосон.

Гурав.

Гүйцэтгэгч компанийн талаарх мэдээллийг ил тод болгохыг шаардсан. Татварын мөнгөөрөө зам бариулах гэж байгаа иргэд төлсөн мөнгө нь зөв зүйлд, үр ашигтай зарцуулагдах эсэхийг мэдэх эрхтэй. Тендерт шалгарсан компанийн нэр нэг өөр, мөнгө шилжүүлсэн компанийн нэр яагаад өөр байгааг тодруулахыг хүссэн. Тендерт “Chinа Hyway group limited” компани шалгарсан боловч НЗДТГ-тай гэрээ хийсэн компанийн нэр “Хятадын хаоюань групп”, харин ажлын хөлс шилжүүлж буй данс нь “Хаоюань женерал констракшн” ХХК-ийнх.

Дөрөв.

Улаанбаатар хотын түгжрэлийг энэ шинэ зам Х.Нямбаатарын хэлж байгаа шиг 30% бууруулж чадахгүй үндэслэлийг хангалттай гаргаж ирсэн. Улаанбаатарын түгжрэлийг бууруулахад баруун зүүнийг холбосон дахин нэг хөндлөн зам биш хөндлөн замуудыг холбосон замууд хэрэгтэй гэдгийг “террорист”-ууд дахин дахин хэлж байгаа.

Тав.

Улаанбаатар хотын газрыг зарж идээд дууссан хотын дарга нар одоо голоо зарж байгааг “террорист”-ууд эсэргүүцэж байна. Сэлбийг сэглэж хаясныг хотын иргэд нүдээрээ харсан. Сэлбийг шалбааг болгосны хариуцлагыг одоо болтол хэн ч хүлээгээгүй байгаа. Сэлбийг сэргээгээгүй байж Туул голын амийг таслах ажлыг бүтээн байгуулалт нэрээр хийхийг “террорист”-ууд эсэргүүцсэн. Улаанбаатарын голуудын амийг таслах цуврал ажиллагаа гэж хардаж байна. Уг нь хотын иргэд Туулын эргээр тайван амгалан амарч зугаалах орчин бүрдүүлэх үүрэг хотод ногдож байгаа болохоос сэрзийсэн бетонон багануудыг харахыг хотын иргэд хүсэхгүй байна.

Эцэст нь Туулын урсгал шөнөдөө ч, өдөртөө сайхан байг гэсэн ерөөлийг террористуудаас нь өргөе.

Жич: Туул голын анхны гэж хэлж болох 1919 оны гэрэл зургийг ашиглав.

 
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Оросын шүүх “Энх тайвныг дэмжигч” цорын ганц намаа сонгуульд оролцохыг хориглолоо

Оросын шүүх “Энх тайвныг дэмжигч” цорын ганц намаа сонгуульд оролцохыг хориглолоо

The Daily Digest (2026-08-13)

Aug 13, 2026

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

Хятадын өндөгний дарамт

Хятадын өндөгний дарамт

Их уншсан

Хараал идсэн хар масс!

2026 оны 8-р сарын 11

Хэнтийд “найруулсан” улс төр ба анд найзуудын шинэ төлөвлөгөө!

2026 оны 8-р сарын 10

Украины дроны халдлагаас үүдэн "Уайлдберриз"-ийн логистикийн сүлжээ хямралд оров

2026 оны 8-р сарын 10

Вашингтоны шинэ хориг ба Улаанбаатарын геополитикийн хавхаг

2026 оны 8-р сарын 10

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

2026 оны 8-р сарын 13

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

2026 оны 8-р сарын 13

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Саалиа бэлдэхээр саваа бэлд: Шатахуун 60 хоног нөөцлөх агуулах ашиглалтад орж эхэллээ

2026 оны 8-р сарын 9

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

БНХАУ-ын ГХЯ-ны Азийн асуудал эрхэлсэн газрын халаа сэлгээ

2026 оны 8-р сарын 12

Хятадын хиймэл оюуны зөрчил кибер аюулгүй байдалд түгшүүр зарлав

2026 оны 8-р сарын 10

Марк Цукербергийн $80 тэрбумын "тагнуулч”-ийг Их Британи таалсангүй

2026 оны 8-р сарын 11

АИ 92-н үнэ альхан хавьд тогтдог вэ?

2026 оны 8-р сарын 10

Монголия активизирует строительство НПЗ: Проект преодолевает двухлетний простой

2026 оны 8-р сарын 11