НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Хуулийнхан "хар пиарчид"-ын мөрөөр оржээ!
ФАКТЧЕК

Хуулийнхан "хар пиарчид"-ын мөрөөр оржээ!

2025 оны 12-р сарын 30
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Ялаа, сайд хоёрыг сониноор "алдаг" гэдэг онигоо биш. Соц нийгмийн энэ технологийг сошиалд хамгийн сайн ашигладаг пиарчин бол "Херо энтертаймент"-ын Б.Баатар. Түүнийг хар пиарын загалмайлсан эцэг ч гэж хэлж болно.

Анх "Монгол тулгатны 100 эрхэм", "Монголын зуун чухал сэдэв" гэхчилэн тодорхой зорилготой "тархи угаалт"-ын нэвтрүүлгээрээ хар массын херо болсон "Херо энтертэйнмент"-ийн захирал Б.Баатар сүүлийн таван жилд төрсөн дүү Л.Оюун-Эрдэнийн эрх мэдэл, албан тушаалын нөлөөгөөр "Гэрэгэ тауэр"-ын 14, 15 давхрын буюу өөрсдийнх нь нэршлээр "Control center"-н эзэн болж, улс төрийн манипуляцыг утгаар нь хийж ирсэн. Түүний багт мэдээний сайтын хөгжүүлэгчээс зууны шилдэг оффтэйкчин болсон А.Амундра, 15 давхрын гол зохицуулагч, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн зөвлөх асан Л.Ууганбаяр зэрэг хар пиарын "доктор"-ууд цөөнгүй. Тэд хар пиар хийх явцдаа бусдыг сүрдүүлсэн, нэр хүндэд нь халдсан, шантаажилсан байж болзошгүй үйлдлүүд илэрсэн байна.

Мөн УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа нарын хамаарал бүхий "Bruno" хочтой иргэн Л.Гантулгыг хуулийнхан мөрдөж эхэлсэн байна. Тэрбээр хуулийнхнаас нуугдаж, гадаад руу зугатсан гэх мэдээлэл бий.

Л.Оюун-Эрдэнийг гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажилласан дөрвөн жил "Гэрэгэ 15"-ын пиарчид бие биедээ байр орон сууц бэлэглэж, гадаад дотоодоор зугаалж, авто машины төрөл загвар бүрээр нь сольж унадаг болтлоо үндэслэлгүй хөлжсөн асуудал хуулийнхны хараанд өртжээ. Тэдний тансаглалын эх үүсвэр “Монгол хан” төсөл нэрээр халхавчилсан нүүрсний хулгайн хөрөнгө байж магадгүй гэж үзэж байгаа бололтой. Хууль зүйн сайд Б.Энхбаяр ч "Монгол хан" төсөлтэй холбоотой олон ноцтой баримт дэлгэсэн.

Тэднийг нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн, бусдыг дарамталсан гэх хэрэгт буруутган шалгаж эхэлжээ. Энэ гэмт хэрэгт УИХ-ын С.Ганбаатарыг зөвлөхийнх нь хамт шалгаж эхэлсэн байна.

Сүүлийн өдрүүдэд "Гэрэгэ15"-ын технологи нийгмийн сүлжээнд эрс идэвхжсэн. Тэдний ард хотын дарга Х.Нямбаатарын пиарчид байгаа гэх мэдээллийг ч хуулийнхан шалгаж байгаа аж. Ямар ч байсан Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын хар пиарчид хотын даргыг илэрхий өмөөрөх болсон. Хамгийн тод жишээ Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарыг "цагаан мах"-аа гартал хамгаалсан УИХ-ын гишүүд болон нийгмийн сүлжээний лайвчин Б.Цэцэг нарыг нэрлэж болно.

Б.БОЛД

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Оюутолгойн товч ХРОНОЛОГИ

Оюутолгойн товч ХРОНОЛОГИ

"Оюутолгой"-н 34 хувь, татвар, зээл, түүнийг тойрсон асуудлууд нь Монгол Улсын эдийн засагтай салшгүй холбоотой сэдэв билээ.

Jul 2, 2026

Factcheck: Туулын хурдны замын төсөл тойрсон ЛУЙВРЫН СХЕМ!

Factcheck: Туулын хурдны замын төсөл тойрсон ЛУЙВРЫН СХЕМ!

ОТ-н менежмэнтийн төлбөрийн хувь хэмжээ хэрхэн өөрчлөгдсөн бэ?

ОТ-н менежмэнтийн төлбөрийн хувь хэмжээ хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Алтан улиасыг хуга мөргөх эвэр чинь хаана байна, О.Цогтгэрэл ээ!

Алтан улиасыг хуга мөргөх эвэр чинь хаана байна, О.Цогтгэрэл ээ!