

Баяр наадмаар Монголдоо ирсэн Херо.Баатар “Би 27, 28 оны сонгуульд оролцохгүй” гэсэн үгэнд хэн ч итгээгүй. Өнгөрсөн хавраас хойш л Н.Учралын Засгийн газрыг огцруулах гэж тачаадаж яваа МАН+Женко бүлэглэл хамгийн сүүлчийн сумаа энэ намар тавихаар нэлээд өргөн хүрээний бэлтгэлд орсон. Ордонд дотроос О.Батнайрамдал, Э.Болормаа, М.Нарантуяа нарыг орилуулж, ордны гадаа Г.Уянга, Г.Баасан, Б.Отгон нарыг хашгируулж, “Оюутолгой”-гоор Б.Солонгоо, Э.Баясгалан нарыг сумалсан нь тохиолдлын улс төр мэдээж биш. Одоогоор “зуны амралт”-аа түр эдлэж буй халтуурчид удахгүй мөнгө ч дуусах байх, гэрийн даалгавраа ч хийж эхлэх биз.
Ордны галзуу гэх хоч автлаа Л.Оюун-Эрдэнийн төлөө зүтгэж буй М.Нара гэгчийн казах-монгол гэх үндэстний дунд яс хаясан солиорлын ард мөнгөтэй, хөрөнгөтэй манай ганц мафистууд бий нь тодорхой уншигдах болсон. Үндсэндээ, Л.Оюун-Эрдэнэ бүхэл шөнөжин телевизийн эфирийг эзэгнэхдээ эрх мэдлийнхээ төлөө иргэний дайн ч өдүүлэхээс сийхгүй байгаагаа ил тод мэдэгдсэн. Эндээс харвал ирэх 9, 10 дугаар сард Монголын улс төрийн цаг агаар улам халуурах шинжтэй.
Авлига, албан тушаалын хэрэгт орооцолдон, хотын даргын ажлаа өгөөд сарын курст (өөрийнх нь үгээр) явахдаа Дэлхийн хөл бөмбөгийн аварга үзсэн шигээ амарч зугаалсан Х.Нямбаатар саяхан эх орондоо ирсэн гэх “тамхины цэг”-ийн хов яриа сонсогдохтой зэрэгцээд тэрбээр Хэнтийд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга нартай хэлхэлдэж яваа зураг сошиалаар цацагдсан.
Тэд Хэрлэн голын гүүрний нээлт болон улсын заан Д.Алтанцоожид хүндэтгэл үзүүлэх ёслолд оролцох үеэрээ Н.Учралын Засгийн газрыг хэрхэн огцруулах вэ гэсэн хор, ховоо найруулах уулзалт зохион байгуулсан бололтой. Уг уулзалтад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат гэхчилэн “Гэрэгэ15”-ын улстөрчид очжээ.
Тэд Н.Учралын Засгийн газрыг огцруулахдаа АН-ын дарга О.Цогтгэрэл болон Женко.Баттулга, Л.Гантөмөр нарын бүлэглэлийн дэмжлэгийг авахаар ярилцсан аж. Өмнө нь МАН-ын бүлэг 35:30-аараа хуваагдсан. Тэгвэл энэ удаад 30-ын бүлгээс тал нь шахуу нь Н.Учралыг налж очсон байна.
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ДААЛГАВРЫГ О.ЦОГТГЭРЭЛ БИЕЛҮҮЛЭХ ҮҮ?
Хаврын чуулган завсарлахаас өмнө О.Цогтгэрэл өөрийнхөө бланк дээр Н.Учралын Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулж байгаагаа мэдэгдсэн. Гэвч тэрбээр энэ асуудлаа бүлгээрээ огт ярилцаагүй, ганцаарчилсан тоглолт хийсэн гэсэн яриа ч Төрийн ордноос дэгдсэн. Түүнийг ийм үйлдэл хийхэд түлхсэн гол хүн нь Х.Тэмүүжин гэсэн хардлага ч дагалдсан юм. Х.Тэмүүжингийн хувьд А.Амундратай нэлээд ойр, “багш шавь” гэж ихэд дотносож явдаг. Нөгөөтэйгүүр түүнийг АН-ын бүлгийн дарга болгоор Женко.Баттулгын фракц нэлээд улайрангуй дэмжсэн. Энэ утгаараа МАНЖ мафийн гол хүмүүсийн нэг харагдаж, уншигддаг болоод удаж буй.
О.Цогтгэрэлийн хувьд жирийн гишүүдийнхээ дэмжлэгийг алдсан. С.Зоригийн хөшөө “хулгайд алдагдах” үеэр хамгийн их шүүмжлэлд өртсөн хүн бол О.Цогтгэрэл. Одоог хүртэл давхар дээлтэйгээ яваа түүнийг огцруулах асуудал ч намар хөндөгдөж болзошгүй байна. Учир нь, тэрбээр “Морьтон” фракцыг удаа дараа молигодсон, С.Эрдэнэболд ихээхэн ууртай, игзаартай яваа гэх. Анх намын даргад өрсөлдөхдөө Ерөнхий нарийн бичгийн даргын суудлаа өгнө гэж “Морьтон” фракцыг хуурсан, дараа нь Бодлогын зөвлөлийн даргаа өгнө гэж хэлээд бас л мурьчихсан аж.
Тиймээс намын даргын асуудал хөндөгдвөл О.Цогтгэрэл “Морьтон”-гоос дахин дэмжлэг авна гэхэд хэцүү. Х.Баттулгын хувьд өнгөрсөн наадмаар “МоАХ” гэсэн гэр барьсан. Тэнд Л.Мөнхбаясгалан, Д.Нүрзэд, Б.Ган-Очир нараас бусад нь Ө.Шижир, О.Алтангэрэл нар төдийлөн үзэгдээгүй. Гээд харвал Х.Баттулгын дэргэд цөөхөн хүн л үлдсэн бололтой.
АНД НАЙЗУУДЫН ТӨЛӨВЛӨГӨӨ БҮТЭХ ҮҮ, БҮТЭЛГҮЙТЭХ ҮҮ?!
Хана хүртэл чихтэй гэдэг. Д.Амарбаясгалан “Админерал”-ын асуудал, албан тушаалын хэрэгт нэр холбогдож, АТГ-аас түүнийг яллагдагчаар татсан. Л.Оюун-Эрдэнэд мөн адил эрүүгийн хэрэг үүсгэсэн. Одоогоор уг асуудал нам жим байгаа ч намрын улстөр эхлэхтэй зэрэгцээд хууль, хүчний ажиллагаа ч идэвхжиж магадгүй байна.
Л.Оюун-Эрдэнэ жилийн өмнө Д.Амарбаясгалантай Цэнхэрийн рашаанд “болзож”, намын даргад зүтгэхийг ятгах, шаардахын засвар гуйсан. Үгүй бол Х.Нямбаатарыг өрсөлдүүлнэ гэдгээ ч илэрхийлсэн гэдэг. Гэхдээ тэдний төлөвлөгөө бүтэлгүйтэж, тэнд байсан хэн нэг нь Г.Занданшатарт хов зөөсөн гэх яриа ч сонсогдож байлаа. Энэ удаа ч мөн адил Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Х.Нямбаатар нарын уулзалтыг гэрэл цохиулсан нь херо ажиллагаа ч байж мэднэ. Д.Амарбаясгалангүй Л.Оюун-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэгүй Д.Амарбаясгалан байхгүй шүү гэдгийг Н.Учралд харуулах гэсэн зорилготой тактик байхыг үгүйсгэхгүй. Учир нь, хот дээр Д.Пүрэвдагватай Д.Амарбаясгалангийн баг хамтрах болсон. Энэ нь Л.Оюун-Эрдэнийг игзаартуулсан байж болзошгүй. Нийслэлийн МАН-ын даргын тамгыг Х.Нямбаатараас авах асуудал энэ намар яригдах байх. Х.Нямбаатараас хотын намын хороог авбал Л.Оюун-Эрдэнэ ёстой шүдгүй арслан болж хувирна. Иймээс тэд Н.Учралыг засгийн газрыг огцруулахын цаад санаархал нь юу вэ. Мэдээж, гол асуулт энэ.
УИХ-ЫГ ТАРААЖ, ЭРХ МЭДЛЭЭ БУЦААХ АНД НАЙЗУУДЫГ ШИНЭ ТӨЛӨВЛӨГӨӨ!
Л.Оюун-Эрдэнэ тэнэг нь тэнэг. Хэлсэн үг, ярьсан яриа болгон нь онигоо болдог нь худлаа биш. Гэхдээ иргэний дайн өдүүлнэ гэдэг бол зүгээр ч нэг амнаас нь уначихсан тэнэг үг биш. Тэр бол түүний гол зорилго. Улс орноо хямрааж, иргэдээ алалцуулах замаар эрх мэдэлд хүрч, дарангуйллаа тогтоохоос тэр сийхгүй болохоо өмнө нь харуулсан, үг нь нотлож буй. ЭКС-үүдийн туйлын зорилго бол Н.Учралын Засгийн газрыг огцруулж, УИХ-ыг тараах, ээлжит бус сонгууль явуулах. Ээлжит бус сонгуулиар эрх мэдлээ эргүүлж авах ганцхан зорилго л тээж яваа.
УИХ-ыг тараая гэж гудамжны шантаажчид, талбайн тэрбумтнууд болох А.Отгонбаатар нараар хэлүүлээд байгаа гол учир шалтгаан энэ. Түдэй Монголд сонгууль болбол МАНЖ мафи л мөнгөтэй байгаа. Мөнгөөр иргэдийн саналыг худалдаж аваад дараагийн дарангуйллаа тогтоох гэж тэд ийнхүү Хэнтийд хэлхэлдсэн бололтой.
Ж.ЭРХЭС

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 8-р сарын 11
2026 оны 8-р сарын 10
2026 оны 8-р сарын 10
2026 оны 8-р сарын 10
2026 оны 8-р сарын 13
2026 оны 8-р сарын 13
2026 оны 8-р сарын 16
2026 оны 8-р сарын 16
2026 оны 8-р сарын 9
2026 оны 8-р сарын 17
2026 оны 8-р сарын 12
2026 оны 8-р сарын 10
2026 оны 8-р сарын 11
2026 оны 8-р сарын 10
2026 оны 8-р сарын 11