2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 11
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 17
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 12
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 12


Женко. Монголын загалмайлсан эцэг болохыг мөрөөсөж явсан түүний хар технологи, булхай луйвар өдгөө үнэнд гүйцэгдэж байна. Арван жилийн өмнөхтэй харьцуулахад Х.Баттулга “ардын баатар уу” эсвэл “адгийн хулгайч уу” гэдгийг монголчууд танихтайгаа болжээ. Спиртний наймаачин тэрбээр улс төрийн найруулагч болтлоо томорсон нь хувь хүний намтартаа том амжилт боловч улс орны хувьд гашуун сургамж байв. Түүнд хулгайлаагүй зүйл үлдээгүй шиг үнэн юм нэгээхэн ч үгүй. Спиртыг ус болгож, эмэгтэйчүүдийг Сингапурт худалдах замаар бизнесийн гараагаа эхлүүлсэн тэрбээр эрүүгийн яллагдагчаас Төрийн тэргүүн болж байсан нь улс орны түүхэнд гутамшиг гэхэд ч багадна. Хоёр жил шахам УИХ-ын гишүүний үүргээ “умартсан” тэрбээр УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулиас болоод чуулганы болон байнгын хорооны хуралдаандаа оролцохоос аргагүй болсон юм биш. С.Баярцогт Ардчилсан нам болон улс төрд эргэж ирсэнд гадаад, дотоодын БЭТ-чид байж сууж чадахаа больсон хэрэг. Ингээд өнгөрсөн долоо хоногт хэвлэлийнхэнд хээв нэг худлаа ярьсан Х.Баттулгын тодруулга дээр FACTCHECK хийе!
Х.Баттулга: С.Баярцогтыг Ардчилсан намын генсек болохыг олон нийтийн 80-90 хувь нь ч дэмжихгүй байна.
FACTCHECK: Энэ бол Х.Баттулга гэж хувь хүний л үг. Олон нийтийн нэр барих, төлөөлөх эрх Х.Баттулгад байхгүй. Харин ч өнгөрсөн 10 жилийн Х.Баттулгын хулгай луйвар, худал хуурмаг болгоныг таньсан, залхсан олон нийт эсрэгээрээ С.Баярцогтыг улс төрд эргэн ирсэнд эерэгээр хүлээн авах болсон. С.Баярцогтыг Ардчилсан намын ҮБХ-ны 240 гаруй гишүүн дэмжсэн, 100 гаруй нь эсэргүүцсэн гэхээр эндээс олон нийтийн хандлага аль талд байгааг харчихаж болно.
Х.Баттулга: Би төмөр замыг гацаагаагүй. Хөрөнгө мөнгийг нь Сү.Батболдын Засгийн газар шийдэж өгөөгүй.
FACTCHECK: Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого УИХ-аар 2010 онд батлагдсан. Бодлогын хүрээнд төмөр замын шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр “Монголын төмөр зам”-ыг байгуулж, даргаар нь Х.Баттулгын бие хамгаалагч Б.Батзаяаг томилсон байдаг. Төмөр замын төсөл дээр царигийн маргааныг Х.Баттулга эхлүүлж, УИХ-ын гишүүдийн гар утас руу сүрдүүлсэн мессеж ирүүлж байсан нь болсон явдал билээ. Ардчилсан нам засгийн эрх барьж байхдаа олон улсын хөрөнгийн зах зээлээс $1.5 тэрбумын Чингис бонд босгож, үүнээс $200 саяыг нь Гашуунсухайтын төмөр замын төсөлд зарцуулсан. 2013 онд Чингис бондын $280 саяар Гашуунсухайтын төмөр замын төслийг эхлүүлж, Ерөнхий гүйцэтгэгчээр нь БНСУ-ын “Самсунг Си энд Ти”, туслан гүйцэтгэгчээр Монголын 13 компани ажилласан.
Хөгжлийн банкнаас БНСУ-ын “Самсунг Си энд Ти” компанийн дансанд $199 саяыг шилжүүлж, уг мөнгөний 70% нь оффшор бүсээр дамжин Х.Баттулгын хамаарал бүхий хүмүүсийн дансанд орсон баримт хэвлэлээр дэлгэгдэж байв.
Харамсалтай нь, Х.Баттулгын овоолсон шороонд аудитын шалгалт оруулна гэсэн М.Энхсайханыг Ерөнхийлөгч болсныхоо дараа хилсээр шоронд суулгасан билээ. Тэрбээр Гашуунсухайтын төмөр замыг гацаах үүднээс хятад цэрэг, танкны үлгэр зохиож, үүнийгээ “100 чухал сэдэв” нэрээр тархи угаалт хийсэн нь хөдлөшгүй баримт юм. Гашуунсухайтын төмөр замыг олонтаа гацаасан түүний улс төрийн акцын ард Монголын биш Оросын эрх ашиг нуугдаж байсан нь хэдийнэ ойлгомжтой болсон. Түүнийг Монголын төмөр замыг гацааж байх зуур Орос-Хятад хоёр нарийн царигтай төмөр замаар холбогдсон байдаг.
Х.Баттулга: Оюутолгойн асуудлаар би Т.Аюурсайхантай хэзээ ч уулзаж байгаагүй.
FACTCHECK: УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан “NTV”-д ярилцлага өгөхдөө Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай Оюутолгойн гэрээг сайжруулах асуудлаар уулзсан. Гэвч, Х.Баттулга хүлээж аваагүйгээр барахгүй араас нь “Наад асуудал чинь явахгүй шүү” гэж сүрдүүлсэн байдалтайгаар хашгирч орилсон болохыг баримттай ярьсан бий. Үнэндээ Х.Баттулгын хувьд амнаас нь унасан авиа болгон худлаа байдгийг өмнө ба өнөөдрийн эсрэг тэсрэг үг-үйлдлээс нь нотлогддог.п
Х.Баттулга: Бид баялгаасаа ямар нэгэн байдлаар ашиг хувь хүртэж чадахгүй байгаа шүү дээ. Баялгаас хүртэж чадахгүй байгаагийн гол төлөөлөл эргээд Ардчилсан намд ороод ирсэн.
FACTCHECK: С.Баярцогтыг харлуулах зорилготой Х.Баттулгын ээлжит хар гүтгэлэг энэ юм.
С.Баярцогтын байгуулсан Оюутолгойн гэрээний ачаар Монголын эдийн засаг 10 дахин тэлж, 17 мянган монгол хүн уг төсөл дээр ажиллаж байна. Мөн шууд бусаар олон мянган хүн Оюутолгойг төслийн өгөөжийг (цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж ба халамж, ашиг орлого, ажлын байр, техник технологи, боловсролын дэмжлэг хэлбэрээр) хүртэж байна.
Тухайлбал, 2026 оны эхний улиралд нийт Оюутолгой Монгол Улсад ₮2.2 их наядыг татвар хураамж болон бусад төлбөрт төлжээ. 2010 оноос хойш Монгол Улсын төсөвт нийт ₮16.6 их наядыг төлсөн байна. 2026 оны нэгдүгээр улиралд үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, бусад хамтын ажиллагаа, төсөвт төлж буй татвар, хураамж, үндсэн ажилчдын цалинд 4 их наяд төгрөг дотоодод зарцуулжээ. Энэ нь Оюу толгойн үйл ажиллагааны үр өгөөжөөр өдөр бүр 43.3 тэрбум төгрөг Монгол Улсын эдийн засгийн эргэлтэд орсон гэсэн үг юм.
Харин УИХ-ын гишүүн Х.Баттулга Монголын стратегийн ордын жагсаалтад багтдаг Төгрөг нуурын ордын дөрвөн лицензийг Виржини арал, Сингапур, Хонконгод бүртгэлтэй Хятадын компаниудаар дамжуулан $250 саяаар зарсан нь гадаадын хөрөнгийн бирж дээр баримттайгаа үлдсэн.
Эцэст нь дүгнэхэд УИХ-ын гишүүн Х.Баттулгад үнэн юм нэг ч үгүй. Түүний үг бүр нь худал, үйлдэл бүр нь хулгай байдаг.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 11
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 17
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 12
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 12