НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Х.Баттулга, Э.Бат-Амгалан хоёр БЗД-ийн АН-ыг авав
АНАЛИЗ

Х.Баттулга, Э.Бат-Амгалан хоёр БЗД-ийн АН-ыг авав

2026 оны 3-р сарын 24
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүд, аймаг, нийслэл, сум, дүүргийн намын хорооны даргыг сонгох дотоод сонгууль өчигдөр (2026.03.23) боллоо.

Дотоод сонгууль нь анхнаасаа будилаантай явагдаж, МАН-ын гишүүд олноор элссэн, бүх шатанд “царцаа” оруулж байгаа талаар Ардчилсан намын гишүүд нь нэг бус удаа хэвлэлд хандаж байв. Гэвч намын удирдлагуудын зүгээс ямар нэгэн арга хэмжээ аваагүй.

Тиймээс АН-ын Баянзүрх дүүргийн намын хорооны гишүүд дотоод сонгуулийн дүнг эсэргүүцэж, тэмцэл өрнүүлэхээ албан ёсоор мэдэгдээд байна. Учир нь, тус намын хороонд огт ажиллаж байгаагүй УИХ-ын гишүүн асан Ш.Адьшаа, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, А.Ганбаатар нартай хамтран НИТХ-ын төлөөлөгч Д.Батцогт нар  хууль бусаар намын хорооны удирдлагыг авсныг гишүүд нь эсэргүүцэж байна. Жишээ нь, Д.Батцогт хүчингүй саналын хуудсаар санал авсан нь гишүүдэд баригджээ. Уг нь, М.Тулгат болон Д.Батцогт хоёрын гарын үсэг хамт байж гэмээнэ саналын хуудас хүчинтэй байх ёстой. Гэтэл тэрбээр зөвхөн өөрийнхөө гарын үсэгтэй саналын хуудсаар санал авсан байжээ.

Баянзүрх дүүрэгт болсон шударга бус дотоод сонгууль нь намын хэмжээнд хагарал талцал үүсгэх нь. Ховдын Ш.Адьшаа гэхэд Баянзүрх дүүргийн АН-д өнөөдрийг хүртэл ямар үүрэг гүйцэтгэв гэдэг нь энгийн гишүүдийг бухимдуулж байгаа юм. Нөгөө талаар тус дүүрэгт Ардчилсан намыг сонгууль болгоноор ялагдуулдаг Д.Батцогтод хариуцлага тооцох ёстой байтал тэрбээр УИХ-ын гишүүн А.Ганбаатартай хуйвалдан гарч ирсэнд намын гишүүд нь шүүмжлэлтэй хандах болсон. Д.Батцогт бол УИХ-ын гишүүн Х.Баттулгын басар гэхэд болно. Энэ утгаараа Баянзүрх дүүргийн АН-ыг Женко фракцынхан буюу Х.Баттулга хууль бусаар авсан байна.

Мөн хотын дарга Х.Нямбаатар Баянзүрх дүүргийн МАН-ын дарга Э.Бат-Амгалан нь УИХ-ын гишүүн А.Ганбаатартай үеэлүүд гэдгийг хэлсэн. Гишүүдийн өгсөн мэдээллээр Баянзүрх дүүргийн АН дотоод сонгуулиас өмнө МАН-ын гишүүд олноор элссэн нь тодорхой болсон аж. Дотоод сонгууль болох үед ч МАН-ын гишүүн АН-ын сонгууль оролцсон гэх баримтууд дэлгэгдсэн. А.Ганбаатар өмнө нь СБД-ийн намын хороонд харъяалалтай байснаа, царцаа болоод БЗД-т очсон нь намаа наймаалцах гэсэн зорилготой байв уу гэсэн хардлага ч төрж байна.

Б.ГЭРЭЛЭЭ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

“MapQuest” компани Онтарио нуурын нэрийг өөрчлөхөөс татгалзсаны дараа “апп” татан авалт огцом өслөө

“MapQuest” компани Онтарио нуурын нэрийг өөрчлөхөөс татгалзсаны дараа “апп” татан авалт огцом өслөө

Forbes (2026-08-30)

Sep 1, 2026

Тал нутгийн мянган жилийн дасан зохицлыг биедээ тээгч

Тал нутгийн мянган жилийн дасан зохицлыг биедээ тээгч

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

О.Цогтгэрэл Л.Оюун-Эрдэнийн дохиур болов уу?!

О.Цогтгэрэл Л.Оюун-Эрдэнийн дохиур болов уу?!