

Microsoft компанийн үүсгэн байгуулагч, дэлхийн тэрбумтан Билл Гейтс Монголын баруун хязгаар нутаг, Баян-Өлгийд хувийн онгоцоороо аялсан гэх иргэний бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсаны доорх иргэдийн бичсэн сэтгэгдлүүдийг уншваас монголчуудад саруул ухаан бүү хэл ердийн эрүүл ухаан ч үлдсэнгүй.
Технологийн хөгжлийн загалмайлсан эцгүүдийн нэг Билл Гейтсийг хүний махан идэштэн л гэнэ, хүчирхийлэгч, хүн төрөлхтөний дайсан л гэнэ. Ёстой нэг жалга довондоо, чөтгөрийн тойрогтоо, улстөрчдийнхөө улыг долоож амьдарч байхдаа таарсан ард түмэн ийм балар харанхуй, балмад мунхаг байдаг бололтой. Ө
Монголчуудыг ийм харанхуй мунхаг байлгахад МАН ба МАНЖ мафийн оруулсан хувь нэмэр их. Тэд ард түмнийг цагаан цаас, хар масс байлгахыг хүсдэг. Зорилготой технологийн дагуу зохион байгуулалттай пропаганда ч хэрэгжүүлж ирсэн. Магад гадаад улсын даалгавар ч байх, дотоодын зарим улстөрчдийн зорилго ч байх. Ямартай ч Монгол галзуучуудын эх орон болж хувирсан нь эмгэнэл гэхэд ч багадам.
Нийгмийг соён гэгээрүүлэх үг яриа орчин үеийн Монголд утгаа алдсан. Учир нь, соён гэгээрэх хүсэлтэй нийгэмд л соён гэгээрүүлэгч, соён гэгээрлийн тухай ярих хэрэгтэй байдаг. Харин унших дургүй, бодох тархигүй, сэтгэл хөдлөлийн "допамин"-аар амьдардаг хүн сүрэгт ном, аналитик, логик ярина гэдэг илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ гэсэн үг. Хатуугаар хэлбэл илжиг ч бараг тэднээс ухаантай нь гашуун үнэн.
Өнөөдөр "хар масс" гэж уншдаггүй, боддоггүй, зөвхөн уйлаан, дуулиан, гэмт хэрэг, ор хөнжлийн мэдээгээр амьсгалдаг, бурхан, чөтгараа ялгах билгийн нүд нь сохорсон, тархи толгой нь хамуурсан сегментийг хэлнэ. Тэд бусдын шидсэн ясыг булаацалдан хэрэлдэж, хулгайч, луйварчдынхаа үгэнд хууртагдана. Тэдний тэнэг дээрээ шуналтайг нь ашиглаад улстөрчид нь улсаа хөгжүүлэхгүй ч элдэв дуулианаар уйдаахгүй. Ар хударгаар нь авлига, хулгайгаа амжуулна.
Энэ аргад мэргэшсэн улс төр-эдийн засаг-сэтгүүлзүйн том бүлэглэл Монголд бий болсон. Зарим нь парламентын танхим галзуурна. Зарим нь гудамжинд солиорно. Зарим нь сошиалд балмад харанхуйгаараа "бардана".
Х.Нямбаатар хотын даргаас огцрохгүй гэж ₮1.4 тэрбумын хаалтын гэрээг хэвлэл, олон нийттэй хийсэн гэдэг мэдээж оргүй хоосон гүтгэлэг биш. Тэд хар массынхаа тархийг хэрхэн угааж, яаж хооллохоо сайн мэдэхтэйгээ.
Хар масс уншдаггүй, сэтгэдэггүй. Уншаад ч ойлгох хүсэлгүй. Тэднийг ийм цагаан цаас, хас масс байлгах нь улстөрчдөд ашигтай. Тэр тусмаа МАН+Женко бүлэглэлийн гол тактик бол сэв, сэв. Худал үгийг мянга давтахаар үнэн болно, хар масс итгэнэ. Ийм л башир залиар монголчуудыг сэтгэдэггүй, боддоггүй хүн сүрэг болгон хувиргаж байна, хамгийн аймшигтай нь.
Хар масст өөрийн толгой тархи байхгүй. Тиймээс хэн нэгний уйлсан, орилсон лайв, сенсаци тарьсан рийлд шууд итгэнэ. Тэрхүү хар масс байгаа цагт популистууд, люмпенгүүд хэзээ ч өлсөж үхэхгүй. Технократуудаа тэд зүхнэ, эрдэмтэн судлаачдаа элдвээр буруутна. Баяжих мөнхийн хүсэлтэй атлаа ажил хийх дургүй, баялаг бүтээгчдэд бүр дургүй. Мөнгөтэй "хар масс" ухаантай болчихдоггүйг, эрх мэдэлтэй "хар масс" мэргэн болдоггүй олон хүний үг-үйлдлээс харж болохоор.
Хэдэн “мал”-ынхаа буянд сэвээчид нь харин мөнгөтэй, хөрөнгөтэй амьдарна. Худлаа гэвэл ажил хийж үзээгүй, татвар огт төлдөггүй хэрнээ баялаг бүтээгчдээсээ баян тарган амьдардаг шантаажны бүлэглэлээ хар. Багш, эмч нарын насаараа ажиллаад ч авч чадахгүй тансаг машин, үнэтэй харшинд тэд тарвалзаж байна.
Нийгмийн даатгалын реформ, мөнгөний бодлого, төсвийн алдагдал яривал манай хар масс үзэхгүй, бичвэл уншихгүй. Харин лайв хийгээд хэн нэгнийг гүтгэвэл бүгд шавна. Ц.Элбэгдорж Эпштейнтэй нийлээд өргөмөл хүүхдүүдээ идчихсэн гэдэгт дийлэнх нь итгэнэ. Эмгэнэлтэй нь, ийм хар масс, мал сүрэг манай улсын хувь заяаг шийдэж байна. Учир нь, тэд саналаа өгнө, саналаа худалдана.
Энэ “мал сүрэг”-ийн хамгийн аюултай шинж нь аливаа зүйлийг тунгаах ухамсаргүй. Шууд л алъя, хорооё, цаазалъя л, дээрэмдье, булаая, хураая гэнэ.
Гэвчиг гол үнэн гэвэл, нийгмийн хөгжлийг тэд хэзээ ч чирдэггүй. Нийгмийг соён гэгээрүүлж, эдийн засгийг босгож, улс орныг чирдэг нь уншдаг, боддог, тунгаадаг, сүргийн эсрэг сөрж чаддаг тэр цөөнх. Хар масс уншихгүй хэвээрээ үлдэнэ, бодохгүй хэвээрээ байна. Тэд популистуудаа “шүтэж”, люмпенүүддээ хууртагдаж, сонгуулиар арав, хорин төгрөгт амьдралаа худалдана. Хамгийн эмгэнэлтэй нь, хар массын ядуурал, хоцрогдлын гол шалтгаан нь хар масс өөрсдөө гэдгээ хэзээ ч ухаарахгүй, ХАРААЛ ИД гэж!

journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 8-р сарын 11
2026 оны 8-р сарын 10
2026 оны 8-р сарын 10
2026 оны 8-р сарын 10
2026 оны 8-р сарын 13
2026 оны 8-р сарын 13
2026 оны 8-р сарын 16
2026 оны 8-р сарын 16
2026 оны 8-р сарын 9
2026 оны 8-р сарын 17
2026 оны 8-р сарын 12
2026 оны 8-р сарын 10
2026 оны 8-р сарын 11
2026 оны 8-р сарын 10
2026 оны 8-р сарын 11