НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
“Хандив” гэх халхавчтай залилан
АНАЛИЗ

“Хандив” гэх халхавчтай залилан

6 өдрийн өмнө
Х.Хандмаа

Х.Хандмаа

journalist

Монголчуудын өрөвдөх зөн, монгол хүний ёс жудаг, шударга ёсны тэмцлийг ашиглан хандив гэх халхавчтай, гоёор хэлбэл ашигтай бизнес, муухайгаар хэлбэл мэргэжлийн залилан хийгчид цөөнгүй болжээ. Хамгийн сүүлийн жишээ гэвэл “Ард түмний колонк”.  Нийтдээ 100 гаруй сая төгрөг “Ард түмний колонк”-т цугларснаас харвал асуудал нь тоондоо биш бидний толгой дотор байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хууртах тэнэг хар мянгаараа байхад хуурах луйварчин хэдэн арваараа олдоно. Энэ бол өнөөдрийн бидний нийгмийн хамгийн гашуун, гэхдээ хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй бодит дүр зураг. Нягталж шалгадаггүй, сэтгэлийн хөдөлгөөнөөр ханддаг бидний энэ гэнэн, мухар итгэл дээр л хандивын бизнес, хандивын залилан цэцэглэж байна.

Хэдэн зүс буруу “мал”-ынхаа буянд эд хөрөнгө, эрх мэдэлтэй амьдарч яваа хүмүүсийг угтаа буруутгах ч аргагүй юм. Харин тэдэнд мэхлэгдэж, тэдний залилангийн бай болж яваа хар массын хохь. Тэд хэтэрхий нинжин сэтгэлтэйдээ ч тэр үү, эсвэл гэнэн тэнэгдүүхэн ч гэх үү, бүр тэнэг мангар ч гэмээр юм уу.  Хамгийн эмгэнэлтэй нь, ийм хүмүүс сонгуульд оролцдог гэхээр Монгол Улс авлига, хулгай, дээрэм, тонуулдаа идэгдэхээс яалтай билээ. Ядаж л жинхэнэ хандив, мэргэжлийн залилан хоёроо ялгаж, салгах хэмжээний хэрсүү иргэд цөөхөн байна. Гол харуусал энэ юм.

Монголд хандивын талаар ямар нэгэн зохицуулалт, дүрэм, журам байхгүй. Хэн дуртай нь, хэзээ хүссэн үедээ хувийн дансаа тавиад олон нийтээс мөнгө татах боломжтой эрх зүйн "хоосон орон зай" ноёлж байна. ТББ-ын тухай хууль, татварын ерөнхий хуульд хандивын тухай ганц хоёр ерөнхий заалт байхаас биш, хувь хүн олон нийтээс хөрөнгө төвлөрүүлэх, түүнийгээ тайлагнах талаар тусгайлсан зохицуулалт хууль, дүрэм огт байхгүй.

Иймээс хандивын данс руу орсон мөнгөний зарцуулалт харанхуй бүрхэг үлдэж байна. Хэдэн төгрөг цугларсан бэ, хэчнээн төгрөг илүү гарсан бэ, хаана, юунд зарцуулсан бэ гэдэгт хариулах эзэнгүй үлддэг. Ийм хөрсөн дээр л хандив гэх залилан буюу бусдын асуудал, зовлонгоор зоологчид үржиж байдаг. Нэг хүний эмчилгээний түүхийг эвлүүлж тараах, хуурамч диагноз ашиглах, зорилгоосоо хэтрүүлж мөнгө татах ёс зүйгүй үзэгдлүүд гаарсаар. Үнэнийг хэлэхэд нийгмийн нэг хэсэг нь хандиваас залхаж, хандивыг үзэн ядах хэмжээнд очсон байна. Эцэстээ энэ бүхний хохирогч нь амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа жинхэнэ өвчтэй, зовлонтой нэгэн болж үлдэж буй нь л хамгийн гунигтай юм.

Мэдээж, үүнийг зөвхөн хувь хүний ёс суртахууны асуудал гэж харах нь нэг талаасаа өрөөсгөл.  Хандив гэх мэргэшсэн залилан бий болсон нь улстөрчдийн эх захгүй хулгай, луйврын үр дагаврын уршиг.  Иргэд нь ажилтай орлоготой, эрүүл мэндийн салбарын үйлчилгээ нь дэлхийн стандартад нийцсэн, амьдрах орчин нөхцөл, идэж уух болгон нь эрүүл ахуйн нөхцөл хангасан улсад амьдарч буй бол хандив гуйж баяжих, хөлжих тухай ойлголт байхгүй.

Төр засаг нь ажлаа хийхгүйгээс болж иргэд нь шударга ёс хүсдэг, хандивт нэгддэг, үүнийг овжноор ашиглагчдад олз болж буй хэрэг. “Ард түмний колонк” бол ард түмнийх байхгүй гэдгийг ард түмэн нь даанч мэдэхгүй. Чухамдаа “Эрдэнэт” зуун хувь ард түмний үйлдвэр боллоо гэх Ц.Нямдоржийн тэр жилийн үгтэй ижилхэн агаад түүний нэг жижигхэн хувилбар болох залилангийн үйлдэл  шүү дээ.

Тэгэхээр Өмнөд Солонгос болон бусад орнуудтай адил 5-10 сая төгрөгөөс дээш хандив олон нийтээс татах бол холбогдох байгууллагад бүртгүүлж, зөвшөөрөл авдаг байх хуулийн хатуу гарц хэрэгтэй байна. Хоёрдугаарт, санхүүгийн ухаалаг шийдэл буюу  зориулалтын тусгай данс системийг нэвтрүүлэх учиртай. Хандивын мөнгийг хувь хүний хувийн хэрэглээний дансанд дур мэдэн байршуулах бус, зөвхөн тухайн зорилгод зориулж нээгээд, зарцуулалт хийхдээ мөнгийг гар дээр нь бэлнээр өгөхгүйгээр шууд эмнэлэг, сургууль, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын данс руу шилжүүлдэг байх нь залилангаас сэргийлэх хамгийн том дархлаа болно.

Хэрэвзээ, хандив энэ байдлаараа цааш үргэлжилбэл монголчуудын өгөөмөр, нинжин сэтгэл утгаа алдаж, нийгмийн итгэлцэл үндсээрээ нурахад хүрнэ. Нийгмийн суурь итгэлцэл нь тухайн үндэстний дархлааны систем юм. Нийгмийн итгэлцэл нь нурсан улсад хувь хүн зөвхөн амиа бодоход хүрдэг. Энэ нь гадны нөлөө, аливаа хямрал сорилтын өмнө үндэстнээрээ нягтарч чадахгүй сул дорой болоход хүргэдэг хамгийн том аюул юм. Хандивын ард нуугдсан хар мөнгө угаалт, мэргэжлийн залиланг цэгцлэх нь зөвхөн мөнгөний урсгалыг хянахаас илүүтэй нийгмийн үнэт зүйл, ирээдүйн итгэлцлийг аврах хамгийн чухал үндэсний аюулгүй байдлын асуудал билээ.

 
Х.Хандмаа

Х.Хандмаа

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Учралын нэг сумаар буудах ХОЁР ТУУЛАЙ!

Н.Учралын нэг сумаар буудах ХОЁР ТУУЛАЙ!

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Мягмар гаригт хийсэн, албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорч, нэр төрөө сэргээлгэх мэдэгдлийн араас Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр (2026.11.18) хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Түүний мэдээллийг товч тоймловол “Гашуунсухайтын төмөр зам, "Бодь" группийн оффтейк гэрээтэй нэр нь холбогдсон, тухайн үед ҮАБЗ-д ажиллаж байсан төрийн өндөр албан тушаалтнууд, улстөрчид бүгд шалгуулах ёстой. УИХ-ын халдашгүй байдлын ард нуугдах ёсгүй. Төгрөг нуурын ордыг $250 саяар зарсан асуудлаар хуулийнханд ахин хандана. Мөн тэдэнд хугацаатай үүрэг өгнө. Гашуунсухайтын төмөр замын төсөл болон МАН-даа ч хөндлөнгийн аудит оруулна” гэсэн нь нэг талаас улс төрийн цэвэрлэгээгээ эхлүүлж буй хүний үг байв. Нөгөө талаар улсаа авлигаас чөлөөлж чадах уу гэсэн асуулт үлдээв. Улс төрөө ч, улсаа ч цэвэрлэж чадвал Н.Учралын ирээдүйн карьерт хэрэгтэй.

Nov 18, 2026

Монголбанкны алдагдал ба юанийн свопын өртөг

Монголбанкны алдагдал ба юанийн свопын өртөг

У.Хүрэлсүх нэр төрөө сэргээлгэнэ гэлээ, Х.Нямбаатар аа, гэмт хэргээ шалгуул!

У.Хүрэлсүх нэр төрөө сэргээлгэнэ гэлээ, Х.Нямбаатар аа, гэмт хэргээ шалгуул!

Ерөнхийлөгчийн сонгууль ирэх оны 6-р сард биш 3-р сард болж наашлав!

Ерөнхийлөгчийн сонгууль ирэх оны 6-р сард биш 3-р сард болж наашлав!