2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 15
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 27
2026 оны 3-р сарын 24
2026 оны 3-р сарын 4
2026 оны 2-р сарын 3
2026 оны 2-р сарын 21
2026 оны 3-р сарын 22
2026 оны 3-р сарын 19


Ерөнхий сайд Г.Занданшатарын танхимын хоёр сайд өргөдлөө өгсөн нь шинэ дуулиан биш. Эрчим хүчний салбар авлига, хулгайн үүр овоохой болсны шалтгааныг Б.Чойжилсүрэнгээс ангид авч үзэх ямар ч боломжгүй. Дөрвөн жил энэ салбарт “ямба” эдэлсэн түүнд Ерөнхий сайд Г.Занданшатар хоёр ч удаа 100 хоногийн хугацаатай үүрэг даалгавар өгсөн, өнөөх нь аргалж дийлэхгүйд хүрснээ өөрөө ийнхүү хүлээн зөвшөөрсөн хэрэг.
Өнгөрсөн өвлийн ид хүйтний цагаар Улаанбаатар цахилгаан, дулааны хомсдолд орж, улсаараа хөлдүүс болох дөхсөн нь Б.Чойжилсүрэн эрчим хүчний салбарт хоноцын сэтгэлээр хандсаны илрэл.
Ирэх жил илүү хүнд өвлийг туулах эрсдэл бодитоор нүүрлэснийг Эрчим хүчний зөвлөх инженер Г.Ёндонгомбо, Р.Ганжуур нараас анхааруулах ч болсон. Инженер Г.Ёндонгомбо ДЦСIV дээр ажиллахдаа "Ийм аймаар болсон гэж бодсонгүй" гэдэг нь эвгүй үг.
Эрчим хүчний салбар элгээрээ хэвтсэн нь Монгол Улс мөнгөгүйдээ биш, энэ салбар эзэнгүйдсэнтэй холбоотой. Арван аймгийн дулааны станц “алга” болчхоод байхад Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн огт мэдээгүй явсан гэвэл инээдэм гэхээсээ ханиадам. Авлигын хэргээр АТГ-аас баривчлан саатуулсан Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, Б.Насантогтох нар түүний дотны найз. Б.Нямаа нь түүний зөвлөх, Ц.Мөнхбаяр нь түүний туслах, П.Баттулга нь сонгуулийнх нь менежерээр ажиллаж байсан, “Эрчим хүчний үндэсний төв”-ийн захирал Д.Бямбасүрэн 10 жилийнх нь нэг ангийн найз, П.Товуудорж нэг нутаг. Гэх мэтчилэн тэдний авлигын хэргээс Б.Чойжилсүрэн мултрах аргагүй юм.
Улаанбаатар хотод Б.Чойжилсүрэнгийн цементэн ширэнгэ босохын хэрээр өнгөрсөн хугацаанд нэг ч станц баригдаагүй. Тавантолгойн цахилгаан станц барих төсөвт өртөг нь $2 тэрбум гэвэл Л.Оюун-Эрдэнийн засагт ганц байтугай цахилгаан станц барих мөнгө хангалттай байсан.
Даанч, 104 их наядыг “үрсэн” атлаа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар эрчим хүчний үнийг нэмэх төдийгөөр аргалсаар ирсэн. Станц нэмж барихгүйгээр энэ салбарт “Чойжоогийн дүгжүү” уншуулаад нэмэргүй болсныг Б.Чойжилсүрэн ийнхүү өөрөө хүлээн зөвшөөрч байна. Өөрөө хүлээн зөвшөөрсөн гэхээсээ үнэнд гүйцэгдсэн нь энэ. Харин чиг хариуцлагатай, ёс зүйтэй улсад 4 жил ямбыг нь эдэлсэн түүнээс ял асуух нь зүйн хэрэг. Б.Чойжилсүрэнгийн өргөдлийг нь өөрөөр нь бичлүүлээд зайлуулах нь хариулага тооцсон болохгүй. Авлига, хулгайн хэрэгт холбоотой эсэхийг нь АТГ-аар шалгуулах шаардлагатай юм.
Хамтарсан Засгийн үед ХҮН намаас Боловсролын сайдаар томилогдсон П.Наранбаяр нь Г.Занданшатарын Засгийн газарт улиран ажилласан сайд нарын нэг. Гэхдээ П.Наранбаяр сайн захирал байж болох ч сайн менежер байж чадсангүй. Ний нуулгүй хэлэхэд хувийн хэвшлийг удирдаж явсан түүнийг Монголын боловсролын салбарт багагүй өөрчлөлт хийх болов уу гэсэн хүлээлт байсан ч үнэндээ талаар болсон.
Г.Занданшатарын хувьд Эрчим хүчний яамыг ХҮН намд “өгсөн” нь нэг талаар Т.Доржханд, Б.Найдалаа нарыг удирдлагын төвшин ойлголцож ажиллах хамгийн боломжит хувилбар гэж үзсэнийх ч байх. Өнгөрсөн 2 жилд эрчим хүчний салбар ямартай ч хоёр толгойтой явж ирсэн. Гэлээ гээд энэ салбарт бүтэлтэй зүйл нэг ч байсангүй. Тиймээс Т.Доржханд, Б.Найдалдаа нарыг реформоо хий, эрсдлээ үүр гэсэн байж болно.
Нөгөө талаар салбартаа саад болсон сайд нараа чөлөөлөхгүй бол Г.Занданшатарын сандал ч эвгүйтэж мэднэ. Хамгийн гол нь нийгмийн шахалт, шаардлагын дагуу Г.Занданшатар танхимдаа “restart” хийхээр боллоо. Үүнийг нь парламент дэмжих үү, бойкотлох уу. Нэн ялангуяа Ардчилсан нам Б.Чойжилсүрэн, П.Наранбаяр нарт хариуцлага тооцохыг дэмжих үү эсвэл хаацайлах уу гэдгийг харах ёстой болж байна. Учир нь, Н.Учралыг УИХ-ын даргаа өгтөл Ардчилсан нам чуулганы хуралдаанд суухгүй гэдгээ зарласан. Улс төр талаасаа Ардчилсан намын акц зөв байж болох ч улс орны хувьд чамгүй садаа болж мэдэх нь!

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 15
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 27
2026 оны 3-р сарын 24
2026 оны 3-р сарын 4
2026 оны 2-р сарын 3
2026 оны 2-р сарын 21
2026 оны 3-р сарын 22
2026 оны 3-р сарын 19