2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 15
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 27
2026 оны 3-р сарын 24
2026 оны 3-р сарын 4
2026 оны 2-р сарын 3
2026 оны 2-р сарын 21
2026 оны 3-р сарын 22
2026 оны 3-р сарын 19


Гадаадын хуурамч компанийн нэрийг ашиглан улсаа тонодог гэмт хэрэг угтаа УИХ-ын гишүүн Х.Баттулгаас эхтэй.
Эрүүгийн ийм гэмт хэрэг үйлдсэн албан тушаалтныг Бээжинд бол цаазаар авна, БНСУ-д бол бүх насаар нь хорино. Японд 15 жилийн оноож, авлигаар олсон хөрөнгийг нь 100% хураана. Хонконгт 10 жил шоронд хоригдож, мөн хөрөнгөө хураалгуулна. Харин Монголд л улсаа тоносон мөнгөөрөө хууль тогтоох байгууллагыг хууль шүүхтэй нь худалдаж авдаг.
“SAMSUNG C&T” буюу “овоолсон шороо”-ны луйвар!
“Мега” төсөл хэрэгжүүлэх нэрээр гадаад нэртэй хуурамч компани байгуулж, улсаа тонодог гэмт хэргийг товчоор женко-технологи гэж тодорхойлж болно. Тэрбээр төмөр замын төсөл хэрэгжүүлэх нэрээр анх БНСУ-ын алдарт “Samsung” компанийг нэрийг ашиглаж, хуурамч нэртэй “Samsung C&T” компанийг байгуулж Чингис бондын хөрөнгөөс багагүй хөрөнгө зувчуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, Гашуунсухайтын төмөр замын төслийг хэрэгжүүлэх ерөнхий гүйцэтгэгчээр Өмнөд Солонгосын гэх “Samsung C&T” компанийг шалгаруулж, Монголын Засгийн газраас $119 саяыг олгосон байдаг. Тэрхүү $119 сая Өмнөд Солонгосоос Сингапурын оффшор бүсээр дамжин Х.Баттулгын хамаарал бүхий 8 хүний дансанд орсон баримт дэлгэгдэж байсан билээ.
Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед “Samsung C&T” компани нь хуурамч эсэхийг Монголын цагдаа нар шалгах явцдаа “Нутгийн буян” ХХК, “Бомян” ХХК, “Монгол бетон дэр” ХХК, “Бат бэх ремикон” ХХК, “Чонвун рейлроуд Монголия” ХХК гэх зэрэг компаниар дамжин Өмнөд Солонгос, Сингапураар дамжуулан мөнгө угаасан байж болзошгүй том луйврын сэжүүрийг илрүүлсэн байдаг.
Иймээс “Samsung C&T”компанийн гүйцэтгэх захирал гэх Ли Жон Ёл, болон"Монголын төмөр зам"-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батзаяа (Х.Баттулгын бие хамгаалагч) болон "Түмэн хишигтэн" компанийн зарим ажилтныг баривчлан саатуулсан бий. Харамсалтай нь, 2017 онд Х.Баттулгыг Ерөнхийлөгч болсны дараа тэрхүү хавтаст хэрэг хаагдаж, Монголын шүүхээс Ли Жон Ёлыг 40 сая төгрөгөөр торгосон болоод нутаг буцсан. Энэ бол Монголын төмөр замаар дамжуулж мөнгө угаасан анхны дуулиант хэрэг байв. Үүнээс болж Х.Баттулга Ч.Сайханбилэгийг зууж, хилс хэрэг тулгаж байсан юм.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын ажлыг ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан "Samsung C&T” овоолсон шороо босгосон, туслан гүйцэтгэгчээр ажилласан 13 компанийн хөлсийг өгөөгүйгээс болоод Монголын нэг иргэн амиа хорлосон хэрэг ч гарч байсан юм.
“MCKINSEY & COMPANY” буюу шинэ төмөр замын ТЭЗҮ-гийн луйвар!
УИХ-ын гишүүн Х.Баттулгын хувьд гадаадын хуурамч компани ашиглан мөнгө угаахдаа гаршсан нэгэн. Тэрбээр “Монголын төмөр зам”-ын гүйцэтгэх захирлаар өөрийн бие хамгаалагч Б.Батзаяаг томилуулсан нь түүний гараар “могой бариулах” зорилготой байв. Б.Батзаяа нь шинэ төмөр замын ТЭЗҮ-ийг боловсруулах стратегийн зөвлөхөөр “McKinsey&Company”-г ямар ч тендергүйгээр шалгаруулсан агаад $850 мянгыг ХААН банкнаас өндөр хүүтэй зээлж аваад бэлнээр өгсөн.
Үүний дараа Монголын Засгийн газраас ТЭЗҮ-ийн хөлсөнд нийтдээ $5.6 саяыг “Liberty partners LLC”, “BNP Paribas”, “Pillsbury” гэх компаниудын дансанд шилжүүлсэн байдаг. Эдгээр нь Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан Ч.Ганбатын компаниуд юм.
Ч.Ганбат нь дэлхийд дуулиан болоод байгаа Жеффри Эпштейнтэй захидлаар харилцдаг байсан баримт хүртэл ил болсон. АНУ-ын иргэншилтэй тэрбээр илгээсэн имэйлдээ Х.Баттулга Ерөнхийлөгч болсныг дуулгаад "одоо л жинхэнэ ажил эхлэж байна” гэх мэтээр харилцан санал солилцсон байдаг.
Шинэ төмөр замын ТЭЗҮ-ийн стратегийн зөвлөх гэх “McKinsey&Company” бол хуурамч компани байх магадлалтай. Учир нь, АНУ-ын алдарт “McKinsey” нь гадаад орнуудад хийсэн ажлаа вэб сайт дээрээ бүгдийг нь жагсааж тавьдаг. Уг жагсаалтад Монголын шинэ төмөр замын ТЭЗҮ-гийн стратегийн зөвлөхөөр ажилласан гэх мэдээлэл байхгүй. Тэгэхээр Х.Баттулга нь гадаадын алдарт компанийн нэрийг ашиглаж хуурамч компани байгуулж, луйвар хийсэн нь тодорхой болж байна.
“LIBERTY PARTNERS LLC” ба “MCKINSEY AND COMPANY” буюу Сайншандын паркын луйвар!
2012 оны 12-р сард байгуулсан “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор” төрийн өмчит хувьцаат компанийн ТУЗ-ийн даргаар Х.Баттулгын зөвлөх, Жеффри Эпштейнтэй захидал солилцдог байсан гэх Ч.Ганбат томилогдсон байдаг. Үүний дараа Сайншанд аж үйлдвэрийн паркийг барих төслийн олон улсын хуулийн болон дотоодын хамтарсан зөвлөх үйлчилгээний компанийг сонгон шалгаруулах тендерийг зарласан. Тендерт “Liberty partners LLC” нь “BNP Paribas”, “McKinsey and Company”, “Pillsbury” компаниудтай нэгдэл ялалт байгуулсан. Ингээд уг компаниудад зөвлөх үйлчилгээ нэрээр Монголын Хөгжлийн банкнаас 14 тэрбум 170 сая төгрөгийг олгожээ. “Liberty partners LLC” нь Х.Баттулгын зөвлөх, “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор”-ын ТУЗ-ийн даргаар томилогдсон Ч.Ганбатынх байлаа.
Харамсалтай нь, Сайншандад аж үйлдвэрийн цогцолбор барих усны нөөцгүй нь тогтоогдож, уг мөнгө хулгайн замаар орж, “үйлдвэр” нь цаасан дээр үлдсэн юм.
“ZYLE DAEWOO BUS” буюу ногоон автобусны луйвар!
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад жил бүр 420 тэрбум төгрөгөөс доошгүй мөнгийг төсвөөс зарцуулж байхаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2021 онд тогтоол гаргасан. Засгийн газрын шийдвэрийн хүрээнд нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлд зориулж улсын төсвийн 318 тэрбум төгрөгөөр евро5 хөдөлгүүртэй шинэ автобусыг Өмнөд Солонгосын “Daewoo” группээс худалдаж авсан гэх хэрэг Монголын дарга нарын гадаадынхантай нийлж, улсаа тоносон бас нэг гашуун түүх болж үлдсэн.
Ногоон автобус нийлүүлэх гэрээ байгуулсан БНСУ-ын “Zyle Daewoo Bus” нь ковидын улмаас 2020 оны 5-р сард Улсан дахь үйлдвэрээ хаасан байжээ.
Харамсалтай нь, дампуурсан компанитай гэрээ байгуулж, евро5 хөдөлгүүртэй шинэ автобус нэрийн дор Вьетнам улсад угсарсан евро2 хөдөлгүүртэй автобус байсан нь төд удалгүй баригдсан байдаг. Уг луйврын гол зохион байгуулагч нь тухайн үеийн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга (асан) Д.Амарбаясгалан болохыг хотын хоёр удирдлага нэр заан хэлчихээд огцорсон байдаг.
Уг хэрэгт БНСУ-ын иргэн Лий Жунг Сууб, Ким Киабаум нарыг яллагдагчаар татан шалгасан ч шүүхээс тэднийг цагаатгасан.
“БЬЮКСАН ИНЖЕНЕРИНГ” ба 10 аймгийн ДС-ын луйвар!
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед БНСУ-ын “Экспорт импорт” банкны хөнгөлөлттэй зээлээр Монголын 10 аймагт дулааны станц барих төслийг хэрэгжүүлэхээр болсон. Төслийн гүйцэтгэгчээр “Бьюксан инженеринг” компанийг шалгаруулж, 2021 оны 12-р сарын 27-нд гэрээ байгуулсан юм.
Гэрээнд зааснаар “Бьюксан инженеринг” компани нь $112 саяар хоёр жилийн хугацаанд 10 аймагт дулааны цахилгаан станц барьж өгөх ёстой байсан ч төд удалгүй дампуурлаа зарлаж, Монголын Засгийн газар өнгөрсөн хугацаанд 600 гаруй сая төгрөгийн хүү төлсөн.
Товчхондоо, Монголын татвар төлөгчид $112-ын өрөнд орж үлдсэн юм. Гадаадын хулхи компаниудтай Монголын улстөрчдийн хамтарч үйлдсэн бас нэг томоохон авлига, луйврын жишээ энэ байлаа.
"CHINA HYWAY GROUP" ба Туулын хурдны замын луйвар!
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилготой Туулын хурдны замыг барих тендерт шалгарсан гэх Хонконгийн “ХаоЮань групп”-ийн ард томоохон мөнгө угаалтын гэмт хэрэг байж болзошгүй асуудал нуугдаж байна. Хонконгийн “ХаоЮань” групп нь 2013 онд байгуулагдсан ч 2016 онд татан буугдсан. Тэгвэл Туулын хурдын замын төслийн гүйцэтгэгчээр шалгарсан гэх, 38896174 регистерын дугаартай, 2025 оны 12-р сарын 9-нд бүртгэлээ шинэчилсэн "China hyway group limited"-ийн эзэмшигчийн мэдээлэл "Open data"-д огт байхгүй.
Тиймээс тус компанийн талаар нэлээд шүүвэл "China hyway group" нь 2013-2015 оны хооронд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын далангийн ажилд "Samsung C&T"-ийн туслан гүйцэтгэгчээр ажилласан шорвог түүхтэй компани аж. Мөн Зүүнбаянгийн төмөр зам дээр ч ажилласан байж магадгүй байна.
"China hyway group" нь улс дамжин төслийн луйвар хийдгээрээ зартай. 2010-2015 онд Ангол улсад төмөр замын сэргээн босголтын төслөөр луйвар хийсэн. Хонконг болон Сингапур дахь оффшор дансаар дамжуулан мөнгө угаадгаараа олон улсад алдартай, хар бараан "намтартай" компани бололтой.
10 жилийн өмнө Х.Баттулгын Гашуунсухайтын төмөр замын луйврын хэрэгт холбогдсон "Samsung C&T"-ийн туслан гүйцэтгэгч байсан "China hyway group" нь ийнхүү Туулын хурдны замын төслийг хэрэгжүүлэхээр зүсээ хувилган орж ирсэн байх магадлал өндөр.
Энэ компани бүртгэлээ шинэчлэн бүртгүүлэхээс өмнө Туулын хурдын замын төсөлд шалгарсан байдаг. Үүнээс гадна Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2024 оны 7-р сард олны анхаарал баяр наадам руу шилжсэн үед Сингапур, Швейцарийг оффшор бүсээс гаргах тогтоолыг баталсан нь тохиолдлын биш гэж хэлэх юутай ч боломжгүй юм.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 15
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 27
2026 оны 3-р сарын 24
2026 оны 3-р сарын 4
2026 оны 2-р сарын 3
2026 оны 2-р сарын 21
2026 оны 3-р сарын 22
2026 оны 3-р сарын 19