НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ
АНАЛИЗ

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2 өдрийн өмнө
Х.Хандмаа

Х.Хандмаа

journalist

Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын Засгийн газрын тусгай зөвшөөрөл, шийдвэрийн дагуу газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулж байсан “Монголиа файсон энержи” компанийн кемп рүү тодорхой санхүүжилттэй, зохион байгуулалттай шантаажны бүлэг этгээд халдсан террорист ажиллагаа Монголыг гадаад ертөнцөд маш муухайгаар харуулав, таниулав. Нэг талд Засгийн газар нь эдийн засгаа чөлөөлөх, хөрөнгө оруулалтыг татах тухай ярьж суухад нөгөө талд нь орон нутгийн удирдлагууд гудамжны шантаажчидтай хамтран гадаад, дотоодын компаниудын үйл ажиллагаа, өмч хөрөнгө рүү халдах явдал утгаа алдлаа.

Ардчилал бол үгээ хэлэх, үзэл бодлоо хуулийн хүрээнд илэрхийлэх эрх болохоос хуулиас давсан, гажсан үйлдэл үзүүлэхийн нэр биш. Тиймээс засаг төртэй, хууль дүрэмтэй улс мөн бол бусдын бизнесийн үйл ажиллагаа, өмч хөрөнгө рүү халдсан дээрэмчдээ цэгцлэх, тэдэнд хууль дүрэм мэдрүүлэх цаг болсон. Тэр тусмаа тэдэнтэй хамтарсан, тэднийг турхирсан орон нутгийн удирдлагууд, улстөрчдийг олж тогтоох нь тагнуул, цагдаагийн үүрэг болжээ. Монголын тагнуул цагдаа нь ажлаа хийхгүй бол дурын галзуучууд үндэсний аюулгүй байдал, гадаад харилцаанд ч заналхийлж эхэллээ.

ХЭРЭГ ЯВДЛЫН БОДИТ НӨХЦӨЛ БАЙДАЛ БА ХУУЛЬ ЗҮЙН ДҮГНЭЛТ

Дээр хэрэгт Сүхбаатар аймгийн Цагдаагийн газар мөрдөн шалгалтын ажиллагааг эхлүүлсэн болохоо мэдэгдсэн. Гэхдээ энэ нь тайвшрах асуудал биш. Тэднийг террорист ажиллагаа явуулсан бүлэг хэргээр шүүхийн өмнө дуудаж байж л дурын галзуу лайвчид хэн нэгний өмч хөрөнгө, нэр төр, үйл ажиллагаанд халддаг явдлыг эцэслэнэ.

Хууль зүйн үүднээс авч үзвэл, энэ нь зүгээр нэг иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх биш агаад Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан дараах гэмт хэргийн шинжийг агуулж байна. Нэгд, бусдын орон байр руу хууль бусаар нэвтэрсэн. Хоёрт, иргэдийн эрх чөлөө, халдашгүй байдалд халдсан. Гуравт, бизнесийн нэр хүнд, эрх чөлөөнд халдсан, үйл ажиллагаад саад учруулсан. Дөрөвт, Монгол Улсын гадаад харилцаа, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн. Энэхүү шантаажны бүлэглэлийн өдүүлсэн гэмт хэрэг улс орон даяар цацагдаж байхад Хууль зүй, дотоод хэргийн сайд нь нүд, чихгүй мэт суугаа нь бүр эмгэнэлтэй. Тиймээс Засгийн газрын бодлогоо хамгаалж чадахгүй, хууль дүрмээ сахиулж чадахгүй Хууль зүйн сайдаас хариуцлага нэхэх нь зүйн хэрэг. 

“Эх орон, байгаль хамгаалагч” гэх хуурамч баг зүүсэн ийм төрлийн хөдөлгөөнүүд тохиолдлын чанартай, иргэдийн сайн дурын нэгдэл огтоос биш. Тэдний цаана тодорхой санхүүжилттэй, зохион байгуулалттай бүтцийн сүлжээ байна. Эхний бүлэглэл нь газар дээр нь очиж, орон нутгийн иргэдийг уруу татан сошиал сүлжээнд дамжуулалт хийж, олон нийтийн сэтгэл зүйгээр тоглодог гудамжны шантаажчид. Тэд хуулийн мэдлэггүй, хар массын сэтгэлгээг ашиглан лайв хийж, өөрсдөдөө санхүүгийн болон улс төрийн дивиденд цуглуулдаг.

Дотоодын бизнесийн ба улс төрийн бүлэглэлүүд. Өрсөлдөгчөө замаасаа шахан зайлуулах, орд газрыг нь  үнэгүйдүүлж авах, эсхүл тухайн компаниас "хамгаалалтын мөнгө" буюу шантаажны мөнгө авах зорилготой мэргэжлийн дээрэмчид.

Гадаадын төсөлчид ба ордны захиалгачид. Тэд эрчим хүч, дэд бүтэц, уул уурхайн том төслүүдийг гацааж, нурааж, улс төрийн эрх мэдэлд хүрдэг. Улс төрийн эрх мэдлээрээ дамжуулан улс орноо тонодог, дээрэмддэг.

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ ХОР ХОХИРОЛ

Засгийн газрын шийдвэрээр хэрэгжиж буй хууль ёсны төслийг зохион байгуулалттайгаар гацаах, гадаадын хөрөнгө оруулагчид руу халдаж байгаа үйлдэл нь дараах хор аюултай.  Гадаадын хөрөнгө оруулалт дүрвэнэ.  Гадаадын хөрөнгө оруулагчдад Монголыг хуулийн засаглалгүй, өмч болон хүний амь насыг хамгаалж чаддаггүй "эрсдэлтэй бүс" гэж харна. Үүний уршгаар эдийн засагт орж ирэх валютын урсгал царцана. Дотоодод эдийн засгийн хямрал нүүрлэнэ.

Төрийн легитим чанар ба хуулийн засаглалын алдагдал. Төрийн гаргасан шийдвэр орон нутагт хэрэгжихгүй, хэдэн лайвчин, танхайрагчдын эрхшээлд орох нь төрийн институт нуран унаж байгаагийн дохио. Энэ тохиолдолд Монголын үндэсний аюулгүй байдалд ч асуудал үүснэ. Төрдөө иргэд итгэхээ болино. Хуулийн засаглал биш хувь хүний засаглал тогтоно.

Геополитикийн хамаарал гүнзгийрэх. Эрчим хүчний ба түүхий эдийн бие даасан байдлаа хангах төслүүд зогсож, бусад орноос хараат хэвээр үлдэнэ.

Тиймээс төрийн толгой дээр гарсан, гаргасан түрийний бөөснүүдэд хууль ёсыг сахиулж, төмөр нүүрээ үзүүлэхгүй бол цаашид ямар ч томоохон төсөл, хөрөнгө оруулалт орон нутагт хэрэгжих боломжгүй болно. Тэгэхээр дараах алхмуудыг нэн даруй авахаас өөр сонголтгүй болсон байна.

Хууль дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулж буй гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын аж байранд халдсан, шантаажилсан, ажилчдынх нь биед халдсан, бизнесийн үйл ажиллагаанд саад хийсэн, олон нийтийг үймээн самуунд турхирсан гэх эрүүгийн хариуцлагыг чангаруулж, ял зэм заавал тооцож, хуулийн засаглалыг хэрэгжүүлэхгүй шаардлагатай. Мөн террористуудын санхүүжилтийн эх үүсвэр болон цаана нь ажиллаж байгаа улстөрчид, бизнесийн сүлжээг тагнуул, цагдаагийн байгууллага тусгайлан шалгаж олон нийтэд зарлах цаг болжээ.

Орон нутгийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс иргэдэд хууль ёсны хайгуул, ашиглалтын талаарх бодит мэдээллийг системтэй хүргэж, поп улстөржилтөд ашиглагдахаас урьдчилан сэргийлэх ёстой.

Төр хууль бус үйлдэлтэй эвлэрч, шийдвэртэй алхам хийхгүй бол Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал хэдэн лайвчдын гарт барьцаалагдахад ойрхон байна.

 
Х.Хандмаа

Х.Хандмаа

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Оросын шүүх “Энх тайвныг дэмжигч” цорын ганц намаа сонгуульд оролцохыг хориглолоо

Оросын шүүх “Энх тайвныг дэмжигч” цорын ганц намаа сонгуульд оролцохыг хориглолоо

The Daily Digest (2026-08-13)

Aug 13, 2026

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

Хятадын өндөгний дарамт

Хятадын өндөгний дарамт

Их уншсан

Хараал идсэн хар масс!

2026 оны 8-р сарын 11

Хэнтийд “найруулсан” улс төр ба анд найзуудын шинэ төлөвлөгөө!

2026 оны 8-р сарын 10

Украины дроны халдлагаас үүдэн "Уайлдберриз"-ийн логистикийн сүлжээ хямралд оров

2026 оны 8-р сарын 10

Вашингтоны шинэ хориг ба Улаанбаатарын геополитикийн хавхаг

2026 оны 8-р сарын 10

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

2026 оны 8-р сарын 13

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

2026 оны 8-р сарын 13

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Саалиа бэлдэхээр саваа бэлд: Шатахуун 60 хоног нөөцлөх агуулах ашиглалтад орж эхэллээ

2026 оны 8-р сарын 9

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

БНХАУ-ын ГХЯ-ны Азийн асуудал эрхэлсэн газрын халаа сэлгээ

2026 оны 8-р сарын 12

Хятадын хиймэл оюуны зөрчил кибер аюулгүй байдалд түгшүүр зарлав

2026 оны 8-р сарын 10

Марк Цукербергийн $80 тэрбумын "тагнуулч”-ийг Их Британи таалсангүй

2026 оны 8-р сарын 11

АИ 92-н үнэ альхан хавьд тогтдог вэ?

2026 оны 8-р сарын 10

Монголия активизирует строительство НПЗ: Проект преодолевает двухлетний простой

2026 оны 8-р сарын 11