НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Гадаад бодлогоороо тоглох юм бол дотоодын амар амгалан алдагдана!
АНАЛИЗ

Гадаад бодлогоороо тоглох юм бол дотоодын амар амгалан алдагдана!

2026 оны 4-р сарын 1
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Дэлхийн геополитикийн орчин хурцдаж, хоёр хөршийн гадаад улс төр дайн байлдаан, зөрчилдөөн ихтэй байна. Ийм эмзэг цаг үед хоёр их гүрний дунд орших Монгол Улс гадаад харилцаандаа тогтвортой байдлаа хадгалж үлдэх ёстой.

Өөрөөр хэлбэл, гадаад бодлогын залгамж чанар бол Монгол Улсын хамгийн үнэтэй стратеги, капитал юм. Ерөнхий сайд Н.Учрал үүнийг бодолцож, гадаад харилцааны бодлогоо дурын нэг амбицтай улс төрчийн суралцах дамжаа, карьерын гишгүүр болгож хэрхэвч болохгүй.

Дэлхийн улс орон бүр гадаад харилцаандаа “мөсөн дээр гишгэх” мэт алхам бүрээ тооцож, хянаж байхад бидэнд хэн нэгэн улстөрчийг дипломат ёсонд сургаж, дэлхийд танигдахыг хүлээхэд ганц минут ч хайран байна.

Монгол Улсын гадаад бодлогын давуу тал болсон олон тулгуурт, уян хатан чанар яг өнөөдөр л амин чухал тооцогдож байна. Гадаад харилцааны сайдыг тогтвортой байлгах нь улс орны аюулгүй байдал, эдийн засаг болон олон улсын тавцан дахь нэр хүндэд стратегийн чухал ач холбогдолтойг дэлхийн улс орнуудын жишгээс харж болно. Дипломат алба бол олон жилийн туршлагаар бүрэлдсэн, итгэлцэл, урт хугацааны хэлэлцээр дээр тогтдог хүн хоорондыг харилцаа. Иймээс шинэ хүн томилно гэдэг олон улсад Монголыг ахиад шинээр харах хүлээлт үүсгэнэ.

Улсын гадаад бодлогод нарийн мэдрэмж, ур ухаан, тэсвэр тэвчээр, тэнцвэрт харилцаа маш чухал. Дурын улстөрчийн аваад явчихдаг алба биш. Дипломат алба бол соёлын бодлогоос тэс өөр тактиктай.

Нэгд, дипломат сайд нарын хоорондын хувийн хэлхээ холбоо, "итгэлцэл" (rapport) харилцаанд маш чухал байдаг. Тогтвортой ажилласнаар бусад улсын ижил түвшний албан тушаалтнуудтайгаа ойлголцож, чухал асуудлаар шууд харилцах боломж бүрддэг.

Хоёрт, Гадаад бодлогын "Нэг цонх"-ны зарчим алдагдахаас сэргийлнэ. Сайд солигдох бүрд өмнөх яриа хэлэлцээ зогсоход хүрдэг. Сайд тогтвортой байх нь төрийн “ой санамж”-ийг хамгаалдаг. Дэлхий дахины хурцадмал байдал, бүс нутгийн зөрчилдөөний үед дипломат бодлогыг туршлагатай тоглогчид даатгах нь үндэсний эрх ашгийг хамгаалахад тусална.

Гуравт, Монгол Улсын хувьд хоёр хөрш болон "гуравдагч хөрш"-үүдтэйгээ тэнцвэртэй харилцах нь оршин тогтнохуйн үндэс юм. Энэхүү нарийн тэнцвэрийг хадгалахын тулд мэргэшсэн, туршлагатай баг болон тогтвортой удирдлага шаардлагатай.

Гадаад харилцааны яам бол цэвэр мэргэжлийн (career diplomats) байгууллага байх ёстой. Сайд тогтвортой байх нь яамны дотоод бүтцийг улс төржилтөөс ангид байлгах, мэргэжлийн боловсон хүчнийг тогтоон барихад эергээр нөлөөлдөг.

Дөрөвт, Монгол Улсын гадаад бодлого үндэсний нэгдмэл ашиг сонирхол дээр тогтож, Төрийн тэргүүний, ҮАБЗ-ийн даргын бодлоготой уялдах ёстой. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчтэй ойлголцож, хурдтай, маневртай ажиллах хүнд гадаад бодлогоо хариуцуулахаас өөр аргагүй.

Ерөнхийлөгч, Гадаад харилцааны сайдын хооронд зөрчил үүсвэл Монголын үндэсний аюулгүй байдал алдагдана. Тэр тусмаа Монголоо муулж, гадаадад төлбөртэй мэдээлэл тавиулдаг пиарчдын хийдэг ажил биш. Энэ бол зөвхөн нэг яамны асуудал биш, Монгол Улсын тусгаар тогтнол, эдийн засаг, дотоод амар амгалантай холбоотой учраас “карьер өгсөх амбиц, “галаар наадах” тоглоом биш.

Их гүрнүүдийн гадаад харилцааны сайд нь тогтвортой байдаг нь үндэсний аюулгүй байдлаа хамгаалах бодлого юм.

Гадаад бодлогоороо тоглох юм бол дотоодын амар амгалан алдагдана!

Дэлхийн геополитикийн орчин эмзэг үед дипломат бодлогод туршлага, тогтвортой байдал чухал байна.

 Ж.ЭРХЭС

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Оросын шүүх “Энх тайвныг дэмжигч” цорын ганц намаа сонгуульд оролцохыг хориглолоо

Оросын шүүх “Энх тайвныг дэмжигч” цорын ганц намаа сонгуульд оролцохыг хориглолоо

The Daily Digest (2026-08-13)

Aug 13, 2026

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

Хятадын өндөгний дарамт

Хятадын өндөгний дарамт

Их уншсан

Хараал идсэн хар масс!

2026 оны 8-р сарын 11

Хэнтийд “найруулсан” улс төр ба анд найзуудын шинэ төлөвлөгөө!

2026 оны 8-р сарын 10

Украины дроны халдлагаас үүдэн "Уайлдберриз"-ийн логистикийн сүлжээ хямралд оров

2026 оны 8-р сарын 10

Вашингтоны шинэ хориг ба Улаанбаатарын геополитикийн хавхаг

2026 оны 8-р сарын 10

Б.Жаргалангийн үг АН-ын бүлгийн хүсэл үү, өөр нэгний чиглэл үү?!

2026 оны 8-р сарын 13

Мэдээллийн манипуляци: Монголын сошиал орчин дахь Оросын троллууд!

2026 оны 8-р сарын 13

Пхеньяны дайны туршлага: Өрнөдийн шинэ аюул

2026 оны 8-р сарын 16

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг шантаажилдаг галзуучуудын гарт гав зүүх цаг болжээ

2026 оны 8-р сарын 16

Саалиа бэлдэхээр саваа бэлд: Шатахуун 60 хоног нөөцлөх агуулах ашиглалтад орж эхэллээ

2026 оны 8-р сарын 9

COP17: $12 тэрбумыг хэрхэн хуваарилах вэ?

2026 оны 8-р сарын 17

БНХАУ-ын ГХЯ-ны Азийн асуудал эрхэлсэн газрын халаа сэлгээ

2026 оны 8-р сарын 12

Хятадын хиймэл оюуны зөрчил кибер аюулгүй байдалд түгшүүр зарлав

2026 оны 8-р сарын 10

Марк Цукербергийн $80 тэрбумын "тагнуулч”-ийг Их Британи таалсангүй

2026 оны 8-р сарын 11

АИ 92-н үнэ альхан хавьд тогтдог вэ?

2026 оны 8-р сарын 10

Монголия активизирует строительство НПЗ: Проект преодолевает двухлетний простой

2026 оны 8-р сарын 11