2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 15
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 27
2026 оны 3-р сарын 24
2026 оны 3-р сарын 4
2026 оны 2-р сарын 3
2026 оны 2-р сарын 21
2026 оны 3-р сарын 22
2026 оны 3-р сарын 19


"Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Ерөнхий сайдын дэргэд Шуурхай штаб байгуулсан. Өнөөдөр буюу 2025 оны 1-р сарын 5-ны Ням гарагт тус Шуурхай штаб хуралдаж, Туулын хурдны замын төслийн ажлыг эрчимжүүлэхээр боллоо. Хурлын дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нарын хамт Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажиллалаа”.
Энэ бол 2025 оны 1-р сарын 5-ны өдрийн мэдээ. Өнөөдрөөс 1 жил 2 сар гаруйн өмнөх үйл явдал.
Энэ үеэр Ерөнхий сайд (асан) Л.Оюун-Эрдэнэ “Туулын хурдны зам түгжрэлийг хамгийн багадаа 50%-иар бууруулна. Туулын хурдны замыг эсэргүүцвэл захиргаадалтын арга хэмжээ авна” гэж байлаа.
Тэгвэл хотын дарга Х.Нямбаатарын өгсөн мэдээлэл нь “Баянзүрхийн товчооны авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх Туулын хурдны зам нийт зургаан эгнээ, долоон орц гарцтай 32 км байна. Энэ нь Монгол Улсад огт хийгдэж байгаагүй бүтээн байгуулалт. Ирэх 3-р сараас бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлнэ. Бэлтгэл ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна. Карьер, хайрга, дайргын ажил дууссан. Мөн кемпүүдээ байгуулж, техникүүдээ оруулж ирж байгаа. Туулын хурдны зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын авто замын түгжрэл хамгийн багадаа 15%-иар буурна”.
Эхнээсээ л үг нь хоорондоо зөрөлдсөн үеэлүүдийн хятадуудтай хамтарсан мега төсөл өнөөдөр хамгийн том АНХААРЛЫН ТЭМДЭГ болжээ.
ФАКТ 1: Түгжрэлийг хэдэн хувь бууруулах вэ, 50, 30, 25, 15, 14!
Туулын хурдны замыг барьснаар Улаанбаатар хотын түгжрэл яг хэдэн хувь буурах нь ойлгомжгүй. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн зун Туулын хурдны замын төсөл нийслэлийн түгжрэлийг 50% бууруулна гэж амалсан бол хотын дарга Х.Нямбаатар 2025 оны 1-р сарын 5-нд 15% буурна гэж хэлж байжээ. Үүнээс сарын дараа Нийслэлийн шуурхай албаны хуралдааны үеэр Налайхын автозамаас Дархан чиглэлийн авто замын уулзвар хүртэл 32 км үргэлжлэх, зургаан эгнээ бүхий тус замыг 2027 онд ашиглалтад оруулснаар замын хөдөлгөөний түгжрэл 14% саарна гэж Х.Нямбаатар өөрийн амаараа мэдээлэл өгсөн байна. Тэгвэл 2025 оны 12-р сард НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс түгээсэн мэдээнд “Туулын хурдны зам ашиглалтад орсноор хотын төвийн түгжрэлийг 20-25%-иар бууруулах тооцоолол гарсан” болохыг дурджээ.
Харин долоо хоногийн өмнө тэрбээр “лайв” хийхдээ Туулын хурдны замын төсөл түгжрэлийг 30% буулгана гэсэн байх юм. Эндээс харвал Туулын хурдны замыг барьснаар нийслэлийн түгжрэл яг хэдэн хувиар буурах вэ гэсэн нарийн тооцоо, судалгаа тэдэнд алга.
ФАКТ 2: Яагаад 1.9 их наяд төгрөг 2.3 их наяд болж өсөв?!
Туулын хурдны зам төсөлд 1.9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Энэ мөнгийг нийслэлийн төсвийн хөрөнгөөс гаргахаар болжээ. Нийслэлийн төсвийн хөрөнгө гэдэг нь нийслэлчүүдийн татвар төлөгчдийн мөнгө. Төслийн санхүүжилт 400 гаруй тэрбумаар өссөн талаар НИТХ-ын төлөөлөгч Б.Золтуяа тодруулахад хотын дарга Х.Нямбаатар “ТЭЗҮ-ийг боловсруулсан болон захиалагч хоёр байгууллагаас ажлын хэсэг гарч хамгийн сүүлд Барилгын хөгжлийн төвийн мэргэжилтнүүдээр магадлуулахад 2 их наяд 384 тэрбум төгрөгийн дүн бүхий төсөв гарч байгаа” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, яг ямар тооцоо судалгааны үндсэн дээр зардал өссөнийг тэрбээр тодорхой тайлбарлаагүй өнгөрчээ.
ФАКТ 3: ТЭЗҮ-ийг боловсруулсан хүрээлэнд Т.Даваадалайн эхнэр ажилладаг!
НЗДТГ-аас “Шинэ тойрог авто зам төслийн урьдчилсан ТЭЗҮ, зураг төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ”-ний гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Хотын хүрээлэн буй орчны судалгааны хүрээлэн” болон тус улсын “Си Эс Си И Си Айком Консалтантс” ХХК-ийг шалгаруулж, 2025 оны 1-р сарын 9-нд гэрээ байгуулжээ. Тэгвэл “Хотын хүрээлэн буй орчны судалгааны хүрээлэн”-д Х.Нямбаатарын нэгдүгээр орлогч Т.Даваадалайн эхнэр Б.Анхтуяа нь мэргэжилтэн, судлаачаар 10 гаруй жил ажиллаж байна. Тус компани нь 15.8 тэрбумыг зөвлөх үйлчилгээний хөлс нэрээр НЗДТГ-аас авсан байдаг.
ФАКТ 4: Туулын хурдны замыг барихын тулд хуурамч баримт бүрдүүлэв!
Туулын хурдны зам төслийн ТЭЗҮ, эдийн засаг болон, байгаль орчны үнэлгээ нь одоог хүртэл олон нийтэд ил болоогүй. Шалтгаан нь бусдын гарын үсгийг хуурамчаар зурж, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн болох нь эхнээсээ ил тод болж байна.
Тухайлбал, Туулын хурдны замын төслийн Байгаль орчны төлөв байдлын судалгаанд оролцсон гэх гарын үсэг нь хуурамч болохыг Ойн салбарын мэргэжлийн холбооны тэргүүн, ой судлаач Д.Мөнхзориг илчилж, “Миний бие Туулын хурдны замын төслийн Байгаль орчны төлөв байдлын судалгааны ажилд огт оролцоогүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Нэр, гарын үсэг хуурамчаар ашигласан байгууллагууд нь тодорхой учир холбогдох хариуцлагаа хүлээнэ биз” гэжээ.
Усны зөвлөх инженер Г.Мөнх-Эрдэм “Туул голын татам дотор барилга, байгууламж барих, зам тавихыг хэзээ ч дэмжихгүй. Байгаль орчны үнэлгээ хийсэн компани өөрийн тайлан дотор миний нэрийг хууль бусаар ашигласныг олж мэдлээ. Миний огт оролцоогүй ажилд нэрийг маань зөвшөөрөлгүй ашиглаж оруулсан байгааг залруулж, олон нийтэд үнэн мэдээлэл өгөхийг “Мон газар экологи” ХХК-иас шаардаж байгаа”-гаа илэрхийлсэн.
Бусдын гарын үсгийг хуурамчаар ашигласан “Мон газар экологи” компани мэдэгдэл гаргахдаа “Туулын хурдны замын Байгаль орчны төлөв байдлын урьдчилсан судалгаанд ой судлаач Д.Мөнхзориг, усны зөвлөх инженер Г.Мөнх-Эрдэм нартай хамтран ажиллахаар хэлэлцэж зөвлөж байсан боловч тодорхой шалтгааны улмаас суурь судалгааны ажилд оролцоогүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Бид тус төслийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийж гүйцэтгээгүй болно” гэснээс харвал Туулын хурдны замд байгаль экологийн нарийвчилсан үнэлгээ алга байна.
ФАКТ 5: Баяр наадмаар хуулийг хулгайлжээ!
Туулын хурдны зам төслийн нэртэй луйвраа хэрэгжүүлэх үүднээс 2025 оны 7-р сард МАН, АН-ын УИХ-ын нэр бүхий гишүүдийг “могойд барьдаг мод” болгож, Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан хуульчилсан хулгайгаа хийсэн байдаг. УИХ-ын дарга (асан) Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүдэд шахалт үзүүлж, УИХ-ын гишүүн О.Алтангэрэл УИХ-д танилцуулсан нь факт юм.
Үндсэндээ, манай улсын хамгийн бяртай, мөнгөтэй мафийн бүлэглэл хуулийн хулгайгаа 2025 оны 7-р сарын 9-нд буюу наадмын амралтын өмнөх шөнө яаралтай горимоор батлуулж, санасандаа хүрсэн байна.
ФАКТ 6: ХаоЮань гэх хуурамч компанийг шалгаруулсан нууц!
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилготой Туулын хурдны замыг барих тендерт Хонконгийн “ХаоЮань групп” шалгарсан. Тус компанийн талаар нээлттэй мэдээлэл, өмнө нь хэрэгжүүлж байсан томоохон хурдны замын төслүүдийн жагсаалт олон улсын түвшинд тодорхой биш байгаа нь "туршлага муутай", луйврын компани байж магадгүй гэх хардлага төрүүлж буй. Учир нь, Монголын улстөрчид гадаадын компаниудтай хамтран улсаа луйвардсан, тоносон олон баримт бий.
Хонконгийн “ХаоЮань” групп нь 2013 онд байгуулагдсан ч 2016 онд татан буугдсан гэх мэдээлэл байна. Иргэдийг “гөлөг төөрүүлэх” зорилгоор тус компанийг тендерт шалгаруулсан байх магадлалтай. Учир нь, Хятадад бас ийм нэртэй компани үйл ажиллагаа явуулдаг аж. Гадаадын хуурамч, хулхи компанийн нэр ашиглан тендер, төслөөс мөнгө угаадаг луйвар Женкогоос эхтэй. Анх Женко.Баттулга “МакКензи” компанийн нэрийг ашиглан Сайншандын ТЭЗҮ нэртэй луйвар хийсэн бол “Самсунг Си Энд Ти” гэх хуурамч компаниар төмөр замын төслөөс мөнгө угаасан. Энэ залилангийн аргаар МАН+Женко бүлэглэл мөнгө угаахдаа гаршиж буйн нэг төсөл нь Туулын хурдны зам болж байна.
ФАКТ 7: Туул гол Шар мөрөн биш!
Туулын хурдны замын нөхөн сэргээлтийн зардалд 1.5 тэрбум төгрөгийг тусгасан гэж нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр мэдээлжээ. Энэ асуудлаар Усны газрын дарга З.Батбаяр “Шар мөрөн, Дунай мөрөн бол манай Туулаас шал өөр. Ямар ч үйл ажиллагаа голд нөлөөлнө. Улаанбаатар хотод Туул гол бохирдсоны улмаас усны хомсдол үүсээд байна. Гэвч харамсалтай нь, надад өгсөн энэ зурагнаас харвал 32 км-ийн 11км нь Туулын татам руу орно. 5 км тутамд 6 багана гэж тооцвол бараг 300 багана барих хэрэг гарна. 300 баганыг хэдий хугацаанд яаж өрөмдөх вэ гэдэг чухал” болохыг хэвлэлд өгсөн тодруулгадаа анхааруулжээ.
Ж.ЭРХЭС

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 2-р сарын 16
2026 оны 3-р сарын 15
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 5
2026 оны 2-р сарын 16
2026 оны 2-р сарын 23
2026 оны 3-р сарын 15
2026 оны 3-р сарын 11
2026 оны 3-р сарын 27
2026 оны 3-р сарын 24
2026 оны 3-р сарын 4
2026 оны 2-р сарын 3
2026 оны 2-р сарын 21
2026 оны 3-р сарын 22
2026 оны 3-р сарын 19